Мэдээ мэдээлэл

February, 2020

  • 15 February

    Увс аймагт 15:00 цагаас хойш архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглов

    Ковид-19 вирусийн халдвараас сэргийлэх ажлын хүрээнд Увс аймгийн Онцгой комисс өчигдөр /2020.02.13/ хуралдаж, архи, согтууруулах ундааг худалдах, түүгээр үйлчлэх хугацааг өдөр бүрийн 15:00 цагаас хойш хязгаарлах шийдвэрийг гаргасан байна. Тус хязгаарлалт энэ ирэх сарын 2-ны өдөр хүртэл хүчинтэй байх бөгөөд ресторан, хоолны газруудыг оройн 20:00 цаг хүртэл ажиллуулах захирамжийг гаргасан аж. УВС АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССИЙН ХУРАЛДААНААР ХЭРЭГЖИХ ТОГТООМЖУУД: Архи согтууруулах …

  • 15 February

    Завхан аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

    Завхан аймгийн Сонгино суманд шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн тухай мэдээлэл өчигдөр /2020-02-14/ 12:18 цагт аймгийн Эрүүл мэндийн газарт ирсэн байна. Хоёрдугаар сарын 13-ны өглөө 04:30 цагт Улаанбаатар хотоос хувийн машинаар Сонгино суманд ирсэн иргэдийг сумын Эрүүл мэндийн төвөөс үзлэг шинжилгээнд хамруулж, зөвлөгөө мэдээлэл өгөх үед иргэдийн биеийн байдал хэвийн байжээ. Гэвч долоон настай хүү З нь хоёрдугаар сарын 14-ний өглөөнөөс …

  • 15 February

    Чай Вэньрүй: Эв санааны нэгдлээ илэрхийлж, гар сунган тусалж буй Монголын төр засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье

     Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өчигдөрт (2020.02.14) Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньрүй бараалхав.  Итгэмжлэх жуух бичгээ Монгол Улсын Ерөнхийлөгчид барьсан Элчин сайдад Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар баяр хүргээд, Монголыг сайн мэддэг, Монголд олон жил ажилласан, хуучны танил хүрэлцэн ирсэнд таатай байгаагаа илэрхийллээ.  Ноён Элчин сайд, цаг гарган хүлээн авч уулзаж буй …

  • 15 February

    ЦЕГ: О.Осоржамааг хориогүй

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг  доромжилсон гэж цагдаагийн байгууллагаас О.Осоржамааг хорилоо гэх шуум гарсан. Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлж, дараах анхааруулгыг иргэдэд хүргэлээ. ЦЕГ: Цахим хуудаст хуурамч хаягаас, хуурамч ташаа мэдээллийг иргэдэд түгээж мэдээллийн төөрөгдөлд оруулж байна. Иргэд та бүхэн хуурамч сайтын мэдээ, мэдээллийг унших гэсэн оролдлого хийснээр өөрийн цахим хуудасны нууц код болон хувийн мэдээллээ алдах …

  • 15 February

    Нийтийн тээврийн автобусууд амны хаалтгүй зорчигчдод ҮЙЛЧЛЭХГҮЙ

    Улс орон даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн энэ үед иргэд халдвараас сэргийлэхийн тулд иргэдийг амны хаалт тогтмол зүүхийг анхааруулсаар байна. Энэ хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагаас Нийтийн тээврээр амны хаалт зүүсэн иргэдэд үйлчлэх шаардлага тавих тухай албан бичгийг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг ААН-үүдэд хүргүүлжээ. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид 08.00 цагийн орчимд шалгалт явуулахад “Сэлх-Ард кино театр” чиглэлийн …

  • 15 February

    “Чингис хаан” банк, Ч.Алтанхуяг нарт холбогдох хэргийн нэмэлт мөрдөн байцаалт дуусжээ

    Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга Ч.Алтанхуягийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст өнгөрсөн есдүгээр сарын 9-нөөс шалгаж, улмаар арваннэгдүгээр сард яллах дүгнэлт үйлдлүүлэхээр НПГ-т шилжүүлсэн. Түүнд холбогдох хэргийг прокурор хянаад зарим зүйлийг зайлшгүй тодруулах шаардлага хэмээн өнгөрсөн оны сүүлчээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст буцаасан юм. Тэгвэл уг хэрэгт зайлшгүй хийхийг даалгасан прокурорын даалгаврыг АТГ-ын мөрдөгчид биелүүлээд яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд …

  • 15 February

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна. 2020 оны 02 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, …

  • 14 February

    С.Амарсайхан: Ирэх хавраас Бага тойрууд Нур-Султан хотын нэрэмжит гудамж байгуулах ажлыг эхлүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адилбаевтай уулзлаа. Элчин сайд Жалгас Адилбаев: Улаанбаатар хотод Нур-Султан хотын нэрэмжит гудамж байгуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна Элчин сайд Жалгас Адилбаев хүлээн авч уулзсанд нийслэлийн Засаг даргад талархал илэрхийлээд, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллахад бэлэн байгаагаа …

  • 14 February

    Халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо

    НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Тус хурлын хүрээнд томуу, томуу төст өвчин, шинэ коронавирусын цаг үеийн мэдээлэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, халдварт болон халдварт бус өвчний багцын урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалт, 2019 оны эрүүл мэндийн зарим үзүүлэлт, цаашид анхаарах асуудал, “Нэг хот-нэг стандарт” үйл ажиллагааны төлөвлөгөө, 2020 оны 01 дүгээр сарын  үндсэн үзүүлэлт, цаашид хэрэгжүүлэх …

  • 14 February

    Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар Өлзийхүүгийн Шижирийг томиллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” зарлиг гаргалаа. Зарлигт “Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Зандаахүүгийн Энхболдын өөрийнх нь хүсэлтийг үндэслэн 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, Өлзийхүүгийн Шижирийг мөн өдрөөс Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалд томилсугай” гэжээ. http://credit-n.ru/offers-zaim/creditplus-online-zaimi.html

  • 14 February

    Хүүхдийн баярын Д.Сүхбаатарын талбайн тоглолтын найруулагчийн сонгон шалгаруулалт зарлалаа

    Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн, Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн иргэд, хүүхэд багачуудад зориулан зохион байгуулах “Монгол хүүхдүүд” сэдэвт тоглолтын хөтөлбөр, найруулгын төслийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдлаа. …

  • 14 February

    Монгол Улсын Хөдөлмөрийн баатруудын төлөөлөл Хотын даргатай уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Монгол Улсын Хөдөлмөрийн баатруудын холбооны төлөөлөл болох  барилгын цэрэг, цахилгаан инженерлэл, спортын салбараас төрөн гарсан Хөдөлмөрийн баатар Д.Түмэн, Д.Сэдбазар, З.Ойдов нарыг албан өрөөндөө хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Хөдөлмөрийн баатруудын зүгээс Улс орныхоо хөгжил, бүтээн байгуулалтанд өндөр амжилт гарган ажиллаж, төр түмэндээ үлгэр дуурайлал болсон баатруудын ажил амьдралын баялаг туршлагыг залуу хойч …

  • 14 February

    “Малын эмчилгээ ба худалдаа” тусгай үйлчилгээ Берлин хотын амьтны анатомийн театр музейд гарав

    ХБНГУ-ын Берлин хотын Хумболдтын Их сургуулиас зохион байгуулж буй шинжлэх ухаан, хөдөө аж ахуй ба эдийн засгийн хамтын ажиллагааг харуулсан “Малын эмчилгээ ба худалдаа: Экологи ба эдийн засгийн хооронд хортон шимэгчийг судлахуй” үзэсгэлэн энэ оны 2 дугаар сарын 6-ны өдөр нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэн 1960 оны сүүлчээс 1980 оны сүүлч хүртэл БНАГУ, БНМАУ хоорондын шинжлэх ухааны мэдлэг солилцоо, эдийн засаг …

  • 14 February

    Монгол, Арабын Нэгдсэн Эмират Улсын хооронд шууд нислэгтэй болно

    Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан тэргүүтэй төлөөлөгчид Арабын Нэгдсэн Эмират Улсад 2020 оны 02 дугаар сарын 10-14-ны өдрүүдэд хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд тус улсын Эдийн засгийн асуудал хариуцсан сайд Султан Бин Саид Аль-Мансуритай уулзлаа.    Уулзалтын үеэр ноён Султан Бин Саид Аль-Мансури 2016 онд АНЭУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яамаа нээсэн нь хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг …

  • 14 February

    Баян-Өлгий аймгийн иргэн коронавирусийн халдваргүй нь тогтоогдлоо

    Баян-Өлгий аймагт коронавирусийн халдвар авсан байж болзошгүй нэг иргэнийг энэ сарын 12-ны өдөр тусгаарласан. Тухайн иргэний шинжилгээний хариу гарч, коронавирусийн халдваргүй болох нь шинжилгээгээр тогтоогджээ. Тухайн иргэн нь өнгөрсөн нэгдүгээр сараас хойш БНХАУ-ын Эрээн, Бээжин хот болон Замын-Үүд, Улаанбаатар, Булган, Ховд, Баян-Өлгий аймаг гэсэн маршрутаар зорчсон байна. Баян-Өлгий аймагт очсон дариудаа “Халуурч, ханиалгах, толгой өвдөх, гүйлгэх”  зовиуртайгаар эрүүл мэндийн байгууллагад хандсан юм. …