Мэдээ мэдээлэл

September, 2019

  • 27 September

    Өнөөдөр дөрвөн дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 27-ны Баасан гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНГОЛ ДҮҮРЭГ ⏱ 11:00-18:00 цагт: 11-р хороо 36, 78/А , 78/А-1, 78/А-2 байр, ШТС-162, Юнимед интернэйшнл, Гурван гал трейд, ОБ капитал фүүд, Энигма, Мон кейк ХХК-ууд, Сэрүүлэг, Монголын үндэсний дээд сургуулиуд, Очир хотхон СӨХ болон …

  • 27 September

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна

    Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, 28-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсч, ихэнх нутгаар салхи шуургатай байна. 2019 оны 09 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. …

  • 26 September

    Долоон буудлын замыг асфальтаар хучих үед зам хаахгүй

    Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд хэрэгжиж буй Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороог хамарсан ус дулаан хангамжийн төвлөрсөн шугам сүлжээний ажилтай холбогдуулан өнгөрсөн долоо хоногт  замыг хааж, авто замын доорх нэвтрэх сувгийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Авто замын дагуух цахилгааны кабель шугам шилжүүлэх, явган зам доорх дулааны худгийг угсрах ажил …

  • 26 September

    Хотын дарга С.Амарсайхан “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг танилцууллаа

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг дэмжих тухай, Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай, тогтоол өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг дэмжих тухай асуудлын танилцуулгыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хийлээ. Улаанбаатар хотын 2020 …

  • 26 September

    Баянхошууны тойргоос “Жанцан дэлгүүр” автобусны буудал хүртэлх замын хөдөлгөөнийг бүрэн хаана

    Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд Баянхошуу дэд төвийн Сонгинохайрхан дүүргийн 8-р хороонд хийгдэж буй Гадна дулааны шугам сүлжээний угсралтын ажлын хүрээнд Хувьсгалчдын гудамжны авто замд сэтэлгээ хийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр бэлтгэлээ ханган ажиллаж байна. Тиймээс 2019.09.29-ний шөнийн 00:00 цагаас өглөөний 08:00 цаг хүртэлх хугацаанд Баянхошууны тойрог буудлаас Баянхошуу Жанцан дэлгүүрийн буудал хүртэлх авто …

  • 26 September

    Өндөр гэгээн Занабазарын ордон “Сарьдгийн хийд”-ийн нууцыг дэлгэнэ

    ХVII зууны Монгол Улсын түүхэнд гарч ирсэн Чингис хааны алтан ургийн нөлөө бүхий зүтгэлтний нэг нь олон түмэндээ “Өндөр гэгээн” хэмээн өргөмжлөгдсөн Халхын анхдугаар Богд Жавзандамба хутагт Гомбодоржийн Занабазар билээ. Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон болох Сарьдагийн хийдийг анх байгуулсан хэв маягаар нь нээн үзүүлэх “Сарьдагийн хийд” хэмээх цогц үзэсгэлэнг Шинжлэх ухааны академи /ШУА/-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс санаачилна Монголын үндэсний музейд маргааш буюу есдүгээр …

  • 26 September

    Б.Ширэндэв академичийн хөшөөний дэргэд шинжлэх ухааны салбарынхан бүтээлээ дэлгэлээ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Шинжлэх ухааны ажилтны улсын анхдугаар их хурал” өнөөдөр “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2019” үзэсгэлэнгийн нээлтээр эхэлж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, БСШУСЯ–ны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга С.Мөнхбат, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, академийн харьяа хүрээлэн, их, дээд сургуулиудын удирдлагууд, эрдэмтэд оролцож, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Академич Б.Ширэндэвийн хөшөөнд цэцэг …

  • 26 September

    Э. Бөхбат: Байрыг түрээсэлсэн хүмүүс давхар түрээслээд явж байсныг нь тогтоосон байна

    Тээврийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбатын эзэмшлийн орон сууцанд мөрийтэй тоглоом тоглож байгааг цагдаагийнхан илрүүлжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах түүний эзэмшлийн орон сууцад автомат мөрийтэй тоглоом тоглож байсан нь тогтоогдсон байна. Тээврийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат энэ талаар  “Манай байрыг түрээсэлсэн хүмүүс давхар түрээслээд явж байсныг нь хяналт шалгалтынхан тогтоосон байна. Би анх түрээсэлсэн …

  • 26 September

    Ус сувгийн удирдах газар Хяналт удирдлагын нэгдсэн төвтэй боллоо

    Ус сувгийн удирдах газрын түүхт 60 жилийн ойн хүрээнд өнөөдөр “Хяналт удирдлагын төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. “Хяналт удирдлагын төв” ашиглалтад орсноор Улаанбаатар хотын ус хангамжийн насос станц, усан сангууд, шугам сүлжээний даралт, түвшин, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, цахилгаан хангамжийн дотоод схем, ундны усны халдваргүйжүүлэлт, ус зөөврийн автомашинуудын ус тээвэрлэлт, ухаалаг ус түгээх нэг цэгийн үйл ажиллагаа, алсын зайны хяналтын …

  • 26 September

    БНСУ-ын хойд Чүнчон мужийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газартай хамтарч ажиллахаар боллоо

    Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, БНСУ-ын хойд Чүнчон мужийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын дарга Шин Кансоб нар  нийслэлийн хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ болон эрүүл мэндийн салбарын харилцааг хөгжүүлэхэд хамтран ажиллах зорилгоор харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн …

  • 26 September

    Ерөнхий сайд жижиглэн худалдаа эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Худалдаа эрхлэгчдийн холбоо, БГД-т худалдаа эрхлэгч иргэдийн “Эвсэг холбоо”, ТҮЦ эрхлэгчдийн холбоо болон иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзав. Тэд Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулж торгуулийн доод, дээд хэмжээг зааж өгөх, өдрийн зээлийг цэгцлэх, СХД-ийн 23 дугаар хорооны 40 өрхийг эрчим хүчээр хангаж, газрын маргааныг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүсэв. Ялангуяа мөнгө хүүлэлтийн сүлжээ болсон өдрийн зээл жижиглэн худалдаа эрхлэгчдэд асар их …

  • 26 September

    Сайжруулсан шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлөх санал тавилаа

    Улсын Их Хурлын даргын 2017 оны 212, 2019 оны 81-р захирамжаар байгуулагдсан “Улсын Их Хурал болон Байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал дүгнэлт гаргаж Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий” Ажлын хэсэг шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалтын явцтай танилцлаа. 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс түүхий …

  • 26 September

    Байгаль орчны салбарын багц хуулийн төслүүд өргөн барилаа

    Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах багц хуулийн төслүүд, Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг …

  • 26 September

    БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна

    БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой энэ оны 10 сарын 1-ний өдөр тохиож байгаа бөгөөд Хятад улс нижгэр тэмдэглэхээр төлөвлөж байна. Таван жилд нэг удаа тэмдэглэх томоохон баярын хүрээнд улсын нийслэл Бээжин хотын Тянь Анмений талбай болон төв гудамж, соёлын газруудыг чимж, тусгайлан бэлтгэсэн байна. Хятад улсын хувьд энэхүү ойн баяр энэ жилийн хамгийн том арга хэмжээ бөгөөд 10 сарын 1-ний …

  • 26 September

    Тусгай сангуудын үйл ажиллагааг шилэн, ил тод, олон нийтийн хяналт дор явуулах шаардлагатай

    “Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форум-2019” Тогтвортой хөгжлийг хангахад жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн оролцоо сэдвээр өнөөдөр “Корпорайт” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн жил анх удаа зохион байгуулагдсан форумын үр дүнд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгад баялаг бүтээгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санал бодлыг тусгуулж чадсан гэж форумд оролцогчид дүгнэж байгаа юм. Улмаар шинэ …