Мэдээ мэдээлэл

July, 2019

  • 5 July

    Осол гэмтлээс хүүхдүүдээ хамгаалъя

    Зуны амралт, аялал зугаалга эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийн аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эцэг, эх, асран хамгаалагч, олон нийтэд зориулан дараах зөвлөмжийг хүргэж байна. ӨНДРӨӨС УНАЖ БЭРТЭХЭЭС СЭРГИЙЛЭХ Цонх, тагтны салхивчинд зориулалтын хамгаалалтыг хийлгэх Цонх, тагтны дэргэд хүүхэд авирах боломжтой ор болон бусад эд зүйлсийг байрлуулахгүй байх Хүүхдийг цонх, тагтнаас хол тоглуулж байх Цонх, салхивчийг бага насны хүүхэд …

  • 5 July

    Туульч, хуурч, хөөмийч Э.Баатаржавыг Монгол Улсын соёлын элчээр томилов

    Туульч, хуурч, хөөмийч Эрдэнэцогтын Баатаржавт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг өнөөдөр гардуулан өглөө. Туульч Э.Баатаржав нь Монголын соёлын өвийг өвлөн тээгч бөгөөд 1995 оноос “Шанхайн эртний Ази”, “Хоолойн дуу хөөмийн олон улсын наадам”, “Бад Эзинерийн фестиваль” зэрэг олон улсын наадамд амжилттай оролцож ирсэн. Мөн АНУ-ын Веслианы их сургууль, Стэнфорд, Харвардын их сургууль зэрэг томоохон их …

  • 5 July

    Нийслэлийн Аялал жуулчлалын газар Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

    Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газар Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбоотой /2019.07.05/хамтран ажиллах санамж бичгийг байгуулав. Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо нь өөрийн хамтран ажилладаг хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан Улаанбаатар хотын аялал жуулчлалын үйл ажиллагаа, бодлого, шийдвэрийг сурталчлах, олон нийтэд хүргэх зорилгоор талуудын найрсаг харилцааг өргөжүүлэх, харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр хамтран ажиллахад орших юм.  

  • 5 July

    Энэ сарын 13-нд “Pop Opera Live Concert” тоглогдоно

    Монголын сонгодог урлаг тэр дундаа поп опера төрлийн урлагийн тод төлөөлөл болсон хамтлагууд болон сонгодог урлагийн сор болсон дуучдын хамтарсан “Pop Opera Live Concert” долдугаар сарын 13-ны өдрийн 19:00 цагт ДБЭТ-ын тайзнаа болно. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар хотыг “Зүүн хойд Азийн бизнес, соёл, санхүү, аялал жуулчлалын төв” болгох зорилтыг дэвшүүлэн дотоод, гадаадын иргэд, жуулчдад зориулсан …

  • 5 July

    Наадмын тасалбарыг 8, 9-нд нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүдээр худалдана

    Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тасалбарыг нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүд буюу “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” гэсэн дөрвөн цэгээр  долдугаар сарын 8-9-ний өдрүүдэд худалдан борлуулна. Ард иргэдэд 6000 тасалбар худалдан борлуулах бол жуулчдад 3000 тасалбар олгоно. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт болон үндэсний бөхийн барилдааны багц тасалбарын үнэ урьд жилүүдийнхтэй адил буюу 16 000, 24 000 …

  • 5 July

    О.Анужин: Бүжгийн бэлтгэлээ хийж байх үедээ маш их аз жаргалыг мэдэрдэг

    Түүний хувьд 23 насандаа МУГЖ гэх эрхэм хүндтэй цолоор энгэрээ чимсэн. Зарим уран бүтээлчийн хувьд насаараа хөдөлмөрлөөд ч энэ шагналыг авч чаддаггүй. Гэхдээ түүний хувьд энэ цолыг авах маш том шалтгаан байгаа нь тэр балетчин. Урлаг дотроо хамгийн хүнд төрөлд нь орох балетын бүжгээр арван настайгаасаа эхлэн хичээллэж энэ урлагийн шинэ залуу үеийн төлөөллийг О.Анужин түүчээлж байна. -23 насандаа Монгол Улсын Гавьяат Жүжигчин гэх …

  • 5 July

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ослын улмаас дөрвөн хүн амиа алджээ

    Өнгөрсөн дөрөв хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1096 дуудлагыг хүлээн авчээ. Бүртгэгдсэн осол хэргийн улмаас нийслэлд 31 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр, орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна. Ноцтой ослуудаас дурдвал, Төв аймгийн Аргалант сумын гуравдугаар багийн нутаг “Цагаан хөтөл” гэх асфальтан замд Kia K5 маркийн автомашины жолооч С …

  • 5 July

    Б. Амингэрэл, Т.Есөн-Эрдэнэ нарт зориулсан хандивын тоглолт өнөөдөр болно

    “Монголиан Нью Прожект” ХХК, “Голд майнд медиа групп” хамтран олон нийтийн анхаарлын төвд байгаа хүнд өвчин зовлонд нэрвэгдсэн Б. Амингэрэл, Т.Есөн-Эрдэнэ нарын хагалгаа, эмчилгээнд зориулан “СЭТГЭЛ ХАЙРЫГ ТҮГЭЭЕ” хандивын тоглолтыг өнөөдөр 19 цагаас UB PALACE концертын их танхимд зохион байгуулах гэж байна. “СЭТГЭЛ ХАЙРЫГ ТҮГЭЭЕ” хандивын тоглолтод МУГЖ Н.Чулуунхүү, Ж.Уранчимэг, Э.Бүрнээбаяр, МУСТА П.Жимсээ, А.Түмэн-Өлзий, Н.Мөнхбаяр, Б. Одончимэг СТА, С. Баттулга, Б. Эрдэнэхүү, Алтанзул, …

  • 5 July

    “Наро Банчэн Хутагт” сан “Өргөө” амаржих газарт ариутгалын шинэ аппарат бэлэглэжээ

    “Наро Банчэн Хутагт” сангийн зүгээс  “Өргөө” амаржих газарт 150 сая төгрөгийн үнэ бүхий автоклав буюу ариутгалын аппаратыг хүлээлгэн өглөө. Эмнэлгийн хамт олон дээрх аппаратаа доголдож эхэлснээс хойш хоёр жилийн хугацаанд холбогдох газруудад хүсэлт тавьсан ч шийдэгдэлгүй өнөөг хүрчээ. Тиймээс эмч, эмнэлгийн ажилтнууд “Наро Банчэн хутагт” санд ханджээ. Аппаратыг хүлээлгэн өгөх үеэр Халхын тамгатай 13 хутагтын нэг Наро Банчэн Гэгээн Данзанлхүндэв …

  • 5 July

    Налайхчууд сар хүрэхгүйн хугацаанд шинэ Цэнгэлдэх хүрээлэн байгууллаа

    Налайх дүүргийн иргэд, оршин суугчид болон аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагууд хамтран өөрсдийн нөөц бололцоогоор хандив цуглуулан сар хүрэхгүйн хугацаанд шинэ “Цэнгэлдэх хүрээлэн” байгуулах ажлыг өрнүүлжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /2019.07.05/ Налайх дүүрэгт ажиллах үеэрээ энэхүү бүтээн байгуулалтыг үзэж сонирхон, дүүрэгтээ баригдсан олон улсын хөнгөн атлетикийн тартан замыг түшиглэн Цэнгэлдэх хүрээлэн байгуулаад буй налайхчуудад амжилт …

  • 5 July

    Оюутолгойн гэрээтэй холбоотой УИХ-ын шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт яаралтай бэлдэх чиглэл өглөө

    Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үг     Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,     Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган Монгол Улсын Их Хурлын хуульд заасны дагуу товлосон хугацаандаа өндөрлөх гэж байна. Чуулган өмнөө тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлж, ачаалал ихтэй, шахуу хуваарьтай ажиллалаа. Нийгэмд шударга ёсыг тогтоох, сахилга хариуцлагыг сайжруулах, ард …

  • 5 July

    П.Эрдэнэбат: Цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын II зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэнэ

    ynau Үндэсний их баяр наадмын үеэр цагдаагийн байгууллагаас хэрхэн ажиллах талаар Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбатаас тодрууллаа. Цагдаагийн байгууллага нь Тулгар төрийн 2226 жил, Их Монгол улс байгуулсны 810, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд  гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах олон …

  • 5 July

    Ц.Элбэгдорж: Наадмаа очиж үзэх гэж яарч явна

    Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн зургадугаар сард Мьянмарын эвлэрэл, Рахэйн мужийн асуудлаарх Олон улсын зорилтот арга хэмжээнд оролцон, тус улсад ажиллажээ. Мөн Мьянмарын удирдагч, Төрийн зөвлөх хатагтай Ан Сан Сү Читэй уулзсан байна. Дараа нь Данийн нийслэл Копенгаген хотод Уур амьсгалын асуудлаарх салбар хуралд оролцжээ. Мөн өнгөрөгч өдрүүдэд Цаазын ялын эсрэг олон улсын комиссын гишүүний хувиар Швейцарын Женев …

  • 5 July

    Ээлжит бус чуулган есдүгээр сарын 1-н хүртэл үргэлжилнэ

    Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хаалт, Ээлжит бус чуулганы нээлт болж байна. 2019 оны Хаврын ээлжит чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар “Эрхэм гишүүд ээ, УИХ-ын Хаврын ээлжит чуулган ачаалал ихтэй  байлаа. Чуулганы ажлыг үндэслэж чухал үр дүнтэй ажлуудыг танилцуулъя. Энэ парламентын үйл ажиллагааг өмнөх чуулгантай харьцуулахад баталсан хуулийн тоо болон чанараар илүү байлаа. Энэ парламент хариуцлагатай, чанартай ажилласан. Гишүүд хурууны хээгээр …

  • 5 July

    Наадмын өдрүүдийн соёл урлагийн үзвэр үйлчилгээний хөтөлбөр

    Тулгар төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёл урлагийн үзвэр, үйлчилгээний хөтөлбөрийг танилцуулж байна. Хүй долоон худаг 7 дугаар сарын 10-нд 12.40-13.10  “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт 7 дугаар сарын 11-нд 14.00  Хүй долоон худгийн наадмын нээлтийн ажиллагаа 14.50-15.20  “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт 16.00-19.00  Холч морьдын уралдаан 7 дугаар …