Өнөөдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 21-ний Мягмар гарагт хуралдах УИХ-ын байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарийг та бүхэнд хүргэж байна. 1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:Хэлэлцэх асуудал: Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн …
Мэдээ мэдээлэл
April, 2020
-
21 April
Улаанбаатарт өдөртөө 1 хэмийн дулаан байна
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэн, салхитай байна. 2020 оны 04 дүгээр сарын 21-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, ихэнх …
-
20 April
Чингэлтэй дүүргийн удирдлагууд хороодод ажиллалаа
Хаврын тохижилтын ажлын явц байдалтай биечлэн танилцах зорилгоор Чингэлтэй дүүргийн 15-19-р хорооны нутаг дэвсгэрт таван байршилд хийж байгаа гэр хорооллын гудамж дундах зам засвар, машин зорчдог хэсгийн замыг тэгшлэх, өгсүүр хэсэгт шинээр зам тавих боломж байгаа эсэхтэй Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Л.Ариунтуяа, Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, ЗДТГ-ын дарга Б.Цэрэн болон холбогдох …
-
20 April
ХХААХҮЯамтай бодлогын гэрээгээ хийсэн аж ахуй нэгжүүд ноолуураа худалдан авч эхэллээ
Шинэ төрлийн коронавирус ( Covid 19)-ийн халдвар олон улсад тархаж цар тахлын хэмжээнд хүрсэн онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар ноолуурын үнийн уналтаас хамгаалах, үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, ажлын байрыг бууруулахгүй байх, экспортыг дэмжих зорилгоор “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 101 дүгээр тогтоолыг …
-
20 April
Элчин сайд Т.Төгсбилгүүн Тайландын Ерөнхий сайдад бараалхав
Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Төгсбилгүүн эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатайгаа холбогдуулан Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд генерал Прают Чан-о-ча-д 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр бараалхав. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Прают Чан-о-ча Элчин сайд Т.Төгсбилгүүнийг үүрэгт ажлаа амжилттай гүйцэтгэсэнд нь баяр хүргээд түүнийг Тайланд Улсад 4 гаруй жил ажиллахдаа хоёр …
-
20 April
30 сая төгрөгийн шагналын сантай зураг төслийн уралдаан зарлагдлаа
Нийслэлийн өмчийн III дугаар байр буюу Урт цагаан үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамж гарлаа. Энэхүү уралдааныг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотойгоор шинэ санаа, орчин үеийн техник технологийн шийдэл бүхий шилдэг санааг тодорхойлж цаашдын бүтээн байгуулалтын эхлэлийг тавих зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантайгаар …
-
20 April
Гурвалжингийн хос гүүрийн хөдөлгөөнийг түр хаана
Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах Гурвалжингийн хос гүүрийн хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 22:00 цагаас 27-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэв гажилтын заадас засварын ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ. Гурвалжингийн хос гүүрийн зүүн талын гүүрийн хэсэгт том оврын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их байдгаас шалтгаалан хэв гажилтын заадаст эвдрэл гарсан юм байна. Засварын хугацаанд гүүрийг бүрэн хаахгүй сөрөг хөдөлгөөнөөр зорчихоор …
-
20 April
Хүрэн баавгайн эд эрхтнийг худалдаалахыг завджээ
Ховор амьтны зүйлд багтдаг хүрэн баавгайн эд эрхтнийг худалдаалахыг завдсан үйлдлийг илрүүлж, таслан зогсоожээ. Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух иргэн Э-гийн хашаанд 2020 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр хүрэн баавгайн эд эрхтнийг бусдад худалдаалах зорилгоор хадгалж байсныг илрүүллээ. Урьдчилсан байдлаар Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутгаас 2020 оны нэгдүгээр сард хууль бусаар …
-
20 April
М.Амарбаяр:“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас өнөөдөр /2020.04.20/ ээлжит хэвлэлийн хурлаа хийж, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр мэдээлэл өглөө. Өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэс-Тавантолгой” ХК 47.6 мянган тонн нүүрс олборлож, 309 тэвшээр 23.7 мянган тонн нүүрс ачиж, 302 тэвшээр 39.2 мянган тонн нүүрс экспортод гаргалаа. 2020 онд нийт 2.3 сая тонн нүүрс олборлож, 2.1 сая тонны нүүрс уурхайгаас ачиж, 853.4 мянган тонн …
-
20 April
Т.Энхзаяа: Нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ хичнээн чухал болохыг бидэнд ойлгуулсан өдрүүд болж байна
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Ковид-19 цар тахал яг манай хөрш орноос эхлэн гарсан. Гэсэн ч та бүхний хувьд тооцоолол, судалгааны бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газар энэ ажилд маш их хүч, хөдөлмөр зарцуулж байгаа байх? -Коронавирус /Ковид-19/-ын халдварын дэгдэлт урд нь бүртгэгдэж байгаагүй, өнөөдөр шинэ буюу сэргэн …
-
20 April
Азийн сангаас НЗДТГ-т 50 сая төгрөгийн үнэ бүхий хамгаалалтын хэрэгслийг хандивлалаа
АНУ-ын Азийн сангийн Хотын засаглалтыг сайжруулах төслийн менежер Г.Халиунгоо, дэд менежер Д.Оргил, төслийн ажилтан Э.Булган нар өнөөдөр НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нарт 50 сая төгрөгийн үнэ бүхий хамгаалалтын хэрэгслийг гардуулан өглөө. Шинэ төрлийн коронавирусын халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах чиглэлээр НЗДТГ-ын зүгээс хийж хэрэгжүүлж буй ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор …
-
20 April
Хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашины 4 нүхэн гарц хийгдэхээр төлөвлөгджээ
Улаанбаатар хотод 2020 онд хийгдэх зам барилга, зам засвартай холбоотой төсөл арга хэмжээнүүдийн талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас цахимаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг нийслэлийн Автозамын хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра, Автозамын хөгжлийн газрын орлогч даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Төрбилэг, Автозамын хөгжлийн газрын орлогч даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Мөнх-Од, Автозамын хөгжлийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн …
-
20 April
Ж.Энхбаяр: Цар тахлын хуулиар хариуцлагыг чангатгасан
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2020.04.20/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар мэдээлэл хийлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн хурлаар гурван асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, хаврын чуулганаар хэлэлцэх чухал шаардлагатай асуудлын талаар ярилцаж, тодорхой шийдэлд хүрсэн. Хоёрдугаарт, цар тахлын чиглэлээр бие даасан хууль гаргах нь зөв гэж гишүүд үзсэн. Тэрхүү …
-
20 April
Д.Отгонсүрэн: Улаанбаатар хотын хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахын төлөө хамтран ажилладаг та бүхэнд мэндчилгээ дэвшүүлж байна
Улаанбаатар хотын хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахын төлөө хамтран ажилладаг нийт хөрөнгө оруулагчид, харилцагчид, гадаад , дотоод түншүүд, төр, хувийн хэвшлийн хамтран ажилладаг байгууллага, аж ахуйн нэгжүүд болон их хотын иргэд, оршин суугчид та бүхэнд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа мэндчилгээ дэвшүүлж байна. Манай компани нь Санхүүгийн зохицуулах хорооны 2019 …
-
20 April
УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас гарах өргөдлөө өглөө
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2020.04.20/ МАХН-аас гарч байгаагаа албан ёсоор мэдэгдэж мэдээлэл хийлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү “МАХН намаас гарах өргөдлөө хүргүүлсэн. Н.Энхбаяр дарга өөрийн гараар хүлээж авсан. Н.Оюунбаатар даргад бас хүргүүлсэн. Дөрөвдүгээр сарын 24 хүртэл бие даагчид мөрийн хөтөлбөрөө өгөх хугацаа дуусна. Би хэд хэдэн намуудад тодорхой санал хүргүүлсэн. Би өөр намд орох уу бие даах уу гэдэг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл