Мэдээ мэдээлэл

September, 2019

  • 6 September

    Даншиг наадамд зодоглох бөхчүүдийг өнөөдөр бүртгэнэ

    “Даншиг наадам-Хүрээ цам-2019” шашин соёлын наадам энэ сарын 9-нд болно. Дотоод гадаадын жуулчдын дунд хүлээлт үүсгэсэн эл наадмын үеэр цам харайхаас гадна 256 хүчит бөх барилдах юм. Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн барилдааны бүртгэл өнөөдөр /2019.09.06/эхэлж байна.  Бөхчүүд иргэний үнэмлэх, 3х4 хэмжээтэй цээж зурагтай ирж бүртгүүлэхийг наадмын зохион байгуулагчид сануулжээ. Энэ жил  Даншиг өргөх ёслолыг Монголын  Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс …

  • 6 September

    Х.Баделхан: Барилгын тусгай зөвшөөрөл олгох үйл явц сайжирч байна

    Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Барилгын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр гүйцэтгэж буй “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Барилга, хот байгуулалтын яам барилга байгууламжийн тусгай зөвшөөрлийг олгох, инженер техникийн ажилтнуудыг давтан сургах, мэргэшлийн зэрэг дэв олгох төрийн чиг үүргүүдийг төрийн бус мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлээд хоёр жил хүрэхгүй хугацаа өнгөрч байна.   Сайд Х.Баделхан хэлэхдээ “Барилгын тусгай …

  • 6 September

    42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой асуудлыг хэлэлцэнэ

    Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын 22 дугаар тогтоол, мөн тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын 23 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг  Үндсэн хуулийн цэц өмнө нь гаргасан билээ. Дээрх …

  • 6 September

    УИХ-ын гишүүдийн тоо, бүрэн эрхийн хугацааг нэмэхтэй холбоотой саналуудыг гишүүдийн олонх дэмжсэнгүй

    УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.05) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр хойшлуулсан заалтуудыг хэлэлцэн, саналын томьёоллын санал хураалтыг үргэлжлүүллээ. Тухайлбал, парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Арван есдүгээр зүйлд “2.Намыг Монгол Улсын сонгуулийн …

  • 6 September

    Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 10:30-20:00 цагт  17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн …

  • 5 September

    Барилгын салбарынхан “Ид шидийн орон-2” төслийн сайн үйлсийн хандивын аянд нэгдлээ

    Барилга, хот байгуулалтын яам орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 93 жилийг ойг тохиолдуулан “Лантуун дохио” ТББ-ын хэрэгжүүлж буй “Ид шидийн орон-2” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн барилга бүтээн байгуулалтын ажилд сайн үйлсийн хандивын аян өрнүүллээ. Барилга, хот байгуулалтын яам, харьяа газар, агентлагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжиж буй төслийн нэгжүүд зэрэг нийт 400 гаруй ажилтан, …

  • 5 September

    Б.Хурц нарын шүүх хурал үргэлжлэхээр боллоо

    С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэргээр гурван шатны шүүхээс ял оноогоод буй ялтан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох шүүх хурал Төв аймаг дах Эрүүгийн хэргийн шүүхэд зургаан өдөр үргэлжилсэн. Улмаар шүүх бүрэлдэхүүн уг хэргийн нотлох баримт болон гүйцэтгэх ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэн …

  • 5 September

    ЗХЖШ-т хээрийн эмнэлэг хандивлажээ

    АНУ-аас манай улсын зэвсэгт хүчинд орчин үеийн хээрийн эмнэлэг хандивлажээ. Иж бүрэн тоног хэрэгсэл, эмчилгээний төхөөрөмж бүхий хээрийн эмнэлгийг ЗХЖШ-т гардуулах арга хэмжээн өнөөдөр болжээ. АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүн Грег Мэй энэхүү ёслолд оролцож, үг хэлсэн байна. Тэрээр “Энэ эмнэлэг нь Олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож буй Монгол Улсын зэвсэгт хүчний алба хаагчдад тус нэмэр …

  • 5 September

    Ц.Мөнх-Оргил тэргүүтэй гишүүд яагаад улс орны хөгжлийн эсрэг зогсож байна вэ?

    Үндсэн хуулийн 2 дугаар хэлэлцүүлэг чуулганаар ид дундаа үргэлжилж байна. Өчигдөр УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд нь танхимын сайд нараа өөрөө бүрдүүлдэг байх заалтыг дэмжих эсэхээр хэлэлцээд харамсалтай нь энэхүү заалт дэмжигдээгүй. 62 гишүүдийн санал нэгдэн өргөн бариад байсан үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр “УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүдийг томилохгүй, харин Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд УИХ-д танилцуулна” гэдэг заалт байсан нь уг …

  • 5 September

    Ерөнхий сайд нь кабинетаа өөрөө бүрдүүлдэг,сайд нартаа хариуцлага тооцдог байх нэмэлт өөрчлөлтийг эхний хэлэлцүүлгээр дэмжсэнгүй

    УИХ-ын ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж,санал хураалтууд эд дундаа явж байна. Өчигдөр /2019.09.04/ чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн “амин сүнс” болох Ерөнхий сайд нь кабинетаа өөрөө бүрдүүлдэг, сайд нартаа хариуцлага тооцдог байх асуудлыг хэлэлцэн санал хураалт явуулсан ч нэр бүхий олонхи гишүүд эсрэг санал өгснөөр санал дэмжигдсэнгүй. Үндсэндээ бол энэ нь Үндсэн хуульд …

  • 5 September

    Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотноо Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-ын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулганд анх удаа оролцож буй Ерөнхий сайд Н.Модид амжилт хүслээ. Мөн БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди 2015 онд Монгол Улсад айлчилснаас хойш нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил урагштай, үйлдвэр хүртэлх төмөр зам, засмал зам …

  • 5 September

    36.5 кг сэтгэцэд нөлөөлөх ургамал нийслэл рүү нэвтрүүлэхийг завджээ

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн Ерөнхий газрын Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчидтай хамтран Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдэд хяналт шалгалтыг 24 цагийн туршид тасралтгүй явуулж байгаа юм. Шалгалтын явцад өнөөдөр 05.30 минутанд Гүнтийн давааны хяналтын цэгийн шалгалтаар иргэн Б.Н, Х.Д нар ….УБН улсын дугаартай Toyota Premio маркын суудлын автомашинаар 36,5 кг сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамлыг орон нутгаас тээвэрлэж …

  • 5 September

    Чингэлтэй уулын өвөрт баригдсан хөлбөмбөгийн талбайн нээлт ирэх ням гаригт болно

    Чингэлтэй дүүргийн Дээд салхит орчим, Чингэлтэй уулын өвөрт Соёл, спорт, амралт, аялал жуулчлалын цогцолбор байгуулж байна. Өнгөрсөн наймдугаар сарын 18-нд тус цогцолборын задгай театр нээлтээ хийсэн бол энэ сарын 8 буюу ирэх ням гаригт хөлбөмбөгийн талбайн нээлтийг хийхээр болжээ. Хөлбөмбөгийн талбай нь зургаан эгнээ, 400 метрийн урттай гүйлтийн замтай юм байна. Цаашид сагсан бөмбөг, гар бөмбөг, софт теннисний талбай, автомашины зогсоол, …

  • 5 September

    Бутаны хаант улсын Дотоод хэрэг, соёлын сайдтай уулзлаа

    Бутаны Хаант Улсын Дотоод хэрэг, соёлын сайд Шеруб Гелцен Монгол Улсад айлчилж байна. Ноён Шеруб Гелцен болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчдийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын талаас ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар нар оролцов. Хоёр улсын хувьд их гүрнүүдтэй хил залгаа оршдог, шашин, соёлын болон хүмүүс …

  • 5 September

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Фэско” группийн хамтарсан нүүрсний терминал байгуулах ТЭЗҮ бэлэн боллоо

    ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн V чуулга, уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ОХУ-ын тээвэр, ложистикийн тэргүүлэх компаниудын нэг болох “Фэско” группийн ерөнхийлөгч Александр Исуринтай цөөн хором уулзлаа. Энэ үеэр Александр Исурин “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай хамтран хэрэгжүүлэх тэээврийн терминал байгуулах төслийг анхнаас нь дэмжиж ирсэнд талархал илэрхийлээд төслийн техник эдийн засгийн үндэслэлийг бэлэн болгосноо танилцуулсан юм. …