Мэдээ мэдээлэл

January, 2020

  • 18 January

    Ерөнхийлөгчид ирсэн үнэт, ховор нандин зүйлс болон сурагчдын бүтээсэн “Нууц товчоо”-г Төрийн түүхийн музейд шилжүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гадаад дотоодын зочид төлөөлөгчдөөс өөрт нь ирүүлсэн шашны болон бусад холбогдолтой бэлэг дурсгал, үнэт зүйлс, ховор нандин зүйлсийг Төрийн ордны Төрийн түүхийн музейн сан хөмрөгт шилжүүллээ. Мөн Монгол бахархлын өдрийг тохиолдуулан сурагчдын дунд зохион байгуулсан “Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн үзэсгэлэнгийн хамгийн их хөдөлмөр зарцуулсан бүтээл болох “Нууц товчоо” уран бичлэгийн бүтээлийг музейн сан хөмрөгт хандивлаж, бүтээлийг туурвисан …

  • 18 January

    Төрийн болон хувийн өмчийн сургууль, цэцэрлэгүүд Хотын соёл мэдээллийн цагтай болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Төрийн болон хувийн өмчийн сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Тус уулзалтанд 300 гаруй сургууль, цэцэрлэгийн 1000 орчим удирдах ажилтнууд хамрагдлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж Монгол Улсын Засгийн газарт өргөн барих бэлтгэл ажил хангаж байна.Мөн Нийслэлийн Засаг Даргын Зөвлөлийн …

  • 18 January

    Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг энэ онд ашиглалтад орно

    Азийн хөгжлийн банкны /АХБ/ санхүүжилтээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явцтай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон холбогдох албаныхан очиж танилцлаа. Өдгөө нийт 165 ортойгоор үйл ажиллагаа явуулж буй хуучин эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, 200 ортой жишиг нэгдсэн эмнэлгийг ашиглалтад оруулснаар тус дүүргийн 157 мянган …

  • 18 January

    Цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх бие даасан нэгжтэй боллоо

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т ”Тухайн орон нутгийн хүн амын тоо, эрүүгийн болон нийгмийн хэв журмын нөхцөл байдлыг харгалзан цагдаагийн байгууллагын бүтцэд цагдаагийн мэргэшсэн алба хаагчдаас бүрдсэн нэгжтэй байж болно” гэж заасны дагуу гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлын үр дүнг сайжруулж, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар …

  • 18 January

    Б.Саранчимэг: Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд бүх талаар хамтран ажиллах болно

    Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Канадын парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг өчигдөр  (2020.01.17) Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Ивкофыг хүлээн авч уулзлаа.    Уулзалтын эхэнд УИХ дахь Монгол-Канадын парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг Канад Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар өргөмжлөгдөн жуух бичгээ авсанд баяр хүргэж, талархал илэрхийлсэн юм. Эмэгтэй элчин сайд томилогдон ирсэнд баяртай байгаагаа дуулгаж, хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг ахиулан, өргөжүүлэн хөгжүүлэхийн …

  • 18 January

    АТГ: “NEW GENERATION-NO CORRUPTION” тэмцээнийг сурагчдын дунд зарлалаа

    Авлигатай тэмцэх газар нь “Залуус өөрчлөлтийн төлөө” ТББ, “Хуулийн хөтөч” клубтэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд илтгэх ур чадварын нээлттэй тэмцээн зарлалаа. “NEW GENERATION-NO CORRUPTION” илтгэх ур чадварын нээлттэй тэмцээнийг хүүхдүүд шударга ёсны тухай өөрсдийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, нийгэмд буй шударга бус байдлын эсрэг дуу хоолойгоо олон нийтэд хүргэх үйл ажиллагааг дэмжих зорилгын дор 2020 оны салхийг хагалж …

  • 18 January

    ХЗБХ: Үнэт металл, үнэт чулууны арилжаа, үл хөдлөх эд хөрөнгө зуучлал эрхэлдэг 6000 гаруй нэгжид СЗХ хяналт тавина

      Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн (2020.01.17) хуралдаан 10 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн …

  • 18 January

    “Лозанн-2020”: Монголын цаначид өнөөдөр уралдана

    “Лозанн-2020” Залуучуудын өвлийн олимпын Гүйлтийн цанын төрлүүд энэ сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ удаагийн наадамд Монголын цаначдаас О.Золбаяр, Б.Хонгор, Б.Номин-Эрдэнэ, Д.Урангоо нар олимпын эрхээ аван оролцож буй бөгөөд эхний гараагаа Улаанбаатар хотын цагаар өнөөдөр 18:00 цагт хийнэ гэж МҮОХ-ноос мэдээллээ. MNB Sport суваг шууд дамжуулан үзүүлнэ.

  • 18 January

    Зургаан аймгийн 23 сум цагаан зудтай байна

    Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын 12-ны өдрийн байдлаар зудын үнэлгээ хийжээ. Зудын эрсдлийн үнэлгээгээр зургаан аймгийн 23 сум цагаан зудтай, 13 аймгийн 43 суманд цагаанаар зудархуу байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Өнгөрсөн онд болсон Улсын Онцгой комиссын хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор малчдыг …

  • 18 January

    “Туухай өргөлт 2020” тэмцээнээс Ө.Рагчаадорж хүрэл медаль хүртлээ

    “Туухай өргөлт 2020” нийслэлийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээний 95 кг-ийн жингийн хүрэл медалийг ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны ерөнхий дасгалжуулагч, ахлах дэслэгч Ө.Рагчаадорж хүртлээ. Тус тэмцээнд 12 байгууллагын 200 гаруй тамирчин 8 жингийн төрөлд өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан байна. Монгол улсын хэмжээнд туухай өргөлтийн спортыг хөгжүүлэх, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдрыг хөгжүүлэх, тамирчдын тэсвэр …

  • 17 January

    Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын мэдээллийн нээлттэй өдөрлөг боллоо

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын нээлттэй мэдээллийн өдөрлөгийг БСШУСЯ, НЗДТГ хамтран өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Өдөрлөгт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр нар болон УИХ-ын гишүүд, нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нар болон яамдуудын санхүү, хөрөнгө оруулалт …

  • 17 January

    Х.Тэмүүжин: Зуун саяыг шууд гаргаад өгөх бизнесмен ч байхгүй

    АН-ын дарга С.Эрдэнэ 2016 онд УИХ-ын сонгуульд нэр дэвших дэнчин 50 сая төгрөг байсныг 2020 оны сонгуульд 100 сая төгрөг болгон өсгөнө гэсэн нь олон нийтийн төдийгүй намын гишүүдийнх нь дургүйцлийг ихэд төрүүлж байна. С.Эрдэнэ дарга болон тойрон хүрээлэгчдэд нь 100 сая төгрөгийн дэнчин нь 100 төгрөг шиг санагдаж байгаа бололтой юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар одоогийн байдлаар дэнчингээ өгч …

  • 17 January

    “Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг”-ийг Хүндэт дэвтэрт алдаршууллаа

    Монгол улсын ууган эмнэлэг Улсын Нэгдүгээр төв эмнэлэг нь 1981 оноос эхлэн эрхэлсэн ажил мэргэжилдээ амжилт үзүүлж, эрүүл мэндийн салбарт онцгой ач холбогдол бүхий гавъяа байгуулсан эрхэм хүндтэй ажилтныхаа алдрыг, хийж бүтээсэн үйлстэй нь “ХҮНДЭТ ДЭВТЭР”-т алдаршуулан тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд өдгөө 23 эрхэм хүний алдрыг мөнхлөөд буй. Тэгвэл “Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг”-ийг Монголын Эрүүл мэндийн салбарын хөгжлийг шинэ түвшинд …

  • 17 January

    10 удаагийн үйлдлээр 650 сая төгрөгийн адуу хулгайлсан бүлэг этгээдийг илрүүлжээ

    Төв аймаг дахь цагдаагийн газраас иргэдийн олон тооны адууг хулгайлан нядалж зарсан “А”, “С” нарын 14 холбогдогчтой бүлэг этгээдүүдийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ. Тодруулбал, Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянцогт, Нийслэлийн  Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо “партизан”, Хан-Уул дүүргийн “Чингэсийн хүрээ”, “Жаргалантын ам” гэх газруудаас 2019 оны 10 дугаар сараас 2019 оны 12 дугаар …

  • 17 January

    Зудтай байгаа аймгийн малчин өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж хүргэнэ

    Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр өнөөдрийн байдлаар нийт найман аймаг зудын өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдээд байгаа юм. Тодруулбал, Өвөрхангай, Архангай, Ховд, Говь-Алтай, Дундговь, Булган, Сүхбаатар, Хэнтий аймгууд зудын өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн учир тус аймгуудын 1000 өрхөд Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээс малын эрдэс тэжээлийн багц болон бэлэн мөнгөний тусламжийг үзүүлэхээр болжээ. Тээвэрлэлтийн зардал шаардахгүй, иргэд шаардлагатай зүйлдээ зарцуулах …