Мэдээ мэдээлэл

October, 2019

  • 21 October

    “Эрт-Эдүгээ-Ирээдүйн Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Нийслэлийн 380 жилийн түүхт ойн арга хэмжээг тохиолдуулан “Эрт-Эдүгээ-Ирээдүйн Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Улаанбаатар хотын музей, нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, нийслэлийн Зураг төслийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэнд гурван үеийн 300 гаруй бүтээл дэлгэгджээ. Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ш.Анхмаа гэрэл зургийн …

  • 21 October

    “Улаанбаатар олон улсын өдөрлөг-2019” арга хэмжээ эхэллээ

    Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд НИТХ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, Монгол Улс дахь Элчин сайдын яамд, олон улсын байгууллага, Улаанбаатар хоттой ах, дүү найрамдалт харилцаат зургаан орны 16 …

  • 21 October

    Улаанбаатар – Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудыг ашиглалтад хүлээлгэн өгөв

    Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас олгосон 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс санхүүжүүлсэн “Улаанбаатар – Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцууд барих” төслийн барилга угсралтын ажлыг амжилттай дуусган, хүлээлгэн өглөө. Монгол Улсын Эрчим хүчний яамны санаачилж, ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Ти Би И Эй” /TBEA/компани ажиллаж,Төсөл хэрэгжүүлэх нэгж, “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” …

  • 21 October

    Г.Занданшатар: Тусгаар тогтнолыг юугаар ч сольж болшгүй үнэ цэнэтэй. Улс үндэстний маань түүх уусан бүдгэрэх учиргүй

    Монголын ард түмэн 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг Бүх ард түмний санал асуулгаар баталгаажуулан тунхагласны 74 жилийн ой тохиож байна. Энэ түүхэн чухал үйл явдалтай холбогдуулан МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооноос “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” эрдэм шинжилгээний хурлыг Гадаад харилцааны яаманд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, …

  • 21 October

    НӨАТ: 10 сая төгрөгийн ХОЁР азтан тодорлоо

    НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2019 оны есдүгээр сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, хэвлэгдсэн НӨАТ-ын баримтыг хамруулжээ. Энэ удаагийн сугалааны азын дугаар: Уг тохирлоор: 08753307 30 мянган төгрөгийн азтан 24,033 100 мянган төгрөгийн азтан 2,627 Нэг сая төгрөгийн азтан 285 5 сая төгрөгийн азтан 24 10 сая төгрөгийн азтан 2 50 сая төгрөгийн азтан …

  • 21 October

    “Ногоон зээл, Ногоон технологийн” чуулган болно

    Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам,  ХасБанк, НҮБ-ын дэргэдэх Уур амьсгалын ногоон сан хамтран “Ногоон зээл, Ногоон технологийн”  чуулган, үзэсгэлэн 2019 оны аравдугаар сарын 25, 26-ны өдөр Бэст Вэстэрн Туушин зочид буудалд гуравдахь жилдээ зохион байгуулах гэж байна. “Эко дулааны шийдлийг Бид дэмжинэ” уриатайгаар явагдах тус чуулган нь Эко хэрэглээний зээлээр халаалт, дулаалгын шийдэл борлуулах сонирхолтой бүтээгдэхүүн нийлүүлэгч Аж ахуй нэгж …

  • 21 October

    Явган зорчигч өөрөө удирддаг гэрлэн дохио өнөөдрөөс ажиллаж эхэллээ

    Яармагийн замын явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохио бүхий гарцаар гарах явган зорчигч өөрөө удирддаг гэрлийн товчлуур өнөөдрөөс ажиллаж эхэллээ. Хөдөлгөөний эрчмээс үл хамааран явган зорчигч байхгүй тохиолдолд ч хориглосон улаан гэрэл асаж хөдөлгөөнийг саатуулдаг байсныг өөрчилж явган зорчигч ирсэн тохиолдолд өөрсдөө асаах боломжтой болж байгаа ба замын хөдөлгөөний эрчим нэмэгдэж жолооч нар шаардлагагүй зогсолт хийхгүй болж байна. Явган зорчигч …

  • 21 October

    Танилц:Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн арга хэмжээний хөтөлбөр

    Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойг угтан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бүтээлч ажлын төлөвлөгөө” боловсруулан нэг жилийн хугацаанд олон үр дүнтэй ажлыг хийж хэрэгжүүлсэн билээ. Ингэхдээ “Бүтээн байгуулалт, тохижилт, үйлчилгээ”, “Нийгэм, спорт, соёл урлагийн арга хэмжээ”, “Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, хүндэтгэлийн арга хэмжээ” гэсэн үндсэн гурван чиглэлээр зохион байгуулж …

  • 21 October

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн  аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 23-нд нутгийн төв хэсгээр, 24-нд нутгийн зүүн хагаст цас орж цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж  байна. 2019 оны 10 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг.  Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан …

  • 19 October

    Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвх зүтгэл гарган ажилласан байгууллагуудыг шагнаж, урамшууллаа

    Цагдаагийн байгууллага, “Оюутолгой” ХХК-тай хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулан хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, иргэдэд хор уршгийг таниулах, олон нийтийн ойлголт хандлагыг өөрчлөх, оролцоо дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Яараад яахав дээ”, “Дураараа биш ээ Дүрмээрээ” аяныг энэ онд зохион байгуулж байна. Дээрх “Санамж бичиг”-ийн хүрээнд гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, тээврийн хэрэгслийг эрэн …

  • 19 October

    Ерөнхийлөгчийн зарлигаар нийслэлийн “Хүрээ” амаржих газрыг Алтан гадас одонгоор шагналаа

    Нийслэлийн Хоёрдугаар амаржих газар буюу “Хүрээ” амаржих газрын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, тус байгууллагыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр болсон “Хүрээ” амаржих газрын 60 жилийн ойн баярын хуралд оролцож, шагналыг гардуулан өгсөн юм. “ХҮРЭЭ” АМАРЖИХ ГАЗРЫГ ШАГНАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ: “Тулгар төрийн …

  • 19 October

    “Ар Гүнт”-ийн даваанд осол гарч зургаан хүн амиа алджээ

    2019 оны аравдугаар сарын 19-ний өдөр буюу өнөөдрийн 12 цагийн орчимд “Ар Гүнт”-ийн даваа орчмын газарт хүн тээвэрлэж явсан автомашин осолдлоо. Эх сурвалжийн мэдээллээр Хуульзүйн яамны харьяа Хууль сахиулах их сургуулийн багш, ажилчдын зорчиж явсан том оврын автобус “Ар Гүнт”-д осолдсон байна. Ослын улмаас зургаан хүн амиа алдсан гэх мэдээлэл ирээд байна. Үүнээс гадна 30 гаруй хүний бие байдал хүнд байгаа бөгөөд …

  • 19 October

    Сэрэмжлүүлэг: Японд зорчих монгол иргэдийн анхааралд

    Японы цаг уурын албанаас нутгийн хойд ба зүүн хэсэгт Бямба гарагт илүү их бороо орох төлөвтэй, үерийн улмаас хөрсний гулгалт үүсч болзошгүй байгаа тул дээрх бүс нутагт зорчих монгол иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.  “Хагибис” далайн хар салхины уршгаар амь үрэгдэгсдийн тоо 77 болсон бөгөөд одоо болтол сураггүй байгаа 9 хүнийг аврагчид эрж хайсаар байна.  Японы Чюүбү, Канто, Тохокү бүс нутагт …

  • 19 October

    Н.Цэрэнбат: Сургууль, цэцэрлэгийн дулааныг хийн халаалтаар шийдсэнээр СО2-ыг агаарт цацагдахаас сэргийлнэ

    Агаарын чанарыг сайжруулах бүсэд байрлаж буй нийт 20 сургууль, цэцэрлэгийн нам даралтын зуухыг цахилгаан, газрын гүний дулаан болон  хийн халаалтын дэвшилтэт техник технологиор солих ажлыг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 139 дүгээр сургууль, 221 дүгээр цэцэрлэгийн нам даралтын зуухыг хийн халаалтаар шийдэх тоног төхөөрөмжийг ашиглалтад орууллаа. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Агаарын бохирдолд бидний …

  • 19 October

    Нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгов

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өчигдөр боллоо. Зөвлөлийн хуралдаанд 2019 онд улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийслэлд хэрэгжиж байгаа ажлуудын ажлын явцын талаарх танилцуулгыг сонслоо. Танилцуулгыг нийслэлийн Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга хийлээ. Нийслэлийн хэмжээнд 2019 оны байдлаар НИТХ-ын тогтоолоор батлагдсан нийт 30 дэд хөтөлбөр хэрэгжиж байна. Хэрэгжиж байгаа 30 дэд хөтөлбөрийн 162 зорилтын 890 арга …