Мэдээ мэдээлэл

July, 2019

  • 4 July

    С.Амарсайхан: Шилжилт хөдөлгөөний асуудал ирээдүйн хот төлөвлөлттэй уялдаж байх зайлшгүй шаардлагатай

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Хятад болон Монгол дахь салбарын захирал Жьюзеппе Кросетийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Хятад болон Монгол дахь салбарын захирал Жьюзеппе Кросети “ОУШХБайгууллага нь НҮБ-ийн төрөлжсөн, олон улсын мэргэжлийн байгууллага бөгөөд Монгол Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн “Хүн амын дотоодын шилжих …

  • 4 July

    Хонконг дахь Ерөнхий консулыг эгүүлэн татав

    Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар  Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг хотод суугаа Ерөнхий консул Самдангийн Эрдэнийг эгүүлэн татав. Засгийн газар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тамхи тээвэрлэх болон бусад хууль бус үйлдэл, хэрэг, зөрчилд нэр холбогдсон ч одоо Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа хүмүүсийг эгүүлэн татаж, төрийн албанаас нэн даруй чөлөөлөн, хариуцлага тооцож эхэлсэн. С.Эрдэнэ нь Вена дахь …

  • 4 July

    Их эзэн Чингис хааны музей байгуулна

    Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяанд их эзэн Чингис хааны музей байгуулахаар шийдвэрлэв. Үүнтэй холбогдуулан бусад музейд байгаа их хааны болон Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох үзмэр, эд өлгийн зүйлийг музейн сан хөмрөгт шилжүүлэн, хувь хүнээс худалдаж авч, гадаад улсын музейд хадгалагдаж байгаа дурсгалуудын хуулбарыг байршуулахаар боллоо. Байгалийн түүхийн музейн одоогийн барилгыг буулгаж, тухайн газарт Чингис …

  • 4 July

    С. Баяр 461 дүгээр ангид 60 хоног хэрхэн “амьдарсан” талаараа ном гаргажээ

        АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Тэгвэл ШШГЕГ-ын харяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоёр сарын хугацаанд  саатуулан шалгаж байсан ч түүнийг  шүүхийн шийдвэрээр батлан даалтад гаргасан байдаг. …

  • 4 July

    Гэр, байшингийн суурь тавихад сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны долоодугаар сарын 04. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны адаг цагаагчин хонь сарын 2. Бархасвадь гараг. Найралт эх, таван шар мэнгэтэй, хар бар өдөр. Барилдлага: Хүчин төгсөх Шүтэн барилдлага: Хурьцахуй Суудал: Мод Өдрийн наран 5 цаг 02 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа …

  • 4 July

    Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төв, зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 07 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. …

  • 3 July

    “ЖАСТ”-ын Ш.Батхүүгийн хөрөнгийн жагсаалтыг ил болгов

    ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Жаст” группын захирал Ш.Батхүүгийн хөрөнгийн жагсаалтыг олон нийтэд ил болголоо. “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдлийн сангаас “Стандарт” банкинд төлсөн 40 сая ам.долларын төлбөрийг “Жаст” группын захирал Ш.Батхүүгээс гаргуулж, төрийг хохиролгүй болгох бүрэн боломжтой гэдэг байр суурийг тэрээр илэрхийлэв. Ш.Батхүүгийн нэр дээр байгаа болон бусдад түр гэрээгээр шилжүүлсэн ШТС-ууд, орон сууц, автомашин зэрэг 190-ээд тооны нийт 98 тэрбум төгрөгийн үл …

  • 3 July

    У.Хүрэлсүх: Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртээ анхаарал, халамж тавьж ажиллах ёстой

    Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр конгресс манай улсад болж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болж буй энэхүү арга хэмжээнд Ази, номхон далайн 43 орны 600 гаруй төлөөлөгч оролцож, өөрийн орны сайн туршлагаа ярьж, хэлэлцүүлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ, Ази, Номхон далайн бүсийн …

  • 3 July

    Үерт автсан Эрхүү мужийн иргэдэд тусламж үзүүлэх аяныг эхлүүлжээ

    ОХУ-ын Өмнөд Сибирийн Эрхүү муж орчимд 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн орсон хүчтэй аадар борооны улмаас тус мужийн 55 тосгон, суурин газар үерт автаж их хэмжээний хохирол учраад байгаа юм. Албаны эх сурвалжийн мэдээлснээр 4200 гаруй айл үерт нэрвэгдэн, 1200 байшин, 13 гүүр нурсан. Одоогийн байдлаар үерийн бүсээс 1100 хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа боловч 9000 гаруй хүн, түүний дотор …

  • 3 July

    “Хөөрхөн хуушуур”, “Лайк хуушуур” нэртэй хоолны газрыг хаажээ

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зуслангийн зам дагуу байрлах нийтийн хоолны газруудад эрүүл ахуйн шалгалт хийж байна. Шалгалтаар Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудлын зам дагуу стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж буй “Хөөрхөн хуушуур”, “Лайк” хуушуур хоолны газруудыг улсын байцаагчийн актаар түр зогсоожээ.  

  • 3 July

    Л.Оюун-Эрдэнэ: “Жаст”-ын Ш.Батхүү нийтдээ 98 тэрбумын хөрөнгөтэй байна

    Монгол Улсын Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар яригдаж буй зарим асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.Тэрбээр “ЖАСТ группийн Ш.Батхүүгийн эд хөрөнгийг битүүмжилсэн талаар би өмнө нь хэлж байсан. Өнөөдөр тэдгээрийн жагсаалтыг ил болгох гэж байна. АТГ-т ЗГХЭГ хүсэлт гаргаж, мэдээллийг авсан. Одоогийн байдлаар Жаст группийн захирал Ш.Батхүү болон түүний хамаарал бүхий хүмүүстэй нь холбоотой 180 орчим объект байна. Нийтдээ 98 …

  • 3 July

    “Цагаандэл уул-Өлзий”-г хоёр улсын жишиг боомт болгоно

    Монгол, Хятадын хилийн “Цагаандэл уул-Өлзий” боомтыг  хоёр улсын жишиг боомт болгохоор төлөвлөн ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны боомтын алба хооронд “Цагаандэл уул-Өлзий” боомтын барилга байгууламж, дэд бүтцийг бүтээн байгуулах гэрээнд гарын үсэг зураад байгаа юм. Тус боомтыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймгийн 43 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар бүтээн байгуулахаар боллоо. “Цагаандэл уул-Өлзий” боомтын бүтээн байгуулалтын …

  • 3 July

    Малчин Б.Бурмаа: “Эрдэнэс-Тавантолгой” компани цахилгаанаар ажилладаг, цэнгэг устай шинэ худагтай болгож өгсөн

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын чиглэлээр  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь булаг шандын эхийг хашиж хамгаалах, малчдын худаг усыг сэргээн засаж сайжруулах ажлыг тогтмол хийсээр байна. Компанийн Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Оргил “манай компани 2014 оноос хойш малчдын амьдралд дэмжлэг үзүүлэх, ундны усны ундаргыг хамгаалах зорилготойгоор 17 худаг засварлан, 4 булгийн эхийг хашиж, хамгаалаад байна. Төлөвлөгөөний дагуу Цогтцэций …

  • 3 July

    Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулах гэж байсныг илрүүлжээ

    Энэ оны тавдугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглоод байгаа. Үүнд хяналт тавихаар авто тээврийн шалган нэвтрүүлэх 3 товчоо, хяналтын 4 цэгт Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн байгууллагын албан хаагчид 24 цагаар ажиллаж байгаа юм. Шалгалт эхэлснээс хойш 13 тээврийн хэрэгсэлээр 377 тонн түүхий нүүрс Агаарын чанарыг сайжруулах бүс рүү зөвшөөрөлгүй нэвтрүүлэхийг завдсныг илрүүлж, буцаажээ.Мөн Өмнөговь аймгийн “Эрдэнэс Таван …

  • 3 July

    Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 07 дугаар сарын 03-нд Хөвсгөл, Булганы нутгаар 04-нд баруун, төв болон зүүн, говийн аймгуудын нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай бороо орно. Иймд: Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, Мөн хот суурин газрын үерийн …