Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ийг уртасгасан цагаар ажиллуулж байгаа билээ. Энэ хүрээнд дүүргийн Эрүүл мэндийн төвүүд ажлын болон амралтын өдрүүдэд доорх цагийн хуваарийн дагуу ажиллаж буй бөгөөд томуу, томуу төст өвчний талаарх зөвлөгөө, мэдээлэл болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар …
Мэдээ мэдээлэл
December, 2019
-
2 December
Моллаей Саеидийг өөрийнх нь хүсэлтээр Монгол Улсын харьяат болгов
Дэлхийн аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Ираны нэрт жүдоч, 27 настай Моллаей Саеид Монгол Улсын иргэншилтэй болсон талаар бид өнөөдөр мэдээлсэн билээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас дөнгөж сая албан ёсоор мэдээллээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалт, Харьяатын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, …
-
2 December
Үндсэн хуулийн цэцийн даргаар Н.Чинбат сонгогдлоо
Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан өнөөдөр (2019.12.02) болж, Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох асуудлыг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно” гэж заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн даргыг сонгох үйл ажиллагаа …
-
2 December
Жолооч та өдөрт 276 төгрөг төлөөд жилийн турш засвар арчлалт бүрэн хийгдсэн замаар зорчих боломжтой
Уншигч та 20.000 төгрөгөөр юу хийж чадах вэ. Хүнсний хувьд хоёр талх, 5 кг гурил, 1 кг будаа авч болох юм. Харин бүтээн байгуулалтын хувьд энэ мөнгөөр юу бүтээж чадах бол. Хашаан дахь явган хүний замыг энэ мөнгөөр засварлаж хүрэх үү. Аль эсвэл орон сууцны дундах нийтийн талбайн нэг хэсгийг тохижуулж дөнгөх үү. Үгүй дээ тактаа энэ мөнгөөр засварлаж, өнгө …
-
2 December
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIX хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг эхэллээ
Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгчдийн ээлжит XXIX хуралдаан өнөөдөр үргэлжлүүлэн хуралдаж байна. Хуралдаанаар “Нийслэлийн 2019 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, нийслэлийн ИТХ-ын 2019 оны 26/23 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай”, “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай”, “Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай”, …
-
2 December
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аяны хүрээнд “Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулганыг зохион байгуулна
НҮБ-ын Хүн Амын Сан (НҮБХАС), Монгол улсын засгийн газар, Иргэний нийгмийн байгууллагууд хамтран Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг “ОйлГОЁ ХҮНдэлье” уриан доор эхлүүлж байна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, Нийслэл дэх жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул, Жендэрийн …
-
2 December
Д.Анар Курош бөхийн Азийн нээлттэй тэмцээнээс алтан медаль хүртлээ
ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин Монгол улсын харцага Д.Анар Курош бөхийн Азийн нээлттэй тэмцээний +100 кг-ийн жинд аваргын алтан медалийг хүртлээ. Тус тэмцээн нь арваннэгдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Киргиз улсын нийслэл Бишкек хотноо зохион байгуулагдсан юм. Д.Анар жүдо бөхийн УАШТ-ээс насанд хүрэгчдийн хоёр алт, нэг мөнгө, багийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, нэг хүрэл медальтай, мөн …
-
2 December
Ираны жүдоч Саид Моллаи Монголын тамирчин боллоо
Дэлхийн аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Ираны нэрт жүдоч, 27 настай Саид Моллаи Монгол Улсын иргэншилтэй боллоо. Саид Моллаи энэ сарын 12-14-нд Хятадын Чиндаод болох “Мастерс”-ын тэмцээнд Монголын шигшээ багт багтан барилдахаар мэдүүлэгт нэр нь багтжээ. Энэ тухай judoinside.com сайт албан ёсоор мэдээлээд байна.
-
2 December
Сайжруулсан түлш борлуулагч, тээвэрлэгч нарын ажлын хөлсийг цаг тухайд нь олгохыг хотын Захирагч үүрэг болголоо
Монгол Улсын Ерѳнхий сайдын зѳвлѳх Л.Алтангэрэл, хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, зургаан дүүргийн Засаг дарга болон, нийслэлийн Онцгой комиссын гишүүд “Таван толгой түлш” ХХК-ний үйлдвэр дээр ажиллаа. Үйлдвэрлэл үйл ажиллагааны хүчин …
-
2 December
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, хүйтэн салхитай байна. 2019 оны 12 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн аймгуудын …
November, 2019
-
30 November
Cайжруулсан түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, өдөрт 3000 тн түлш үйлдвэрлэх боломжийг бүрдүүлнэ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХIX хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авч хэрэгжүүлж буй ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа. “Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилготой 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд бэлтгэл ажлыг хангаж, нийслэлд 60 уурын зуухыг төвлөрсөн дулаанд, тусгай зөвшөөрөлтэй …
-
30 November
“Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа
Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн (2019.11.29) нэгдсэн хуралдаанаар “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат танилцууллаа. Одоогоос 30 жилийн өмнө Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд нам төвтэй төрийн тогтолцооноос татгалзан олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрч, чөлөөт ардчилсан …
-
30 November
Н.Цэрэнбат: Монгол Улс уул уурхайгаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах жишиг судалгааны төвтэй боллоо
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд 2016 онд Монгол Улсад уул уурхайгаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай уул уурхайг хөгжүүлэх, нөхөн сэргээлтийн чиглэлээр сургалт судалгааны төв байгуулах замаар нөхөн сэргээлт хийх чадавхийг сайжруулах зорилготой хэлэлцээр байгуулсан. Энэ хүрээнд БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлагын 5.8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар 2125 м2 талбайтай лекц, лаборатори, мэдээллийн танхим бүхий …
-
30 November
Кино урлагийн салбарын нэгдсэн форум болно
“Оюуны өмчийг дээдлэн кино урлагаа хамгаалъя аян”-ын хүрээнд кино урлагийн салбарынхны нэгдсэн форум “CINEMA” кино театрт энэ сарын 30-нд буюу өнөөдөр болно. Ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар, Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо хамтран ажиллана. Тус форумаар оюуны өмч, тэр дундаа кино урлагийн салбарт оюуны өмчийн эрх зөрчигдөж байгаа асуудалд мэргэжлийн байгууллагуудын оролцоог …
-
30 November
ЕБС-ийн сурагчдын амралт ирэх сарын 23-наас эхэлнэ
Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 23-аас эхлэх бол орон нутгийн ЕБС-ийн сурагчдын хувьд хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 30-аас эхлэх ажээ. Нийслэлийн сурагчид гурван долоо хоног амрах бол орон нутгийн ЕБС-ийн сурагчид хоёр долоо хоног амарна. Томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран нийслэлийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт нэг долоо хоногоор сунгагдаж байгаа юм байна. Харин орон нутгийн ЕБС-ийн сурагчид гуравдугаар улиралд гуравдугаар сарын …