Мэдээ мэдээлэл

March, 2020

  • 27 March

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон улсын элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши-г 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар COVID-19 коронавируст халдварын дэгдэлтээс үүссэн нөхцөл байдал, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Улсын онцгой комиссын ээлжит хуралдааны шийдвэрүүд, Япон Улс, БНСУ рүү үйлдэх тусгай үүргийн нислэг зэрэг цаг үеийн асуудлыг …

  • 27 March

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар зарим орны элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2020 оны 3-р сарын 26-ны өдөр ИБУИНХУ-аас суугаа Элчин сайд Филип Малон, АНУ-аас суугаа Элчин сайд Майкл С. Клечески, Австрали Улсаас суугаа Элчин сайд Дэйв Воусэн, Канад Улсаас суугаа Элчин сайд Кэтрин Ивкоф нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар шинэ корона вирусээс болж үүссэн нөхцөл байдал, Монгол Улсын авч хэрэгжүүлж байгаа арга …

  • 26 March

    Т.Бадрал:Тусгай нислэгээр ирж байгаа иргэд ирээд тусгаарлах байранд 21 хоног тусгаарлагдана

    Улсын Онцгой комиссын шуурхай штабаас гадаад улсад байгаа Монгол улсын иргэдээ татан авах ажиллагааны талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Мэдээллийг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат нар өгсөн юм.  ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “Дэлхий нийтэд тархан суурьшсан 4805 иргэн Монгол Улсад ирэх хүсэлтээ элчин сайдын яамд болон …

  • 26 March

    Тусгай үүргийн онгоцоор ирэх эм, эмнэлгийн хэрэгслийг ариутган 72 цагийн дараа Шуурхай штабын зөвшөөрлөөр олгоно

    Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос БНСУ болон Япон улсад буй монгол иргэдээ дөрөвдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд тусгай үүргийн нислэг зохион байгуулж авчрах шийдвэр гаргасан. Сөүл-Улаанбаатар, Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирэх иргэдийн биеэс тусдаа ачааг ариутгаж, 14 хоног тусгаарласны дараа гаалийн хяналт шалгалтыг хийж олгоно. Иймд зорчигчид тусгаарлагдсан ачаанаас эд зүйл авах боломжгүй болох тул шаардлагатай хэрэгцээний эд зүйлээ …

  • 26 March

    Агаарын бохирдол 55 хувиар буурчээ

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сайжруулсан түлшний түгээлт борлуулалт болон цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэв. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар зэрэг мэргэжлийн байгууллагууд болон нутгийн захиргааны 594 байгууллагатай хамтран гэр хорооллын айл …

  • 26 March

    Шанхай хот зөвхөн Пудун нисэх буудалдаа олон улс, Хонг Конг, Макао, Тайваний нислэгийг хүлээн авахаар болжээ

    Сүүлийн үед БНХАУ-ын хэмжээнд COVID-19 халдварын тохиолдол гадаадаас ирж буй иргэдээс илэрч байгаатай холбоотойгоор 3 дугаар сарын 23-ны өдрийн 00:00 цагаас эхлэн Бээжин хотод буух олон улсын нислэгийг орон нутгийн 12 нисэх буудалд хуваарилан буулгаж, зорчигчдыг шалган нэвтрүүлэх горимыг мөрдөж эхлээд байгаа билээ. Шанхай хотын Хунчяо олон улсын нисэх онгоцны буудал олон улс, Хонг Конг, Макао, Тайваний нислэгүүдийг хүлээн авахыг …

  • 26 March

    Улсын онцгой комисс яаралтай хуралдана

    Өнөөдөр үдээс өмнө ЭМЯ-аас ээлжит мэдээллээ хийж Монгол Улсад Covid19-ийн халдварын 11 дэх тохиолдол бүртгэгдсэнийг мэдээлсэн. Тэгвэл үдээс хойш 14:00 цагаас Улсын онцгой комисс Шуурхай хуралдаан зарлалаа. Хуралдаанаар коронавирусний халдвар, тархалт, нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэх аж.  11 дэх тохиолдолын тухайд Истанбул-Улаанбаатарын тусгай нилсэгээр ирсэн 220 иргэний нэг бөгөөд бусад иргэдээс халдвар илрээгүй ажээ. http://credit-n.ru/offers-zaim/webbankir-online-zaim-na-kartu.html

  • 26 March

    Б.Янжмаа: Дэлхий дээр нийт суралцагсдын 87 хувь нь сургууль завсардаад байна

    Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн ээлжит мэдээллээ танилцуулах үеэр Covid19-ийн халдварын нөхцөл байдлын үед дэлхийн улс орнуудын авч буй арга хэмжээний талаар мэдээллээ. ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “Өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч иргэддээ хандан мэдэгдэл хийж, гуравдугаар сарын 30-ны өдрөөс нэг долоо хоногийг бүх нийтийн амралт болгосон байна. Уг арга хэмжээний гол зорилго нь хүмүүсийг гэрээс нь гаргахгүй байх гэдгийг …

  • 26 March

    Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд “Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах тухай” асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. Тэрбээр “Засаг даргын Зөвлөлийн 2020 оны гуравдугаар сарын 06-ны өдрийн хуралд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж буй Монгол дахь барилгын эрчим хүчний үр …

  • 26 March

    Монгол, Тайваний эдийн засгийн хамтарсан уулзалтыг ирэх есдүгээр сарын 9-нд зохиохоор товложээ

    МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин Улаанбаатар дахь Тайваний худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын дарга Грэйс Ло, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Чен Чин Яан нартай уулзжээ. Уулзалтаар тус төлөөлөгчийн газраас Тайваний Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг, МҮХАҮТ-тай хамтран Монгол, Тайваний эдийн засгийн хамтарсан уулзалтыг ирэх есдүгээр сарын 9-нд зохиохоор товложээ. Танхимын зүгээс Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд Тайваниас хөрөнгө оруулалт болон …

  • 26 March

    Говь-Алтай аймгийн Шарга суманд ингэ ихэрлэжээ

    Монголчууд эрт дээр үеэс ингэ  ихэрлэх нь Төрийн ажил тэгшрэх, сайн цагийн эхлэл, эр охин 2 ботго төрсөн нь мал сүрэг тэр тусмаа тэнүүн говийн эзэн тэмээн сүрэг өсөж үржихийн бэлэгдэл хэмээн билэгшээж ирсэн уламжлалтай билээ. Говь-алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн малчин Чойжилын Түмэннастын Төхөм тунгалагийн хүрэн үүлдрийн  тэмээн сүргийн хүрэн ингэнээс 2 ихэр /эр, охин/  ботго төрсөн байна.  …

  • 26 March

    “Токио-2020” олимпийн наадам хойшлогдлоо

    Энэ сарын 24-ны өдөр Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бах болон Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар цахимаар холбогдож, “Токио-2020” Олимпийн наадмыг 2021 онд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүргэсэн “ковид-19” цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж тус шийдвэрийг гаргасан бөгөөд ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл баталгаажуулсан байна. Зуны XXXII Олимпийн наадам 2021 онд зохион байгуулагдахаар хойшилсон …

  • 26 March

    Улсын Их Хурал хаврын чуулганаа цахимаар зохион байгуулна

    Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ. Корона вирусийн цар тахал дэлхий дахиныг түгшээж, Монгол Улсад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонтой холбоотойгоор хаврын чуулганыг цахим хэлбэрээр явуулахаар УИХ-ын дарга Г.Занданшатар шийдвэр гаргаад байна. Цахимаар хуралдах бэлтгэлийг хангах ажил Улсын Их Хурлын Тамгын газарт өрнөж эхэлжээ. Одоогоор чуулганы нээлтийг 4-5 танхимд зэрэг явуулах, Нэгдсэн хуралдаан болон …

  • 26 March

    НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг ирэх сард олгоно

    НӨАТ-ын буцаан олголтыг 2020 онд улирал бүр олгохоор болсныг Татварын Ерөнхий Газраас мэдээлээд байгаа. Нэгдүгээр улирлын буцаан олголтыг ирэх сард олгохтой холбоотойгоор иргэн Та 2020.04.08-ны 23:59:59 цагаас өмнө баримтуудаа бүртгүүлэх шаардлагатай юм байна. Цаашид хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард, гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард, дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдэд олгох юм. Буцаан олголттой …

  • 26 March

    Өнжмөл шар өвсийг шатаахгүй байхыг анхаарууллаа

    Хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.   Онцгой байдлын байгууллагын алба хаагчид он гарсаар  иргэд хашаа, хороо, өвөлжөөндөө цэвэрлэгээ хийж өнжмөл өвс шатаасны улмаас гал алдсан 17 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Энэ мэт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын …