Мэдээ мэдээлэл

September, 2019

  • 13 September

    Какүрюү М.Ананд унаж “Аки” башёг Такакейшо Окиноүми нар тэргүүлж эхэллээ

    Японы Токио хотод мэргэжлийн сүмо бөхийн намрын тэмцээн буюу Аки башё болж байна. Тэмцээний тав дахь өдөр буюу өчигдрийн барилдаанд их аварга Какүрюү М.Ананд Асаноямад ялагдаж, дөрвөн даваа, нэг унаатай боллоо. Какүрюүгийн хувьд өчигдрөөс эхлэн тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд шилжлээ. Аки башёг сэкивакэ Такакейшо, Окиноүми нар таван даваатай тэргүүлж эхэллээ. Том цолтой бөчүүдээс озэки/арслан/ Гоэйдо дөрвөн даваатай болсон бол озэки Точиношин …

  • 13 September

    Цэцийн дунд суудлын хуралдаан болно

    Энэ сарын 20-ны өдөр болох Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Захиргааны ерөнхий хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэнэ. Дээрх хуулийн зохицуулалтаар захиргааны байгууллага хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд л захиргааны хэм хэмжээний акт гаргахаар хуульчилжээ.Энэ нь хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн …

  • 13 September

    Ням гарагт захууд амарна

    Есдүгээр сарын 15-ны Ням гарагт нийслэлд автомашингүй өдөр болно. Автомашингүй өдрөөр дараах чиглэлийн замууд 15-ны өдрийн 07:00-18:00 цагийн хооронд хаагдах юм байна. Жанжин Сүхбаатарын талбай Сөүлийн гудамж Партизаны гудамж Чоймболын гудамж Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар Төмөрчний гудамж Гэсэр сүмийн уулзвар Самбуугийн гудамж Анкарагийн гудамж Бага тойруу Бээжингийн гудамж Токиогийн гудамж Сансарын аюулгүйн тойргоос Зүүн 4 зам хүртэлх туслах зам Энхтайваны …

  • 13 September

    Г.Занданшатар: Цэгцлэх цаг ирж цэгцрэх хөдөлгөөн эрчээ авч байна

    Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүллээ. Эрхэм хүндэт иргэд ээ, Та бүхэндээ Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдрийн чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье. 1990 оны бүх ард түмний чөлөөт, ардчилсан сонгуулийн үр дүнгээр байнгын ажиллагаатай анхны парламент- Улсын Бага Хурал байгуулагдаж, есдүгээр сарын 13-ны өдөр анхдугаар чуулганаа зарлан …

  • 13 September

    Нийслэлийн салбар комиссын II дугаар хурал боллоо

    “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийг зохион байгуулах нийслэлийн салбар комиссын хоёрдугаар хурал өнөөдөр боллоо. Хуралдаанд салбар комиссын дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, ажлын хэсгийн ахлагч, гишүүд оролцлоо.  “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийн бэлтгэл ажлын хүрээнд  нийслэлийн салбар комиссын хийж хэрэгжүүлсэн ажлын явц, өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын …

  • 13 September

    Э.Содномпилжээ Дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ

    Монголын Пауэрлифтингийн Нэгдсэн холбооноос Хэвтээ шахалтын хэрэглэлтэй болон хэрэглэлгүй төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгууллаа. “Холидэйн Инн Улаанбаатар” зочид буудалд есдүгээр сарын 9-12-ны өдрүүдэд болсон тэмцээний үеэр залуучууд, насанд хүрэгчид болон мастерс ангиллын тивийн аваргууд тодорсон. Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр хэрэглэлгүй төрлийн Азийн аваргууд тодорч шилдгүүдээ тодрууллаа. “Рио 2016” Паралимпийн хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, Дэлхийн …

  • 13 September

    Мэндчилгээ

    Дэлхийн ардчиллын өдрийн мэндийг дэвшүүлье. Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжээд 30 жилийн ойгоо тэмдэглэж байна. Иргэний оролцоо төвтэй төрийн ардчилсан тогтолцоо, чөлөөт өрсөлдөөн бүхий зах зээлийн эдийн засаг, соёлын шинэ тутам хэв загварыг хүлээн авсан нээлттэй нийгэм, олон тулгуурт гадаад хамтын ажиллагааг 1992 онд баталсан Үндсэн хуулиар тунхаглан зарласан билээ. Улс орныхоо тусгаар тогтнолыг сэргээн мандуулж, Бүгд найрамдах төрт засгаа …

  • 13 September

    УИХ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах асуудлыг хэлэлцэнэ

    УИХ-ын өнөөдрийн ээлжит бус чуулганаар “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 2019 оны гуравдугаар сарын 6-нд “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон юм. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Улс орны эдийн засаг санхүүгийн асуудалд нэн чухал “Эрдэнэт” үйлдвэрт гарсан маргаантай асуудалтай холбогдуулан дээрх шийдвэрийг гаргасан” хэмээн тайлбарлаж …

  • 13 September

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 10:30-20:00 цагт 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн ОУБ, …

  • 13 September

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар таван хуулийг хэлэлцэн баталлаа

    УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өчигдрийн /2019.09.12/ чуулганы өнөөдрийн хуралдаан 64 хувийн ирцтэй эхэлж, Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк (АХБ)-тай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, санхүү, хөдөө аж ахуй, санхүү, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, нийгмийн сапбаруудад …

  • 13 September

    “Хөрс ба амьдрал” гэрэл зургийн уралдаанд “Хогон дундах бидний ирээдүй” бүтээл шалгарчээ

    Нийслэлийн хөрсний бохирдлын өнөөгийн байдлыг төр засгийн анхааралд хүргэх, иргэд олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхээр “Хөрс ба амьдрал” гэрэл зургийн уралдаан, хөрсний бохирдлыг  бууруулах төсөл бүтээлийн уралдааныг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Монгол Гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран зохион байгууллаа. Өнөөдөр Монголын Уран зургийн галлерейд тус уралдааны шилдгүүдийг тодруулж гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ. Үзэсгэлэнд “Хөрс ба …

  • 12 September

    “Шилдэг Мөрдөгч-2019” тэмцээн эхэллээ

    Цагдаагийн Ерөнхий Газрын Мөрдөн Байцаах Албаны түүхт 73 жилийн ойд зориулсан “Шилдэг мөрдөгч” тэмцээн өнөөдөр /2019.09.12/ нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд ЦЕГ-ын Тэргүүн Дэд дарга, Цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, МБА-ны дарга, Цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал, бэлтгэл хурандаа Д.Алтангэрэл болон тэмцээнд оролцож буй мөрдөгч байцаагч, алба хаагчид оролцлоо. Энэ удаагийн тэмцээнд нийт 51 нэгжийн 52 мөрдөн байцаагч оролцож байна. Үйл ажиллагааг нээж Цагдаагийн …

  • 12 September

    Азийн худалдааг дэмжих байгууллагуудын удирдлагын түвшний 32 дахь удаагийн чуулган эхэллээ

    Монголын Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Азийн худалдааг дэмжих байгууллагуудын удирдлагын түвшний 32 дахь удаагийн чуулганы нээлтэд оролцож хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Намрын нар хур тэгширсэн энэ сайхан өдрүүдэд манай улсад зочилж, “Азийн худалдааг дэмжих форум”-ын дээд түвшний чуулганд оролцож байгаа хүндэт зочид, төлөөлөгчид Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. …

  • 12 September

    Автомашингүй өдрөөр Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

    Нийслэлийн засаг даргын Тамгын газраас “Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр”-ийг есдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд “Цэвэр агаартай өдөр”, “Цэвэр агаартай-автомашингүй өдөр” гэсэн үндсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулах гэж байна. Энэ талаар өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Аригуун, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Цолмон, Замын хөдөлгөөний төлөвлөлт зохицуулалт, инженерчлэлийн газрын мэргэжилтэн Г.Саруул, Туул голын сав газрын …

  • 12 September

    Биата Транкманыг Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкманыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр болон Улаанбаатар хот хоёрын хооронд 2016 онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг Улаанбаатар хотноо нутагшуулах нь” төслийн үйл ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг хөндөн ярилцаж, санал солилцов. Мөн өнөөдрийн уулзалтаар НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин …