Хан-Уул дүүргийн XII хороо буюу Биокомбанитад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн санаачилгаар, БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн дэмжлэгээр барьсан Хүүхдийн эмнэлэг нээлтээ хийлээ. 500 мянган ам.долларын өртөг бүхий хоёр сарын хугацаанд баригдсан уг эмнэлэгт 150 мянган ам.долларын өртөг бүхий тоног төхөөрөмжийг суурилуулан хүлээлгэн өгч буйгаа тус сангийнхан нээлтийн үеэр онцлов. Сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл суурилуулсан гурван давхар, 50 ор …
Мэдээ мэдээлэл
November, 2019
-
23 November
Тоног төхөөрөмжийг нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Төслийн хүрээнд нийт 15,4 сая евро буюу 46,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий аврах, гал түймэр унтраах тусгай зориулалтын 71 нэгж, …
-
23 November
У.Хүрэлсүх: Газар тариалангийн салбарын ирээдүйг авч явах залуучуудыг бэлтгэхэд анхаарна
Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг хөгжүүлж эхэлсний 60 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд зохион байгуулж буй “Атрын 60 жил” хүндэтгэлийн арга хэмжээ Улаанбаатар хотноо болж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэлэв. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм хүндэт тариаланчид аа, Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг …
-
22 November
“Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг соёрхон батлах хуулийн төсөл” өргөн барилаа
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн, “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Гэрээнд 2019.09.03-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан билээ. Уг гэрээ нь Монгол …
-
22 November
Сэлэнгэ аймгаас “Хөдөлмөрийн баатар” дахин төрлөө
Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, өнөөдөр Төрийн ордонд Төрийн дээд цол, одон медаль гардууллаа. Монгол Улсад газар тариаланг хөгжүүлэх, хүн ардыг эрүүл, цэвэр хүнсээр …
-
22 November
Байнгын хорооны хуралдаанаар Б.Лхагвасүрэн, Д.Баярсайхан нарыг дэмжлээ
УИХ-ын нэгдсэн чуулганаар Монголбанкны Ерөнхийлөгч болон Санхүүгийн Зохицуулах хорооны даргыг үүрэг ажлаас нь чөлөөлсөн билээ. Тэгвэл өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж Монголбанкны Ерөнхийлөгч болон СЗХ-ны даргыг томилох асуудлыг хэлэлцжээ. Тус хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэн, СЗХ-ны даргаар Д.Баярсайханыг томилохыг дэмжиж, асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо. Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигч Б.Лхагвасүрэн нь эдийн засагч мэргэжилтэй, Олон улсын …
-
22 November
Нийслэлийн “Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө”-г гардуулав
Орон нутгийн хамгаалалтын тухай хууль УИХ-аар 2018 онд батлагдан гарсан. Уг хуулийн дагуу нийслэлийн “Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө”-г боловсруулсан байна. Уг төлөвлөгөөг Батлан хамгаалах яамны сайд Н.Энхболд өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд гардуулан өглөө. Гардуулах ёслолын ажиллагаанд төлөвлөгөөг боловсруулсан ажлын хэсэг, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штабын удирдлагууд, нийслэл дэх тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын …
-
22 November
Монголбанкны Ерөнхийлөгч болон СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Улсын Их Хурлын чуулганы /2019.11.21/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. УИХ-ын чуулганы 11 дүгээр сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэн УИХ-ын гишүүн асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60.5 хувь нь …
-
22 November
С.Чулуунхүү: Түүхий эд, бүтээгдэхүүний гэрчилгээний төлбөрийг “Ebarimt” аппликэйшнээр төлөх боломжтой
Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газрын захиргааны албаны менежер С.Чулуунхүүтэй ярилцлаа. Тэрбээр “Ebarimt” аппликэйшний нэмэлт үйлчилгээ болон НӨАТ-ын буцаан олголт, сугалааны талаар мэдээлэл өгсөн юм. -“Ebarimt” аппликэйшн ашиглан төрийн ямар үйлчилгээний төлбөр төлөх боломжтой вэ? -Төрийн үйлчилгээний төлбөр, тооцоог энэ оны аравдугаар сарын 16-наас “Ebarimt” аппликэйшн ашиглан төлөх боломж бүрдсэн. Тухайлбал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 39 төрлийн үйлчилгээ, …
-
21 November
Монгол Ардын Нам Прогрессив Альянс байгууллагын Удирдах зөвлөл дэх төлөөллөө өргөжүүлэв
15.11.19, Sweden, Stockholm, Progressive Alliance Meeting Дэлхийн социал демократ, дэвшилтэт намуудын холбоо болох олон улсын Прогрессив Альянс байгууллагын ээлжит чуулган 2019 оны 11 сарын 15-16-нд Шведийн Стокольм хотноо боллоо. Энэхүү чуулганд дэлхийн 140 гаруй нам, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцсон бөгөөд МАН-ыг төлөөлөн Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Стратеги академийн захирал Ц.Мөнхцэцэг оролцов. Чуулганаар Прогрессив Альянсийн үндсэн зарчмуудыг шинэчилж, Прогрессив …
-
21 November
ХЗБХ: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Б.Бат-Эрдэнэ нарын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа танилцууллаа. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын …
-
21 November
Тээврийн үйлчилгээний нөхцлийг сайжруулах зорилгоор санамж бичиг байгууллаа
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, 2018 оны 321 дүгээр тогтоолоор “Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого”-ыг тус тус баталсан билээ. Хөтөлбөрийн хүрээнд Зам тээврийн хөгжлийн яам болон “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮГ-ын хооронд агаар, орчны бохирдлыг бууруулах, хүн ам, байгаль орчинд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй, ашиглалтын зардал багатай эко автомашины …
-
21 November
Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах нь зүйтэй гэж үзлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн /2019.11.20/ хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн боловсруулсан “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг …
-
20 November
ХЗБХ: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.11.20) хуралдаан 15 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа, Б.Бат-Эрдэнэ нарын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг …
-
20 November
Хүүхдийн эрхийн конвенц батлагдсаны 30 жилийн ой боллоо
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Монгол Улс Олон улсын Хүүхдийн эрхийн конвенцод нэгдсэний 30 жилийн ойг тохиолдуулан хүүхдийн эсэнд мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, оролцох эрхийг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгууллаа. Энэ талаар нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул “Нийслэлийн иргэддээ Олон улсын Хүүхдийн эрхийн конвенцод нэгдсэний 30 жилийн ойн …