Мэдээ мэдээлэл

October, 2019

  • 14 October

    Тусгай дугаарт үнэгүй залгаж авлигын тухай мэдээлэх боломжтой боллоо

    Авлигатай тэмцэх газраас гомдол, мэдээлэл хүлээн авах 110 дугаарын утсыг ажиллуулж эхэллээ. Энэ утсаар авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, холбогдох зөрчил гаргасан албан байгууллага, албан тушаалтныг шалгах юм. 110 дугаарын утсаар албан тушаалтны хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлэг болон төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүй, авлигын гэмт хэргийн талаарх мэдээллийг …

  • 14 October

    “Би нар” кино Германы олон улсын наадамд шалгарчээ

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилгаар бүтээсэн “БИ НАР” бүрэн хэмжээний гэр бүлийн уран сайхны кино Герман улсын Дресден хотын 24 дэх “Шлингел” олон улсын кино наадмын “Хүүхдийн кино”-ны уралдаант хэсэгт шалгарчээ.  Энэхүү киноны найруулагчаар Ж.Сэнгэдорж ажилласан бөгөөд 1990 оноос хойш Монголын нийгэмд болж өрнөсөн үйл явдлууд, техник технологийн хөгжил ялангуяа цахим орчин, компьютер тоглоомын …

  • 14 October

    ТЕГ: Залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлүүлж байна

    Телефон хэрэглэгчид гадаадын аль нэг улсын дугаараас ирсэн дуудлагыг хүлээн авснаар “One ring scam”  гэх дуудлагын залилангийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй байна. Уг гэмт хэргийн хохирогч болсноор утасны хэрэглээний төлбөр нь өндөр гарах магадлалтай тул дээрх төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, Тагнуулын ерөнхий газрын Төрийн мэдээлэл, холбооны газраас дараах зөвлөмжийг хүргэж байна. Дуудлага хүлээн авахаас өмнө бүсийн …

  • 14 October

    МАН-ын бүлэг хуралдана

    Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь АН-ын зөвлөл хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэдэг билээ. Тэгвэл өнөөдөр /2019.10.14/ УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан 10.00 цагт Төрийн ордны “А” танхимд, УИХ дахь АН-ын зөвлөлийн хуралдаан 10.00 цагт Төрийн ордны “Б” танхимд эхэлнэ.  

  • 14 October

    Алт цэвэршүүлэх үйлдвэр барихаар гэрээ байгуулав

    Монгол, Казахстаны бизнес форум БНКазУ-ын нийслэл Нур-Султан хотноо энэ сарын 11-ны өдөр боллоо. Энэхүү форумд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНКазУ-ын Ерөнхий сайд А.У.Мамин нар оролцож үг хэлсэн билээ. Мөн үеэр хоёр орны бизнес эрхлэгчид “Алт мөнгө/үнэт металь/цэвэршүүлэх үйлдвэр барих”, “Нүүрсний ордуудаас ферросолицион үйлдвэрлэх үйлдвэр барих”, “Агаарын техникийн ачаа тээврийн нислэгийн инженер, техникийн үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэх”, “Хорио цээрийн бэлдмэл үйлдвэрлэх, …

  • 14 October

    Сайжруулсан шахмал түлшний дээжийг БНХАУ, БНСУ, ОХУ, Япон улсад тус тус хүргүүлжээ

    УИХ-ын чуулганы энэ сарын 11-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Эрчим хүчний сайдад тавьсан Сайжруулсан шахмал түлшний нийлүүлэлт, чанар, түүнд тавих хяналтын талаарх асуулгын хариуг сонслоо. Хуралдаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Улаанбаатар хотод сайжруулсан түлш хэрэглэсэнтэй холбогдон үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр, “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2018 оны 02 дугаар …

  • 14 October

    Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад хүйтний эрч суларч, өдөртөө дулаарна. 2019 оны 10 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун  хойноос секундэд 5-10 метр.  Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм, Увс нуурын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 8-13 хэм, …

  • 12 October

    Фэйсбүүк компани Монголын боловсролын салбарт дэмжлэг үзүүлнэ

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг Фэйсбүүк компанийн Монгол, Тайвань, Хонконгийг хариуцсан захирал, ноён Жорж Чентэй уулзаж, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо. БСШУС-ын сайд хэлсэн үгэндээ олон нийтийн цахим сүлжээг хүүхэд, залууст боловсрол олгох гэхээсээ илүүтэй хүмүүжил, төлөвшилд нь эерэгээр нөлөөлж, зөв үзэл, хандлагыг бий болгоход ухаалгаар ашиглах, цахим орчноос олсон мэдээллээ үнэлэх, зөв ашиглах, …

  • 12 October

    “Төвөдийн жаран” үзэсгэлэн нээгдлээ

    БНХАУ-ын Төвөдийн өөртөө засах орны өнөөгийн хөгжил цэцэглэлт, аж амьдрал, түүх соёлыг харуулсан “Төвөдийн жаран” үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ. Төвөдийн өнөөгийн хөгжлийн түүх нь 1959 онд хамжлагыг халж, ардчилсан өөрчлөлт хийж эхэлсэн түүх юм. Тус улсад аялж, ажиллаад ирсэн найман сэтгүүлч авсан гэрэл зураг, тэмдэглэлээрээ дамжуулан бидний мэдэх хэрнээ мэдэхгүй Төвөд орны талаарх олон сонирхолтой, баялаг мэдээлэл өгөхүйц үзэсгэлэнг …

  • 12 October

    Ерөнхийлөгч Х.Баттулга БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд Төрийн дээд одон, медаль гардууллаа

    Монгол Улс 2002 оноос эхлэн энхийг сахиулах ажиллагаанд нэгдэж, өнөөдрийг хүртэл 17 мянга гаруй “цэнхэр дуулгатан”-г энхийг сахиулах ажиллагаанд оролцуулсан байна. Тэдний төлөөлөл болох Монгол Улсын Зэвсэгт хүчний 8-р ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн Бүгд Найрамдах Өмнөд Судан улс /БНӨСУ/-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, энэ долоо хоногт эх орондоо ирсэн юм. Монгол Улсын Зэвсэгт хүчний …

  • 12 October

    Монголч эрдэмтэн Удо Б.Баркманныг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Гадаад улсын иргэнийг Алтан гадас одонгоор шагнах тухай зарлиг гаргаж: Монгол Улс-Холбооны Бүгд Найрамдах Герман улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан Монгол судлалын чиглэлээр олон арван бүтээл туурвин Монголын түүх, нийгмийн шинжлэх ухааны хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын иргэн, Монголч эрдэмтэн Удо Б.Баркманныг Монгол Улсын Төрийн дээд Алтан гадас …

  • 12 October

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казахстан Улсын Анхны Ерөнхийлөгч – Елбасы, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Н.А.Назарбаевт бараалхав

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Анхны Ерөнхийлөгч – Елбасы, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Н.А.Назарбаевт бараалхав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казахстан Улс хурдацтай хөгжиж, Азийн бүс нутаг төдийгүй олон улсын тавцанд Казахстаны нэр хүнд өсч, байр суурь нь бэхжиж байгаад баяр хүргэхийн сацуу Анхны Ерөнхийлөгч Н.А.Назарбаевын санаачилсан “Казахстан – …

  • 12 October

    У.Хүрэлсүх: Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж их байна

    Монгол, Казахстаны бизнес форум БНКазУ-ын нийслэл Нур-Султан хотноо боллоо. Тус форумд Монгол, Казахстаны 300 орчим бизнес эрхлэгч, албаны төлөөлөгчид оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Монгол, Казахстаны бизнес форумд оролцож, хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе. Эрхэм хүндэт Ерөнхий сайд Аскар Мамин, Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид ээ, Хатагтай, ноёд оо, Өнө эртнээс хаяа дэрлэн оршиж ирсэн казах түмний өлгий нутаг, …

  • 12 October

    Мал хулгайлах гэмт хэрэгт ногдуулах ялыг чангатгах хуулийн төслийг УИХ-ын 24 гишүүн өргөн барилаа

    Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, О.Батнасан, Д.Дамба-Очир, Я.Содбаатар, Л.Элдэв-Очир, Л.Энхболд нарын зэрэг 24 гишүүн өөрийн бүрэн эрхийн хүрээнд санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Мал хулгайлах гэмт хэргийн гаралт 2017 оноос нэмэгдэж байгаа бөгөөд 2019 оны 1-р улирлын байдлаар мал хулгайлах 524 гэмт хэрэг бүртгэгдсэн нь …

  • 12 October

    “Хамтдаа хамгаалъя” хөдөлгөөнд нэгдсэн эмэгтэйчүүд,хуульчдын төлөөллийг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзав

    Охидын эрхийг хамгаалах, хүчирхийлэл болон аливаа дарамтаас сэргийлэх өдөр тохиож байна. Тиймээс Монголын эмэгтэйчүүдийн холбооноос “Хамтдаа хамгаалъя” аян өрнүүлж, цуглаан зохион байгууллаа. Охидын эрхийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын эмэгтэйчүүдийн холбооны (МЭХ) ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ш.Ариунаа, хуульч Ж.Эрхэмбаатар, Г.Атармаа, З.Хүрэлсүх нарын зэрэг хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл охид, бүсгүйчүүдийг …