Мэдээ мэдээлэл

July, 2019

  • 22 July

    Нэрт хөгжмийн зохиолч Б. Шарав агсантай салах ёс гүйцэтгэлээ

    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн нэрт зохиолч Бямбасүрэнгийн Шарав агссаныг өнөөдөр /2019.07.22/ сүүлчийн замд нь үдэж байна. Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт болсон салах ёслолд төр, нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёлын нөхөд нь хүрэлцэн иржээ. Мөн УИХ, Засгийн газрын гишүүд,  нэрт хөгжмийн зохиолчтой салах ёс хийж, гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийллээ. ЭМГЭНЭЛ Бямбасүрэнгийн Шарав …

  • 22 July

    Өнөөдөр зургаан дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны долдугаар сарын 22-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ⏱ 10:30-20:00 цагт: 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд Зүрх уул, МОНЦАМЭ зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн ОУББ, …

  • 22 July

    Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

    Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 23-нд нутгийн зүүн хагаст, бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай усархаг бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 07 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар …

  • 20 July

    Монгол Улс анхны ачаа тээврийн онгоцтой боллоо

     Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэнд нэгэн шинэ хуудас нэмсэн үйл явдал болж, ачаа тээврийн анхны Боинг 737-300 маягийн агаарын хөлөг Чингис Хаан Олон улсын нисэх буудалд газардлаа. “Монголиан Эйрвэйс Карго” ХХК-ийн оруулж ирж буй энэхүү агаарын хөлөг нь зөвхөн ачаа тээврийн зориулалтаар ашиглагдах том оврын онгоц гэдгээр манай улсын агаарын тээврийн салбарт анхдагч төдийгүй онцгой ач холбогдолтой юм. Учир …

  • 20 July

    Үндсэн хуулийн хэлэлцүүлгүүд Төрийн ордонд болно

      Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаар 2019 оны 7 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөллийг оролцуулсан таван удаагийн хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулна.     Хэлэлцүүлгийн хуваарийг Та бүхэнд толилуулж байна. Хэлэлцүүлгүүдэд оролцох хүсэлтээ Та https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScaEdmhM6NurNZrEUHMdKPfpGUL3tDgR23A0xLTKe1w8lhpqw/viewform холбоосоор орж бүртгүүлнэ үү.

  • 20 July

    Улаанбаатар-Дархан чиглэлд түр замаар нэвтрүүлж байна

    Улаанбаатар-Дархан чиглэлийн 204,11 километр хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил далангийн цэвэрлэгээ, өргөсгөл, асфальтан хучилтыг хуулж, дахин боловсруулах ажлуудаар үргэлжилж байна. Одоогоор 56,6 километр замыг хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр замаар нэвтрүүлэн, бусад хэсэгт үлдсэн 147.6 километр хатуу хучилттай хуучин авто замаар нэвтрүүлж байна. Багц-1: Баруун аймаг салдаг тойрог замын уулзвараас 61 дүгээр гарам хүртэл 16 километр замын …

  • 20 July

    “Аэро Монголиа” ХХК парк шинэчлэл хийж, Embraer ERJ-145LR хөлгөө угтан авлаа

    Чингис хаан Олон улсын нисэх буудалд дотоодын агаарын тээвэрлэгч “Аэро Монголиа” ХХК парк шинэчлэлийнхээ хүрээнд хоёр дахь Embraer ERJ-145LR маягийн агаарын хөлгөө өчигдөр /2019.07.19/  угтан авлаа. Үйл ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, ИНЕГ-ын Дэд дарга С.Манлай, Аэро Монголиа компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхжаргал болон албаны бусад хүмүүс оролцов. Төрөөс иргэний нисэхийн талаар 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичигт олон …

  • 20 July

    “Naadam night’’ үйл ажиллагаанд 4000 гаруй хүн хамрагджээ

    БОАЖЯ-наас санаачилсан “NAADAM NIGHT SHOW” арга хэмжээг Монгол Улсыг зорин ирэх жуулчдад зориулан анх удаа 2019 оны 07-р сарын 11-ний өдөр оройн 21:00 цагт Үндэсний Соёл амралтын хүрээлэнд амжилттай зохион байгууллаа. БОАЖЯ нь энэхүү арга хэмжээний ерөнхий зохион байгуулалтыг гүйцэтгэсэн ба Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо зэрэг байгууллагууд дэмжин ажилласан юм. Үндэсний …

  • 20 July

    Дуу цахилгаантай бороо орно

    Долдугаар сарын 20- 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэе. Өнөөдөр буюу  20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22, 23-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өнөөдөр Алтайн салбар уулс болон, говь, талын нутгаар секундэд 14-16 метр, бусад …

  • 19 July

    Нийслэлийн 152 хороонд “Соёлын элч” ажиллуулах тухай журмын төслийг хэлэлцэв

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны үеэр нийслэлийн 152 хороонд “Соёлын элч” ажиллуулах тухай журмын төслийг хэлэлцэв. Журмын төслийн танилцуулгыг нийслэлийн Соёл урлагийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Цэнд-Аюуш хүргэлээ. Журмын төсөлд туссанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн батламжилсан төлөөлөгч нь тухайн хорооны нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэд, хүүхэд залуучууд олон нийтэд чиглэсэн соён …

  • 19 July

    Таксины жолооч эмэгтэйг хүчирхийлсэн этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч мягмар гарагт буюу 2019 оны долоодугаар сарын 16-ны өдрийн 17:30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Тээврийн товчооны гүүрний урд талаас үл таних дөрвөн залуу такси барьж явах замдаа жолооч эмэгтэйг хүчирхийлж, унаж явсан автомашиныг нь дээрэмдсэн гэмт хэрэг үйлдэгджээ. Уг хэргийн дуудлага мэдээллийн дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба …

  • 19 July

    Баянхошууны эцсийн буудлаас 10-р хороо хүртэлх 0,8 км авто замын ажил дуусжээ

    Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хийгдсэн  0,8 км урт, 1,5м өргөн явган хүний замтай, нэг чигийн хөдөлгөөнтэй, байгалийн чулуун хучилттай авто замыг  “Зам гүүр барилгын нэгдэл” ХХК нь гэрээт хугацаанд бүрэн дуусч, улсын комисст хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг хангаж байна. Тус авто зам ашиглалтад орсноор иргэд ая тухтай амьдрах нөхцөлөөр хангагдаж, агаар хөрсний бохирдол буурах ач холбогдолтой юм гэж Нийслэлийн Автозамын хөгжлийн …

  • 19 July

    Хотын дарга шинэ Цэнгэлдэх хүрээлэн барих газрыг судлахыг үүрэг болголоо

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа гүүрэн гарцуудын цэвэрлэгээ, үйлчилгээ, цахилгаан шатны ашиглалтын талаарх танилцуулга болон Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн байршил, зураг төсөл, төсвийн тухай танилцуулгыг хэлэлцэж хурлын тэмдэглэл гаргалаа Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа гүүрэн гарцуудын цэвэрлэгээ, үйлчилгээ, цахилгаан шатны ашиглалтын талаарх танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр танилцуулав. Нийслэлийн хэмжээнд төсвийн хөрөнгөөр байгуулсан таван гүүрэн …

  • 19 July

    Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг энэ сарын 22-наас эхэлнэ цахимаар бүртгэнэ

    2019 оны долдугаар сарын 4-ний өдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Буянт-Ухаа II” хорооллын 972 айлын орон сууцыг хэрхэн түрээслүүлэх зохицуулалтыг хийж журмыг баталсан юм. Уг тогтоолын дагуу “Нийслэлийн Орон сууцны корпораци” нь Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны долдугаар сарын 22-ны өдрөөс наймдугаар сарын 05-ны өдрийг хүртэл цахим хэлбэрээр явуулахаар бэлтгэл ажлыг ханган …

  • 19 July

    Э.Содномпилжээ Дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо

    Пара пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Нурсултан хотод болж байна. Өчигдөр болсон эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд Гавьяат тамирчин Э.Содномпилжээ аваргын алтан медалийг хүртэж, 244 кг-ыг 247 кг болгон ахиулж, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоожээ. Түүний жинд Ирак, Мексикийн тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртсэн  байна. Гавьяат тамирчин Э.Содномпилжээ”“Би үнэхээр баяртай байна. “Токио-2020” Паралимпийн наадам хүртэлх бүх ялалт маш чухал. Мэдээж би …