Мэдээ мэдээлэл

February, 2020

  • 27 February

    Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд хөл хорио дуустал гадаад улс орон руу зорчихгүй

    Шинэ коронавирус тархахаас урьчилсан сэргийлэх зорилгоор төр захиргааны байгууллагуудаас шат дараалсан олон арга хэмжээг авч хэрэгжүүлж, 2020 оны 3 сарын 30-ны өдрийг хүртэл бүрэн дунд сургууль болон их дээд сургууль, цэцэрлэг, коллежийн үйл ажиллагааг зогсоож, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргаад байгаа билээ. Тэгвэл Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 03 тоот …

  • 27 February

    (COVID-19)-ын эрсдэлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээнд шаардагдах 6,5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг батлав

    Монгол Улсын Засгийн газар 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ээлжит бусаар хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. Хурлаар шинэ коронавируст халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, шинэ коронавирусын талаар Улсын Онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга мэдээлэл сонсов. Коронавируст халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээнд зориулж Засгийн газрын нөөц …

  • 27 February

    Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Хэнтий, Дорнодын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, зам даваа гүвээ хаагдах, халтиргаа гулгаа ихсэхийг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 02 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос …

  • 22 February

    Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

    Иргэдийн  санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарсаар байна. Он гарсаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гол, нуурын мөс цөмөрч автомашинтай живсэн гэсэн найман удаагийн дуудлагаар ажиллалаа. Харин Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр манай орны ихэнх гол, мөрөн, нуур 40-140 см битүү мөсөн бүрхүүлтэй  байгаа хэдий ч гол мөрний …

  • 22 February

    Битүүний болон шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс

    Уншигч та бүхэндээ битүүний болон шинийн нэгний өдөр цээрлэх зүйлсийг хүргэж байна. -Битүүн бол тэр жилийн хамгийн сүүлийн өдөр. Энэ өдөр айл хэсэх, айлд хонохыг цээрлэнэ. Айлд хоносон хүн шинэ ондоо тэнүүчилнэ, мөн айлд хоновол сүнс төөрнө гэдэг. Гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэгэн гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишгээ тогтоож буй хэрэг юм. -Битүүний өдөр нохой зодохыг цээрлэнэ. …

  • 21 February

    Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төв халдвараас сэргийлэх үзлэг хийлээ

    Коронавируст /COVID-19/ халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 01 албан даалгаврын хүрээнд Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тухайлбал тус төвийн эмч мэргэжилтнүүд 2-3 баг болж, хорооны хэсгийн ахлагч нартай хамтран Улиастай, Шар хоолой, Арцат хуандай, Могойт дэнж зэрэг газарт ажиллалаа. Энэ хүрээнд 96 өрхийн нийт 326 иргэнд томуу, томуу …

  • 21 February

    И Ёо Хун:Хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахын төлөө хичээн ажиллана

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад  суугаа Элчин сайд И Ёо Хуныг хүлээн авч уулзав.  Манай оронд өөрийн улсыг төлөөлөн суухаар томилогдож, итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсанд элчин сайдад баяр хүргэж, ажлын амжилт ерөөн Монгол Улсад удахгүй идээшин дасна гэдэгт итгэлтэй байна гэв. Манай хоёр орны  харилцаа хамтын ажиллагааны түүхийг баяжуулан үргэлжүүлж, иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн …

  • 21 February

    Ерөнхий сайд Говь-Алтай аймгийн Засаг даргыг ажлаас нь чөлөөллөө

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр/2020.02.21/ Говь-Алтай аймгийн Засаг дарга Ванчигийн Рэнцэндоржид хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөллөө. В.Рэнцэндорж нь сахилга хариуцлага дэг журмыг чангатгах Засгийн газрын албан даалгавар, төрийн албаны тухай хууль,  төрийн албан хаагчийн ёсзүйн дүрмийг ноцтой зөрчиж ажлын байрандаа архи, согтууруулах ундаа хэрэглэсэн нь хуулийн байгууллагын шалгалтаар тогтоогдож, өөрийн биеэр хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхий сайд ажлаас нь …

  • 21 February

    “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийн үүргийг үнэт цаасаар төлөх тухай гэрээ”-нд гарын үсэг зурлаа

    Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улсын Их Хурал Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан билээ. Энэхүү хуульд “Эрдэнэс Монгол” ХХК өөрийн охин компани болох “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн эзэмшилд буй Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, түүнээс олсон орлогоос төрд …

  • 21 February

    “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” аянд МХ-ын байгууллагын албан хаагчид нэгдэж нэг өдрийн цалингаа хандивлалаа

    Шинэ төрлийн коронавирүсийн өвчлөл, халдвартай тэмцэж буй БНХАУ-ын Засгийн газар, иргэдэд туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” аянд Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт ажилтан, албан хаагчид нэгдэн нэг өдрийн цалингаа хандивлалаа.  Өмнөд хөршид гарсан шинэ төрлийн коронавирүсийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд холбогдох чиг үүргийн байгууллагуудын хамтаар тэргүүн эгнээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй тус байгууллагын албан хаагчдын сэтгэлийн өглөгийг Монгол Улсын Шадар сайд …

  • 21 February

    Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг чөлөөллөө

    Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гаргаж, Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Ренцэндоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хууль, хяналтын байгууллагаар шалгуулахаар болсонтой холбоотой ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Говь-Алтай аймгийн Засаг даргыг чөлөөлөх захирамжид Ерөнхий сайд гарын үсэг зурсан. Өчигдөр цагдаагийн байгууллагатай холбогдож мэдээлэл авсан. Ажлын байран дээр архидан согтуурсан нь …

  • 21 February

    Амгалан амаржих газар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллах нь” үзүүлэх сургалт зохион байгууллаа

    Эрүүл мэндийн сайдын 2020 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 93 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд Нийслэлийн Амгалан амаржих газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран шинэ коронавирусын (COVID-19) болзошгүй халдварын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг авах үзүүлэх сургалтыг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаа нь Нийслэлийн Амгалан амаржих газрын Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг …

  • 21 February

    Нийслэлд хог хаягдлын нэгдсэн менежментийн журам хэрэгжүүлнэ

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XXXII хуралдаанаар “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-ын төслийг хэлэлцэж, батлав. Улаанбаатар хотод хог хаягдлыг ачиж, тээвэрлэх үйл ажиллагааг нийслэлийн ИТХ-ын 2015 оны 86 дугаар тогтоолоор баталсан журмаар зохицуулж буй. Хог хаягдлын тухай хуулийг УИХ-аас 2017 онд шинэчлэн найруулсантай холбогдуулан дээрх журмын төслийг боловсруулсан гэдгийг төсөл боловсруулагчид …

  • 21 February

    Гэрэлтүүлэг багатай явган хүний гарцны дэргэд цацруулагчтай туг байршуулжээ

    Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсээс явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тус дүүргийн 13 байршлын явган хүний гарцны дэргэд “Нэт капитал” ХХК-тай хамтран “Аюулгүй гарц” цацруулагчтай тугийг байршууллаа. Энэхүү туг нь цацруулагчтай тул шөнө оройн цагт гарцаар гарч буй иргэд, бага насны хүүхэд тээврийн хэрэгслийн гэрлийн гялбаанд орж, автомашинд мөргүүлэх, бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлэх юм. Герман, Англи, Япон, Солонгос …

  • 21 February

    Элчин сайд Т.Жанабазар Шведийн Цог Жавхлант Хаанд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

    Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазар 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Шведийн Хаант Улсын Цог Жавхлант Хаан Карл XVI Густафт Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайд Т.Жанабазар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын  мэндчилгээг Цог Жавхлант Хаан Карл XVI Густафт уламжилж, Монгол, Шведийн харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, байгаль …