Мэдээ мэдээлэл

September, 2019

  • 11 September

    Налайх, Дарханы замын осол хэрэг буурсан үзүүлэлттэй байна

    Баянзүрхийн товчооноос Налайх чиглэлд зам засварын шинэчлэлийн ажил хийгдэж зорчих хэсгийг түр замаар холбон хөдөлгөөнийг зохицуулж байна. Үүний үр дүнд өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад бүртгэгдсэн осол 66.3 хувь, гэмт хэрэг 77.8 хувь, нас барсан хүн 100 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Түүнчлэн Улаанбаатар-Дархан чиглэлд зам засварын шинэчлэлийн ажил хийгдэж зорчих хэсгийг түр замаар холбон хөдөлгөөнийг зохицуулсны үр дүнд …

  • 11 September

    Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд “Хурд” хамтлагийн уран бүтээлчдийг хүлээн авч уулзжээ

    Монгол Улсын ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй иргэдийг соён гэгээрүүлэх, хүүхэд залуучуудад зөв ухамсар, хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой “Хайртай” аяны хүрээнд Хурд хамтлаг 18 аймаг, 22 суманд ажиллаа. Уг аяны хүрээнд “Хүний амьдралын зорилго, мөрөөдөл, ноён нуруу, эрүүл амьдрах ёс, эрх зүйн мэдлэг” сэдвээр Хурд хамтлаг, орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид хамтран хүүхэд багачууд, өсвөр насныхан, эмэгтэйчүүд болон …

  • 11 September

    Монголын баг Тажикистаны багт 1:0 оноогоор хожигдлоо

    “Катар 2022” хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан тоглолтууд энэ сарын эхээр эхэлсэн. Манай баг есдүгээр сарын 4-нд талбай дээрээ эхний тоглолтоо Мьянмарын шигшээ багтай хийж, 1:0 харьцаатай ялалт байгуулсан. Харин өчигдөр  /2019.09.10/ F хэсгийг тэргүүлж байгаа Монгол, Тажикистаны багийн тоглолт боллоо. Тоглолтын 80 минутад Тажикистаны баг Монголын багийн хаалганд цорын ганц гоолыг оруулснаар Тажикистаны баг ялалт байгууллаа.  Ирэх сарын 10-нд Монголын …

  • 10 September

    Энэтхэгт нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүнийг хориглоно

    Даваа гарагт Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Цөлжилттэй тэмцэх асуудлаарх НҮБ-ын бага хурлын үеэр нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүнээс татгалзахыг дэлхийн улс орнуудын удирдагчдад уриалсан байна. “Манай улсын Засгийн газар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлд ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байна. Бид нэг удаагийн хуванцар эдлэлд баяртай гэж хэлэх цаг болсон. Энэтхэг улс ойрын хэдэн жилийн дотор нэг удаагийн хуванцар …

  • 10 September

    Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын хэргийг дахин шалгахаар боллоо

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын 25 хүнд холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр хаалттайгаар Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн танхимд боллоо. Шүүхээс  20 хүнд хамаарах хэргийг анхан шатанд буцаажээ. Мөн зургаан хүний хэргийг прокурор руу буюу нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлсэн байна. Түүнчлэн Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын ялыг хөнгөдсөн гэж үзэн …

  • 10 September

    Smartcar системд шинэ үйлчилгээ нэмэгдлээ

    Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээ Smartcar системээр дамжуулан “Автотээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах” үйлчилгээг авах боломжтой боллоо. Монгол улсын хэмжээнд 2019 оны хагас жилийн байдлаар нийт  990,856 автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл байгаагаас хөдөлгөөнд оролцдоггүй 95,006 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Бүртгэлтэй тээврийн хэрэгсэлд албан татварын нэхэмжлэл үүсдэг тул ашиглагддагүй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах шаардлагатай байна. Автотээврийн хэрэгсэл эзэмшигч нь …

  • 10 September

    ОБЕГ: Дөрвөн иргэнийг гал түймрийн голомтоос авран гаргалаа

    Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Автозамчдын 30-р байр, Монполимент группын оффист гал гарч байна гэсэн дуудлага өдрийн 15:04 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ. Тус дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Баянзүрх дүүргийн Гал түймэр унтраах, аврах 63 …

  • 10 September

    Ахмад мэргэн буучид ДАШТ-ээс гурван алтан медаль хүртлээ

    ХБНГУ-д зохион байгуулсан буудлагын ахмад мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнээс  гурван алтан медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн 45-54 насны ангиллын 10 метрийн хийн урт бууны төрөлд ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ 244,5 оноогоор анхдагч алтан медалийн эзэн болов. Уг дасгалд Германы Ю.Валловски 243,2 оноогоор мөнгөн медаль хүртэж, ОХУ-ын тамирчин, олимп, дэлхийн аварга А.Хажибеков 218,2 оноогоор гуравдугаар байр эзэлжээ. Эмэгтэйчүүдийн 50 метрийн хэвтээ дасгалд Н.Цэрэндолгор, эрэгтэйчүүдийн 50 …

  • 10 September

    Үндэсний үйлдвэрлэгч “Ивээл брэнд” 55 дугаар тусгай сургуулийн сурагчдыг дэмжлээ

    Үндэсний үйлдвэрлэгч “Ивээл брэнд” нь Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Нийслэлийн Ерөнхий Боловсролын 55 дугаар тусгай сургуулийн сурагчдад урлаг спортын болон бусад арга хэмжээнд үндэсний хувцсыг өмсөж хэвшүүлэх зорилготойгоор 100 ширхэг орчин үеийн загвар бүхий нийт 5.900.000 төгрөгийн өлзий хээ найман хигээст алтан хүрдтэй цамцыг бэлэглэлээ. Эх орны ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө сэтгэл зүрхээ зориулан дэмжлэг үзүүлсэн “Ивээл брэнд”-ийн хамт олонд сургуулийн …

  • 10 September

    Төгөлдөр хуурч С.Саянцэцэгт Соёлын элчийн гэрчилгээ гардууллаа

    Төгөлдөр хуурч, төгөлдөр хуурын олон улсын тэмцээний шүүгч Сангидоржийн Саянцэцэгт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар  өнөөдөр /2019.09.10/ гардуулан өглөө. Уг гэрчилгээг олгосноор С.Саянцэцэг Монгол Улсаа хилийн чанадад сурталчлах, соёл урлаг түүхийн хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй ажиллах юм. Гоцлон тоглооч, төгөлдөр хуурч Сангидоржийн Саянцэцэг нь Москва хотын Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийн дэргэдэх …

  • 10 September

    Сайжруулсан түлшний түгээлтэнд дүүрэг, хорооны Засаг дарга нарыг анхаарч ажиллахыг үүрэг болголоо

    Нийслэлийн удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн өнөөдөр Монголын хүүхдийн ордонд боллоо. Хуралдаанд нийслэлийн харъяа байгууллагын дарга нар болон удирдах албан тушаалтнууд, дүүргийн Засаг дарга нар болон 152  хорооны Засаг дарга нар оролцов. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар мэдээллээ. Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд, …

  • 10 September

    “Намрын ногоон өдрүүд-2019” арга хэмжээнд оролцох аж ахуй, нэгжийн бүртгэл эхэллээ

    “Намрын ногоон өдрүүд-2019” арга хэмжээ 9-р сарын 18-24 өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулна. Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг Монгол улсад атар газар эзэмшсэний 60 жилийн хүрээнд “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” уриан дор болох юм. …

  • 10 September

    Хилийн боомтуудын захиргаанд жуулчдад зориулсан хөтчийн үйлчилгээ үзүүлэх электрон дэлгэц хүлээлгэж өглөө

    БОАЖЯ-наас хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд 21 боомтын захиргаанд жуулчдад зориулсан анхан шатны хөтчийн үйлчилгээ үзүүлэх аппликэйшн бүхий электрон дэлгэц хүлээлгэж өглөө. Энэхүү электрон хөтөч нь Монгол Улс руу боомтоор дамжин нэвтэрч буй жуулчдад Монгол орны талаарх бүх төрлийн мэдээллийг өгч, 21 аймагт үзэж болох түүх соёл, байгалийн цогцолборт газруудыг танилцуулах юм. Мөн үйлчилгээний талаарх бүхий л мэдээллийг …

  • 10 September

    Ерөнхий сайд Монголын хүүхдийн спортын VI наадмын нээлтэд оролцож баг, тамирчдад амжилт хүсэв

    Монголын хүүхдийн спортын VI наадмын нээлт өнөөдөр Буянт-Ухаа спорт ордонд боллоо. Энэхүү наадмын шигшээ тоглолтууд энэ сарын 7-ноос Улаанбаатар хотноо эхэлсэн юм. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож баг, тамирчдад амжилт хүсч үг хэллээ. Тэрээр “Хүүхдийн спортын хөгжлийг дэмжих, өсвөрийн тамирчдын ур чадвар, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, дасгалжуулагчдын ажлын үнэлэмжийг сайжруулах зорилгоор 4 жилд 1 удаа зохион байгуулдаг байсан Монголын хүүхдийн спортын наадмыг 2 …

  • 10 September

    2020 оны есдүгээр сар хүртэл хуш модны самар бэлтгэхийг хориглов

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/463 дугаар тушаалаар 2020 оны есдүгээр сарын 01-нийг хүртэл хуш модны самар түүж бэлтгэх, худалдан борлуулах, экспортлохыг хориглолоо. Нийслэлийн ногоон бүсийн ойн сан нь “Ойн тухай хууль”-д заасны дагуу экологи-эдийн засгийн ач холбогдлоороо хамгаалалтын бүсийн ойд хамаардаг. Ногоон бүсийн ой нь байгалийн аясаар ургасан ой бөгөөд шинэс, хуш, нарс, хус зонхилж улиангар, гацуур, …