Мэдээ мэдээлэл

November, 2019

  • 3 November

    Аврагч Х.Мөнхбат гурван өрөө байртай боллоо

    Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахмад Х.Мөнхбатад өргөсөн тангарагтаа үнэнч байж олон хүний эрдэнэт амь насыг авран хамгаалсан хөдөлмөрийг нь үнэлж, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд гурван өрөө байраар шагнах батламжийг өнгөрөгч долдугаар сард гардуулан өгсөн юм. Тэгвэл аравдугаар сарын 30-ны өдөр Үйлчилгэний гавьяат ажилтан, аврагч, ахмад Х.Мөнхбатын гэр бүл 135 айлын орон сууц …

  • 3 November

    БНХАУ-ын 783 иргэнийг албадан гаргалаа

    Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар болон Гадаадын иргэн, харьяатын газар 2019 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө хамтарсан шалгалт явуулсан билээ.  Тус шалгалтаар 783 гадаадын иргэний пасспорт, бичиг баримтад шалгалт хийсэн бөгөөд 637 нь жуулчин ангиллын, 146 нь бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визтэй ирсэн БНХАУ-ын иргэд ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон юм. Тиймээс …

  • 3 November

    “Спортын залуу зүтгэлтэн сургалт-семинар”-т сэтгүүлч Э.Энхбаяр оролцоно

    Спорт-Олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор БНХАУ-ын Үндэсний олимпийн хорооноос Спортын залуу зүтгэлтэн сургалт-семинарыг тогтмол зохион байгуулдаг билээ. Уг сургалт-семинар нь өнгөрсөн хугацаанд нийт зургаан удаа зохиогдсон бөгөөд олон улсын 200 гаруй спортын залуу зүтгэлтнүүдийг хамруулсан байна. Энэ оны 11 дүгээр сарын 03-08-ны өдрүүдэд зохион байгуулагдах Долоо дахь удаагийн тус сургалт-семинарт Монгол улсаас Монголын хөлбөмбөгийн холбооноос тодорхойлогдсон спортын сэтгүүлч Э.Энхбаяр оролцох …

  • 3 November

    Ерөнхийлөгч зарим Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай албан бичиг хүргүүлжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарт “Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай” албан бичиг илгээж, зарим улсад суух Элчин сайдыг эргүүлэн татах, томилох саналаа зөвшилцөхөөр хүргүүлэв. Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэдэндамбын Батбаяр, Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нэмэхийн …

  • 3 November

    УИХ-ын дарга Хил, гаалийн удирдлагуудад хариуцлага тооцохоо мэдэгдлээ

    Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын алба хаагчид өнгөрсөн мягмар гарагт /2019.10.29/ UNION building”, “Амар”, “Кентавр” зэрэг таван зочид буудлаас БНХАУ-ын 800 гаруй иргэнийг баривчилсан билээ. Гүйцэтгэх ажиллагааны үеэр хэргийн газраас гар утасны 10 мянга гаруй сим карт, 1000 орчим өндөр үзүүлэлттэй компьютерыг эд мөрийн баримтаар хурааж авсан юм. Энэ асуудалтай холбогдуулан өнгөрсөн Баасан гариг буюу энэ сарын 1-ны …

  • 3 November

    Г.Занданшатар:ҮХЦ-ийн дарга ёс зүйгүй авирласан бол хариуцлага тооцно

    Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон түүнийг дагалдан явсан А нар аравдугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар-Сөүл чиглэлийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч болох 20 настай эмэгтэйн өгзөгт хүрсэн үйлдэл гаргасан гэж буруутгаж Өмнөд Солонгосын цагдаа нарт баривчлагдсан гэх мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяртай холбоотой мэдээлэл гарч байна. Хэрэв Үндсэн хуулийн Цэцийн дарга ёс зүйгүй …

October, 2019

  • 31 October

    Монгол Улс “Дэлхийн санхүүгийн түүхийн музей”-тэй боллоо

    Хүн төрөлхтний санхүү, эдийн засгийн салбарын түүхийг хэдэн мянган жилээр өгүүлэх, дэлхийд нэн ховор, баялаг үзмэр бүхий “ДЭЛХИЙН САНХҮҮГИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ”-г эдийн засагч Өлзийбаярын Ганзориг энэ сарын 23-нд нээжээ. Ингэснээр Улаанбаатар хот нь санхүүгийн түүхийн музейтэй дэлхийн цөөхөн хотуудын нэг болж байгаа юм. Тус музей нь нэн ховор, хэмжээлшгүй үнэ цэн бүхий 1,000 гаруй үзмэртэй бөгөөд түүхэн болон соёлын өвийн ач …

  • 31 October

    ЕБС-ийн 43 мянган сурах бичгийг хуурамчаар мэдүүлэн, хилээр нэвтрүүлэхийг завджээ

    Ерөнхий боловсролын сургуулийн 43 мянган ширхэг сурах бичгийг “дэвтэр” хэмээн мэдүүлж, хилээр нэвтрүүлэх гэснийг Замын-Үүд боомтын Хилийн мэргэжлийн хяналтын алба илрүүлжээ. Тодруулбал, Монгол Улсын иргэн З нь аравдугаар сарын 22-ны өдөр БНХАУ-аас Замын-Үүд хилийн боомтоор Ерөнхий боловсролын сургуулийн VI дугаар ангийн 482 хайрцаг бүхий 43,060 ширхэг англи хэл, түүхийн хичээлийн сурах бичиг, хүүхдийн 12 нэр төрлийн тоглоомыг “ДЭВТЭР” нэртэйгээр хуурамчаар мэдүүлэн импортоор …

  • 31 October

    С.Даваасүрэн: Би ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй

    Монгол Улс Саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор Монголбанкны ерөнхийлөгч болон СЗХ-ны дарга нарыг үүрэг ажлаас нь чөлөөлөх тухай асуудал яригдсан билээ. Тодруулбал, тухайн үед УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр даргын нэг нь өргөдлөө өгсөн тухай тэрбээр хэлсэн. Тэгвэл эл асуудлаар өнөөдөр /2019.10.31/ СЗХ-ны дарга С.Даваасүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Би ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй. Саарал жагсаалтын хувьд Санхүүгийн зохицуулах хороо төдийгүй Монгол Улсын бүхий л байгууллагууд хамтарч ажиллах ёстой, улсын …

  • 31 October

    Олон улсын гимнастикийн тэмцээнд 48 дугаар цэцэрлэгийн баг тэргүүлжээ

    БНСУ-ын Сувон хотноо зохион байгуулагдсан аэробик гимнастикийн “Korea Open” олон улсын тэмцээний цэцэрлэгийн насны ангилалд нийслэлийн Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэгийн хүүхэд багачууд тэргүүн байр эзэлж “Шилдэг баг”-аар шалгаржээ. Тэргүүн байрыг эзэлсэн шилдэг багийг өнөөдөр нийслэлийн Хүний хөгжил нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр …

  • 31 October

    Ж.Батбаясгалан: Арваннэгдүгээр сар гэхэд зорилтот айл өрхийг мэдрэгчээр хангаж дуусахаар төлөвлөж байна

    Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо өнөөдөр /2019.10.30/-ийн хуралдаанаараа сайжруулсан түлшний талаар холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудын мэдээллийг сонслоо. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, тус Дэд хорооны дарга А.Сүхбат даргаллаа.  Хэлэлцэх асуудалтай холбогдуулж үг хэлэх гишүүн байсангүй.  Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Ч.Гантулга мэдээлэлдээ, агаар, орчны бохирдлыг бууруулахад 2019 онд 75.2 тэрбум төгрөг төсөвлөгдсөнийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний …

  • 31 October

    УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхий дахины боловсролын хөгжлийн чиг хандлага сэдвээр илтгэл тавилаа

    УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр /2019.10.30/ Их засаг олон улсын их сургуульд зочилж, тус сургуулийн эрдэмтэн багш нар, оюутан залуучуудтай уулзлаа. Уулзалтыг Их засаг олон улсын их сургуулийн ректор Н.Ням-осор нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар дэлхий нийтийн боловсролын хөгжлийн чиг хандлага, түүнтэй уялдуулан Монголын боловсролын тогтолцоонд хийх өөрчлөлт шинэчлэлтийн  сэдвээр илтгэл тавив. Илтгэлийнхээ өмнө тэрбээр Монголын дээд боловсролын тогтолцооны шинэчлэлийн үйл хэргийг ямагт …

  • 31 October

    МИАТ ТӨХК, Корэйн эйр компанийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа

    Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд энэ оны нэгдүгээр сард хийсэн Агаарын харилцааны хэлэлцээрээр нислэгийн багтаамж, давтамжийг нэмэгдүүлсэн билээ. Үүний дагуу хоёр орны хоорондын агаарын тээврийн зах зээлийг хөгжүүлэх, нислэгийн сүлжээг өргөжүүлэх, өрсөлдөх чадвар, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх стратегийн түншлэлийг бэхжүүлэх зорилгоор үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК нь БНСУ-ын “Корэйн Эйр” компанитай Харилцан ойлголцлын Санамж бичиг байгууллаа.    Санамж бичигт “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр, “Корэйн Эйр” …

  • 31 October

    Б.Нямдаваа: Тоглосон дүрүүдийнхээ нэрээр дуудуулна гэдэг аз жаргал

    “ND film” -ийн үүсгэн байгуулагч, “Азтай бондгор” инээдмийн киноны найруулагч Б.Нямдаваа буюу ND-тэй ярилцлаа. – Хүмүүс таныг “Байрны ах”, “Шилжилт” 1,2 киноны найруулагч гэдгээр чинь мэднэ. Харин энэ удаад “Азтай бондгор” УСК- ийн найруулагчаар ажилласан. Анх удаа инээдмийн кино найруулахад ямар санагдсан бэ? – Инээдмийн кинон дээр ажиллахад давхар өөрөө нэг дүрд нь орж тоглон ажиллахад хүндрэлтэй байсан. Жүжигчний хувьд …

  • 31 October

    “Honeymoon” хамтлагийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оржээ

    Монголын рок поп урлагийн охидын хамтлагуудын нэг “Honeymoon” хамтлагийн гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оржээ.Тодруулбал тус хамтлагийн хоёр гишүүн нь гэр бүл зохион хамтлагаасаа гарсан байна. Иймд авьяаслаг, царайлаг, гоолиг охидтой гэдгээрээ олонд танигдсан “Honeymoon” хамтлаг СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн Э.Хонгорзул болон хүнсний технологич мэргэжилтэй Е.Ботожаны хэмээх авьяаслаг, царайлаг охидоор шинэхэн багаа бүрдүүлжээ. Ийнхүү хамтлагийн ахлагч Б.Солонго болон Н.Чинчулуун нар шинэхэн охидтойгоо …