Мэдээ мэдээлэл

October, 2019

  • 23 October

    Б.Жаргалсайханы “Ам нээвэл”-д хэлсэн онцлох арван ишлэл

    Бүгд Найрамдах намын дарга Б.Жаргалсайхан MN25 суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт хэлсэн онцлох 10 ишлэлийг хүргэе. 1. Саарал жагсаалт банкуудтай, банк санхүүгийн ил тод байдал сахилга баттай холбоотой. Олон улсын валютын сан банк санхүүгийн байгууллагуудад шалгалт хийгээд зөрчил дутагдлуудыг арилга гэсэн. Банкуудын 500 тэрбум төгрөг хаанаас орж ирснийг тодорхойлж чадахгүй байгааг дотоод террористуудаасаа хайх хэрэгтэй. У.Хүрэлсүх сэлэмээ эргүүлэх цаг болоогүй юм уу шударга ёсыг тогтооно гэсэн. Банкууд хаанаас тэр мөнгийг байршуулсан нь ойлгомжтой …

  • 23 October

    Бурхан багшийн Их дүйчин өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох хуулийн төслийг дэмжив

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.10.23) хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын нэр бүхий 10 гишүүний өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төсөл санаачлагч гишүүдийг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулсан юм. Буддын шашин нь Монголын төрийн шашин байсан бөгөөд Монголын …

  • 23 October

    Дуучин Д.Болдын хүлээлт үүсгээд буй шинэ клип өнөө орой цацагдана

    Монголын урлагт чансаатай уран бүтээл туурвиж, дуулсан дуу болгоноо хит болгон тунхаглаж чаддаг дуучин бол Камертон хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт, Дуучин Д.Болд.  Түүнээс гарсан уран бүтээл болгон нь залуусыг байлдан дагуулдаг.  Өөрийн үүсгэн байгуулсан “440Hz records”-ынхоо үйл ажиллагааны хүрээнд “Зүүдний хаалган дээр” шинэ уран бүтээлээ цацсан даруйд FM-н чартыг  тэргүүлж эхэлсэн билээ. Тэгвэл тус уран бүтээлийн клип нь хөгжим сонирхогч залуусын дунд хүлээлт үүсгээд байсан бол өнөөдөр 19:00 цагаас албан ёсны Youtube сувгаар …

  • 23 October

    Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс шинэ байранд орлоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр Нийслэлийн алслагдсан Багануур дүүрэгт ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд Багануур дүүргийн шинэ байрны нээлтийн ажиллагаанд оролцлоо. Тус арга хэмжээнд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЦЕГ-ийн болон Багануур дүүргийн удирдлага, бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо. Багануур дүүрггийн Цагдаагийн хэлтэс нь 41 жилийн өмнө байгуулагдсан цагаасаа эхлэн өөрийн гэсэн албаны байргүй, дүүргийн ЗДТГ-ын байрны өрөөг …

  • 23 October

    Ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье

    Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 3645 удаагийн ахуйн гал түймэр гарч, түймрийн улмаас 42 иргэн амь насаа алджээ. Үүний 26 нь том хүн, 15 нь хүүхэд байгаа юм. Мөн гал түймрийн улмаас 32 хүн түлэгдэж, гэмтжээ.   Гал түймрийн шалтгаан нөхцөл нь айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа …

  • 23 October

    Улаанбаатар-Налайхын чиглэлд байгалийн шингэрүүлсэн хийн хөдөлгүүрт автобус явуулна

    Налайхын шинэ замын хөдөлгөөнийг энэ сарын 29-нд буюу Нийслэлийн 380 жилийн ойн өдрөөр нээхээр төлөвлөн, чанар стандартын горим алдагдуулахгүйгээр хоёр ээлжээр ажиллаж байгаа билээ. Тэгвэл замын нээлтийн өдрөөр Улаанбаатар-Налайхын чиглэлд анх удаагаа байгалийн шингэрүүлсэн хийн /CNG/ хөдөлгүүрт 45 хүний суудалтай том оврын зургаан автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд гаргахаар болжээ. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах …

  • 23 October

    III эмнэлэгт ЭМД-аараа MRI оношилгоо хийлгэх боломжтой боллоо

    Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт шинээр суурилагдсан соронзон резонанс томографийн аппаратыг хүлээн авах үйл ажиллагаа өчигдөр боллоо. Энэхүү өндөр түвшний хүчин чадалтай MRI аппаратыг Эрүүл мэндийн сайдын багцын 2018 оны хөрөнгө оруулалтаар суурилуулаад байгаа юм. Мөн энэ оны зургадугаар сард тус эмнэлэг дээр зүрх, тархины судсан дотуур эмчилгээ, оношилгоог явуулах хамгийн сүүлийн, дэлхий дээр цөөн тоотойгоор үйлдвэрлэгдсэн “Philips” брэндийн ангиографийн аппаратыг суурилуулж, өдөр тутмын эмнэлгийн үйл …

  • 23 October

    Улаанбаатарын нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг хориглолоо

    Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1033 дугаар захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гурван жилийн хугацаатайгаар хориглолоо. Хар шороо нь Нийслэлийн нутаг дэвсгэрт хязгаарлагдмал нөөцтэй тархсан бөгөөд хотын цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн ажилд зориулж 1998 оноос эхлэн Сонгинохайрхан, Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс жил бүр 3000-4000м3 хар шороог олборлож ирсэн. Хар шорооны …

  • 23 October

    Цэцийн их суудлын хуралдааныг хойшлуулав

    Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг аравдугаар сарын 23-ны өдөр хийхээр товлогдсон билээ. Тус хуралдаанд УИХ-ыг төлөөлөн оролцохоор томилогдсон УИХ-ын гишүүн Б.Жавхлан гадаадад томилолттой байх тухайгаа мэдэгдэж, тус хуралдааныг хойшлуулах хүсэлтийг Цэцэд ирүүлсэн байна. Тиймээс Цэцийн хуралдаанд маргагч талуудын мэтгэлцэх боломжийг хангах, тэднийг хуралдаанд биечлэн …

  • 23 October

    Сурагчдын амралт ирэх даваа гаригт эхэлнэ

    2019-2020 оны хичээлийн жилд бага ангийн сурагчид 31 долоо хоног, дунд болон ахлах ангийн сурагчид 32 долоо хоног хичээллэх ба үүний долоон долоо хоног нь улирлын амралт байх юм.  Сурагчдын нэгдүгээр улирлын амралт ирэх долоо хоногийн даваа гаригт буюу аравдугаар сарын 28-нд эхлэх юм. Энэ хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг танилцуулъя.  НИЙСЛЭЛИЙН СУРГУУЛИЙН СУРАГЧИД  I улирал: 2019.10.28-наас 2019.11.01-нийг дуустал нэг долоо хоног …

  • 23 October

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамтаар Япон Улсын Эзэн хаан Нарүхито-гийн барьсан хүндэтгэлийн дайллагад оролцлоо

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант эзэн хаан Нарүхито-г эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцлоо. Төрийн ёслолд Япон Улстай дипломат харилцаатай 195 улс орон, НҮБ, Европын Холбоо зэрэг улс, олон улсын болон бусад байгууллагын өндөр түвшний зочид, төлөөлөгчид оролцлоо. Монгол Улсын Засгийн тэргүүний хувьд Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант …

  • 23 October

    С.Цэрэнчимэд Дэлхийн цэргийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

    БНХАУ-ын Үхань хотноо Армийнханы олимп гэгддэг Дэлхийн цэргийн спортын VII наадмын чөлөөт бөхийн төрөл даваа гарагт /2019.10.21/ эхэлсэн бөгөөд эмэгтэйчүүдийн 57 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд барилдаж, мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд 2014, 2016, 2017, 2018 оны цэргийн дэлхийн аварга, БНХАУ-ын бөх Ли Хуид 6:3-аар ялагдсан байна. Уг амжилтаараа С.Цэрэнчимэд дэлхийн цэргийн …

  • 23 October

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Нарүхитог эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах ёслолд оролцлоо

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Нарүхитог эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах ёслолд оролцлоо. Төрийн ёслолд Япон Улстай дипломат харилцаатай 195 улс орон, НҮБ, Европын Холбоо зэрэг улс, олон улсын болон бусад байгууллагын өндөр түвшний зочид, төлөөлөгчид оролцлоо. Монгол Улсын Засгийн тэргүүний хувьд Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант эзэн хаан Нарүхито-г эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах …

  • 23 October

    Улаанбаатарт 1-3 градус хүйтэн байна

    Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Өмнөговь аймгийн нутгаар их цас орно. Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч ихэнх нутгаар хүйтэрч зам, даваа, гүвээ хаагдаж хальтиргаа гулгаа үүсч болзошгүй нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 10 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Баруун …

  • 22 October

    ОХУ-ын Казань хоттой ах дүүгийн найрамдалт харилцаа тогтооно

    UCLG Олон улсын байгууллагын Евразийн бүсийн Ерөнхий нарийн бичгийн дарга Расих Кадимович Сагитов “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд бараалхлаа. UCLG Олон улсын байгууллага нь Нэгдсэн Үндэсний байгууллагатай хамтарч ажилладаг бөгөөд хотуудын өмнө тулгамдсан асуудлыг зүй зохистой шийдвэрлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх болон дэлхийн хотуудыг хооронд нь холбож  ажилладаг талаараа Евразийн …