Мэдээ мэдээлэл

July, 2019

  • 12 July

    Улсын арслан Р.Пүрэвдагва өвдөг шороодлоо

    Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 512 бөх авъяас самбаа, бяр хүчээ сорьж байгаа билээ. Одоогийн байдлаа дөрвийн давааны барилдаан үргэлжилж байна. Одоогоор улсын цолтой таван бөх унасан байна.Тэдний дунд Архангай аймгийн харьяат Улсын арслан Р.Пүрэвдагва дөрвийн давааны оноолтод аймгийн арслан Ц.Сандагдоржтой оноолт таарсан ч өвдөг шороодлоо. Түүнийг наадамчин …

  • 12 July

    Өчигдөр Төв цэнгэлдэх орчимд 24 хүүхэд төөрчээ

      Өчигдир  Төв цэнгэлдэх орчимд 24 хүүхэд төөрчээ. Тиймээс бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Хүй долоо худагт цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 1400 гаруй алба хаагч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ажиллаж байгаа. Тэд худалдаа үйлчилгээ эрхлэж байгаа иргэн, аж ахуй нэгжэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх …

  • 12 July

    “Pop Opera Live Concert” тоглогдоно

    Монголын сонгодог урлаг тэр дундаа поп опера төрлийн урлагийн тод төлөөлөл болсон хамтлагууд болон сонгодог урлагийн сор болсон дуучдын хамтарсан “Pop Opera Live Concert” долдугаар сарын 13-ны өдрийн 19:00 цагт ДБЭТ-ын тайзнаа болно. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар хотыг “Зүүн хойд Азийн бизнес, соёл, санхүү, аялал жуулчлалын төв” болгох зорилтыг дэвшүүлэн дотоод, гадаадын иргэд, жуулчдад зориулсан …

  • 12 July

    Завьт эргүүл ажиллаж байна

    Үндэсний их баяр наадмын өдрүүдэдэ цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчил, гомдол, мэдээллийг шуурхай шалгаж шийдвэрлэх, иргэдэд туслах, үйлчлэх зорилгоор байнгын 24 цагийн 3 пост, мөрдөн шалгах болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бүлгийг Төв цэнгэлдэх, Хүй долоо худгийн орчимд ажиллаж байна. Үүний зэрэгцээ Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран Туулын голын Хар усан тохойгоос Сонсголонгийн гүүр хүртэл голын эрэг дагуу хэв журмын болон …

  • 12 July

    Банкуудын ажиллах хуваарь

    Баяр наадмын өдрүүдэд банкууд яаж ажиллах талаарх хуваарийг хүргэе. ХААН БАНК Улаанбаатар хотод энэ сарын 11-15-нд бүх салбар тооцооны төвүүд амарна. Дээрх хугацаанд Экспресс банканд хандан өөрийн картаа ашиглан дансандаа орлого хийх болон зарлага гаргах, шилжүүлэг хийх боломжтой.   Харилцагчийн лавлах 1800 1917  ТӨРИЙН БАНК Долдугаар сарын 15-ны өдөр: 1. МУИС ТТөв 2. Бөхийн өргөө ТТөв 3. Хархорин ТТөв 4. Мустанг ТТөв – …

  • 12 July

    Эмнэлгүүд 24 цагаар бэлэн байдалд ажиллаж байна

    Эрүүл мэндийн сайд А/317 тушаалын дагуу ЭМЯ болон холбогдох байгууллагуудад 24 цагаар жижүүр ажиллах бөгөөд нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд,  дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабенитууд, Шүд эрүү нүүрний төв 10-15 цагийн хооронд ажиллах юм. Эрүүл мэндийн яамны 11-323002,  Нийслэлийн эрүүл мэндийн газрын  11-320981, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утас ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал …

  • 12 July

    Танилц: Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

    Тулгар төрийн 2228 жил, Их Монгол улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын өнөөдрийн хөтөлбөрийг танилцуулж байна. 07:00-12:00 цагт Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг – Сурын талбайд 08:00-11:00 цагт Шагайн харвааны хагас шигшээ тоглолт – Шагайн асарт 09:00-11:00 цагт Хүчит бөхийн барилдааны гурвын даваа – Төв цэнгэлдэх хүрээлэнд 10:00-11:00 цагт Өсвөрийн бөхийн барилдааны гурвын даваа – Төв …

  • 12 July

    С.Амарсайхан: Жаргалтайн дэлгэр Монгол оронд минь нар, хур тэгширсэн сайхан зун болж байна

    Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт ёслол төгөлдөр боллоо. Нээлтийн ёслолын дараагаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Төрийн гурван өндөрлөгийн хамт сурын талбай болон шагайн асарт зочилж, наадамчин олонтой мэндчилэв. Түүнчлэн МҮОНРТ-ийн шууд эфирээр дамжуулан наадамчин олондоо мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр “Улс орны хөгжлийн зүтгүүр …

  • 12 July

    Засгийн газрын удирдлагууд Хөдөлмөрийн баатартаа хүндэтгэл үзүүллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх,  ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравт хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар хүртээд удаагүй байгаа тэрбээр төрөөс хөдөлмөр зүтгэлийг нь өндрөөр үнэлж буйд талархал илэрхийлээд улам ихийг хийж бүтээхийн даалгавар гэж ойлгож байна гэсэн юм. Мөн Засгийн газраас бүх талаар дэмжлэг үзүүлж, баяр наадмын өдрүүдэд …

  • 11 July

    УИХ-ын дарга Г.Занданшатар шагайн асарт зочиллоо

    Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд /2019.07.11/ Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар оролцож, үзэж сонирхлоо. Наадмын нээлтийн үйл ажиллагааны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар сурын талбайд зочиллоо. Эртний уламжиллын дагуу нэм эвшээлгэн, сум тавьж, наадамчин олондоо хүндэтгэл үзүүллээ. Мөн үүний дараа шагайн асарт саатсан юм. УИХ-ын дарга Г.Занданшатар …

  • 11 July

    Х.Баттулга: Олимпийн аварга маань ч гэсэн олон давахыг үгүйсгэхгүй

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр өглөө Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайгаас наадмын үйл ажиллагааг шууд дамжуулж буй МҮОНРТ-ийн асраар зочилж, наадамчин олондоо цэнхэр дэлгэцээр дамжуулан мэндчилгээ дэвшүүллээ. -Сайн байна уу Та. Сайхан наадаж байна уу? -Сайхан наадаж байна. Сайхан наадацгааж байна уу. 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш нийтдээ гурав дахь удаагаа улсынхаа баяр наадмыг нээх гэж байна. Нийт …

  • 11 July

    Ерөнхийлөгч Х.Баттулга шагайн асраар зочлов

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сурын талбайгаар зочилж, дуут сум харвасныхаа дараа шагайн асраар зочилж харваач, наадамчин олонтой мэндчиллээ. Мөн Төрийн тэргүүн шагайн асарт зочлох үеэрээ уламжлалын дагуу есөн тохой зайнаас шагай харваж, наадамчин олонд хүндэтгэл үзүүллээ.

  • 11 July

    Ерөнхийлөгч Х.Баттулга сурын талбайд зочилж, дуут сум харвалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний их баяр наадмыг нээж үг хэлснийхээ дараа сурын талбайд зочилж, цэц мэргэнээ сорьж буй харваачид, наадамчин олонтой мэндчиллээ. Мөн эртний сайхан уламжлалын дагуу дуут сумаар харваж Монгол харвааны алтан зурхай, эрхий мэргэн харваачид, наадамчин олондоо хүндэтгэл үзүүлэв. Энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Наадамчин олондоо сурын талбайгаас дахин мэндчилж байна. Нар хур тэгширсэн сайхан наадам …

  • 11 July

    Хүчит бөхийн барилдаанд 512 бөх зодоглоно

    Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны бүртгэл өчигдөр Бөхийн өргөөнд болж, нийт 512 бөх бүртгүүлжээ. Улсын наадамд Улсын дархан аварга нэг, аварга тав, арслан найм, гарьд зургаа, заан ес, харцага 16, начин 40 бүртгүүлсэн байна.  Дархан аварга Г.Өсөхбаяр, аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, О.Балжинням нар энэ жилийн наадамд барилдана. Ингэснээр бөхийн …

  • 11 July

    Төв цэнгэлдэх орчимд 14:00 цагийн байдлаар зургаан хүүхэд төөрчээ

    Төв цэнгэлдэх орчимд өнөөдөр 14:00 цагийн байдлаар зургаан хүүхэд төөрч, эцэг, эхчүүдэд таван хүүхдийг хүлээлгэж өгснийг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Жил бүрийн наадмаар Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнд Хүүхдийн Түр хамгаалах байр ажилладаг. Тус байр нь баяр наадмын үеэр хүүхдийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эх, олон нийтэд сэрэмжлүүлэг өгч, бага насны хүүхдүүдэд аюулгүйн бугуйвч зүүж өгөх үйлчилгээг үзүүлдэг …