“Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг манай улс анх удаа зохион байгуулж байна. Чуулган 3 хоног Төрийн ордонд үргэлжилж байгаа бөгөөд “Охид, эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийлэл, ”Шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо”, “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн хараат бус байдал” гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж өнөөдөр өндөрлөж байна. Өнөөдөр /2019.09.18/чуулганаас гарсан санал дүгнэлт, үр дүн, ач холбогдлын талаар оролцогчид байр сууриа …
Мэдээ мэдээлэл
September, 2019
-
18 September
“Нэхмэлийн шар”-ын хороолол дунд аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр зам тавилаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн наймдугаар сарын 14-ний өдөр Явуулын ажлын байрандаа ажиллаж, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналтын газар болон бусад холбогдох албаны удирдлагуудын хамт Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, 19 дүгээр хороололд байрлах “Нэхмэлийн шар” байруудын газар чөлөөлөлт, орон сууцжуулалтын төслийн хэрэгжилт, нөхцөл …
-
18 September
ЗГ: Бичил уурхайчдын хууль бус гэрээг цуцална
Засгийн газрын өнөөдрийн /2019.09.18/ хуралдаанаар байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг арилгах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх болон хууль бус үйлдлийг таслан зогсоож байгаа ажлаа улам эрчимжүүлэхийг үүрэг болгов. Тухайлбал, бичил уурхай эрхлэх эрх олгосон хууль бус гэрээнүүдийг цуцлахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгалаа. Түүнчлэн ашигт малтмал хууль бусаар олборлосон талбайд нөхөн сэргээлт хийлгэхийг сайд Н.Цэрэнбат, Ц.Нямдорж, …
-
18 September
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих зорилгоор 28 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.09.18/ боллоо. Өнөөдөр ээлжит хуралдаанаар хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тухайлбал, Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дэвсгэрийг дамнан орших 28000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа. Усан цахилгаан станцыг дөрвөн жилийн дотор барьж ашиглалтад оруулснаар баруун бүсийг дотоодын эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ. 390 мянга гаруй хүн оршин …
-
18 September
Тэтгэвэр барьцаалсан зээлийг үе шаттайгаар бууруулна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.09.18/ боллоо. Тус хуралдаанаар тэтгэвэр барьцаалсан зээлийг үе шаттай бууруулах, зээлийн хугацааг бүх банкинд адил 24 хүртэл сар байхаар тогтоох чиглэлээр Монголбанк, арилжааны банктай хамтран ажиллахыг сайд С.Чинзоригт даалгав. 2019 оны 08 дугаар сарын байдлаар нийт тэтгэвэр авагчийн 55.7 хувь буюу 233 орчим мянган хүн 814 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэр барьцаалсан зээлтэй. Тэд урт хугацаатай …
-
18 September
Засгийн газрын даалгавраар 110 га талбайд нөхөн сэргээлт хийжээ
Усны эх, археологийн олдвор бүхий газарт экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулан үйл ажиллагаа явуулж буй Уул уурхайн компани, аж ахуй нэгжүүдийн олборлолт хайгуулыг зогсоосон. Энэ хүрээнд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт алт олборлож байсан аж ахуй нэгжүүдийн 13 тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг нь таслан зогсоож, нөхөн сэргээлт хийхийг үүрэг болгосон. Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийн гишүүд энэ сарын …
-
18 September
Ж.Эрдэнэболд: Манай улс руу мансууруулах бодис нэвтрүүлэх гэсэн 11 хэргийг илрүүлэн шалгаж байгаа
ЦЕГ-ын Хар Тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд хар тамхитай тэмцэх чиглэлээр хийгдэх томоохон ажлууд болон цаг үеийн асуудлаар өнөөдөр /2019.9.18/ мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “2019 оны эхний есөн сарын байдлаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлтэй холбоотой 193 хэрэгт 333 хүн холбогдон шалгагдаж байна. Үүний 23 хэрэг нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн. Үүнээс …
-
18 September
О.Бурмаа болон С.Цэрэнчимэд нарын 4 бөх барилдана
Чөлөөт бөхийн ДАШТ-д өрсөлдөж буй манай тамирчдаас өнөөдөр эмэгтэйчүүдийн 57 кг-н жинд дэлхийн аваргын алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэд, хамгийн хүнд жин болох 76 г-н жинд дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт О.Бурмаа, 59 кгцн жинд ААШТ-ий хүрэл медальт Б.Шоовдор, Х.Болортуяа нар барилдана. Мөн өнөөдөр 55 кг-н жинд өрсөлдөж буй Б.Болортуяа Киргизстаны бөхтэй барилдах бөгөөд ялсан тохиолдолд хүрэл медалийн төлөө барилдана.
-
18 September
“Эв нэгдэл дуатлон УАШТ” энэ Бямба гаригт зохиогдоно
Монгол Улсад шинээр хөгжиж буй Триатлоны спортоор хичээллэх тамирчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Уг спортоор хичээллэх хүсэл сонирхолтой хүүхэд, залуусыг бэлтгэн хөгжүүлдэг IronMan club, Монголын Триатлоны Холбоо, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамтай хамтран триатлон, дуатлоны спортыг олон нийтэд сурталчлах, тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, триатлон, Акуатлон болон Дуатлоны спортоор хичээллэх тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор “Эв нэгдэл дуатлон УАШТ”-нийг 2019 …
-
18 September
Хан-Уул дүүрэгт сайжруулсан түлшний борлуулалт, түгээлт хэвийн үргэлжилж байна
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрийн батлагдсан цэгүүд дээр сайжруулсан шахмал түлш борлуулагдаж эхэлсэн. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэр дэх сайжруулсан түлшний цэгүүд дээр ажиллалаа. Тус дүүрэгт сайжруулсан түлш хэрэглэх 4,5,6,7,8,9,10,11,16 дугаар хороодод 21 мянган …
-
18 September
Хоёр настай хүүхэд жорлонд унаж, нас баржээ
Сонгинохайрхан дүүргийн III хороо … тоотод оршин суух айлын жорлонд хүүхэд унаж, нас барсан тухай мэдээлэл өчигдөр /2019.09.17/ 10:15 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу дүүргийн Цагдаагийн газраас хэргийн газарт очиж шалгахад тус хаягт оршин суух 1.8 сартай эмэгтэй хүүхэд модон жорлонд унаж, нас барсан нь тогтоогдсон ба хэргийг шалгаж эхлээд байна. Модон жорлонд бага насны хүүхэд унаж нас барсан …
-
18 September
Эрдэмтэд “Чингис хаан” хаадын музей байгуулахыг санал нэгтэй дэмжиж байна
БСШУСЯ-аас Төрийн ордны Б танхимд 2019 оны 09 дүгээр сарын 16-нд “Чингис хаан” хаадын музей байгуулах асуудлаар эрдэмтдийн зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд оролцож, Засгийн газрын байр суурийг илэрхийлэв. Чингис хаан” хаадын музейг барих барилгын хэлбэр хийц, газрын байршил, үзүүлэг, үзвэрийн дэглэлт, танхимын хуваарилалт, зохион байгуулалтын талаар эрдэмтэд олон янзын байр суурь илэрхийлж байсан ч …
-
18 September
Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэг, бэлчээрийн ургамлын ашиг тус дэлхийн түвшинд үнэлэгдэж байна
Япон Улсын Шинжлэх ухаан, технологийн агентлаг (JST, Japan Science and Technology Agency)-аас хэрэгжүүлдэг САТРЕПС (SATREPS, Science and Technology Research Partnership for Sustainaible Development) хөтөлбөрт МУИС-ийн профессор Ж.Батхүү, Токиогийн их сургуулийн профессор Т.Асами нарын хамтран дэвшүүлсэн “Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг зүй зохистой ашиглах нь” төсөл шалгарсан юм. САТРЕПС хөтөлбөр нь дэлхий даяар нээлттэй зарлагддаг, өрсөлдөөн ихтэй хөтөлбөр …
-
18 September
Монгол Улсад суугаа элчин сайдууд, төлөөлөгчид хөлбөмбөгийн аваргуудаа тодрууллаа
Одоогоос 10 жилийн өмнө “Монгол Улсад суух Дипломат төлөөлөгчийн газар хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээн” анхны тоглолтоо эхлүүлж байжээ. Голомт банк болон Гадаад Харилцааны Яам хамтран жил бүр зохион байгуулдаг энэхүү тэмцээн өнгөрөгч амралтын өдөр уламжлал ёсоор Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлах “Ред Рок” Ресорт-д болсон. 10 дахь удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээнд Монгол Улсад өөрийн орныг төлөөлөн суух Элчин Сайдын Яам болон …
-
18 September
Утаа хаялт ихтэй тээврийн хэрэгслүүдийн техникийн гэрчилгээг түр хураан авч, зөрчлийг арилгуулна
Тээврийн цагдаагийн газраас утаа хаялт ихтэй, дуу намсгуур нь стандартад нийцээгүй зөрчилтэй тээврийн хэрэгслүүдийн техникийн гэрчилгээг түр хураан авч, зөрчлийг арилгуулж, арга хэмжээ тооцуулахаар оношилгооны төвүүдэд шилжүүлэн ажиллаж байгаа ажээ. Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт”-ын 4.1. Хөдөлгүүрийн утаа, түүний найрлага дахь хорт бодис, тортогжилтын хэмжээ нь MNS 5013, MNS 5014 стандартад тогтоосон хэмжээнээс хэтэрсэн /утаа …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл