Жүдо бөхийн баг тамирчдаас өнгөрсөн сард АНЭУ-ын Абу Даби хотноо зохион байгуулагдсан ДАШТ-д эмэгтэйчүүдийн 48 кгд Б.Баасанхүү алт, эрэгтэйчүүдийн 73кгд Л.Анхзаяа хүрэл медаль хүртсэн. Дэлхийн дэвжээнд амжилт үзүүлсэн тамирчид болон шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, П. Нямлхагва нарыг МҮОХ-ны ерөнхийлөгч Б. Баттүшиг, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ЕНБ-ийн дарга Э. Бадар-Ууган нар хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.
Мэдээ мэдээлэл
June, 2024
-
27 June
Иргэдийн сонгох, сонгогдох эрхийг ханган санал авах ажиллагааг эхлүүлэхэд бэлэн боллоо
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болсон талаар Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг байгууллагуудын төлөөлөл мэдээлэл хийлээ. Ээлжит сонгуулийг ажиглах 30 мянга гаруй ажиглагчдын төлөөлөл болох “Бодлогод залуусын хяналт” ТББ-аас хэвлэлийн бага хуралд оролцов. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран санал авах үйл …
-
27 June
Гурван өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг түр хориглов
УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт баасан гарагт буюу зургаадугаар сарын 28-ны өдөр улс орон даяар болно. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар зургаадугаар сарын 27, 28, 29-нд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоолоо. Түүнчлэн санал өгөх өдөр соёл урлаг, үзвэр, спортын олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний төвүүд амарна.
-
27 June
ХЭҮК: Иргэдийн регистрийн дугаарыг ашиглаад хэнд санал өгснийг нь илрүүлэх боломжгүй
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс долоо хоног бүр хүний эрхийн анхаарал татсан асуудал болон Комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл өгдөг уламжлалтай. Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар зохион байгуулагдахтай холбогдуулан сонгуулийн санал өгөх эрх бүхий иргэд саналаа нууцаар, чөлөөтэй өгөх эрхээ бүрэн эдлүүлэх асуудлаар ХЭҮК-ын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга …
-
27 June
Хагас, бүтэн өнчин, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон унаач хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар ХЭҮК-той хамтран ажиллана
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т.Ихтамир, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан, Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг, Захиргаа удирдлагын газрын дарга Н.Монголхүү нар хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар энэ сарын 26-ны өдөр уулзаж санал солилцлоо. Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хагас, бүтэн өнчин болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн …
-
27 June
О.Оюунчимэг: Улаанбаатар хотод ирэх сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна
Улаанбаатар хотын дундуур урсаж буй Туул, Сэлбэ, Дунд голуудын үерийн түвшин хэвээр байна. Иймд болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр нийслэлийн Онцгой комиссын алба хаагчид бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг уурын төлөв байдлыг ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэгээс тодрууллаа. Тэрбээр “Улаанбаатар хот орчмоор өнөөдөр …
-
27 June
Олимпын наадамд өрсөлдөх эрхээ авсан дугуйн спортын тамирчдыг МҮОХ-ны удирдлагууд хүлээн авч уулзав
“Парис-2024” зуны олимпын наадамд Монголын дугуйн спортын тамирчид болох С. Жамбалжамц, Б. Тэгшбаяр нар эрхээ аваад буй. Баг тамирчдыг МҮОХ-ны удирдлагууд хүлээн авч уулзлаа. Манай тамирчдын хувьд олимпын наадамд С. Жамбалжамц бөөн гараатай тэмцээнд, Б.Тэгшбаяр ганцаарчилсан гараатай төрөлд хүч сорих юм.
-
27 June
Х.Номуун “Парис-2024” паралимпын наадамд оролцоно
Францын нийслэл Парис хотноо удахгүй эхлэх зуны паралимпын наадамд оролцох тамирчдын нэрс тодорч байна. Манай улсаас өнөөдрийн байдлаар пауэрлифтинг, байт харваа, таеквондогийн төрлөөр таван тамирчин эрхээ авсан. Тэгвэл усан сэлэлтийн 50 болон 400 метрийн зайд Х.Номуун цагаан хуудсаар оролцох нь. Тэрбээр паралимпын усан замд Монголыг төлөөлөх анхны тамирчин болж байна. Х.Номуун нь өнгөрсөн жил “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадамд хурд …
-
26 June
ЭТТ-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг шоронгоос захидал бичсэн мэтээр худал мэдээлэл тараажээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг шоронгоос захидал бичсэн мэтээр худал мэдээлэл тараажээ. Уг захидал нь хуурамч болохыг түүнийг өмгөөлөгч Э.Шинэцэцэг мэдэгдсэн юм. Тэрбээр “Миний үйлчлүүлэгч Б.Ганхуяг нь хэн нэгэн этгээдэд хандаж ямар нэгэн өргөдөл, ил захидал илгээгээгүй гэдгийг албан ёсоор хэлье. Сонгуультай холбоотойгоор ийм төрлийн худал мэдээлэл гаргаж буйд харамсаж байна. Худал мэдээлэл түгээх нь эрүүгийн гэмт хэрэгт …
-
26 June
Ц.Төрхүү: Үерийн далан дотор ургасан бургасыг Хар усан тохой руу шилжүүлж байна
Нийслэлийн Онцгой комиссоос үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. ЦУОШГ-аас дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадрын давтамж нэмэгдэж байгааг мэдээлсэн. Улаанбаатар хотод энэ зун олон жилийн дунджаас ахиу хэмжээний бороотой байх төлөв ажиглагдаж байгаа аж. Иймээс үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аюултай бүсэд …
-
26 June
Метроны зөвлөхөөр шалгарсан түншлэлтэй гэрээний хэлэлцээ эхлүүллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барьж байгуулах төсөл”-д зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын компаниудын хамтарсан түншлэлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. БНСУ-ын “Дова инженеринг” компани тэргүүлж буй түншлэлд тус улсын “Солонгосын үндэсний төмөр зам”, “Солонгосын төмөр зам корпораци”, “Сүүсон инженеринг” компаниуд багтаж байгаа юм. Уулзалтын эхэнд “Дова инженеринг” компанийн тээврийн ерөнхийлөгч Чон …
-
26 June
Монгол Улсад төвлөрсөн цахилгаан хангамжид холбогдоогүй сүүлийн сум байнгын эрчим хүчтэй боллоо
Монгол Улсын сум суурин газруудаас төвлөрсөн системд холбогдоогүй цорын ганц сум болох Говь-Алтай аймгийн Алтай сумыг БНХАУ-аас 35 кВ-ын 70.7 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барьж, цахилгаан эрчим хүчээр хангах ажлыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн санаачлан 2022 оны Улсын төсөвт суулган тухайн онд барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Тус сум нь өмнө нь 600 кВт нарны цахилгаан станц, …
-
26 June
Х.Нямбаатар:Төв цэнгэлдэх хүрээлэнд Нарантуул захыг нүүлгэж ирэхгүй
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлын талаарх мэдээллийг холбогдох албаныхан өглөө. Өнөөдрийн байдлаар баяр наадмын бэлтгэл ажил 80 хувьтай явж байгаа бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэнд авто зогсоол шинээр байгуулах, зам засах, суурийн тэгшилгээ хийх ажлууд тус …
-
26 June
Сонгогчдын нэрийн жагсаалтыг нам, эвслүүдэд хүлээлгэн өгөх үйл ажиллагааг зохион байгуулав
Улсын бүртгэлийн байгууллага Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хүсэлт гаргасан 7 нам, 2 эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдэд Сонгогчдын нэрсийн жагсаалтыг хүлээлгэн өгөх үйл ажиллагааг өчигдөр /2024.06.25/ зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагааны үеэр Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан хэлэхдээ “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт …
-
26 June
ЦЕГ: “Үндэсний эвсэл”-ийн байрнаас 41985 хүний хувийн мэдээлэлтэй файл олдсон
ЦЕГ-аас сонгуультай холбоотой ирсэн зөрчлийн талаар 7 хоног бүрийн лхагва гарагт мэдээлэл хийж байгаа билээ. Тэгвэл өчигдөр “Үндэсний эвсэл”-ийн штабын байранд хийсэн шалгалтын талаар өнөөдөр /2024.06.26/ мэдээлэл өглөө. ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, Дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр: Иргэдээс ирсэн гомдол, мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд байрлах объектод шалгалт хийсэн. Энэ байранд ямар нэгэн эвслийн сонгуулийн штабын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл