Мэдээ мэдээлэл

February, 2020

  • 14 February

    БНХАУ-д 50 мянган ам.долларын тусламж гардууллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /2020.02.13/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Уулзалтад БНХАУ-ын Элчин сайдын яамны Элчин зөвлөх Яан Чиндун, Элчин сайдын яамны атташе Ши Жэ болон НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг нар байлцав. Уулзалтын эхэнд хотын Захирагч С.Амарсайхан Монгол Улсад суух Элчин …

  • 14 February

    Хуурамч мэдээлэлтэй таарвал дараах “hashtag” ашиглаарай

    Олон нийтийн цахим сүлжээнд “COVID-19” буюу “Шинэ Коронавирус”-тай холбоотой баттай эх сурвалжгүй мэдээ, мэдээллийг санаатай болон санамсаргүй байдлаар тарааж, олон нийтэд буруу ойлголт төрүүлэх, өргөн хэрэглээний барааны хомсдол үүсгэх, хуурмаг үнийн өсөлтийг бий болгох зэрэг сөрөг нөхцөл байдлыг үүсгэж байна. Иргэн, хуулийн этгээдийн энэ үйлдэлд хуулиар олгосон чиг үүргийн дагуу Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан шийдвэрээр хяналт …

  • 14 February

    Х.БАДЕЛХАН: МАНАЙ УЛСАД 42 ЖИЛИЙН ДАРАА АЭРО СИТИ, МАЙДАР ХОТУУДЫГ БАЙГУУЛАХ ТҮҮХЭН ШИЙДВЭРИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИЛАА

    Хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсантай холбогдуулан УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхантай Аэро сити, Майдар хотын төслийн талаар ярилцлаа.   –  Саяхан УИХ-ын даргад Майдар хотыг бүтээн байгуулах тогтоолын төслийг өргөн барилаа. Энэ талаар Та тодорхой мэдээлэл өгнө үү. – Бид 1990 оноос хойш маш олон шилжилтийн үеийг нэгэн зэрэг, нэг цаг хугацаанд даван туулахаар дор бүрдээ л …

  • 14 February

    “Алсын хараа-2050”-ийг улс төрийн намуудын дарга нарт гардуулан өглөө

    ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг АН-ын дарга С.Эрдэнэ, МАХН-ын дарга Н.Энхбаяр болон Шинэ нам, БНН зэрэг улс төрийн 10 гаруй намын дарга, удирдлагуудад гардуулан өглөө. “Алсын хараа-2050”-ын гол агуулга, зорилтыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ улстөрийн намуудын дарга нарт дэлгэрэнгүй танилцуулсан юм. Хамгийн гол нь өнгөрсөн 30 жилийн алдсан алдаагаа давтахгүйгээр олсон ололтоо …

  • 13 February

    БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Чай Вэньруй Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

    Бүгд Найрамдах Хятад Ард улс (БНХАУ)-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруй өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайд ноён Чай Вэньруйг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаад, Монгол Улсад олон жил дипломат алба хашсан, Монгол Улсыг сайн мэддэг Элчин сайд томилогдон …

  • 13 February

    Б.Отгонсүх: Ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээгүй автобус компаниудад хариуцлага тооцно

    Шинэ төрлийн коронавирусийн аюулаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлээс нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах чиглэлийг НТҮГ, НМХГ, нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд өгөөд байгаа билээ. Энэ хүрээнд нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг нийтийн тээврийн ариутгал, цэвэрлэгээ хэрхэн хийгдэж байгааг тогтмол шалгаж, зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна. Тэгвэл …

  • 13 February

    Шилийн Богд чиглэлийн бүх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг ХОРИГЛОЛОО

    Сар шинийн баярыг нийтийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхгүй болсонтой холбогдуулан Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар өнөөдөр /2020.02.13/ захирамж гаргаж, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Шилийн Богд уул чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглолоо. Шинэ төрлийн Covid 2019 шинэ коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах зорилгоор “Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд /хэсэгчлэн/ шилжүүлсэнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсүгэй” хэмээн захирамжид …

  • 13 February

    АН МАХН-тай эвсэл болж сонгуульд оролцоно гэнэ

    Өчигдөр буюу 12-ны өдөр Шангри-Ла төвд байрлах тансаг зэрэглэлийн рестораны VIP өрөөнд АН-ын дарга С.Эрдэнэ, дэд дарга Б.Дэлгэрмаа, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян, МАХН-ын гишүүн “Монсоник” -ын Т.Баярхүү зэрэг хүмүүс нууцаар уулзаж, гадаадад байгаа экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой видео хурал хийсэн гэнэ. АН, МАХН-ын удирдлагууд нууцаар уулзаж чухам юу ярив гэдэг нь олны анхаарал …

  • 13 February

    З.Энхболд:Сонгуулийн ажилдаа төвлөрөх шаардлагатай байгаа учраас ажлаа өгнө

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр /2020.02.13/ үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр болжээ. Тэрбээр өнөөдөр /2020.02.13/ үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ. З.Энхболд“Би өргөдлөө өгөөд ажлаа өгч байна. Гурван сарын дараа сонгуулийн компанит ажил эхэлнэ. Сонгуулийн ажилдаа төвлөрөх шаардлагатай байгаа учраас ажлаа өгнө. Ерөнхийлөгч хүлээж авна гэж амласан учраас өнөөдөртөө ажлаа өгчихнө байх. Янз бүрийн цуурхал гарсан учраас …

  • 13 February

    Коронавирусийн халдварын тохиолдолд Цэргийн төв эмнэлэгт 570 ор дэлгэн ажиллах боломжтой байна

    Шинэ коронавирусийн халдварын үед онцгой нөхцлийн үеийн бэлэн байдлыг шалгах зорилгоор ЭМЯ-ны холбогдох мэргэжилтнүүд Цэргийн төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус эмнэлэг халдвараас сэргийлэх хяналтыг сайжруулах чиглэлээр орох гарах бүх хаалган дээр хөтөч, харуул ажиллуулж, иргэд, үйлчлүүлэгчдэд амны хаалт зүүлгэх, гар ариутгах, биеийн халуун үзэх зэрэг хяналтыг тогтмолжуулаад байна. Тус эмнэлэг 9 давхар эмнэлгийн байраа бүрэн чөлөөлж 570 ор дэлгэж, …

  • 13 February

    Уран илтгэгч С.Эрдэнэболд 100 сая төгрөгөө төлжээ

    Ардчилсан намынхан сонгуульд нэр дэвшихийг горилогчдоосоо дэнчин болох 100 сая төгрөгөө хэдийнэ аваад эхэлчихсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд одоогийн байдлаар 100 гаруй хүн хүсэлтээ илэрхийлж, дэнчингийн мөнгөө өгсөн гэдгийг ч хэлсэн. Тэдгээр горилогчдын нэг нь Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Сүхбаатарын Эрдэнэболд. Тэрээр Сүхбаатар дүүргээс өрсөлдөхөөр зэхэж байна. Илтгэл мэтгэлцээний тэмцээнээр дагнан, уран донгодож сурсан түүнийг Ц.Элбэгдорж …

  • 13 February

    Ардчилсан Нам коммунист нам болсон уу

    Ардчилсан намын удирдлагууд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 18-22 хооронд Хятад өргөн бүрэлдэхүүнээр айлчилж, Хятадын Коммунист намын төлөөллүүдтэй уулзсан. Гэвч тухайн үед АН энэ тухайгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр огт мэдээлээгүй өнгөрсөн байдаг. Хятадын CCTV-р тухайн айлчлалын талаарх мэдээ гарсан бөгөөд энэ нь олон нийтийн сүлжээгээр тарахтай зэрэгцээд АН-н удирдлагууд яаран сандран мэдэгдэл хийв.  Тэд мэдэгдэлдээ “Улс хоорондын найрсаг харилцаа болон намуудын хамтын ажиллагааг шинэ …

  • 13 February

    С.Амарсайхан: Томоохон зах худалдааны төвүүдийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж онцгой анхаарах хэрэгтэй

    Нийслэлийн Онцгой комисс цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өчигдөр НЗДТГ-ын А танхимд хуралдлаа. Хуралдааны эхэнд томуу, томуу төст өвчлөлийн талаар болон коронавирусын талаар мэдээллийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа өглөө. Тэрбээр “Томуу, томуу төст өвчлөл өнгөрсөн нэгдүгээр сарын байдалтай харьцуулахад 2.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Эмнэлгийн ачаалал хэвийн, өнөөдрийн байдлаар 582 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна” гэв. Харин коронавирусын …

  • 13 February

    Улаанбаатарт өдөртөө 13-15 хэмийн хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах тул зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа ихсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна. 2020 оны хоёрдугаар сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи …

  • 12 February

    Экологийн цагдаагийн алба, байгаль орчны төрийн бус байгууллагатай хамтран ажиллана

    Экологийн цагдаагийн алба, “Монголын Байгаль орчин, иргэний зөвлөл” ТББ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир хэлэхдээ, “Манай 2 байгууллага иргэд, хүүхэд залууст экологийн боловсрол олгох, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Ингэж иргэдийн хандлагыг өөрчилж, зөв дадлыг төлөвшүүлэхэд байгаль орчны эрдэмтэн судлаач, мэргэжлийн хүмүүсийн оролцоо тун чухал. Бид байгаль орчинг сүйтгэж, ан …