Мэдээ мэдээлэл

September, 2019

  • 14 September

    Чөлөөт бөхийн ДАШТ өнөөдөр эхэлнэ

    Казахстаны Нур-Султан хотод өнөөдөр  Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ эхэлнэ. “Токио 2020” Олимпийн наадмын эрх олгох энэхүү хариуцлагатай тэмцээн сонгомол барилдаанаар эхлэх бөгөөд есдүгээр сарын 17-ны өдрөөс эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнээр үргэлжилнэ. Монгол Улсын чөлөөт бөхийн холбооноос өнгөрөгч зургадугаар сард УАШТ-ийг зохион байгуулж, жин бүрт түрүүлсэн тамирчдад ДАШТ-д өрсөлдөх эрхийг олгосон билээ. Энэ дагуу УАШТ-ий дараа …

  • 14 September

    Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Засварын ажилтай холбогдуулан маргааш 06:00-09:00 цаг хүртэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зарим хэрэглэгчдийг цахилгаанаар түр хязгаарлана гэж “Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ” ТӨХК мэдэгдлээ. Сүхбаатар дүүргийн 16, 18, 19, 20-р хороо Хандгайт Баянбулаг, Санзай Ундраа зуслан, Хандгайтын богино, Хуурай мухар, Билгүүний энгэр, Янзага зуслан чиглэлийн айл өрх, ААН, Зуслангийн Гүнт, Шаргаморьт, Жигжид, Гоодой, Шадивлан, Ар согоотын айл өрх, ААН, Сэлбэ, Цолмон, …

  • 13 September

    Олон улсын Ардчиллын өдрийг тохиолдуулан МАН-ын удирдлагаас мэндчилгээ илгээлээ

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2007 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрийг Олон улсын ардчиллын өдөр болгон тэмдэглэхээр тогтсон билээ. Мөн энэ жил Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиож байгаа юм. Эдгээр ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд улс төрийн намууд өнөөдөр (2019.09.13) “Монгол Улс – Ардчиллын замаар 30 жил:, “Ардчилал бидэнд юу өгсөн бэ?” сэдэвт онол, практикийн бага хурлыг зохион байгуулав. …

  • 13 September

    Нийслэлийн “Соёлын элч”-ийг ажиллуулах журам батлагдлаа

    Нийслэлийн нутаг дэвсгэрт хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийн соёлыг дээшлүүлэхээр нутгийн захиргааны байгууллагуудаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, зохион байгуулж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах үүрэг бүхий Нийслэлийн 169 хороонд “Соёлын элч”-ийг ажиллуулах журам Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн A/939 дугаар захирамжаар батлагдлаа. Нийслэлийн “Соёлын элч” нь Боловсрол, соёл, урлаг, спорт, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж …

  • 13 September

    “Улаанбаатар түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн яармаг нээлтээ хийлээ

    Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээг сайжруулах жил”, нийслэлээс “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан зохион байгуулж буй “Улаанбаатар Түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн яармагийг 44 дэх жилдээ 2019 оны есдүгээр сарын 12-ны өдөр “Мишээл Экспо” төвд нээлтээ хийлээ. “Улаанбаатар Түншлэл” Олон улсын үзэсгэлэн яармагийг 1996 оноос Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үндэсний Худалдаа, аж …

  • 13 September

    Д.Бархүү: Нэн яаралтай MRI хийлгэх иргэд хувийн хэвшилд даатгалаараа хийлгэх асуудлыг шийдэх боломж бий

    “Монголын дүрс оношилгооны эмч нарын үндэсний чуулган-2019” энэ сарын 13, 14-ний өдрүүдэд болж байна. Энэ жилийн чуулга уулзалт “Дижитал шилжилт” нэртэйгээрээ явагдаж байгаагаараа ихээхэн онцлог юм. Энэхүү чуулганы үеэр Монголын Радиологийн Үндэсний Чуулганы 2019 оны конгресс президент Д.Бархүүтэй ярилцлаа.  -Өнөөдрийн уулзалтын талаар? -Өнөөдөр Монголын дүрс оношлогооны нийгэмлэгийн 24-р их хурал болж байна. Монголын бүх аймаг, орон нутгаас ирсэн нийтдээ 400 гаруй эмч, мэргэжилтэн, эмнэлгийн техникч нар оролцсон хурал болж байна. …

  • 13 September

    Налайх дүүргийн гуравдугаар хороонд  24 цагийн ажиллагаатай “Ухаалаг худаг” ашиглалтад орлоо

    НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Налайх дүүргийн 3 дугаар хороонд 24 цагийн ажиллагаатай “Ухаалаг худаг” ашиглалтад орлоо. Улсын хэмжээнд жишиг, анхдагч гэж хэлж болохуйц тус худгийг хүлээн авах үйл ажиллагаанд нийслэлийн ЗДТГ–ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр, Налайх дүүргийн ЗДТГ–ын дарга Ж.Алтангэрэл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх Ж.Гэрэлмаа, “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын дарга Г.Чулуунбат нарын албаны зочид төлөөлөгчдөөс гадна тус хорооны иргэд, оршин суугчид оролцлоо. Налайх дүүргийн 3 дугаар хорооны …

  • 13 September

    “Автомашингүй өдөр”–ийн үеэр нийтийн тээврийн чиглэлд дараах өөрчлөлт орно

    Нийслэлийн засаг даргын 2019 оны А/932 дугаар “Цэвэр агаартай-Автомашингүй өдөр” зохион байгуулах тухай захирамжийн хүрээнд 2019 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр 07:00-18:00 цагийн хооронд Улаанбаатар хотын зарим гудамж замын хөдөлгөөнийг хязгаарлана. Дээрх үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний  Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их …

  • 13 September

    “Япон соёлын наадам” энэ амралтын өдрүүдэд болно

    Улаанбаатар хотод “Япон соёлын наадам” энэ амралтын өдрүүдэд Сүхбаатарын талбайд болох талаар зохион байгуулагчдын зүгээс мэдээлэл хийлээ. Хоёр улсын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр арав дахь удаагаа зохион байгуулагдах тус наадам энэ жил “Япон соёл, Япон амт, Япон чанартай танилцах ЯПОНЫ НЭГ ӨДӨР” уриан дор зохион байгуулагдах аж. Наадмын үеэр Япон улсын соёл урлаг, гар урлал, хөгжөөнт наадгай, тэмцээн уралдаан, бараа …

  • 13 September

    Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан төрийн бүх байгууллагуудын хаягийг шинэчилнэ

    Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас Нийслэлийн Засаг даргын 05 албан даалгаврын хүрээнд барилгын гадна орчны аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгаа талаар хийсэн судалгааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас “Барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлага” гарын авлагыг эмхтгэж  гаргасан байна. Уг …

  • 13 September

    “Ардчилал бидэнд юу өгсөн бэ” онол практикийн бага хурал болж байна

    Олон улсын ардчиллын өдөр /2019.09.13-15/ тохиож байна. Ардчилсан намын санаачилгаар энэ сарын 13-15-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж буй билээ. Ойн өдрийг тохиолдуулан  “Ардчиллын замаар 30 жил – Ардчилал бидэнд юу өгсөн бэ” онол практикийн бага хурал, Сүхбаатарын талбайд “Ардчиллын түүх боть-I” номын нээлт, фүүд фестиваль, ховор автомашины үзэсгэлэн, “Big Laser show”, рок поп, хип хоп уран бүтээлчдийн тоглолт болох юм. Ойн …

  • 13 September

    Какүрюү М.Ананд унаж “Аки” башёг Такакейшо Окиноүми нар тэргүүлж эхэллээ

    Японы Токио хотод мэргэжлийн сүмо бөхийн намрын тэмцээн буюу Аки башё болж байна. Тэмцээний тав дахь өдөр буюу өчигдрийн барилдаанд их аварга Какүрюү М.Ананд Асаноямад ялагдаж, дөрвөн даваа, нэг унаатай боллоо. Какүрюүгийн хувьд өчигдрөөс эхлэн тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд шилжлээ. Аки башёг сэкивакэ Такакейшо, Окиноүми нар таван даваатай тэргүүлж эхэллээ. Том цолтой бөчүүдээс озэки/арслан/ Гоэйдо дөрвөн даваатай болсон бол озэки Точиношин …

  • 13 September

    Цэцийн дунд суудлын хуралдаан болно

    Энэ сарын 20-ны өдөр болох Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Захиргааны ерөнхий хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэнэ. Дээрх хуулийн зохицуулалтаар захиргааны байгууллага хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд л захиргааны хэм хэмжээний акт гаргахаар хуульчилжээ.Энэ нь хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн …

  • 13 September

    Ням гарагт захууд амарна

    Есдүгээр сарын 15-ны Ням гарагт нийслэлд автомашингүй өдөр болно. Автомашингүй өдрөөр дараах чиглэлийн замууд 15-ны өдрийн 07:00-18:00 цагийн хооронд хаагдах юм байна. Жанжин Сүхбаатарын талбай Сөүлийн гудамж Партизаны гудамж Чоймболын гудамж Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар Төмөрчний гудамж Гэсэр сүмийн уулзвар Самбуугийн гудамж Анкарагийн гудамж Бага тойруу Бээжингийн гудамж Токиогийн гудамж Сансарын аюулгүйн тойргоос Зүүн 4 зам хүртэлх туслах зам Энхтайваны …

  • 13 September

    Г.Занданшатар: Цэгцлэх цаг ирж цэгцрэх хөдөлгөөн эрчээ авч байна

    Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүллээ. Эрхэм хүндэт иргэд ээ, Та бүхэндээ Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдрийн чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье. 1990 оны бүх ард түмний чөлөөт, ардчилсан сонгуулийн үр дүнгээр байнгын ажиллагаатай анхны парламент- Улсын Бага Хурал байгуулагдаж, есдүгээр сарын 13-ны өдөр анхдугаар чуулганаа зарлан …