Мэдээ мэдээлэл

October, 2019

  • 3 October

    Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна. 2019 оны 10 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 13-15 метр …

  • 2 October

    Махны үйлдвэрт зөвшөөрөлгүй ажиллаж байсан БНХАУ-ын 102 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ

    Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Гадаадын иргэн, харьяатын газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд орон нутагт уул уурхай, барилга, малын гаралтай түүхий эд, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж буй гадаадын иргэдэд хяналт шалгалтыг  өнгөрсөн есдүгээр сард зохион байгууллаа. Шалгалтанд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж …

  • 2 October

    442 мянган тонн үр тариа хураах урьдчилсан баланс гарчээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.10.02/ боллоо.Тус хуралдаанаар ургац хураалтыг технологийн хугацаанд нь шуурхай зохион байгуулах, оюутан, цэргийн албан хаагчдын ажиллах хугацааг 14-20 хоног сунгах, импортын хүнсний ногооны гаалийн албан татварыг жил бүрийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд 30 хувь болгож нэмэх зэргийг судлан танилцуулахыг холбогдох сайд нарт даалгав. Урьдчилсан балансаар 442 мянган тонн …

  • 2 October

    “Жаст”-ын Ш.Батхүүг даваа гарагт шүүнэ

    АТГ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг гаднын банкны барьцаанд тавьж, их хэмжээний зээл авсан хэрэгт “Жаст”-ын Ш.Батхүү нарыг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Мөрдөн байцаалтын явцад “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэргийг тусгаарлаж шүүхэд шилжүүлсэн байдаг. Тэгвэл Улсын Дээд шүүхэд ирэх даваа гарагт “Жаст”-ын Ш.Батхүүд холбогдох хэргийн шүүх хурал товлогджээ.

  • 2 October

    Долоодугаар сарын 9-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болголоо

    Засгийн газрын өнөөдрийн /2019.10.02/ ээлжит хуралдаанаар жил бүрийн долоодугаар сарын 9-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгох шийдвэрийг гаргалаа. Ингэснээр “Дээлтэй монгол наадам” өргөжин, аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болж, үндэсний хувцсаа өмсөх, түүгээр бахархах, түгээн дэлгэрүүлэх, ажлын байр нэмэгдэх зэрэг олон эерэг талтай гэж Засгийн газраас үзлээ.

  • 2 October

    Б.Бямбадорж, З.Мэндсайхан нарыг чөлөөллөө

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.10.02/ болж өндөрлөлөө. Тус хуралдаанаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр гадагшаа явж суралцах болсон тул ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Түүнчлэн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайханыг чөлөөлж, Төрийн өмч, бодлого зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.

  • 2 October

    Б.Содномдаржаа нарын хэргийн тогтоолыг ТЕГ-ын архивт шилжүүлжээ

    АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өнөөдөр /2019.10.02/ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд санал хүргүүллээ. Уг саналд “УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн 830142 дугаартай хэргийг маш нууц зэрэглэлээр Монгол Улсын шүүх шийдвэрлэж, ТЕГ-ын архивт шилжүүлсэн байна. Таны тэргүүлсэн Засгийн газрын сайд Ц.Нямдорж Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн, хилсээр шийтгэгдсэн …

  • 2 October

    Газрын тос боловсруулах үйлдвэр барих газрыг өргөтгөв

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Дорноговь аймгийн Алташирээ сумын нутагт газрын тос боловсруулах үйлдвэр барих 150 га газрыг 255 га-гаар өргөтгөж нийт 405 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авав. Газрын тос боловсруулах үйлдвэр олон төрлийн дулаан химийн урвал явах байгууламж, өндөр даралт болон температурт тэсвэртэй тоног төхөөрөмж зэргээс бүрдэнэ. Мөн химийн бодис, галын болон тэсэрч дэлбэрэх, хялбар авалцах шингэн, хий …

  • 2 October

    Өнөөдөр гурван дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 2-ны Лхагва гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ ⏱ 09:30-18:00 цагт: 3, 5-р хороо ОСНААҮГ ХҮТ-8, Хорскинг инвестмент, БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏱ 12:00-15:00 цагт: 1-р хороо 12-р хороолол. 73, 81, 83, 85-р байрууд ХАСУ Мегаватт ХХК, Шунхлай Трейдинг ШТС-7, Форум инвест ХХК, Модун ХХК …

  • 2 October

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр зарим газраар нойтон цас орж, цаашдаа ихэнх нутгаар сэрүүн байхыг анхааруулж байна. 2019 оны 10 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, …

  • 1 October

    Нийслэлийн удирдлагууд азай буурлууддаа хүндэтгэл үзүүллээ

    НҮБ-ын Ерөнхий ассамблей жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг Олон Улсын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласан байдаг. Монгол Улс 1992 оноос хойш өдгөө Ахмадын баярын өдрийг 27 дахь жилдээ тэмдэглэж байна. Нийслэлийн Ахмадын хорооноос есөн дүүргийн ахмад настнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг өнөөдөр Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. Ёслолын арга хэмжээнд НИТХ-ын дарга …

  • 1 October

    Ерөнхий боловсролын 21 дүгээр сургууль хичээлийн шинэ байрандаа орлоо

    Нийслэлийн Ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн хичээлийн шинэ байрны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон бусад албаны хүмүүс, сургуулийн багш, ажилчид, сурагчид, эцэг, …

  • 1 October

    Гандийн гудамжаас “Хурд” хороолол орох замыг маргаашнаас түр хугацаанд хаана

    Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээлснээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Гандийн гудамжнаас Хурд хороолол орох 0.5 км авто замыг 2019 оны аравдугаар сарын 2-ны өдрөөс 23-ны хооронд хааж, авто замын засвар шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэх аж. Иймд тус замаар зорчих иргэд Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. Мөн тус ажлын хүрээнд борооны ус зайлуулах …

  • 1 October

    УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ

    Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа өнөөдөр (2019.10.01) 10 цаг 14 минутад гишүүдийн 62.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол Улсын Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга болоод Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцлоо. …

  • 1 October

    Б.Энх-Амгалан: Д.Жигжиднямааг чөлөөлсөн гэдэг худал мэдээлэл

    УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг ажлаас нь чөлөөлж, хилийн хориг тавьсан гэсэн мэдээлэл зарим хэвлэлээр гараад байгаа билээ. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангаас тодруулахад “Надад ямар ч мэдээлэл ирээгүй. Тэр хүн хилийн хоригтой байсан бол сая Орос руу хуралд оролцохгүй байсан болов уу. Сүүлийн үед энэ хүний талаар шалгагдаж байгаа, хориг тавьсан гэх мэдээлэл гарах болсон. Энэ хүний талаар ямар …