Мэдээ мэдээлэл

September, 2019

  • 28 September

    Х.Баттулга: ДНБ-ий ядаж 1 хувийг эрдэм судлалын ажилд зарцуулах хэрэгтэй

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулагдсан Монголын Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хуралд оролцож, үг хэллээ. Шинжлэх ухааны ажилтнууд анх удаагаа салбарын хэмжээнд цуглаж, төр засгийн оролцоотойгоор тодорхой бодлого шийдвэр гаргахаар хоёр өдрийн турш хуралдсан юм. Энэ чухал хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцохдоо шинжлэх ухааны ажилтнуудыг төр засагт үг, үйлдлээ хүргэдэг, салбартаа ногдох төсвийн …

  • 28 September

    Хууль бусаар уул уурхай эрхэлж байсан БНХАУ-ын арав гаруй иргэнийг албадан гаргажээ

    Сэлэнгэ аймгийн прокурорын газар, Сэлэнгэ аймгийн засаг даргын Тамгын газар хамтран тус аймгийн Орхонтуул сумын нутаг дэвсгэрт ашигт малтмал, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг шалгажээ. Шалгалтаар Орхонтуул сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт БНХАУ-ын арав гаруй иргэн уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх нэрийн дор зохих зөвшөөрөлгүйгээр байрлаж байсныг илрүүлж, Сэлэнгэ аймгийн Гадаадын иргэн харьяатын газарт мэдэгдэж, тус …

  • 28 September

    Улаанбаатар-Налайхын замыг арваннэгдүгээр сарын 1-нд нээнэ

    Ерөнхий сайдын санаачлагаар зүүн аймгуудын чиглэл болох Улаанбаатар – Налайхын 60 жилийн настай нэг урсгалтай, хоёр эгнээ замыг хоёр урсгалтай дөрвөн эгнээ, дугуй,явган хүний замтай болгож, аюулгүй байдлыг хангасан зам болгож байна. Энэ зун тооцоолсноос их хур бороотой байж, 29 хоног алдсан ч 24 цагаар ажиллах хуваарьт шилжиж, ажлыг нугалж байна. Цаг хугацаанд яарч биш чанартай, урт настай даацын жишиг зам …

  • 28 September

    Хэнтий аймгийн зургаан суманд дулаан, цэвэр усны шугам ашиглалтад орно

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд ажиллалаа. Тэрээр сумын төвийн цэвэр ус, дулааны шугам болон цахилгаан дамжуулах  шугамын ажлын явцтай танилцав. “Хангайн илч дулаан” ХХК  өөрийн хөрөнгөөр Жаргалтхаан сумыг цэвэр ус, дулаанаар хангах төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 950 метр урт шугам хоолой угсарч ирэх сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.  Ингэснээр эхний ээлжинд төрийн байгууллага, сургууль цэцэрлэг, …

  • 28 September

    Б.Шарав агсны алтан шарилд хүндэтгэл үзүүлэв

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд ажиллах үеэрээ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Б.Шарав агсны алтан шарилд хүндэтгэл үзүүллээ. Мөн түүний урлангаар  зочлов.    

  • 28 September

    Сүхбаатар дүүргийн Засаг дарга ахуйн хүрээнд биедээ шарх авсан

    Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа бусдад хутгалуулсан гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа хүнд хутгалуулаагүй. Бие нь өвдөөд эмнэлэгт хэвтсэн. Хутгуулсан гэдэг мэдээлэл худлаа” гэж хариуллаа. Харин Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа сарын өмнө ахуйн хүрээнд болгоомжгүй байдлаас болж, …

  • 28 September

    МЭДЭГДЭЛ

    Сүүлийн өдрүүдэд зарим нэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр манай хөрөнгө оруулагч УИХ-ын гишүүн С.Батболдыг “газрын маргаантай асуудлыг хууль бус аргаар шийдвэрлэсэн” гэх мэдээлэл гарч буй нь ор үндэсгүй гүжир гүтгэлэг болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Энэхүү мэдээлэлд дурдагдаад буй зөрчилтэй байсан гэх газрыг Чингис хаан цогцолбор ХХК болон Алтай холдинг компаниуд 1994 оноос эхлэн хуулийн дагуу эзэмшиж ирсэн. Уг газрын эзэмшил, төлбөр төлөлтийн байдалтай холбоотой ямар …

  • 28 September

    “Сайко” будааг худалдаанаас татлаа

    Иргэний хүсэлтийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид “Стандарт хүнс” хариуцлагатай хувьцаат компанийн “Сайко” нэрийн цагаан будаанд шалгалт хийжээ. Шалгалтаар тус будааны хаяг, шошго буруу байгааг тогтоосон байна. Тус будааг Вьетнамаас зохих зөвшөөрлийн дагуу импортолсон ч, хугацаа нь дууссан байж болзошгүй байгаа юм. Тухайлбал, “Сайко” будааны шошго дээр “2018.08.28-2020.08.27-нд үйлдвэрлэв, үйлдвэрлэснээс хойш 12 сар хадгална” гэж бичсэн байжээ. Тиймээс “Стандарт хүнс” …

  • 28 September

    Мэдээллийн технологи, гадаад хэлний анхан шатны сургалтыг төлбөргүй явуулна

    Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллийн технологи, гадаад хэлний анхан шатны сургалтыг нийслэлийн залуучуудын хөгжлийн төвд ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн үнэ төлбөргүйгээр явуулах юм байна. Эхний ээлжинд фотошоп программын анхан шатны сургалт, солонгос хэлний анхан шатны сургалтууд хичээллэж эхлэх бөгөөд цаашид сургалтын төрөл, анги нь нэмэгдэх аж. Энэхүү ангиуд нь оюутан залуучууд болон …

  • 27 September

    “Нийгмийн энтрепренершип хөтөлбөр” зохион байгуулагдана

    НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн Хөгжлийн хөтөлбөрийн Youth Co: Lab төсөл нь одоогоор 25 улсад хэрэгжээд байгаа дэлхийн хамгийн том залуучуудын нийгмийн энтрепренершип хөдөлгөөний нэг юм. Энэхүү төслийн зорилго нь залуучуудын манлайлал, нийгмийн инноваци, энтрепренершип үйл ажиллагааг идэвхижүүлэх зарчмаар тогтвортой хөгжлийн хэрэгжилтийг дэмжиж ажиллах юм. 2019 онд Монгол дахь НҮБ-н Хөгжлийн Хөтөлбөрийн “Идэвхижсэн 2030” залуучуудын төсөл нь Youth Co: Lab …

  • 27 September

    Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо

    Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ жил Тээврийн цагдаагийн алба амжилттай зохион байгуулж, аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн 36 анги, байгууллагын 550 гаруй тамирчин оролцож, авхаалж самбаа, хурд хүчээ сорин оролцлоо. Орон нутаг дахь цагдаагийн газар хэлтсүүдээс 15 багийн  тамирчид хүрэлцэн ирснээс алс баруун хязгаар Ховд, Увс аймгийн цагдаагийн газрын баг тамирчид оролцсоноороо онцлогтой байв. Энэ …

  • 27 September

    Түргэн үйлчилгээний цэгүүдэд эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсийг зарахгүй байхыг анхааруулж байна

    Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын дэд даргын баталсан 01/240 тоот удирдамж, Баянзүрх дүүргийн Засаг даргын  А/273 тоот захирамжийн дагуу Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 33 түргэн үйлчилгээний  цэгт хяналт шалгалт хийлээ.          Шалгалтаар түргэн үйлчилгээний цэгүүдэд хуушуур, шарсан ороомог, жигнэсэн ороомог, чанасан өндөг зэрэг хоол, түргэн гэмтэж муудах  хүнсийг  эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд хадгалж худалдаалсан, хүнсний эрүүл мэндэд сөрөг …

  • 27 September

    Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

    Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Л.Элдэв-Очир, З.Нарантуяа, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр /2019.09.26/  өргөн барилаа. Монгол Улсын Их хурлаас 1995 онд  Хоршооны тухай хуулийг баталсан бөгөөд үүнээс хойш 1998 онд шинэчлэн найруулж, 2002, 2004, 2005, 2011 онд тус тус 6 удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Үндэсний статистикийн хорооны мэдээгээр улсын хэмээнд 4377 хоршоо …

  • 27 September

    Шүүхийн захиргааны ажилтныг 2020 оноос АНУ-д сургалтад хамруулна

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа тэргүүтэй төлөөлөгчдийн АНУ-д хийсэн ажлын айлчлалын томоохон нэг үр дүн нь ШЕЗ, АНУ-ын Конгрессийн дэргэдэх Нээлттэй дэлхий, манлайлал төвийн хооронд 2020 оноос АНУ-д жил бүр зохион байгуулдаг “Эрх зүйт ёс” сэдэвт сургалтад Монгол Улсын шүүхийн захиргааны ажилтныг хамруулж байх харилцан ойлголцлын Санамж бичгийг байгуулсан явдал байлаа. Тус Санамж бичигт ШЕЗ-ийг төлөөлж Гүйцэтгэх нарийн бичгийн дарга …

  • 27 September

    “Хот суурин газрын гамшгийг даван туулах чадварыг бэхжүүлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байна

    ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс ДХИС-ийн Онцгой байдлын сургууль, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар (UNDRR)-тай хамтран “Хот суурин газрын гамшгийг даван туулах чадварыг бэхжүүлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгуулж байна. Хурлын нээлтийн ажиллагааны үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг хэлсэн үгэндээ “Дэлхий нийтээр хотжилтын үйл явц хурдацтай нэмэгдэж байгаатай холбоотойгоор хот суурин газруудын гамшгийг …