БНСУ-аас чартер нислэгээр эх орондоо ирж байгаа иргэдийн бүртгэл шударга явагдаж байгаа эсэх нь эргэлзээтэй болжээ. УОК-аас эхний ээлжинд хүндэтгэн үзэх шаардлагатай хөгшид, хүүхэд, эрүүл мэндийн шалтгаантай иргэдээ эхний ээлжинд татан авчирч байгаа гэсэн мэдээллийг өгч буй. Гэтэл үнэндээ Сөүлд байдал огт өөр байгааг иргэд манай сайтад мэдээллээ. ГХЯ-аас БНСУ дахь манай ЭСЯ-ныхны аюулгүй байдлыг хангах үүднээс чартер нислэгт хамрагдах …
Мэдээ мэдээлэл
April, 2020
-
15 April
Улаанбаатарт өдөртөө 6 хэмийн дулаан байна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, сэрүүсч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй шороон болон цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 04 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун аймгуудын нутгаар …
-
14 April
Цасан болон шороон шуурга шуурч, сэрүүснэ
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 14-нд нутгийн төв хэсгээр, 15-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Энэ хугацаанд ихэнх нутгаар …
-
14 April
ХЗБХ: Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.14) хуралдаан 14 цаг 25 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар эхлээд Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржийн хүсэлтийг танилцуулав. Хүсэлтэд “Миний бие Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 …
-
14 April
“Сонгдо” эмнэлэгт хэвтсэн хоёр иргэний хариу эерэг гарчээ
Эрүүл мэндийн яамнаас Сонгдо эмнэлгээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн гэх мэдээлэлд шуурхай тайлбар өглөө. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбэсэлмаа, “Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр хүнээс хурдавчилсан тестээр шинжилгээ авахад КОВИД 19 эерэг гарсан. Өндөр настай иргэнийг тусгаарлах өрөөтэй тул эмнэлэгт нь тусгаарласан. Шинжилгээний хариуг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Нөгөө хүн нь өөрөө явж байгаа тул ХӨСҮТ-д тусгаарласан. Түргэвчилсэн оношлуурт ДЭМБ-аас …
-
14 April
“Forbes” дэлхийн хамгийн баян эрхмүүдийг жагсаажээ
“Forbes” сэтгүүлээс энэ жилийн дэлхийн хамгийн баян эрхмүүдийг танилцууллаа. Жагсаалын эхэнд Амазон коропорацийн тэргүүн Жефф Безoс 3 дахь жилдээ дараалан бичигдсэн байна “Forbes” сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн баян эрхмүүдийн жагсаалтыг “Amazon” корпорацийн тэргүүн Жефф Безос 3 дахь жилдээ дараалан тэргүүлж байна. “Forbes” сэтгүүлээс 34 дахь жилдээ гаргаж буй энэхүү жагсаалтад Жефф Безосын хөрөнгө нэг жилийн дотор 18 тэрбум ам.доллароор буурч, 113 тэрбум ам.доллароор үнэлэгджээ. Жагсаалтын хоёрдугаарт “Microsoft” компанийг үүсгэн байгуулагчдын нэг Билл Гейтс 98 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр …
-
14 April
Орон нутгийн Хурлын сонгуулийн санал хураалтыг Аравдугаар сарын 15-ны өдөр явуулна
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн цахим хуралдаанаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. Энэ онд батлагдсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн зохих хэсэг, Улсын Их Хурлын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн боловсруулсан уг …
-
14 April
ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж ажлаа өгөхөө мэдэгдлээ
Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийн “Зөв Амьдрах ухаан ” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаатай утсаар ярьж байгаа бичлэг олон нийтэд цацагдсан билээ. Үүнтэй холбогдуулан Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж өчигдөр /2020.04.13/ мэдээлэл хийсэн. Тэгвэл өнөөдөр /2020.04.14/ Төрийн ордонд УИХ-ын дарга Г.Занданшатар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийг дуудаж, уулзлаа. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар түүнийг хариуцлага хүлээж, албан тушаалаа …
-
14 April
Д.Цогтбаатар: Өнөөдрийн байдлаар 7,888 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байна
УОК өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, гарсан шийдвэрийг мэдээллээ. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “УОК-ын хурлаар Эрээнд байгаа манай 50 иргэний тухай асуудлыг ярилцлаа. Эдгээр иргэн 3 дугаар сарын 25-наас Монгол Улсад ирэх өргөдлөө гаргаад хүлээж байгаа. Энэ хугацаанд 4 дүгээр сарын 10-нд Өвөрмонголын өөртөө засах орны Онцгой комисс манай иргэдийг хилээр нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Энэ хугацаанд бид судлаад, иргэдтэй холбогдоод өнөөдөр УОК-т асуудлыг оруулаад …
-
14 April
68 ширхэг 5.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлнэ
Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн санхүүжилтээр Эрүүл мэндийн байгууллагуудад Шинэ коронавируст халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангахад нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж байна. Тус байгууллагын санхүүжилтээр нийт 3 нэр төрлийн /Суурин дижитал рентген аппарат, зөөврийн дижитал рентген аппарат, зөөврийн ЭХО аппарат/ 68 ширхэг 5.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлнэ. …
-
14 April
Импорт болон экспорт буурчээ
Монгол Улс 2020 оны эхний улиралд гадаадын 121 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.2 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 1.0 тэрбум ам.доллар, импорт 1.2 тэрбум ам.доллар болжээ. Бараа эргэлт өмнөх оныхоос 860.1 (28.1%) сая ам.доллараар, үүнээс экспорт 735.9 (41.5%) сая ам.доллараар, импорт 124.2 (9.7%) сая ам.доллараар тус тус буурсан үзүүлэлттэй байна гэж ҮСХ-ноос мэдээллээ. Гадаад худалдааны тэнцэл 2019 …
-
14 April
Чингэлтэй дүүрэгт хууль бусаар олгогдсон газруудыг цуцаллаа
Чингэлтэй дүүргийн хэмжээнд хууль бусаар олгогдсон газруудыг цуцалж байгаа талаар өнөөдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Т.Наранбат, Газар зохион байгуулалтын албаны дарга Н.Оюунбилэг нар нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цахимаар мэдээлэл хүргэлээ. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол “Дүүргийн хэмжээнд газрын маргаантай асуудлыг шийдвэрлэхээр 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр …
-
14 April
Сургууль, цэцэрлэгийн хөл хориог есдүгээр сарын 1 хүртэл сунгах эсэхийг шийднэ
Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.4.14/ болно. Хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн чиглэлийн дагуу сургууль, цэцэрлэгийн хөл хориог ирэх есдүгээр сарын 1-ний өдөр хүртэл сунгах эсэх асуудлыг авч хэлэлцэх юм. Хуралдааныг 12:00 цагт товлоод байна. http://credit-n.ru/offers-zaim/webbankir-online-zaim-na-kartu.html http://credit-n.ru/offers-zaim/creditplus-online-zaimi.html
-
14 April
4, 9 тоогоор төгссөн машины дугаартай жолооч нар энэ сардаа татвараа төлнө
Таны автомашины улсын дугаар 4 болон 9 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаандаа амжиж та иргэний үүргээ биелүүлж татвараа төлнө үү. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn цахим хуудсанд хандаж, цаг …
-
14 April
Дээдлэл
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн, Төрийн шагналт, Үндэсний соён гэгээрүүлэгч сэхээтэн, Улс төр нийхмийн нэрт зүтгэлтэн, Магнайлагч, Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, Зохиолч, Сэтгүүлч, Доктор Лодонгийн Түдэв орчлонгийн жам ёсоор бүтэж төрж, хорвоо дэлгэхүйгээ танин мэдэж ертөнцийн мөн чанарт нэвтрэн Хөх Мөнх Тэнгэртээ мөнхөрлөө. Эрхэм түүний хорвоотой танилцсан түүх өвгөдийн өлгий, удмынх нь гал омогшиж ёс …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл