Коронавирус илэрч дүүргийн эмнэлэгт хөл хорио тогтоож байна хэмээн худал мэдээлэл тараасан иргэнийг хоёр сая төгрөгөөр торгожээ. Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр “Баянзүрх дүүргийн эмнэлэгт дөнгөж сая Коронавирус илэрч хөл хорио тогтоож байна” гэх мэдээллийг өөрийн фэйсбүүк цахим хаягтаа нийтэлсэн иргэнийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс олж тогтоон холбогдох шалгалтын ажиллагаа явуулжээ. Ингээд худал мэдээллийг нийтэд дэлгэсэн иргэн Э-г Монгол Улсын Зөрчлийн …
Мэдээ мэдээлэл
February, 2020
-
7 February
“XXI зуун-21 гранд” төслийн шалгаруулалт эхэллээ
Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн нь 2008 онд анх удаа бизнес эрхлэгчдэд зориулж, олон хэвлэл мэдээллийг хамруулсан зар сурталчилгааны кампанит ажлыг өрнүүлсэн. “GrandExpo” нэрээр эхэлсэн эл төсөл нь 11 жилийн хугацаанд олон зуун бизнес эрхлэгчийг бодит зар сурталчилгаагаар дэмжиж ирсэн билээ. Өнгөрөгч онд 10 жилийн ойгоо салбар, салбарын Grand50 байгууллагатай хамтран тэмдэглэсэн эл хамт олон энэ удаад XXI зууны Grand21-ийг нэрлэж, …
-
7 February
Гэр хорооллын дахин төлөвлөлт хэрэгжүүлэх 11 байршилд сонгон шалгаруулалт зарлажээ
Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддорж, Хот төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Хан-Уул, хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Г.Мөнхтуул нар өнөөдөр барилгын загвар зурагт тавигдах ерөнхий шаардлага болон гэр хорооллын дахин төлөвлөлийн хүрээнд сонгон шалгаруулалт зарласан талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газарт барилга байгууламж барих хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийн материалуудыг нийслэлийн нэгдсэн төвүүд дээр …
-
7 February
Шинэчилсэн 50, 20,000-тын мөнгөн дэвсгэртүүд Даваа гарагаас гүйлгээнд гарна
Монголбанк нөөцийг нь дахин бүрдүүлэх шаардлагатай болсон 50, 20000 төгрөгийн дэвсгэртүүдэд орчин үеийн технологи бүхий хамгаалалтын шинэ элементүүдийг оруулан шинэчлэн сайжруулж, гүйлгээнд гаргахаар боллоо. Шинэчилсэн хамгаалалтын элементүүд нь иргэд энгийн нүдээр хараад хуурамч дэвсгэртээс төвөггүй ялгаж, таних боломжтой байх бөгөөд 3 хэмжээст, микро оптик, хөдөлгөөнт гадаргуутай тууз болон 3 хэмжээст өнгө нь хувирагч элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор таних …
-
7 February
Д.Нямхүү:Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд сайн унтаж амрах, ядрахгүй байх хэрэгтэй
ЭМЯ-наас коронавирусийн халдвараас сэргийлэх чиглэлээр хийж буй ажил, цаг үeийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-д ирсэн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариунууд сөрөг гарсан. Өөрөөр хэлбэл, коронавирусийн халдвар илрээгүй. Өчигдрийн буюу хоёрдугаар сарын 6-ны өдрийн байдлаар зургаан хүн ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байна. Ховд аймагт хоёр хүн, Дархан-Уул аймагт нэг иргэнийг тусгаарласан. Дархан-Уул, Ховд аймагт тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээ ХӨСҮТ-д ирсэн. …
-
7 February
Насны хишиг, цалинтай ээж, одонгийн мөнгөө И-баримт ашиглан аваарай
Нийгмийн халамжийн дөрвөн төрлийн үйлчилгээг и-баримт апп ашиглан авах боломжтой болжээ. Тодруулбал, насны хишиг, алдарт эхийн одонгийн мөнгө, жирэмсний тэтгэмж, цалинтай ээжийн мөнгийг иргэд и-баримтад бүртгэлтэй өөрийн харилцах дансандаа авах боломжтой боллоо. Үүний тулд та өөрийн бүртгэлээр и-баримт апп-д нэвтрэн орж тэтгэмж авахыг зөвшөөрсөн ИЛГЭЭХ товчийг 2020 оны хоёрдугаар сарын 8-ны өдрөөс өмнө дарснаар таны и-баримтад бүртгэлтэй дансанд халамжийн мөнгө …
-
7 February
БОАЖЯ-ны ТНБД-аар Д.Ганболд томилогдлоо
Засгийн газрын шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Д.Ганболд тамгаа гардаж, ажлаа хүлээж авлаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нь 1982 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн. 2003 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургууль, 2014 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг тус тус төгссөн. Статистик-эдийн засагч мэргэжилтэй, Эдийн засгийн …
-
7 February
Налайх дүүргийн онцгой комиссоос эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдэд дэмжлэг үзүүллээ
Шинэ төрлийн коронавирус, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Налайх дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр Засаг даргын нөөц хөрөнгөөс эмнэлгийн бүх мэргэжилтнүүдэд өндөр тунтай витамин С, амны хаалт, эмийн санд ариутгалын бодис, 20 хайрцаг тамифлю эмийг тус тус олголоо. Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэгдсэн 630000 төгрөгийн үнэ бүхий тус амин дэм, эм, хэрэгслийг Налайх дүүргийн Засаг даргын орлогч, Коронавирустэй тэмцэх, …
-
7 February
Х.БАДЕЛХАН: БАРИЛГЫН САЛБАР ХЯМРАЛААС ГАРЛАА
УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхантай барилгын салбарын өнөөгийн байдал болон бусад асуудлаар ярилцлаа. -Танд энэ өдрийн мэнд хүргэе. Засгийн газраас дэвшүүлсэн зорилго, зорилтын талаар ярилцлагаа эхэлье. Манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу? -Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 2017 оны намар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын танхимыг шинээр бүрдүүлж, ажлаа аваад, богино хугацаанд амжуулахаар тулгамдсан олон асуудлаар …
-
7 February
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2020 оны 02 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 19-24 хэм, Их нууруудын болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн …
-
6 February
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөлөө
Сонгуулийн төв байгууллагын тухай хуульдСонгуулийн ерөнхий хорооны гишүүн нь Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөнө гэж хуульчлан заасны дагуу өнөөдөр /2020.02.06/ Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгууллаа. Улсын Их Хурал 2020 оны намрын ээлжит чуулганы нэгдүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилсон тогтоол гаргасан бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Ганбатыг дахин томилж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын …
-
6 February
Улсын Онцгой комиссын Шуурхай бүлэг “Замын-Үүд” хилийн боомтод ажиллалаа
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан Улсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг” Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь “Замын-Үүд” хилийн боомтод ажиллалаа. Ажиллах үеэрээ Сумын Онцгой комиссыг хуралдуулан, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл сонслоо. Зам-Үүд авто болон төмөр замын боомтоор хоног тутам улсын хил нэвтэрч буй зорчигчдоор …
-
6 February
Ц.Түвшинжаргал:Смарт картаараа нийтийн тээврээр сард 10-аас дээш удаа зорчсон байхад азтан болох боломжтой
Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрээд таван жил болсон байна. Ойн хүрээнд нийтийн тээврийн зорчигчдоос азтан шалгаруулах урамшуулалт хөтөлбөрийг сар бүр зохион байгуулах талаар өнөөдөр “Улаанбаатар Смарт карт” компанийн Шинэ бизнес, төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд, “Easypay” компанийн бизнес хөгжил хариуцсан захирал Б.Амарцогт нар мэдээлэл хийлээ. Урамшуулалт хөтөлбөрийг нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, цахим картны хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой …
-
6 February
Нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг яаралтай зохион байгуулахыг үүрэг болголоо
Нийслэлийн онцгой комисс өнөөдрийн хуралдаанаар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэлт, түүнд тавих хяналт зохион байгуулалтын ажлын явц зэрэг асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх танилцуулгыг хийлээ. Тэрбээр “БНХАУ-д шинэ коронавирусийн халдвараар нийт 28251 хүн өвчилж, 564 хүн нас барсан, дэлхийн 24 улсад өвчний тохиолдол бүртгэгдлээ. …
-
6 February
В.В.Путин: Монгол Улс бол сайн хөршийн харилцаатай, цаг хугацаагаар шалгарсан анд нөхөр
Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд Итгэмжлэх жуух бичгээ 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр барив. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Элчин сайд Д.Давааг ИЖБ-ээ барьж буйтай нь холбогдуулан баяр хүргэхийн хамт “Монгол Улс бол сайн хөршийн харилцаатай, цаг хугацаагаар шалгарсан анд нөхөр юм. Өнгөрсөн онд бид хамтдаа Халхын голын 80 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл