Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад цаг агаар тогтуун, хур тунадас орохгүй, өдөртөө дулаахан байна. 2019 оны 09 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Монгол-Алтайн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, …
Мэдээ мэдээлэл
September, 2019
-
24 September
АТГ-ын дарга З.Дашдаваа 23 чиглэлээр албан даалгавар өгөв
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр болон Авлигын эсрэг хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор тус байгууллагын удирдах бүрэлдэхүүнд албан даалгавар өглөө. Төрийн албан хаагчдын үндэслэлгүй хөрөнгөжиж буй байдлыг хөрөнгө, орлогын мэдүүлгээр дамжуулан илрүүлэх ажлыг эрчимжүүлэн шинэлэг арга, аргачлал, технологийг нэвтрүүлэх, 2019 оны байдлаар шүүх, прокуророос буцсан, харьяаллын дагуу шилжүүлсэн хэрэг, хэрэг бүртгэлтийн хэрэг …
-
24 September
ХХААХҮЯ, БХЯ “Иргэн танд зөвлөе” өдөрлөг зохион байгууллаа
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Батлан хамгаалахын яамны “Иргэн танд зөвлөе” өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. Энэхүү өдөрлөгийн нээлтэд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Дэд сайд Ж.Сауле, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тэргүүтэй албан байгууллага, аж ахуй нэгжийн төлөөлөл, иргэд оролцлоо. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас салбарын бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаа, хууль эрхзүйн, тусгай зөвшөөрөл, түүнд тавигдах шаардлагуудын талаар мэдээлэл зөвлөгөө …
-
24 September
Нийслэлийн тусгай зөвшөөрөлгүй дулаан хангамжийн компаниудад шалгалт хийж байна
Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Эрчим хүчний зохицуулах хорооны даргын хамтарсан 2019 оны 09 сарын 17-ний өдрийн А/129-А/279 дугаар тушаалаар Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын үйл ажиллагааг хуульд нийцүүлэх, бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх асуудлыг шалгаж дүгнэлт гаргах, санал боловсруулах чиг үүрэг бүхий 21 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан. Дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай …
-
24 September
Cөүл хотын их сургуулийн салбарыг Монгол улсад байгуулах асуудлаар санал солилцлоо
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын их сургуулийн ерөнхийлөгч Сун Соон Так тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэтхэг, Индонез, Вьетнам зэрэг Азийн хэд хэдэн оронд судалгаа хийсний үр дүнд Сөүл хотын их сургуулийн гадаад улс дахь анхны олон улсын кампусыг Төв аймагт байгуулахаар төлөвлөсөн, орон нутгийн удирдлагын зүгээс дэмжиж байгаад талархалтай байна гэж Ноён Сун Соон Так яриагаа эхэллээ. …
-
24 September
Ерөнхий сайдын ивээл дор “Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал” болно
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал”-ыг 2019 оны 9 дүгээр сарын 26-27-ны өдөр Улаанбаатар хотноо Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Улс эх орны оюун тархи болох эрдэмтэд анх удаа чуулж, тулгамдсан асуудлаа ярилцаж, гарц шийдэл олох гэж буй энэхүү Анхдугаар их хурлын талаар БСШУСЯ–ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, Инновацийн хэлтсийн дарга Д.Одгэрэл, Шинжлэх ухааны …
-
24 September
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв
НҮБ-ын Ерөнхий ассамблей 1990 онд жил бүрийн аравдугаар сарын 01-ний өдрийг “Олон улсын ахмадын өдөр” болгон зарласан билээ. Энэ өдрийг дэлхий нийтээр 29 дэх жилдээ, харин Монгол Улсад 27 дахь жилдээ ёсчлон тэмдэглэж байна. Олон улсын болон Монголын ахмадын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, УИХ-ын Тамгын газрын …
-
24 September
“Бид уучлахгүй хөдөлгөөн”-өөс УИХ-ын Ёс зүйн дэд хороонд шаардлага хүргүүллээ
Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр (2019.09.24) “Бид уучлахгүй хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Б.Мөнхцэлмэг, Автомашинтай жагсагчдын зохицуулагч Б.Цэгмэд нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзав. Тэд УИХ-ын Ёс зүйн дэд хороонд дараах агуулга бүхий шаардлагыг хүргүүлж, хуулийн хугацаанд албан ёсоор бичгээр хариу өгөхийг шаардаж байгаагаа илэрхийлсэн юм. Уг шаардлагад, “Бид уучлахгүй хөдөлгөөнөөс 2019 оны 09 дүгээр …
-
24 September
Хотын Захирагч С.Амарсайхан Чехийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг болон Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны Худалдаа, эдийн засгийн хэлтсийн дарга гуравдугаар нарийн …
-
24 September
“Тапа” хар салхины улмаас Японд 6000 орчим айл өрх цахилгаангүй болжээ
Японд “Тапа” хар салхины улмаас 21 хүн гэмтэж, 6000 орчим айл өрх гэрэл цахилгаангүй болжээ. Хокүрикү, Тохокү бүс нутгийг чиглэн урагшилж буй “Тапа” хар салхиний улмаас төмөр замын үйлчилгээ тасалдаж, 200 гаруй нислэг цуцлагдсан байна. Японд энэ сарын эхээр “Faxai” нэртэй хар салхи дэгдэж, нэг сая орчим айл өрх гэрэл цахилгаангүй болж, 130 гаруй нислэг цуцлагдсан билээ. Хар салхи амралтын …
-
24 September
“Уудам Монгол эдүкэйшн” сургуульд нийлүүлсэн хоолны дээжээс гэдэсний бүлгийн нян илэрчээ
Энэ сарын 11-ний өдөр “Уудам Монгол эдүкэйшн” сургуулийн сурагчид хоолны хордлогын шинж тэмдгээр Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа талаар мэдээлсэн. Тус сургуулийн сурагчдын үдийн хоолыг Чингэлтэй дүүргийн “Рааш Булаг” ХХК-ны Фаунд Таун ресторанаас бэлтгэн нийлүүлж байсан бөгөөд тухайн өдрийн хоолны дээж болоод эд зүйлсийн гадаргуугийн арчдас, ундны ус, нийтийн хоол, хоол амтлагч, хүнсний ногоо, сав баглаа боодол …
-
24 September
БНЭУ-ын Сансар судлалын байгууллагатай хамтран ажиллахаар ярилцлаа
Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын Сансар судлалын байгууллагад зочиллоо. Энэтхэгийн Сансар судлалын байгууллага 1960-аад оноос эхлэлтэй бөгөөд 1990 он гэхэд дэлхийд тэргүүлэх сансар судлалын томоохон дэд бүтцийг бий болгож чадсан юм. Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2022 он гэхэд өөрсдийн бүтээсэн жолоодлогот хөлгөө гурван нисэгчтэй хөөргөх томоохон амбицтай гэдгээ зарласан бөгөөд …
-
24 September
Ерөнхийлөгч Х.Баттулга 228 мянга гаруй ажилтантай “Инфосис” компаниар зочиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-ын нарны эрчим хүчний “Тата Пауэр Солар” болон технологийн “Инфосис” компанийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай нь уулзаж ярилцлаа. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компани нь нарны эрчим хүч үйлдвэрлэл, байшингийн дээврийн чанартай нарны панел үйлдвэрлэл, угсралтаар улсдаа тэргүүлдэг бөгөөд улсынхаа 13 мужид 2.7 гигаватт хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг суурилуулж, …
-
24 September
Булган аймгийн иргэд хууль бус уул, уурхайн үйл ажиллагааг зогсоож буйг дэмжив
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Булган аймагт албан томилолттой ажиллаж байна. Ерөнхий сайдыг нутгийн удирдлагууд, төрийн албан хаагчид, иргэд төв талбайдаа угтлаа. Тэрбээр томилолтынхоо эхэнд Булган аймгийн иргэдтэй уулзалт хийв. Уулзалтад ХНХ-ын сайд С.Чинзориг, ЭМ-ийн сайд Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ СЯ-ны ТНБД С.Наранцогт, болон бусад албаны хүмүүс байлцав. Булган аймгийн засаг дарга З.Батзориг ЗДТГ-аас явуулж буй үйл ажиллагааныхаа талаар танилцуулга хийсний дараа …
-
24 September
Хөвсгөл аймгийн ургац хураалт 47 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутаг дахь албан томилолт Хөвсгөл аймагт үргэлжилж байна. Тэрээр Тариалан сумын “Алтандуулга” ХХК-ийн тариалангийн талбайд очиж ургац хураалтын байдалтай танилцав. Хөвсгөл аймаг энэ жил 170 орчим мянган га талбайд үр тариа тариа, үүнээс 16558 га талбайд улаан буудай, арвай 120, овъёос 24, хөх тариа 16, гурвалжин будаа 9, төмс 235.5, хүнсний ногоо 178.7, ногоон тэжээл …