Мэдээ мэдээлэл

March, 2020

  • 25 March

    Энэтхэгт орон даяар хөл хорио тогтоолоо

    Коронавирусний тархалттай тэмцэхийн тулд Энэтхэгийн 1.3 тэрбум хүнийг өнөөдрөөс эхлэн гурван долоон хоногийн хугацаанд хөл хорионд орууллаа гэж тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди мэдэгдлээ. “Шөнө дундаас эхлэн улс орон даяар хөл хорио тогтооно. Энэтхэг улсыг, иргэн бүрийг, та бүхний гэр бүлийг аврахын тулд энэхүү шийдвэрийг гаргалаа” гэж Н.Моди мэдэгдсэн байна. “Ирэх 21 хоногийн хугацаанд гэрээсээ гарч болохгүй бөгөөд хэрэв …

  • 25 March

    Консулын үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлнэ

    Дэлхийн нийтээр Covid-19 халдварын тархалт хурдацтай нэмэгдэж байгаатай холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж болон гадаадын улс орнуудын Засгийн газраас тогтоож буй хөл хорионы дэглэмтэй холбогдуулан Монгол Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хилийн чанадад оршин суугаа монгол иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсаас гадаад улсад суугаа нийт Дипломат төлөөлөгчийн газар /Элчин сайдын яам, …

  • 25 March

    Өнгөрсөн оны мөн үеэс 153.1 сая ам.доллароор бага импорт хийжээ

    Монгол Улс энэ оны гуравдугаар сарын 23-ны байдлаар өнгөрсөн оны мөн үеэс 12.4% буюу 153.1  сая ам.доллароор бага импорт хийжээ. Энэ дунд хамгийн их хэмжээгээр буурсан нь автомашины импорт байна. Тодруулбал, 2020 он гарснаас гуравдугаар сарын 23-н хүртэлх хугацаанд нийт 13,110 ширхэг суудлын автомашин импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 5,201 ширхэг буюу 28 хувиар буурсан дүн юм. Үүнийг дагаад …

  • 25 March

    Засгийн газар хуралдана

    Лхагва гараг бүрт болдог Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж нийт 24 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.  Хуралдаанаар шинэ коронавирусийн нөлөөгөөр буурч байгаа эдийн засгийн нөхцөл байдлыг дахин хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал, ажлын байрыг хэрхэн хадгалж үлдэх талаарх хувилбаруудыг хэлэлцэх юм байна.  Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн нөхцөл шалгуурт өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцэх аж. http://credit-n.ru/offers-zaim/joymoney-srochnye-online-zaymi.html

  • 25 March

    Covid19-ийн халдварын тархалтын байдал

    2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 09.30 цагийн байдлаар Хятадын 31 мужид шинэ коронавирусын халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 81747 (+147) хүрчээ. Биеийн байдал хүнд 1573 (-176), нас барсан 3283 (+7), бүрэн эдгэсэн 73299 (+458) байна. БНХАУ-ын Хонконг 356 (+39), Макао 24 (+3), Тайвань 195 (+26), нийт 575 байна. Гадаад улсаас Хятадад зөөвөрлөгдсөн 427 тохиолдол байна. Дэлхийн хэмжээнд, 373358 (+38664) …

  • 25 March

    ЭМЯ-наас гэртээ ариутгал хийх зөвлөмж гаргав

    “COVID-19”-ээс урьдчилан сэргийлэхийн тулд өрх гэрээ хэрхэн ариутгах талаарх зөвлөмжийг Эрүүл мэндийн яамнаас айл өрх, иргэдэд хүргэж байна. Тухайлбал: Аяга, таваг, сав суулгыг зориулалтын шингэнээр угааж, цэвэр усаар сайтар зайлахХүүхдийн тоглоомыг 2%-ийн содын уусмалаар угааж, цэвэр усаар сайтар зайлах (1 литр бүлээн усанд 20 гр сод хийнэ)Хаалганы бариул, унтраалга, удирдлага, компьютер, цонхны тавцан, ширээ сандал зэргийг саван, угаалгын нунтаг хэрэглэн цэвэрлэхДээрх эд …

  • 25 March

    Улаанбаатарт өдөртөө 6-8 хэмийн хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр  зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 03 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр …

  • 24 March

    Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн эрхийг хамгаалахыг уриаллаа

    Монгол Улс Хүүхэд хамгааллын салбарт эрх зүйн шинэчлэлт хийж, 2016 онд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиуд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан билээ. Өнөөдрийн байдлаар эдгээр хууль тогтоомжийг даган гарсан 50 гаруй журам хэрэгжиж байна. Нийгмийн хамгааллын салбарын хууль тогтоомжийн хүрээнд хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд …

  • 24 March

    “Барс” захад шалгалт хийж, зарим зөрчил илрүүлжээ

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 78 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ, нөөц, нийлүүлэлт борлуулалтын байдалд тогтмол хяналт тавин ажиллаж байна. Хяналт шалгалтын ажлын хэсэг өчигдөр /2020.03.23/ Баянгол дүүрэгт байрлах “Барс” худалдааны төвд ээлжит хяналт шалгалтыг хийж, тус захын бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч нарын борлуулж …

  • 24 March

    Налайх дүүргийн засаг дарга Ч.Раднаабазар мэргэжлийн байгууллагуудад үүрэг чиглэл өглөө

    Нийслэлийн Засаг даргын А/373 дугаар захирамжийн хэрэгжилт, халдваргүйтгэлийн асуудлаар Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар энэ сарын 24-ны  өдөр мэргэжлийн байгууллагуудад үүрэг чиглэл өглөө. Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Нийслэлийн Засаг даргын А/166 дугаар захирамжийн дагуу Нандин-Өргөө ХХК-иас тус дүүргийн ААНБ болон нийтийн эзэмшлийн зам талбайг хамруулан давхардсан тоогоор 573 объектын 76310 мкв талбайд 3 үе шаттайгаар, 37.4 мянган мкв талбай бүхий зам, гудамж талбайд …

  • 24 March

    ЭХЯ: Компаниудын захирлын томилолтын зардал болох 10 гаруй сая төгрөгийг хэмнэлээ

    Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирлуудын ээлжит өргөтгөсөн шуурхай хурлыг анх удаа цахим хэлбэрээр явуулсан байна. Цахим хуралд төрийн болон орон нутгийн өмчит 33 байгууллага оролцсоноос 28 нь цахимаар 5 нь биечлэн оролцжээ. Үйлдвэр, компани тус бүр 2019-2020 оны өвөлжилтийг давсан талаар товч тайланг танилцуулж шаардлагатай бол цаг үеийн болон тулгамдсан асуудлаар тодорхой мэдээлэл өгч, санал солилцсон байна. Өвөлжилтийн …

  • 24 March

    Магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 10 удаа болжээ

    Он гарснаар эхний гурван сарын байдлаар 11907  удаагийн газар хөдлөлт болсон ба магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 10 удаа болсон байна. Өнгөрсөн баасан гарагт гэхэд Говь-Алтай аймагт дөрвөн удаа газар хөдөлсөн юм. Мэргэжлийн байгууллагын хэлснээр сүүлийн жилүүдэд Монголд газар хөдлөлтийн тохиолдол нэмэгдэж байгаа аж. http://credit-n.ru/offers-zaim/ezaem-zaim-online-za-15-minut.html

  • 24 March

    Монгол Ардын Нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүллээ

    Монгол Ардын Нам ээлжит Бага хурлаа өчигдөр орон даяар цахимаар зохион байгуулж, УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө баталсан.   Монгол Ардын Нам эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийг эрхэм болгодог нийгмийн ардчиллын үзэл баримтлалтай намын хувьд нийгэм дэх тэгш бус байдлыг багасгах, нийгмийн хөгжил иргэн бүрт тэгш шударга хүрэх, дундаж давхаргыг дэмжих зорилтуудыг энэхүү мөрийн хөтөлбөрт онцлон тусгажээ. Мөрийн хөтөлбөрөө боловсруулж …

  • 24 March

    ЭСЯ: Британид оршин суугаа Монгол Улсын иргэн та өнөөдрөөс тогтоосон журмыг чанд мөрдөхийг уриалж байна

    Британийн Ерөнхий сайд Б.Жонсон 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 20:30 цагт мэдэгдэл хийж, ИБУИНХУ-д коронавируст халдварын тархалт хурдацтай нэмэгдэж байгаа явдлыг сааруулах үүднээс улс даяар хөл хорио тогтоосноо зарлав. Хөл хорио гурван долоо үргэлжлэх бөгөөд иргэдийг дараах дөрвөн тохиолдлоос бусад үед гэрээсээ гарахыг хориглолоо. Хүнсний дэлгүүр, эмийн сан орохӨдөрт нэг удаа биеийн тамирын дасгал хийхээр гарахЭмнэлэгийн тусламж эрэх, бусдыг асрахаар …

  • 24 March

    Д.Нямхүү: 200 гаруй хүний сорьцыг авч үргэлжлүүлэн шинжлэх төлөвлөгөөтэй байна

    Эрүүл мэндийн яамнаас хийсэн ээлжит мэдээллээр Covid19-ийн халдварын шинжилгээ, сорьцийн талаарх мэдээллийг өглөө. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 19-нд Истанбул-Улаанбаатар чиглэлээр ирсэн 46 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Одоо 200 гаруй хүний сорьцыг авч үргэлжлүүлэн шинжлэх төлөвлөгөөтэй байна. Мөн Орхон аймагт тусгаарлагдсан зургаан хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 289 хүн тусгаарлагдан хяналтад байна. Гуравдугаар сарын 23-ны өдөр Алтанбулаг …