Мэдээ мэдээлэл

July, 2019

  • 3 July

    “ЖАСТ”-ын Ш.Батхүүгийн хөрөнгийн жагсаалтыг ил болгов

    ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Жаст” группын захирал Ш.Батхүүгийн хөрөнгийн жагсаалтыг олон нийтэд ил болголоо. “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдлийн сангаас “Стандарт” банкинд төлсөн 40 сая ам.долларын төлбөрийг “Жаст” группын захирал Ш.Батхүүгээс гаргуулж, төрийг хохиролгүй болгох бүрэн боломжтой гэдэг байр суурийг тэрээр илэрхийлэв. Ш.Батхүүгийн нэр дээр байгаа болон бусдад түр гэрээгээр шилжүүлсэн ШТС-ууд, орон сууц, автомашин зэрэг 190-ээд тооны нийт 98 тэрбум төгрөгийн үл …

  • 3 July

    У.Хүрэлсүх: Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртээ анхаарал, халамж тавьж ажиллах ёстой

    Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр конгресс манай улсад болж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болж буй энэхүү арга хэмжээнд Ази, номхон далайн 43 орны 600 гаруй төлөөлөгч оролцож, өөрийн орны сайн туршлагаа ярьж, хэлэлцүүлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ, Ази, Номхон далайн бүсийн …

  • 3 July

    Үерт автсан Эрхүү мужийн иргэдэд тусламж үзүүлэх аяныг эхлүүлжээ

    ОХУ-ын Өмнөд Сибирийн Эрхүү муж орчимд 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн орсон хүчтэй аадар борооны улмаас тус мужийн 55 тосгон, суурин газар үерт автаж их хэмжээний хохирол учраад байгаа юм. Албаны эх сурвалжийн мэдээлснээр 4200 гаруй айл үерт нэрвэгдэн, 1200 байшин, 13 гүүр нурсан. Одоогийн байдлаар үерийн бүсээс 1100 хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа боловч 9000 гаруй хүн, түүний дотор …

  • 3 July

    “Хөөрхөн хуушуур”, “Лайк хуушуур” нэртэй хоолны газрыг хаажээ

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зуслангийн зам дагуу байрлах нийтийн хоолны газруудад эрүүл ахуйн шалгалт хийж байна. Шалгалтаар Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудлын зам дагуу стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж буй “Хөөрхөн хуушуур”, “Лайк” хуушуур хоолны газруудыг улсын байцаагчийн актаар түр зогсоожээ.  

  • 3 July

    Л.Оюун-Эрдэнэ: “Жаст”-ын Ш.Батхүү нийтдээ 98 тэрбумын хөрөнгөтэй байна

    Монгол Улсын Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар яригдаж буй зарим асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.Тэрбээр “ЖАСТ группийн Ш.Батхүүгийн эд хөрөнгийг битүүмжилсэн талаар би өмнө нь хэлж байсан. Өнөөдөр тэдгээрийн жагсаалтыг ил болгох гэж байна. АТГ-т ЗГХЭГ хүсэлт гаргаж, мэдээллийг авсан. Одоогийн байдлаар Жаст группийн захирал Ш.Батхүү болон түүний хамаарал бүхий хүмүүстэй нь холбоотой 180 орчим объект байна. Нийтдээ 98 …

  • 3 July

    “Цагаандэл уул-Өлзий”-г хоёр улсын жишиг боомт болгоно

    Монгол, Хятадын хилийн “Цагаандэл уул-Өлзий” боомтыг  хоёр улсын жишиг боомт болгохоор төлөвлөн ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны боомтын алба хооронд “Цагаандэл уул-Өлзий” боомтын барилга байгууламж, дэд бүтцийг бүтээн байгуулах гэрээнд гарын үсэг зураад байгаа юм. Тус боомтыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймгийн 43 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар бүтээн байгуулахаар боллоо. “Цагаандэл уул-Өлзий” боомтын бүтээн байгуулалтын …

  • 3 July

    Малчин Б.Бурмаа: “Эрдэнэс-Тавантолгой” компани цахилгаанаар ажилладаг, цэнгэг устай шинэ худагтай болгож өгсөн

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын чиглэлээр  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь булаг шандын эхийг хашиж хамгаалах, малчдын худаг усыг сэргээн засаж сайжруулах ажлыг тогтмол хийсээр байна. Компанийн Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Оргил “манай компани 2014 оноос хойш малчдын амьдралд дэмжлэг үзүүлэх, ундны усны ундаргыг хамгаалах зорилготойгоор 17 худаг засварлан, 4 булгийн эхийг хашиж, хамгаалаад байна. Төлөвлөгөөний дагуу Цогтцэций …

  • 3 July

    Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулах гэж байсныг илрүүлжээ

    Энэ оны тавдугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглоод байгаа. Үүнд хяналт тавихаар авто тээврийн шалган нэвтрүүлэх 3 товчоо, хяналтын 4 цэгт Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн байгууллагын албан хаагчид 24 цагаар ажиллаж байгаа юм. Шалгалт эхэлснээс хойш 13 тээврийн хэрэгсэлээр 377 тонн түүхий нүүрс Агаарын чанарыг сайжруулах бүс рүү зөвшөөрөлгүй нэвтрүүлэхийг завдсныг илрүүлж, буцаажээ.Мөн Өмнөговь аймгийн “Эрдэнэс Таван …

  • 3 July

    Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 07 дугаар сарын 03-нд Хөвсгөл, Булганы нутгаар 04-нд баруун, төв болон зүүн, говийн аймгуудын нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай бороо орно. Иймд: Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, Мөн хот суурин газрын үерийн …

  • 3 July

    Гадаад иргэдийн дунд “Бэсрэг наадам” зохион байгууллаа

    Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын Хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан MNB WORLD суваг, нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран “AIM, WRESTLE, RACE” бэсрэг наадмыг “Монгол Номадик” цогцолборт гадаадын иргэдийн дунд анх удаа зохион байгууллаа. Тус наадам нь эрийн гурван наадмын үүх түүх, ёс заншил, дэг жаягийг гадаадын иргэд, жуулчдад сурталчлан нүүдэлчин ард түмний соёлтой танилцуулах зорилготой …

  • 3 July

    “Торгоны зам” раллид оролцох Монголын тамирчдыг гарааны зурвас руу үдлээ

    Улс дамнасан раллинуудын дунд хамгийн томд зүй ёсоор тооцогдох “Торгоны зам” автомашин, мотоциклын холын зайн ралли энэ сарын 6-16-ны өдрүүдэд ОХУ-Монгол-БНХАУ-ыг дамнан зохион байгуулагдах юм. Раллигийн маршрутад Монгол Улс анх удаагаа орж бөгөөд 15 тамирчин эх орноо төлөөлөн оролцох гэж байна. Тамирчдыг өнөөдөр гарааны зурвас буюу ОХУ-ын Эрхүү хот руу үдэх ёслол Хөшигийн хөндийн Нисэх онгоцны буудалд болж, ёслолд Монгол Улсын …

  • 3 July

    Наадмын үеэр ажиллах нийтийн тээврийн хэрэгслүүдийн чиглэлийг танилцуулж байна

    Баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ  дараах  байдлаар зохион байгуулахаар төлөвлөөд байна. Үүнд: Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 93 чиглэлд их багтаамжийн 612, туслах 4 чиглэлд бага багтаамжийн 10, зуслангийн 3 чиглэлд 5, шөнийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлд 10 автобус нийт 637 автобус үйлчилгээнд ажиллана. 7 сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн …

  • 3 July

    НМХГ: Хуушуур, хүнс худалдаа үйлчилгээг зөвхөн аж ахуйн нэгжүүд явуулна

    Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, НМХГ, НОБГ–аас Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх болон тохижилт үйлчилгээний талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. НОБГ: Баяр наадмын өдрүүдэд бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүйгээр гол, ус руу явуулахгүй байхыг анхааруулж байна “Үндэсний баяр наадмын өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана. Тэр дундаа Нийслэлийн онцгой байдлын газрын 1000 гаруй ажилтан …

  • 3 July

    БНХАУ-ын Хонгконг хотод суух Ерөнхий консул С.Эрдэнийг эгүүлэн татлаа

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хууль бус бараа тээвэрлэлт, наймаа болон хэрэг зөрчилд нэр холбогдож байсан БНХАУ-ын Хонгконг хотод суух Ерөнхий консул С.Эрдэнийг эгүүлэн татлаа. Засгийн газраас Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа албан тушаалтнуудыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эгүүлэн татах, төрийн албанаас нэн даруй халах, хариуцлага хүлээлгэхийг чиглэл болгосны дагуу ийнхүү эгүүлэн татсан байна. С.Эрдэнэ нь Вена дахь Элчин сайдын яаманд …

  • 3 July

    Баяр наадмын хуушуур, худалдаа үйлчилгээний 610 цэг зөвшөөрөгдсөн

    Тулгар төр байгуулагдсаны 2228, Их монгол улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үеэр Хүй долоон худагт хуушуурын 160, худалдааны 50 цэг, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур, худалдааны 400 нийт 610 зөвшөөрөгдсөн цэг байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын 400 албан хаагч, явуулын хоёр лабораторитойгоор Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Сүхбаатарын талбай …