Мэдээ мэдээлэл

November, 2019

  • 30 November

    ОХУ-д суух Элчин сайдаар Д.Давааг томиллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Элчин сайдыг тохоон томилох тухай зарлиг гаргаж Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дуламсүрэнгийн Давааг томиллоо. Мөн өдрөөс эхлэн түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөс чөлөөлөв. ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Дуламсүрэнгийн Даваа нь 1986 онд хуучнаар ЗХУ-ын Вольск …

  • 29 November

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д айлчилна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар 2019 оны 12 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Энэ үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Айлчлалын …

  • 29 November

    Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед авах хариу арга хэмжээ, мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлнэ

    Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн хурлаар ирэх сарын 06-нд зохион байгуулах “Нийслэлийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн”, НЭМГ-аас Өрхийн эрүүл мэндийн төвийн 2019 оны гүйцэтгэлийн гэрээний жилийн эцсийн үнэлгээнд хөндлөнгийн хяналтаар ажиллах, 2020 онд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгслийн тендерийн  бэлтгэл ажлыг хангах, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, эмнэлгийн шилдэг …

  • 29 November

    Бага Шар хоолойн Бэрх төгөл болон Дээндийн нурууг орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар боллоо

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХIX хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь хоёр байршлыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай асуудал байлаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Гачуурт голын хөндийн Бага Шар хоолойн Бэрх төгөл орчмын хүлэрт намгархаг 103 га газар болон Дээндийн нурууны ховор амьтан, ургамлын баялаг нөөцтэй 6130 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын …

  • 29 November

    Хөгжлийн банкны охин компани дүрмийн сангаа нэмэгдүүлэв

    Монгол улсын хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК нь 2019 оны 09 дүгээр сард Хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх тухай асуудлыг хэлэлцүүлсэн юм. Улмаар 11 дүгээр сард Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн дагуу тус компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ 100.0 тэрбум төгрөг болж нэмэгдэв. Санхүүгийн зах зээлийн зохистой тогтолцоог хөгжүүлэх, гадаадын банк, санхүүгийн болон ижил …

  • 29 November

    Хятадын хөгжлийн банктай хамтын ажиллагааг эхлүүлэв

    Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК нь бодлогын хөрөнгө оруулалтыг хийх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үр ашиг бүхий санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, хөрөнгө оруулагчдад оновчтой хөрөнгийн удирдлагыг санал болгох замаар Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, өндөр өгөөж бүхий бизнесийн төслүүдэд хөрөнгө оруулах зорилгоор БНХАУ-ын Хөгжлийн банк, Экспорт ба зээлийн даатгалын корпорацтай төсөл хөтөлбөр …

  • 29 November

    Стандартын шаардлага хангасан тохиолдолд үйлчилгээнд гаргах боломжтой

    “Зорчигч тээвэр гурав” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт Монголд үйлдвэрлэсэн “МОН-30” маркийн хоёр ширхэг цахилгаан автобусыг нийслэлийн Тээвэр үйлчилгээний газраас хүлээлгэсэн өгсөн. Нийт тэрбум орчим төгрөгийн өртөгөөр худалдан авсан дээрх хоёр цахилгаан автобусыг тээврийн үйлчилгээнд зориудаар гаргахгүй байгаа тухай ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарсан. Иймд “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга дарга Б.Цолмон, Техник технологийн хэлтсийн дарга …

  • 29 November

    Зарим аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн тоног төхөөрөмж гардууллаа

    Тогтвортой хөгжлийн зорилт-2030 зорилтын хүрээнд Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг сайжруулах, говийн бүсийн аймгуудын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр ДЭМБ хамтран ажиллаж байна. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касай 2019 оны 6 дугаар сард Монгол Улсад хийсэн албан айлчлалынхаа хүрээнд Дундговь аймагт ажиллах үедээ Манай улсын говийн бүсийн аймгуудын эрүүл мэндийн байгууллагад дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлсэн билээ. Энэхүү …

  • 29 November

    ҮХЦ-ийн даргын суудалд яригдаж буй Ш.Солонго гэж хэн бэ?

    Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргыг сонгоно. Ингэхдээ Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6.2-д заасны дагуу “Цэцийн даргад гурав буюу түүнээс дээш нэр дэвшиж, анхны санал хураалтаар хэн нь ч нийт гишүүний олонхийн санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг Цэцийн даргаар сонгоно” гэжээ. Тус хуралдаан …

  • 28 November

    “Хор баяртай” хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    Эрүүл мэндийн яам, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ЦЕГ-ын харьяа Мөрдөн байцаах алба, нийслэлийн Боловсролын газар, MCDF group  байгууллагууд  хамтран “Хор баяртай” аяныг хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү аяныг JCI Монгол байгууллагын “One community” төслийн хүрээнд JCI Гранд салбар байгууллагаас санаачилсан юм байна. Уг төслийн зорилго нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад тамхины хор, хөнөөлийг ойлгуулах, …

  • 28 November

    Найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ойн арга хэмжээнд оролцов

    Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ц.Байгалмаа нарын төлөөлөгчид энэ сарын 24-25-ны өдрүүдэд Япон Улсын Мияконожо хотод зохион байгуулагдсан Улаанбаатар, Мияконожо хотуудын хооронд найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ойн арга хэмжээнд оролцов. Арга хэмжээний хүрээнд албан уулзалт, хурал, 20 жилийн хамтын ажиллагааны дурсгалын самбарын нээлт, хамтарсан урлагийн тоглолт зэрэг үйл ажиллагаа …

  • 28 November

    Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банктай санамж бичиг байгуулав

    Экспортлогчдыг олон улсын банк, санхүүгийн болон хандивлагч байгууллагын төсөл, хөтөлбөрт хамруулах арга хэмжээ авч, хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, эмзэг байдлыг бууруулах, эрсдэлийг багасгах чиглэлээр олон улсын болон бүс нутгийн банк, санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах, зуучлах стратеги зорилтын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны охин  компани болох “Ди Би Эм лизинг” ХХК Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Олон Улсын …

  • 28 November

    Хотын захиргааны лед дэлгэцээр мэдээ, мэдээлэл хүргэж эхэллээ

    Нийслэлийн төр, захиргааны байрны өмнө байрлах лед дэлгэцийг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас шинэчлэлээ. Анх 2012 онд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын мэдээ мэдээллийг сурталчлах зорилгоор ашиглалтад оруулж байсан боловч ашиглалтын хугацаа дуусч, эвдрэл гэмтэлд орсныг шинэчлэн засч сүүлийн үеийн дэвшилтэт технологийн лед дэлгэц болгосон байна. Энэхүү дэлгэцээр НЗДТГ, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагуудын хийж хэрэгжүүлж байгаа ажил, нийслэлчүүд рүү чиглэсэн мэдээ, …

  • 28 November

    Кино уран бүтээлчдийн нэгдсэн “ФОРУМ” болно

    Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Оюуны өмчийн газар” болон “Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо”-оос зохион байгуулж байгаа “ОЮУНЫ ӨМЧИЙГ ДЭЭДЛЭН КИНО УРЛАГАА ХАМГААЛЪЯ АЯН”-ын хүрээнд кино урлагийн салбарын олон талт төлөөллийг оролцуулсан нэгдсэн ФОРУМ-ыг энэ сарын 30 өдөр зохион байгуулахаар болжээ. Оюуны өмч, тэр дундаа кино урлагийн салбарт оюуны өмчийн эрх зөрчигдөж байгаа асуудалд мэргэжлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, …

  • 28 November

    Алслагдсан дүүрэг, хороодод “Би нар” хүүхэд хөгжлийн төслийг хэрэгжүүлж эхэлжээ

    3асгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн заалт “4.5.3 Монголын хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төвийн салбар дугуйлангуудыг алслагдсан дүүрэг, хороодод ажиллуулах, хувийн хэвшлийн сургалтын төвийн секц, дугуйланг дэмжих замаар хүүхдийн авьяасыг хөгжүүлж, секц, дугуйланд хамрагдалтыг 30 хувиар нэмэгдүүлнэ” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Би нар” хүүхэд хөгжлийн төслийг …