Монгол Улсад гарч буй гэмт хэргийн тоо багасаж буй хэдий ч гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсээр байгаа. Тиймээс ЦЕГ-аас үүнийг бууруулах зорилгоор “Хайр өвтгөдөггүй” аяныг хэрэгжүүлж эхэлсэн. Гэр бүлийн хүчирхийллийн ихэнх тохиолдол гэртээ архинаас болж гардаг учир тус газрын Хэрэг бүртгэх албанаас дээрх аяны хүрээнд “Архигүй орчин” арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ талаар тус албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, …
Мэдээ мэдээлэл
March, 2020
-
26 March
Цай Вэньруй: Эдийн засгийн харилцаагаа сэргээхэд бидний зүгээс бэлэн байна
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Цай Вэньруйг өчигдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр ноён Элчин сайд “Коронавируст халдвар намжина. Харин эдийн засгийг эрчимжүүлэх ёстой. Тиймээс эдийн засгийн харилцаагаа сэргээхэд бидний зүгээс бэлэн байна” гэсэн юм. Мөн тэрээр дэлхийд коронавируст халдварын тархалт дотоодоос тархаагүй гарын таван хуруунд багтах цөөн улсын …
-
26 March
Улаанбаатарт өдөртөө 2-4 хэмийн хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхи шуургатай, хүйтэн байна. 2020 оны 03 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 10-15 хэм, …
-
25 March
Иргэн Р.Ратна-Очир 1000 ширхэг маск хандивлав
Баянзүрх дүүргийн Онцгой комисст өнөөдөр дүүргийн 7 дугаар хорооны иргэн Р.Ратна-Очир 1000 ширхэг маск, гар ариутгагч хандивлалаа. Шинэ коронавирус буюу ‘’КОВИД-19’’-ийн тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулж, эрсдэлд нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад урам хайрлаж, сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн юм. Иймд Засаг даргын орлогч Т.Батцогт энэ цаг үед төрөөс гаргаж буй аливаа шийдвэрийг хэрэгжүүлж, эрсдэлд нөхцөлд ажиллаж буй албан …
-
25 March
Биокомбинат УТҮГ-ыг шинэчилнэ
Монгол Улсын Засгийн газраас “Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх нь зүйтэй хэмээн үзэж, Унгар улсын Засгийн газартай Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийг анх 2016 онд байгуулж, төслийн төсөвт өртгийг нийт 25 сая ам.доллараар тогтсон. Улмаар 2019 онд төслийн төсөвт өртгийг 57 сая ам.доллар болгон нэмэгдүүлж, зээлийн хэлэлцээрийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулсныг батламжилж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Унгар Улсаас Монгол улсад …
-
25 March
ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл олгох журмыг шинэчлэв
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох , сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих” журмыг шинэчлэн батлав. Журамд шинээр батлагдсан Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих тухай болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн хүрээнд зохицуулсан зохицуулалтыг тусган 2019 онд батлагдсан журмын ерөнхий бүтэц агуулгыг алдагдуулахгүйгээр дараах гол зохицуулалтуудыг нэмж …
-
25 March
COVID-19 –аас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд ОУ-ын байгууллагуудаас санхүүгийн дэмжлэг авна
Манай улс “COVID-19- аас урьдчилан сэргийлэх , хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг хангах” төлөвлөгөөний хүрээнд Дэлхийн банк, Олон Улсын хөгжлийн ассоциаци, Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банктай зээлийн хэлэлцээрүүд хийх нь зүйтэй гэж Засгийн газар үзэн УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтов. Шинэ коронавируст /COVID-19/халдвартай тэмцэхэд зориулан Дэлхийн банкнаас шаардлагатай орнуудад 14.0 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэжээ. Монгол …
-
25 March
Өнөө шөнө говь талын нутгаар салхи шуургатай
Өнөө шөнө ихэнх нутгаар хүйтэрч, говь талын нутгаар салхи шуургатай байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа. -Гуравдугаар сарын 27-31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв- Энэ сарын 29-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 30-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 27-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр, 28-нд Алтайн уулархаг нутгаар, …
-
25 March
Гашуунсухайт боомтоор нүүрс экспортолж эхэллээ
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Автотээвэр эрхлэгч компаниуд хамтран Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэлтийг эхлүүллээ. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор нүүрс экспортлох ажил хоёр сар зогсоод байсан юм. Тус боомтоор нүүрс тээвэрлэлтийг дахин эхлүүлж буйтай холбоотойгоор нэн тэргүүнд мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийн дагуу тээврийн хэрэгсэлд …
-
25 March
Я.Буянжаргал: Туршлагаас харахад хөнгөн өвчтөн 14 хоног, хүнд буюу хүндэвтэр өвчтөн 4-6 долоо хоног эмчлэгдэж байгаа
COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Яг одоогийн байдлаар 2,083 иргэн ажиглалтад байгаа бөгөөд өчигдөр Жаргалантаас 16, “Асралт мед” эмнэлгээс 13, Дархан-Уул аймагт 26 иргэн ажиглалтаас гарч, гэрийн ажиглалт руу шилсэн. Харин Баян-Өлгий аймагт дөрөв, Орхон аймагт 40 иргэн ажиглалтад нэмэгдэж орсон байна. Ажиглалтад байсан, одоо байгаа иргэдэд …
-
25 March
Б.Амархүүгийн ялыг хэвээр үлдээжээ
Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн аравдугаар сарын 29-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүхээс Б.Амархүүг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан хэрэгт буруутгаж хоёр жилийн хорих ял оноосон юм. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд /2019.12.17/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой (Хоёр жилийн хорих ял) Б.Амархүүд холбогдох хэргийг шүүгдэгч …
-
25 March
Өнөөдөр “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тохиож байна
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан бол пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай. Үүний дагуу өнөөдөр буюу 03 дугаар сарын 25-ны өдөр “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тохиож байна. Энэ жилийн хувьд “Газар …
-
25 March
НМХГ: Тусгай зөвшөөрөлгүйгээр галын засал эмчилгээ хийж байсан зөрчлийг зогсоолоо
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Шуурхай албаны утсаар ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн М нь Аура төвд галын засал эмчилгээ хийж байсан үйл ажиллагаанд холбогдох чиглэлийн улсын /ахлах/ байцаагч нар хамтран хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар эмнэлгийн тусламж, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр галын засал эмчилгээ хийж байсан зөрчлийг илрүүлж Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн …
-
25 March
“Японы хүүхдийг ивээх сан”-ийн ажилчид хандивын аянд нэгдлээ
“Японы хүүхдийг ивээх сан”-ийн ажилтан, алба хаагчид коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хандив аянд нэгдэж байгаагаа өнөөдөр илэрхийллээ. Нийт 40 орчим ажилтан, алба хаагчдаас 1 500 000 төгрөгийг Улсын онцгой комисст гардуулан өгсөн юм. Энэ үеэр гамшгийн өмнө болон гамшгийн үед, гамшгийн дараа хүүхдийн сурч боловсрох аюулгүй орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэн танай хамт олонд баярласнаа …
-
25 March
Банк бус санхүүгийн 62 байгууллагаас 100 сая төгрөг хандивлалаа
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо нь коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд зориулж 100 000 000 сая төгрөгийн хандивыг Улсын онцгой комисст хандивлалаа. Тус хандивын аянд холбооны гишүүн 62 банк бус санхүүгийн байгууллагууд нэгдсэн байна. Мөн коронавируст халдвар (COVID-19)-с урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Засгийн газраас тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд санхүүгийн хэрэглэгчийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл