Мэдээ мэдээлэл

September, 2019

  • 7 September

    Зайсангийн амны зарим хотхонд үүссэн нөхцөл байдлыг шалгах ажлын хэсгийг байгуулахаар болов

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан иргэдээс удаа дараа ирүүлсэн гомдол саналын дагуу өчигдөр орой  Зайсангийн Peace Village, General town хотхонуудад иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах сөрөг нөлөө үзүүлэхүйц  аюултай нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан  тухайн орчны газар дээр нь албаны хүмүүсийн хамтаар очиж ажиллан, иргэд, оршин суугчдын санал гомдлыг сонсож, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа. Тухайн …

  • 7 September

    “Монгол-Хятадын Экспо” тав хоног үргэлжилнэ

    “Монгол-Хятадын 3 дахь удаагийн Экспо”-гийн нээлт болон Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны дээд түвшний форум 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО–ны Улаанцав хотноо болов. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг хамтран зохион байгуулагч талыг төлөөлөн үг хэлж,  Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын төлөөлөгчдийн тэргүүний хувиар үг хэлэв. Шадар сайд Ө.Энхтүвшин 3 дахь удаагаа зохиогдож буй “Монгол-Хятадын Экспо” нь БНХАУ-ын зах …

  • 7 September

    Сонгинохайрхан дүүргийн 158-р цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

    Швейцарын хөгжлийн агентлаг (ШХА), ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санхүүжилтээр НЗДТГ, Германы олон улсын хамтын ажиллагааны агентлагийн (GIZ) хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улс дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашиг” төслийн хүрээнд 2018-2021 онд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн дулааны алдагдал ихтэй 20 сургууль, цэцэрлэгийг дулаалахаар болсон. Энэ ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 158-р цэцэрлэгийн дулааны алдагдлыг бууруулах дулаан техникийн их …

  • 7 September

    Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тохижилтын ажлыг чанартай, хурдан шуурхай хийж гүйцэтгэх шаардлагатай гэв

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн гадна талбайн тохижилтын ажлын явцыг газар дээр нь очиж шалган, холбогдох албан тушаалтнуудад тохижилтын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу чанартай, хурдан шуурхай хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өгч ажиллалаа. Хотын Захирагчийн хамт Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагууд, зураг төслийг …

  • 7 September

    Өнөөдөр хоёр дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 7-ны Бямба гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ⏱ 10:30-20:00 цагт: ЧД 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, …

  • 7 September

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, өдөртөө ихэнх нутгаар сэрүүн байна. 2019 оны 09 дүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын …

  • 6 September

    Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийж буй ажлын талаар танилцуулав

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 16 квт/цаг-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухыг цахилгаан, дулаан хангамжаар халаах ажлын явцын тухай хэлэлцлээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр энэ ажлын хүрээнд халаалтын зуухны судалгааг эцэслэн гаргасан, нийслэлийн төвийн 6 дүүрэгт үйл ажиллагаа явуулж …

  • 6 September

    “Үдийн цай”-ны хүнсийг зориулалтын бус саваар зөөж байсан зөрчил илэрчээ

    Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн 84 дүгээр сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрт нийлүүлж байсан таргийг барилгын материалын саванд хийж зөөвөрлөсөн, тээвэрлэж байгаа тухай мэдээллийн дагуу хяналт шалгалт хийлээ. Нийслэлийн 84 дүгээр сургуульд “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч компанийн үйл ажиллагааг шалгахад хүнсний зориулалтын бус саваар тараг тээвэрлэж, түгээж байгаа зөрчил илэрсэн. Тиймээс ашиглаж байсан сав болон таргийг шинжлүүлэхээр лабораторид өглөө. Энэ нь Хүнсний аюулгүй …

  • 6 September

    Фото: “Батцагаан цогчин дуган” нээлтээ хийлээ

    Аргын тооллын 2019 оны 09 дүгээр сарын 06, Билгийн тооллын Намрын илүү тэргүүн сарын шинийн наймны энэ өдөр Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Батцагаан цогчин дуганыг ашиглалтад оруулж, сүсэгтэн олондоо үйлчлэхээр нээлээ. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг болон зарим УИХ-ын гишүүд оролцож, үг хэлэв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр …

  • 6 September

    Самар бэлтгэх, зарах, экспортлохыг 2020 оны 9 дүгээр сар хүртэл хоригложээ

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/463 дугаар тушаалаар 2020 оны 09 дүгээр сарын 1-н хүртэл хуш модны самар түүж бэлтгэх, худалдан борлуулах, экспортлохыг хоригложээ. Ингэхдээ зөвхөн Баян-Өлгий, аймгийн Цэнгэл сум, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ойн сангаас  хус модны самарыг зөвхөн ахуйн зориулалтаар бэлтгэж ашиглахыг зөвшөөрсөн байна. Харин бусад аймаг, сумдын ойн сангаас хуш модны …

  • 6 September

    Ж.Тогтохбаяр: Батлагдсан зураг төслийн дагуу гүүрэн гарцын ажил хийгдэж байгаа

    Энэ жил нийслэлийн хэмжээнд авто замын өргөтгөл шинэчлэл, дэд бүтцийг сайжруулахтай холбоотой олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Үүний нэг бол Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын ажил юм. Гүүрэн гарцын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж, есдүгээр сарын 16-ны өдөрт багтааж эхний хэсгийг нээхээр төлөвлөн ажиллаж байна. …

  • 6 September

    Д.Эрдэнэбат: Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа

    УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс УИХ-ын даргад Үндсэн хуульд  оруулах нэмэлт өөрчлөлтийн асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэсэн тогтоолын төсөл өргөн барьлаа. Энэ талаар  УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Энэ тогтоолын төслийг өргөн барьсан учир шалтгааныг манай олон нийт ойлгож байгаа байх. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн зөвшилцөл хэлэлцүүлэгийн явцад Ардчилсан намын зарчмын …

  • 6 September

    AТГ-аас сахилгын шийтгэл хүртсэн албан тушаалтнуудыг нийтэд ил болголоо

    Авлигатай тэмцэх газрын албан ёсны цахим хуудаст “Сахилгын шийтгэл” хэмээх шинэ цэс үүсгэв. “Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журам”-ын 4.2-т зааснаар Авлигатай тэмцэх газар сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийн нэгдсэн сан үүсгэн ажиллаж байна. Сангийн мэдээлэл олон нийтэд нээлттэй байх үүднээс Авлигатай тэмцэх газрын www.iaac.mn цахим хуудсанд “Сахилгын шийтгэл” хэмээх шинэ …

  • 6 September

    Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журмын шинэчлэн НИТХ-д өргөн барихаар боллоо

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журмын шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга”-ыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 86 дугаар тогтоолоор оршуулгын үйлчилгээтэй холбоотой хэд хэдэн журмыг нэгтгэж “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журам”-ыг баталсан байдаг. Уг журмаар тулгамдсан асуудлыг шийдэхээр …

  • 6 September

    Хонг Конг руу зорчих Монгол иргэдийн анхааралд

    Хонг Конгт 2019 оны 6 дугаар сараас эхлэн өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөн намжихгүй байгаа бөгөөд олон нийтийн сүлжээн дэх мэдээллүүдээс үзэхэд ирэх өдрүүдэд дараах газруудад эсэргүүцлийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж болзошгүй байна. Үүнд: 9 дүгээр сарын 7 Хонг Конгийн олон улсын нисэх буудал 9 дүгээр сарын 8 Central-Edinburgh, АНУ-ын ЕКГ 9 дүгээр сарын 9 Choi Yuen Estate Theatre, Sheung Shui 9 …