Мэдээ мэдээлэл

October, 2019

  • 1 October

    Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах шийдвэр хэрэгжиж эхэллээ

    Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтыг хэрэгжүүлэхээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банкуудтай хамтран ажиллаж, зээлийн хүүг үе шаттайгаар бууруулж байна. Ахмадуудын тэтгэврийн зээлийн дарамтыг бууруулах ажлын хүрээнд 2017 онд жилийн 18 хувийн хүүтэй байсан тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 15, 2018 онд 12 хувь болгон бууруулсан …

  • 1 October

    Сайжруулсан шахмал түлшний түгээлт борлуулалтад дүүрэг хороодын Засаг дарга нарыг онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо

    Нийслэлийн Онцгой комисс өчигдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаар танилцууллаа. Ирэх оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 1311 төсөл арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна. Дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажил 88 хувьтай байна. 53 байршилд 145,2 км урттай үерийн хамгаалалтын далан суваг, барилга байгууламжийн …

  • 1 October

    Хакүхо М.Даваажаргал Бүх Японы аварга боллоо

    Бүх Японы аварга шалгаруулах сүмо бөхийн тэмцээн есдүгээр сарын 30-нд Токио хотын Кокүгикан ордонд явагдаж, дээд зиндаанд их аварга Хакүхо М.Даваажаргал түрүүлжээ. Хакүхо тус тэмцээнд 12 жилийн дараа хоёр дахь удаагаа ийнхүү түрүүллээ. Их аварга хагас шигшээд өнгөрсөн Намрын тэмцээний аварга сэкивакэ Митакэүмиг, шигшээ барилдаанд Хокүтофүжиг ялсан байна.  

  • 1 October

    Монголд баригдах газрын тосны үйлдвэрт 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр тусална

    Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-д айлчилсан билээ. Тус айлчлалын талаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Мохеэндер Прат Сингх өчигдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр хэлэхдээ, Ерөнхийлөгч Х.Баттулга нь арван жилийн дараа Энэтхэг улсад зочилсон юм. Улмаар тус айлчлалын үеэр Энэтхэгийн ерөнхийлөгч Рам Нахт Ковинд, Ерөнхий сайд Нарендра Модит нартай уулзаж хоёр улсын тусгаар тогтнол, …

  • 1 October

    Чуулган парламентын түүхэнд байгаагүй хамгийн олон өдөр буюу 69 өдөр үргэлжилжээ

     УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өчигдрийн (2019.09.30) нэгдсэн хуралдаан 53.3 хувийн ирцтэйгээр 15 цаг 33 минутад эхэлж Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв. Энэ талаар цэцийн гишүүн  Б.Буяндэлгэр танилцууллаа.      Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн …

  • 1 October

    Өнөөдөр гурван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын нэгний Мягмар гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ ⏱ 09:30-18:00 цагт: 5-р хороо Орбита эмнэлэг, Доктор авто сүлжээ, Пума 22-р байр тэр орчмын хэрэглэгчид ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ⏱ 09:00-18:00 цагт: 2, 3-р хороо 1, 2-р 40 мянгат хороолол, 50 мянгат хороолол 13, 15, 17, …

  • 1 October

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орж, эрс сэрүүсч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 10 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг болон зүүн аймгуудын …

September, 2019

  • 30 September

    Монгол Улс, БНСУ-ын Гаалийн байгууллага гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллахаар болжээ

    ГЕГ-ын дарга Б.Асралтын урилгаар БНСУ-ын Гаалийн албаны дарга Ким Ёонг Мүүн Улаанбаатар хотод айлчилж байгаа билээ. Хоёр орны гаалийн байгууллагын дарга нарын есдүгээр уулзалт өнөөдөр болж байна. Уулзалтын үеэр БНСУ-ын Гаалийн байгууллагаас Монголын Гаалийн байгууллагад үзүүлж буй “Гаалийн шинэчлэлийн үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээ үзүүлэх” төсөл, түүний үр дүн, төслийн дараагийн шатанд хэрхэн хамран ажиллах талаар талууд санал солилцож цаашид хууль …

  • 30 September

    ​Д.Амарбаясгалан: УИХ-ыг тараахыг гишүүд дэмжээгүй учраас энэ асуудлыг дахин ярихгүй

    МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас цаг үеийн зарим асуудлаар  цөөн хариултад тодруулга авлаа. -УИХ-ыг тараах асуудлыг МАН–ын удирдлага тэр дундаа таныг зохион байгуулж байгаа гэсэн мэдээлэл гараад байгаа. Та гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа юу?   -УИХ-ын нэр бүхий гишүүдээс энэ асуудлаар санал гарсан. УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг авч хэлэлцэхгүй, хэрэгсэхгүй орхиж болохгүй. УИХ-ын гуравны нэгээс дээш гишүүн энэ асуудалд дэмжлэг үзүүлж байгаа тохиолдолд Ард нийтийн санал асуулга зохион байгуулахдаа ээлжит бус сонгуулийг …

  • 30 September

    Б.Баатархүү: Г.Ганхуягийг иргэний гомдлын дагуу шалгаж, эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татсан

    “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн  Г.Ганхуягийг цагдан хорьсныг эсэргүүцсэн иргэд, төрийн бус байгууллагын төлөөллүүд олон нийтэд хандсаар байгаа билээ. “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуягийг ямар шалтгаанаар цагдан хорьсныг ЦЕГ–ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Босоо хөх монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн даруйдаа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэл нийтэлсэн байсан. Тэрбээр “ТББ-ын явуулж байгаа тэмцлийг таслан зогсоох үүднээс цагдаагийн байгууллага шалтаг хайж, трансжендер хүмүүстэй …

  • 30 September

    Б.Амгаланбаатар: Цэрэг чиргүүлтэй машин дээрээс унаж амь насаа алдсан

    Дорнод аймгийн Зэвсэгт хүчний 327 дугаар ангид гарсан хэргийг тодруулахаар ЗХЖШ-ын Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Б.Амгаланбаатараас тодрууллаа. -Зэвсэгт хүчний 327 дугаар ангид гарсан хэргийн талаар тодруулаач? -Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн байлдагч Б.Наранбаяр нь 2019 оны есдүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын “Өлзийт” гэдэг газар хадлан бэлтгэж байх явцдаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчигдсөнөөс болж чиргүүлтэй машин …

  • 30 September

    “Спортын сургалт дасгалжуулалтанд дартфиш”системийг Монголд нэвтрүүлэх гэрээ хийлээ

    Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээг хөгжүүлэх ажлын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар Засгийн газрын хэрэгжүлэгч агентлаг- Биеийн тамир, спортын газар, МУБИС, “Dartfish” олон улсын байгууллагатай хамтран “Спортын сургалт дасгалжуулалтанд дартфиш системийг нэвтрүүлэх”-ээр ажиллаж буй. Энэ төслийн хүрээнд сургалт зохион байгуулагдаж, тус программыг Монголд нутагшуулах гэрээг албан ёсоор хийлээ. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, гадаад харилцаа, …

  • 30 September

    УИХ-ын дарга Г.Занданшатар БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубераг угтан авлаа

      Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй  Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера тэргүүтэй төлөөлөгчдийг  өнөөдөр /2019.09.30 / их жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчиллээ.    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Бүгд Найрамдах Бүгд …

  • 30 September

    А.Ганбат: Миний бие удаан хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай боллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар хошууч генерал А.Ганбатыг өнгөрөгч гуравдугаар сарын 22-ны өдөр томилж байсан билээ. Тэгвэл ажлаа аваад зургаан сар болсон ЗХЖШ-ын дарга А.Ганбат эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрөгч баасан гарагт Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүллээ. Тэрбээр “Миний бие удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Тиймээс ажлаа өгөхөөр өргөдлөө өгсөн. Төрийн ажлыг удаан гацааж …

  • 30 September

    Сахуу, татран өвчний эсрэг дархлаажуулалт эхэллээ

    Дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу жил бүр 7, 15 настай хүүхдийг Сахуу, татран өвчний эсрэг дархлаа сэргээх зорилгоор Сахуу, татрангийн хоёрт вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулдаг билээ. Тиймээс тус дархлаажуулалтаас хоцорсон болон сургууль завсардсан хүүхдүүдийг харьяа дүүргийн болон Өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын нэгжид хандан, дархлаажуулалтад нь хамруулахыг зөвлөж байна.