ХVII зууны Монгол Улсын түүхэнд гарч ирсэн Чингис хааны алтан ургийн нөлөө бүхий зүтгэлтний нэг нь олон түмэндээ “Өндөр гэгээн” хэмээн өргөмжлөгдсөн Халхын анхдугаар Богд Жавзандамба хутагт Гомбодоржийн Занабазар билээ. Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон болох Сарьдагийн хийдийг анх байгуулсан хэв маягаар нь нээн үзүүлэх “Сарьдагийн хийд” хэмээх цогц үзэсгэлэнг Шинжлэх ухааны академи /ШУА/-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс санаачилна Монголын үндэсний музейд маргааш буюу есдүгээр …
Мэдээ мэдээлэл
September, 2019
-
26 September
Б.Ширэндэв академичийн хөшөөний дэргэд шинжлэх ухааны салбарынхан бүтээлээ дэлгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Шинжлэх ухааны ажилтны улсын анхдугаар их хурал” өнөөдөр “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2019” үзэсгэлэнгийн нээлтээр эхэлж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, БСШУСЯ–ны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга С.Мөнхбат, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, академийн харьяа хүрээлэн, их, дээд сургуулиудын удирдлагууд, эрдэмтэд оролцож, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Академич Б.Ширэндэвийн хөшөөнд цэцэг …
-
26 September
Э. Бөхбат: Байрыг түрээсэлсэн хүмүүс давхар түрээслээд явж байсныг нь тогтоосон байна
Тээврийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбатын эзэмшлийн орон сууцанд мөрийтэй тоглоом тоглож байгааг цагдаагийнхан илрүүлжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах түүний эзэмшлийн орон сууцад автомат мөрийтэй тоглоом тоглож байсан нь тогтоогдсон байна. Тээврийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат энэ талаар “Манай байрыг түрээсэлсэн хүмүүс давхар түрээслээд явж байсныг нь хяналт шалгалтынхан тогтоосон байна. Би анх түрээсэлсэн …
-
26 September
Ус сувгийн удирдах газар Хяналт удирдлагын нэгдсэн төвтэй боллоо
Ус сувгийн удирдах газрын түүхт 60 жилийн ойн хүрээнд өнөөдөр “Хяналт удирдлагын төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. “Хяналт удирдлагын төв” ашиглалтад орсноор Улаанбаатар хотын ус хангамжийн насос станц, усан сангууд, шугам сүлжээний даралт, түвшин, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, цахилгаан хангамжийн дотоод схем, ундны усны халдваргүйжүүлэлт, ус зөөврийн автомашинуудын ус тээвэрлэлт, ухаалаг ус түгээх нэг цэгийн үйл ажиллагаа, алсын зайны хяналтын …
-
26 September
БНСУ-ын хойд Чүнчон мужийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газартай хамтарч ажиллахаар боллоо
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, БНСУ-ын хойд Чүнчон мужийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын дарга Шин Кансоб нар нийслэлийн хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ болон эрүүл мэндийн салбарын харилцааг хөгжүүлэхэд хамтран ажиллах зорилгоор харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн …
-
26 September
Ерөнхий сайд жижиглэн худалдаа эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Худалдаа эрхлэгчдийн холбоо, БГД-т худалдаа эрхлэгч иргэдийн “Эвсэг холбоо”, ТҮЦ эрхлэгчдийн холбоо болон иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзав. Тэд Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулж торгуулийн доод, дээд хэмжээг зааж өгөх, өдрийн зээлийг цэгцлэх, СХД-ийн 23 дугаар хорооны 40 өрхийг эрчим хүчээр хангаж, газрын маргааныг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүсэв. Ялангуяа мөнгө хүүлэлтийн сүлжээ болсон өдрийн зээл жижиглэн худалдаа эрхлэгчдэд асар их …
-
26 September
Сайжруулсан шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлөх санал тавилаа
Улсын Их Хурлын даргын 2017 оны 212, 2019 оны 81-р захирамжаар байгуулагдсан “Улсын Их Хурал болон Байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал дүгнэлт гаргаж Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий” Ажлын хэсэг шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалтын явцтай танилцлаа. 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс түүхий …
-
26 September
Байгаль орчны салбарын багц хуулийн төслүүд өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах багц хуулийн төслүүд, Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг …
-
26 September
БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна
БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой энэ оны 10 сарын 1-ний өдөр тохиож байгаа бөгөөд Хятад улс нижгэр тэмдэглэхээр төлөвлөж байна. Таван жилд нэг удаа тэмдэглэх томоохон баярын хүрээнд улсын нийслэл Бээжин хотын Тянь Анмений талбай болон төв гудамж, соёлын газруудыг чимж, тусгайлан бэлтгэсэн байна. Хятад улсын хувьд энэхүү ойн баяр энэ жилийн хамгийн том арга хэмжээ бөгөөд 10 сарын 1-ний …
-
26 September
Тусгай сангуудын үйл ажиллагааг шилэн, ил тод, олон нийтийн хяналт дор явуулах шаардлагатай
“Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форум-2019” Тогтвортой хөгжлийг хангахад жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн оролцоо сэдвээр өнөөдөр “Корпорайт” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн жил анх удаа зохион байгуулагдсан форумын үр дүнд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгад баялаг бүтээгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санал бодлыг тусгуулж чадсан гэж форумд оролцогчид дүгнэж байгаа юм. Улмаар шинэ …
-
26 September
Нэгдүгээр ангид элсэн суралцаж буй сурагчдад хичээлийн хэрэгсэл гардууллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын явуулын ажлын байранд холбогдох албан тушаалтнуудын хамт Налайх дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр тус дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын нэгдүгээр ангид элсэн суралцсан сурагчдад хичээлийн хэрэгсэл дүүрэн цүнх бэлэглэлээ. Тус бэлгийг БНХАУ-ын Ядуурлыг бууруулах сангаас хэрэгжүүлсэн “Хайрын илгээмж” төслийн хүрээнд олгож байгаа аж. Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор …
-
26 September
Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин гардуулж өглөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр холбогдох албаны төлөөллийн хамт Налайх дүүрэгт ажиллах үеэрээ дүүргийн Эрүүл мэндийн төвд очиж, эмч эмнэлгийн ажилчидтай уулзлаа. Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв нь эмнэлгийн тусламж үйлчилгээний алба, стратеги төлөвлөлт гадаад харилцааны алба, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний алба болон эмчилгээ чанарын алба гэсэн үндсэн дөрвөн албатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт …
-
26 September
Нэвтрүүлэгч Д.Одзаяа ээлжит “Эх үрсийн өрөө”-гөө тохижууллаа
Эхийн сүүгээр хооллолтыг дэмжигч Pigeon брэнд, нэвтрүүлэгч Д.Одзаяа нар хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийг “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих” аян өрнүүлээд 1,5 жил болж байна. Энэ аяны хүрээнд Эх нялхсын “Дутуу нярайн тасаг”-т, Улсын их дэлгүүрийн 4 давхарт, Имарт худалдааны төвийн 5 давхарт, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн хүлээлгийн танхим, хүүхдийн паркад хүүхэд хуурайлах, хөхүүлэх өрөө тохижуулж, ашгийн бус жирэмсний сургалтуудыг …
-
26 September
“Эрдэнэс Монгол” ХХК -ын дэд захирал С.Эрдэнэбулганыг саатуулжээ
Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэс Монгол” ХХК дэд захирал С.Эрдэнэбулганыг авлига авсан гэх асуудлаар саатуулжээ. С.Эрдэнэбулганыг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулаад байгаа аж. Тэрбээр 2016 онд уг албан тушаалд томилогдон ажилласан нэгэн юм. СУМЪЯАГИЙН ЭРДЭНЭБУЛГАН Боловсрол: 1983-1993 он 10 жилийн 69-р дунд сургууль 1994-1999 он Техникийн Их Сургуулийн Барилгын их сургууль, Барилгын инженер 2007-2009 он Удирдлагын академи, Бизнесийн удирдлага …
-
26 September
Ц.Сандуй, А.Ганбаатар нарын шүүх хурал хойшиллоо
НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний орлогч А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2019.09.26/ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон ч дөнгөж сая хурал хойшилсныг мэдэгдлээ. Шүүх хуралдаанаар яллагдагч Ц.Сандуйн өмгөөлөгч Г. Мөнхбат Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх дээр шүүх хуралдаан давхацсан, тул урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасаныг шүүх …