Мэдээ мэдээлэл

October, 2019

  • 4 October

    Цахим орчинд “Зөвийг түгээе” аян эхэллээ

    Өсвөр насны хүүхэд, залуусыг цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчил, эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, нийгмийн сүлжээний зүй зохистой хэрэглээг бий болгох, цахим харилцааны эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор ГХУСАЗЗ, ХХМТГ, ЦЕГ, НҮБ-ын Хүүхдийн сан, “Faro foundation Mongolia” төрийн бус байгууллага хамтран “ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ” ухуулга нөлөөллийн арга хэмжээг эхлүүлж байна. 2019 …

  • 4 October

    Үндэсний хорооны даргаар УИХ-ын даргын зөвлөх Д.Бадарч сонгогджээ

    Монгол Улсын Их Хурлын даргын санаачилгаар УИХ-ын Тамгын газар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Шинжлэх ухааны академиас ЮНЕСКО-гийн Нийгэм хүмүүнлэгийн сектортой хамтран ЮНЕСКО-гийн “Нийгмийн өөрчлөлтийн удирдлага” хөтөлбөрийн хүрээнд “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” сэдэвт семинарыг 2019 оны 7-р сард Улаанбаатар хотод зохион байгуулсан билээ.  Тус семинарын оролцогчид Монгол Улсад нийгмийн тэгш бус байдлыг бууруулахын тулд шинжлэх ухааны …

  • 4 October

    С.Амарсайхан: Төр, хувийн хэвшлийн хамтарсан аж ахуйн нэгж байгуулна

    Нийслэлийн Засаг даргын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар нийслэлийн баримтлах бодлогын баримт бичиг, түүнийг дагалдан гарах Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх журмын төслийг батлах тухай хэлэлцэж байна. Журмын төслийг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Төр, хувийн хэвшлийн түншлэл (ТХХТ)-ийн талаар төрөөс …

  • 4 October

    Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг НИТХ-д өргөн барина

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцээд НИТХ-д өргөн барихыг дэмжлээ. “Эдийн засгийн өсөлт өрх бүрт”, “Хот байгуулалт, дэд бүтэц”, “Байгаль орчин, ногоон хөгжил”, “Нийгмийн хөгжил” , “Засаглал” гэсэн 5 бүлгийн 26 зорилтын хүрээнд нийт 485 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 1 их наяд 496 тэрбум …

  • 4 October

    Өнөөдөр гурван дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 4-ний Баасан гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏱ 12:00-15:00 цагт: 1-р хороо Өргөө инженеринг ХХК, ХАН-УУЛ ДҮҮРЭГ 10:00-17:30 цагт: 13-р хороо ЗХЖШ-ын ЦТГ, Худгууд болон эдгээрийн ойр орчмоор, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ⏱ 10:00-17:30 цагт: 20-р хороо 1, 5-р баазууд, Хуучин цэргийн хотхон, Хангамж, Толгойтын …

  • 3 October

    Цэцэрлэгийн хүүхдүүдэд томуугийн эсрэг вакциныг үнэ төлбөргүй хийнэ

    Монгол Улсын Засгийн газрын хөрөнгөөр, НҮБ-ын Хүүхдийн Сангаар дамжуулан эхний ээлжийн томуугийн 159.500 хүн тун вакциныг хүлээн авлаа.  Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийслэлийн төрийн өмчийн 233 цэцэрлэг, 6 асрамжийн төвийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй дархлаажуулж эхлээд байна. Иргэн та хүсвэл Улирлын томуугаас сэргийлэх сайн дурын дархлаажуулалтыг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сэргийлэх тарилгын кабинетад 8:30-14:30 цагийн хооронд хийж байгаа бөгөөд нэг хүн …

  • 3 October

    МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөв

    МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал өнөөдөр /2019.10.03/ хуралдаж, МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнг тус албан тушаалаас нь чөлөөллөө. Тэрээр өөрийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Зөвлөлд хүргүүлсэн байна.Мөн дараагийн Ерөнхийлөгчийг сонгох хүртэл түүний оронд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшигт үүрэгт ажлыг нь түр хариуцуулахаар шийдвэрлэжээ. МҮОХ-ны дараагийн ерөнхийлөгчийг сонгох сонгууль явуулахтай холбогдуулан ээлжит бус гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах асуудлыг ойрын үед …

  • 3 October

    Д.Ганзоригийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилохыг дэмжив

    УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны намрын ээлжит чуулганы эхний хуралдаан (2019.10.03) 57.9 хувийн ирцтэйгээр 09 цаг 42 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн болохыг Байнгын хорооны дарга танилцууллаа. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох асуудлаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг зөвшилцөх асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх горимын саналыг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн юм. Нэр дэвшигчийн …

  • 3 October

    Монгол эмч нар хүүхдийн бөөрний чулууг дурангаар авах хагалгааг амжилттай хийлээ

    Монгол эмч нар анх удаа зургаан настай хүүхдийн бөөрний чулууг дурангаар авах мэс заслыг амжилттай хийлээ. Тодруулбал, ЭХЭМҮТ-ийн бөөрний мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж буй зүүн бөөрний тэвшний чулуу оноштой зургаан настай хүүхдэд арьсны гаднаас бөөрөнд хатгалт хийн дурандаж чулууг бутлан авсан байна. Дурангийн хагалгааг Улсын нэгдүгээр эмнэлгийн Урологи-Андрологийн төвийн эмч нар болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч …

  • 3 October

    Зэвсэгт хүчний 032 дугаар ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 10-р сарын 2-ны өдөр “Зэвсэгт хүчний 032 дугаар ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах тухай” зарлиг гаргаж, зарлигийг өнөөдөр тус ангийн нийт бие бүрэлдэхүүн, үе үеийн ажилчдын өмнө уншиж сонордууллаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ: “…Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, …

  • 3 October

    Азийн хөгжлийн банкны 103 сая ам.долларын санхүүжилттэй төслүүдийн гэрээг баталлаа

    Азийн хөгжлийн банк (АХБ) болон Монгол Улсын Засгийн газар өнөөдөр хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, шинэчлэн засварлах, дүүргийн жишиг эмнэлгийн барилгын ажлыг дуусгах, авто замын их засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэх зорилго бүхий нийт 103 сая ам.долларын санхүүжилттэй төслүүдийн гэрээнд гарын үсэг зурлаа. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ыг төлөөлөн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн …

  • 3 October

    ОХУ-ын Владивосток хотноо Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газрыг ойрын хугацаанд нээхээр тохиролцлоо

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ын Сочи хотноо 2019 оны 10 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд болж буй “Валдайн 16 дугаар бага хурал”-ын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой уулзаж хоёр талын харилцааны зарим асуудлаар санал солилцов. Тухайлбал, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхэц үзүүлэх  “Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын хоорондох 1957 оны худалдааны …

  • 3 October

    75 шуудай дэрэвгэр жиргэрүү хууль бусаар хил гаргах гэж байжээ

    Их хэмжээний дэрвэгэр жиргэрүүгийн үндэс хууль бусаар хилээр гаргах гэж байсныг илрүүлэв. Тодруулбал, Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн хяналтын бүсэд 2019 оны есдүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын иргэн Г нь өөрийн жолоодож явсан “Истана” маркийн суудлын автомашины зорчигчийн хэсэгт 75 шуудай буюу нийт 736.9 кг дэрвэгэр жиргэрүүгийн хатаасан үндсийг тээвэрлэж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байжээ. Энэхүү хууль …

  • 3 October

    Б.Ууганбаатар Монголын жүдо бөхийн холбооны ЕНБД боллоо

    Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга холбооны шинэ ерөнхий нарийн бичгийн даргаараа Б.Ууганбаатарыг томиллоо. Баасанжавын Ууганбаатар нь 1999 онд Их шавийн дээд сургуулийг багш-дасгалжуулагчийн мэргэжлээр төгсжээ. Тэрээр 12 настайдаа хуучны Спорт сургалтын төвийн багш Дамбын Гансүхийн жүдо бөхийн секцэд хичээллэн, өсвөр, залуучуудын улсын аваргаас алт, мөнгө, хүрэл медаль авч байв. Мөн гавьяат тамирчин Д.Баатаржавын “Харцага” клубт 1989-1993 онд хичээллэж, 2000-2007 онд “Аварга” дээд сургуульд жүдогийн дасгалжуулагчаар …

  • 3 October

    ЗТХ-ийн сайд асан Д.Ганбатыг авлигын хэргээр саатууллаа

    Зам тээврийн  хөгжлийн сайд асан  Д.Ганбатыг  өчигдөр орой Авлигатай тэмцэх газраас саатуулжээ. Тодруулбал, Д.Ганбатыг Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга Д.Доржхандын мэдүүлэгт үндэслэн шалгаж эхэлсэн гэх ба түүнийг замын тендерийн сонгон шалгаруулалтад хууль бусаар нөлөөлсөн байж болзошгүй, бусдад авлига өгсөн, авсан гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ.