Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад хүлээн авч өнөөдрөөс хөдөлгөөнийг нээлээ. 60 жил болсон зам их хэмжээгээр эвдэрч, нэвтрүүлэх чадвар нь эрс муудан, байнга осол аваар гарч эрдэнэт хүний амь нас хохирч байгаа учир Монгол Улсын Засгийн газар энэ замыг зургаан сарын дотор шинэчлэх шийдвэр гарган ажлыг нь эхлүүлсэн юм. Хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй, …
Мэдээ мэдээлэл
November, 2019
-
4 November
Бэлгийн дарамтын заалтыг Эрүүгийн хуульд тусгахыг шаардлаа
Дэлхийн улс оронд бэлгийн дарамтыг хүний эрхийн ноцтой зөрчил гэж үздэг. Гэтэл манай улсад энэ талаарх ойлголт иргэдийн дунд тааруу байдаг, эрх баригчид шийдвэр гаргагчдын олонх нь үүнийг гэмт хэрэг байтугай зөрчил ч гэж үзэхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо /АЭХ/илэрхийллээ. 2015 онд баталсан Эрүүгийн хуулийн 12.4-р зүйлд Бэлгийн дарамт учруулсан тохиолдолд 1-3 сар хүртэлх хугацаагаар зорчих эрхийг …
-
4 November
“Соёл урлагийн менежмент Монголд” хөтөлбөр хэрэгжүүлнэ
Монгол Улс ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд “Соёл урлагийн менежмент Монголд” хөтөлбөрийг германы мэргэжилтнүүдтэй хамтран хэрэгжүүлж эхлээд байна. Хөтөлбөрийг ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяа санаачилсан ба 2020-2021 онд үргэлжлэн хэрэгжих юм. Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг ХБНГУ-ын “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн эдийн засгийн хүрээлэн“-гийн захирал, соёл, урлагийн менежментийн профессор, доктор К.Зийбенхаар …
-
4 November
“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээлийг бүртгэж эхэллээ
Судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг хөхүүлэн дэмжих зорилгоор Монгол Улсын Их Хурлаас төр, нийгмийн зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал олгох арга хэмжээг 6 дахь …
-
4 November
“Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хуралдааныг мэдээлэх журам”-д өөрчлөлт оруулжээ
Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны аравдугаар сарын 31-ний өдрийн 94 дүгээр тогтоолоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 77 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хуралдааныг мэдээлэх журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 94 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсан “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хуралдааныг мэдээлэх журам”-тай http://192.168.99.171/san/hr/table3_full/96 холбоосоор танилцана уу.
-
4 November
ТЦА: Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор хоёр хүн нас баржээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд /2019.11.02-03/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 618 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 462-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтэж бэртсэний нэг нь хүүхэд байсан бол ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр хүний амь нас хохирсон байна. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн …
-
4 November
“Хотын соёлд манлайлцгаая” оюутны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан мэтгэлцээний тэмцээний аваргууд тодорлоо
Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас Нийслэл хот байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд “Хотын соёлд манлайлцгаая” оюутны хөгжлийн хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд I LOVE UB мэтгэлцээний тэмцээнийг хөтөлбөрийн оролцогчдын дунд 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр амжилттай зохион байгуулж дууслаа. Тус тэмцээн нь: Хотын соёлыг төлөвшүүлэхэд зөрчлийн тухай хуулиас илүү хувь хүний ёс суртахууны байдал нөлөөлнө.Зам …
-
4 November
Сайжруулсан түлшинд хийсэн гадаад, дотоодын шинжилгээний дүнг танилцууллаа
Нийслэлийн онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаар ОХУ-ын Москва хотын Элчин сайдын яамаар дамжуулан Санкт-Петербург хотод байрлалтай “Бюро Веритась Русь” ХК-ийн “Регион Север Запад” лаборатори, БНХАУ-ын Нүүрс судлалын хүрээлэнгийн лаборатори, БНСУ-ын Сөүл хотын Элчин сайдын яамаар дамжуулан “SGS Korea” лабораториудад шинжлүүлсэн сайжруулсан шахмал түлшний лабораторийн шинжилгээний хариу ирснийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун танилцууллаа. Тэрбээр “ОХУ, БНХАУ, БНСУ руу явуулсан “Тавантолгой …
-
4 November
Галуут сумын иргэд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хандлаа
Баянхонгор аймгийн Галуут сумын иргэд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатартай уулзаж, нутгийн малчдын мал сүргээ өсгөдөг гол нутаг, аргаль, янгир, ирвэс зэрэг дархан цаазтай амьтдын идээшин амьдардаг, эмийн болон ховор ургамал ургадаг газар уул уурхайн ашиглалтын үйл ажиллагаанд өртөж, устаж үгүй болоход хүрээд байгаа талаар ярилаа. Тус сумын Үнэгт багийн Их дугуй хэмээх газарт “Гацуурт” ХХК 2006 онд ашигт малтмалын …
-
4 November
Н.Баяртсайхан УИХ-ын даргад хандан захидал бичжээ
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан УИХ-ын дарга Г.Занданшатарт хандан захидал бичжээ. Н.Баяртсайханыг албан тушаалаас нь огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан ийнхүү захидал бичсэн байна. Захидлыг бүрэн эхээр нь хүргэе. Улсын Их Хурлын Хүндэт Даргаа, УИХ-ын чуулганаар Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх асуудал хэлэлцэхээр болж байгааг дөнгөж сая мэдлээ. Төрийн түшээ нар мэргэн оюун ухаандаа тунгаан үзэж гаргах шийдвэрийг миний бие хүлээн авах болно. Улс орны эдийн засгийн …
-
4 November
“Залуу тамирчдын хөгжлийн хөтөлбөр”-т усан спортын баг тамирчид хамрагдана
Азийн олимпийн зөвлөлөөс залуу тамирчид болон дасгалжуулагчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Залуу тамирчдын хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй билээ. Энэ удаагийн хөтөлбөр нь Катар улсын нийслэл Доха хотноо 11 дүгээр сарын 06-14-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Азийн усан спортын шилдэг тамирчид, дасгалжуулагчдыг хамруулах юм. Тус хөтөлбөрт хамрагдах Монголын усан спорт сонирхогчдын холбооны дасгалжуулагч Э.Тэмүүл, тамирчин Б.Батмөнх, Э.Ариунтамир нарыг Монголын үндэсний олимпийн …
-
4 November
Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, нутгийн зүүн хагаст хүйтрэхийг анхааруулж байна. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлшиж, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд …
-
3 November
Хэлийг шүдний адил тогтмол угааж, цэвэрлэж байх ёстой
Амны хөндийн эрүүл мэндэд шүдний цоорлоос гадна хэлний ариун цэврийг сахих нь нэн чухал юм. Тиймээс хэлний ариун цэврийн талаарх зөвлөмжийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас хүргэж байна. ХЭЛ БА ХЭЛНИЙ ӨНГӨР Хэл нь булчинлаг эрхтэн бөгөөд олон давхаргат хучуур эдээр бүрхэгдэнэ. Хэлний доод тал салстаар хучигдсан байх ба голд нь хэлний хөвч бэхлэгддэг. Хэл нь олон хэлбэрийн хөхлөгүүдтэй /шигтгээ хөхлөг, …
-
3 November
Хот руу их хэмжээний тарвага оруулахыг завджээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01/26 тоот “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Нийслэлийн ногоон бүс, алслагдсан дүүрэг, хороодын нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэл, ан агнуурын чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байна. Хяналт шалгалтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Эмээлт”-ийн авто тээврийн шалган бүртгэх товчоонд 2019 …
-
3 November
Аврагч Х.Мөнхбат гурван өрөө байртай боллоо
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахмад Х.Мөнхбатад өргөсөн тангарагтаа үнэнч байж олон хүний эрдэнэт амь насыг авран хамгаалсан хөдөлмөрийг нь үнэлж, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд гурван өрөө байраар шагнах батламжийг өнгөрөгч долдугаар сард гардуулан өгсөн юм. Тэгвэл аравдугаар сарын 30-ны өдөр Үйлчилгэний гавьяат ажилтан, аврагч, ахмад Х.Мөнхбатын гэр бүл 135 айлын орон сууц …