Мэдээ мэдээлэл

July, 2019

  • 29 July

    ШЕЗ: Хүчиндэх, залилах, мал хулгайлах гэмт хэрэг их хэмжээгээр өсчээ

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр (2019.07.29) боллоо. Хэвлэлийн бага хурлаар Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, референт Р.Ганцэцэг нар Монгол Улсын шүүхийн 2019 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны тоймыг танилцууллаа. Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын мэргэжилтэн З.Баяржаргал, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан …

  • 29 July

    Туул голын дагуу усны түвшин нэмэгдэж, үерлэж байгааг анхаарна уу

    Ойрын өдрүүдэд бороо хур татрахгүй байгаагаас үүдэн Туул голын дагуу усны түвшин хурдтай нэмэгдэж, үерлэж байгааг Туул голын сав газрын захиргаанаас мэдээлж байна. Үүний зэрэгцээ Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Үүр, Шишхэд, Хангай нурууны өврийн Шар-Ус, Байдраг болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-75 см нэмэгдэж, Бэлтэс, Үүр, Байдраг, Шар-Ус, Хархираа, Түргэн, Хариг, Намир, Ховд, Буянт зэрэг голууд үерийн түвшинг …

  • 29 July

    Энэ оны эхний зургаан сарын байдлаар 9,485 хүн эрүүлжүүлэгджээ

    Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Нийслэлийн Цагдаагийн газрын харьяа Эрүүлжүүлэх, саатуулах төвийн үйл ажиллагааг гэнэтийн байдлаар шалгалт хийсэн байна.Шалгалтыг тус дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Булганцэцэг ахлан хийжээ. Эрүүлжүүлэх, саатуулах төв нь нийслэл хотод байгаа бусад байрнуудаас хамгийн их ачаалалттай ажиллаж байгаа газар бөгөөд  төвийн ахуй нөхцөл болон  саатуулах, эрүүлжүүлэх үйл ажиллагаанд баримтлах холбогдох журам зааврын хэрэгжилтийн байдлыг газар дээр нь үзэж шалгажээ. 2018 оны …

  • 29 July

    Иргэн С.Санжаачаанчигийн 10 жилийн хөдөлмөрийг үнэлж “Хангарди одон”-гоор шагналаа

    Нийслэлийн дээд шагнал “Хангарди одон”-гоор Чингэлтэй дүүргийн V хорооны иргэн С.Санжааванчигийг шагналаа. Тэрбээр өөрийн оршин сууж буй Чингэлтэй дүүргийн V хороонд цэцэрлэг бариулах ажлыг хорооны иргэдтэй хамтран эхлүүлж, хуучнаар Зүүн хүрээний нууц бүлгэмийн байшин байсан барилгыг газрын хамт чөлөөлүүлсэн ажээ. Тус хороо нь цэцэрлэгийн насны 500 гаруй хүүхэдтэй боловч нэг ч цэцэрлэг байдаггүй аж. Тиймээс ийнхүү уг санаачилгыг гарган, ажил …

  • 29 July

    Сансарын туннелээс Зүүн 4 зам хүртэлх зорчих хэсгийн баруун талын туслах замыг зургаан хоног хаана

    Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ны захиалгаар БЗД-ийн 4-р хороо, Сансарын туннелээс Зүүн 4 зам хүртэлх /зорчих хэсгийн баруу тал/-ын туслах замыг 2019 оны 07 дугаар сарын 27-ноос хэсэгчлэн, 07 дугаар сарын 30-наас 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд бүрэн хааж дулааны шугамын шинэчлэлтийн ажил гүйцэтгэнэ гэж Тээврийн цагдаагийн алба мэдээллээ. Иймд жолооч та бүхэн тухайн замыг сонгож явахгүй байхыг Тээврийн цагдаагийн …

  • 29 July

    Налайх-Чойрын замын ажил 34 хувийн гүйцэтгэлтэй байна

    БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй томоохон төсөл болох Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын явц 34.74% тай хийгдэж байна. Төслийн ажлын хүрээнд, ус зайлуулах байгууламж, нүхэн гарц, хөлийн голын гүүр, суурьшлын бүс дагуу явган хүний болон дугуйн зам, явган хүний гүүр, хамгаалалтын аюулгүйн тусгаарлах …

  • 29 July

    Төв замуудыг түр хаана

    Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй зочид төлөөлөгчид 2019.07.29-с 2019.07.31-ны өдрүүдэд Монгол улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын үед зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Амарын гудамж, Их сургуулийн гудамж, Залуучуудын гудамж,  Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их монгол улсын гудамж зэрэг авто замуудад тодорхой цагуудад хөдөлгөөнийг хязгаарлан хөдөлгөөн зохицуулалтыг хийх тул замын …

  • 29 July

    “Монгол сарлаг” фестиваль ирэх сарын 18-нд болно

    Байгальд ээлтэй, эдийн засгийн үр ашиг сайтай монгол сарлагийг гадаад дотоодын жуулчдад сурталчилдаг “Монгол сарлаг” наадмыг наймдугаар сарын 17-20-нд Архангай аймагт зохион байгуулагдана. Энэхүү наадмын гол зорилго нь орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн зэрэгцээ дэлхийд үнэ цэнтэй болж буй сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүнийг таниулж, сарлагийнхаа үүлдэр угсааг чанаржуулж, ашиг шимийг нь улам бүр нэмэгдүүлсэн малчдыг алдаршуулж, дотоодын боловсруулах үйлдвэрүүд, гадаад …

  • 29 July

    “Ногоон нуур 1,008 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зуржээ

    Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжих “Ногоон нуур 1,008 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрт өнгөрсөн баасан гарагт Монгол, Хятадын тал гарын үсэг зуржээ. Уг хэлэлцээрт Барилга, хот байгуулалтын яамыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, БНХАУ-ыг төлөөлж Буцалтгүй тусламжийн албаны дарга Ли Юу Жан нар гарын үсэг зурсан байна. БНХАУ-аас Монгол Улсад олгож буй 350 сая юаны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдах …

  • 29 July

    Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ыг зорилоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлахаар өнөөдөр өглөө эх орноосоо мордлоо. Тэрбээр 2019 оны долоодугаар сарын 29-нөөс 2019 оны наймдугаар сарын 3-ны өдрүүдэд АНУ-д айлчилна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, өргөтгөсөн хэлэлцээ хийхээр төлөвлөж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Конгресст өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хуулийн асуудлаар …

  • 29 July

    Өнөөдөр таван дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны долдугаар сарын 29-ний Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ⏱ 10:30-20:00 цагт: 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд Зүрх уул, МОНЦАМЭ зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн …

  • 29 July

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2019 оны 07 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүл багасна, бороо орохгүй. Бусад нутгаар үүлэрхэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун …

  • 27 July

    БНТУ-ын ҮИХ-ын дарга Мустафа Шентоп Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны долдугаар сарын 29-31-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, БНТУ-ын ҮИХ-ын дарга Мустафа Шентоп нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. …

  • 27 July

    “Түмний байр” төслийн баг хамт олон Т.Ундармаа бүсгүйд нэг өрөө байр бэлэглэжээ

    Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах, ипотекийн зээлд хамрагдахад дэмжлэг үзүүлэх зорилготой “ТҮМНИЙ БАЙР” төсөл хэрэгжиж эхэлсэн талаар өнгөрөгч лхагва гарагт төсөл санаачлагч “Ханан Шишгэд” ХХК-аас мэдээлсэн билээ. Тэгвэл уг төслийн нээлт болгож “Ханан Шишгэд” ХХК-аас иргэн Т.Ундармаад нэг өрөө байр бэлэглэж буйгаа өчигдөр гардууллаа. Иргэн Т.Ундармаа багш мэргэжлээр ажилладаг, амьдралын боломж тааруу ч таван жил зүтгэн байрны зээлийн урьдчилгаа мөнгө …

  • 27 July

    100 айлын 1.6 км авто замын ажлыг стандартын шаардлага хангасан материалаар хийж гүйцэтгэхийг даалгалаа

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хороо, Цагдаагийн гудамж, 100 айлын 1.6 км авто замыг энэ сарын 1-нээс эхлэн хэсэгчлэн хааж шинэчлэн засварлаж байгаа. Засвар шинэчлэлийн ажлын явцтай өчигдөр  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан танилцаж, зарим нэг ажлуудыг урагшлуулах талаар үүрэг чиглэл өгч ажиллалаа. Хотын Захирагчид нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, …