Мэдээ мэдээлэл

September, 2019

  • 18 September

    Утаа хаялт ихтэй тээврийн хэрэгслүүдийн техникийн гэрчилгээг түр хураан авч, зөрчлийг арилгуулна

    Тээврийн цагдаагийн газраас утаа хаялт ихтэй, дуу намсгуур нь стандартад нийцээгүй зөрчилтэй тээврийн хэрэгслүүдийн техникийн гэрчилгээг түр хураан авч, зөрчлийг арилгуулж, арга хэмжээ тооцуулахаар оношилгооны төвүүдэд шилжүүлэн ажиллаж байгаа ажээ. Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт”-ын 4.1. Хөдөлгүүрийн утаа, түүний найрлага дахь хорт бодис, тортогжилтын хэмжээ нь MNS 5013, MNS 5014 стандартад тогтоосон хэмжээнээс хэтэрсэн /утаа …

  • 18 September

    ДАШТ: Э.Цэндбаатар медалийн төлөө тоглоно

    ОХУ-ын Екатеринбург хотноо болж буй сонирхогчдын боксын 20 дахь удаагийн ДАШТ-ий 57 кг-ын жинд хүч үзэж буй Азийн наадам, Ази тивийн 2019 оны аварга Э.Цэндбаатар гуравдугаар тойрогт Унгарын боксчин Роланд Галосыг 5:0-ээр ялж, шөвгийн наймд шалгарлаа. Манай боксчин энэ тулаанд ялснаар 4 дүгээр тойрогт Ирланд, Канадын тамирчдын аль ялсантай нь хүрэл медалийн төлөө өрсөлдөнө. Үндэсний шигшээ баг, “Сүлд”, спорт хорооны тамирчин Э.Цэндбаатар  …

  • 18 September

    УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийн сургуулийн оюутнууд, залуу хуульчдын төлөөлөлтэй уулзав

    Хуулийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын мэтгэлцээний клубийн оюутнууд болон залуу хуульч, судлаачид Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх мэдээллийг үе тэнгийн залуустай хүргэх, Ард нийтийн санал асуулгад идэвхтэй оролцуулах, өөрсдийн дуу хоолойг бодлого боловсруулагчдад хүргэх зорилгоор өөрсдийн санаачилга, итгэл үнэмшлээрээ нэгджээ. Эдгээр залуусын төлөөллийг хүсэлтийнх нь дагуу өчигдөр (2019.09.17) УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын даргын Ахлах зөвлөх …

  • 18 September

    “Нийгмийг өөрчлөх боловсрол” залуучуудын хөгжлийн сарын аян үргэлжилж байна

    Жил бүрийн наймдугаар дугаар сарын 12-ны өдрийг дэлхий дахинд залуучуудын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс 2014 оноос эхлэн наймдугаар сарын 25-ны өдрийг Монголын залуучуудын өдөр болгон тэмдэглэх болсон бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ийн Хүн амын сан, Олон …

  • 18 September

    Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 10:30-18:00 цагт: 16-р хороо Согоотын 42-44-р гудамж, Хайтур ХХК /хорооны барилга/, Хайлаастын эцэс, ХАН-УУЛ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 12-р хороо Сонгины амралт, Биогийн 38, 39, 52, 53-р байр, МЦХК АТС, Био асралт эмнэлэг, 10-р сургууль, 121-р цэцэрлэг, Гэрэлт номин ХХК, Улаанбаатар банк салбар, …

  • 18 September

    Л.Чинбат, Б.Бат-Эрдэнэ аваргад МҮБХ-ны тамгыг хүлээлгэж өгчээ

    Монголын үндэсний бөхийн холбоо тойрсон маргаанд цэг тавьсан талаараа “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ. Тэрбээр яруу найрагч Ү.Хүрэлбаатар нарын хамт өмнө нь Р.Нямдорж, Д.Данзан нарын тэргүүлж байсан буюу өдгөө Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн удирдаж буй холбоог хууль бус хэмээн үзэж, үндсэндээ Бөхийн холбоо хоёр хуваагдсан байдалтай байсан билээ. Тэгвэл “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат өчигдөр /2019.09.17/ Б.Бат-Эрдэнэ аваргад хадаг …

  • 17 September

    Хотын захирагч “Штэйн Мюллер инженеринг” компанийн төлөөлөгчидтэй уулзав

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд найрамдах холбооны Герман Улсын Штэйн Мюллер инженеринг компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Штэйн Мюллер инженеринг компани нь нүүрсний шаталтаас үүсэх хорт утааг багасгах чиглэлээр мэргэшсэн 160 жилийн түүхтэй компани юм байна. “Герман болон зүүн, төв Европын оронд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын зуухны шинэчлэлт хийсэн аж. Одоогоор ОХУ-д цахилгаан станцуудын шинэчлэлийг …

  • 17 September

    “Miss Universe Mongolia” тэмцээний ялагч Баасан гаригт тодорно

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын албан ёсоор лицензийг нь эзэмшдэг, дэлхийд чансаагаараа тэргүүлдэг, “Miss Universe” тэмцээн жил бүр зохион байгуулагддаг. Өнгөрсөн жил 67 дахь удаагийн “Miss Universe Mongolia 2018” тэмцээн зохиогдож, загвар өмсөгч Д.Долгион ялагч болсноор анх удаа эх орноо төлөөлөн “Miss Universe” амжилттай оролцсон билээ. Энэ жилийн “Miss Universe Mongolia 2019” тэмцээний ялагч энэ Баасан гаригт тодорно. Тус тэмцээнд шилдэг 13 оролцогч шалгаран үлджээ. …

  • 17 September

    Чөлөөт бөхийн ДАШТ: Б.Болортуяа АНУ-ын бөхөд ялагдлаа

    Казахстаны нийслэл Нур-Султан хотод бөхийн төрлийн ДАШТ-ий эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн  өнөөдөр /2019.09.17/эхэллээ. Эмэгтэйчүүдийн 50, 53 кг-ын олимпын жин, 55, 72 кг-ын олимпын бус жингийн барилдаан боллоо. Манай дөрвөн бөх өнөөдөр барилдсанаас гурав нь тэмцээнээ дуусгаад байсан. Хамгийн сүүлд барилдсан эмэгтэйчүүдийн 55 кг-ын жингийн Б.Болортуяа эхний тойрогт Энэтхэгийн Лалитаг 10-3 ялсан. Дараа нь шилдэг 16-д  Панамерикийн АШТ-ий хүрэл медальт Америкийн …

  • 17 September

    Засгийн газрын нээлттэй өдөрлөгт хөгжлийн банк оролцов

    Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг сурталчилах нээлттэй өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэллээ. Энэ сарын 16-27-ны өдрийг дуустал үргэлжлэх энэ арга хэмжээний эхний өдөр Ерөнхий сайдын болон Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний харъяа байгууллагууд,  Сангийн яам, түүний харъяа агентлагууд үйл ажиллагаагаа олон нийтэд тайлагнаж, иргэдээ сонсон, төрийн үйлчилгээг нэг цэгээс авах боломжийг олгож байна. Нээлттэй өдөрлөгт Монгол Улсын Хөгжлийн банк …

  • 17 September

    “Намрын ногоон өдрүүд” маргааш эхэлнэ

    “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ энэ сарын 18-24-ний өдрүүдэд “Мишээл ЭКСПО” төвд зохион байгуулна. Энэхүү арга хэмжээ “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор Монгол улсад Атар газар эзэмшсэний 60 жилийн хүрээнд зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлог болж байна. Тус арга хэмжээнд нийслэл, 21 аймгаас шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, тариаланчид, ногоочид оролцно. “Намрын ногоон өдрүүд-2019” нэгдсэн арга хэмжээний үеэр 9-р сарын 20-нд …

  • 17 September

    “Салхинцэцэг” өвчний халдвараас сэргийлэх зөвлөмж

    Салхинцэцэг нь херпесийн бүлгийн вирусээр үүсгэгддэг, амьсгалын замын халдварт өвчин бөгөөд бага насны хүүхдүүд ихэвчлэн өртдөг байна. Манай оронд өвөл, хаврын улиралд уг өвчлөл ихсэх хандлагатай байдаг бөгөөд өвчтэй хүнээс халдвар дамжих замаар тархдаг аж. ХАЛДВАР ДАМЖИХ ЗАМ: • Салхинцэцэг өвчтэй хүн ханиах, найтаахад агаар дуслын замаар • Халдвар авсан хүний цэврүүний шингэнд хүрэлцсэн эд зүйлс, тоглоом, өвчтөний хувцас зэргээр …

  • 17 September

    “Улаанбаатар түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн яармаг амжилттай зохион байгуулагдлаа

    Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд “Улаанбаатар Түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн яармагийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим нар хамтран 2019 оны есдүгээр сарын 12-15-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарласантай холбогдуулан үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, …

  • 17 September

    “Gateway International” компанийн нэрэмжит кросс гүйлтийн тэмцээн болно

    Монголын хэт холын марафон гүйлтийн холбооноос “Гэйтвэй интернашинал Эдюкейшн корпорейшн” компанийн нэрэмжит бүх нийтийн кросс гүйлтийн тэмцээнийг  энэ сарын 22-нд 11:00 цагаас зохион байгуулна. Тэмцээн “Хүннү молл” төвөөс 18 км зайтай, Төв аймаг явах зам дээр болох бөгөөд тамирчдыг Сүхбаатарын талбайгаас өглөө 08.45 цагт автобусаар авч явах юм. Тэмцээн өсвөр, насанд хүрэгчид гэсэн хоёр ангиллаар явагдана. Өсвөрийн тамирчид 1000, 2000, …

  • 17 September

    Нэгдүгээр цэцэрлэгийн хоёр бүлгийн үйл ажиллагааг зогсоожээ

    Сүхбаатар дүүргийн 1 дүгээр цэцэрлэгийн ахлах А, бэлтгэлийн Б бүлгийн 4-5 насны дөрвөн хүүхэд 9 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд ХӨСҮТ-ийн гэдэсний халдварт өвчний тасагт цусан суулга өвчин оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Иймд Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс цусан суулга халдварыг таслан зогсоох, сэргийлэх арга хэмжээг Халдвар судлалын үндэсний төв, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран шалгалт хийсэн байна. Шалгалтын явцад хичээлийн I дүгээр …