Монголын морин харвааны холбооноос “Хийморь” морьт харвааны олон улсын тэмцээнийг энэ сарын 7, 8-нд “Чингис хааны хүрээ жуулчны бааз”-д зохион байгуулна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, Монголын морин харвааны холбооны Ерөнхий нарийн бичиг Ш.Цогтхүү, Морин харвааны Дэлхийн аварга Э.Эрдэнэ нар мэдээлэл хийлээ. Монголын морин харвааны холбооны ерөнхий нарийн бичиг Ш.Цогтхүү “Тэмцээнд дэлхийн олон …
Мэдээ мэдээлэл
September, 2019
-
6 September
Ерөнхийлөгч Х.Баттулга Өсвөрийн жүдо бөхийн тэмцээний ялагчдад шагнал гардуулав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Японы улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар өчигдөр Дорнын эдийн засгийн чуулганы үеэр зохион байгуулагддаг Өсвөрийн жүдо бөхийн тэмцээний финалын барилдаануудыг үзэж сонирхлоо. Мөн тэмцээн өндөрлөсний дараа шагнал гардуулах ёслолд оролцож, өсвөрийн тамирчдад спортын амжилт хүсэв. Шагнал гардуулсны драа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн чуулга, уулзалтаа …
-
6 September
Д.Эрдэнэсувд : ЖДҮХС-тай холбоотой хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн
Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор Д.Эрдэнэсувд олны анхаарал татсан томоохон хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Прокурорын байгууллагаас хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Сүүлийн үед олны анхаарал татсан хэргүүдийг шалган шийдвэрлэж дууссан. Тухайлбал, 60 тэрбумын гэх тодотголтой хэрэгт прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн харьяаллын дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нь шилжүүлсэн. Төрийн алба хашиж байсан хүн …
-
6 September
ҮХЦ-ийн их суудлын хуралдаан хойшиллоо
Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг болон Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоосон, мөн зардлын хэмжээг баталсан Улсын Их Хурлын 2019 оны 22, 23 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн Их суудлын хуралдааныг …
-
6 September
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна
Монгол Улс нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орны хувьд “Вируст хепатитийн эрүүл мэндийн салбарын дэлхийн стратеги 2016-2021”-ийн зорилтод хүрэх, хүн амаа хепатитийн вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх, улмаар элэгний хатуурал, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилгоор 2017 онд Засгийн газрын 112 дугаар тогтоолоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл …
-
6 September
СХД-ийн 23 дугаар хороонд гэр хорооллыг дахин төлөвлөх “Оргил” төсөл хэрэгжинэ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил батлах тухай”, “Теле хяналтын камеруудын байршлын ерөнхий төлөвлөгөөг батлах тухай захирамжийн танилцуулга”, “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн байрны үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөх журам”-ын төсөл, “Нийслэлийн нутаг дэвсгэр дээр оршуулгын үйл ажиллагааг зохион байгуулах журам”-ын тухай шинэчилсэн найруулгын тухай хэлэлцлээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны …
-
6 September
Э.Оюунболдын нэхэмжлэлийг өнөөдөр хэлэлцэнэ
Улсын аварга Э.Оюунболдын гаргасан Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд нэхэмжлэлтэй гомдлыг Захиргааны хэргийн шүүх маргааш хэлэлцэнэ. Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар барилдаж тав давж, шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авч, БНСУ-ын лабораторид илгээсэн. Уг лабораториос энэ оны наймдугаар сарын 05-нд ирүүлсэн хариугаар шинжилгээнд хамрагдсан 16 бөхөөс нэр бүхий хоёр бөхөөс авсан дээжид сэргээшийн төрлийн хориотой бодис илэрсэн тухай мэдэгдсэн. Улсын …
-
6 September
Дэлхийн “Номын санч” мэргэжилтнүүдийн зөвлөгөөн болно
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын номын сангийн холбоо, Америкийн монгол судлалын төв хамтран “Oclc Worldcat- Дэлхийн номын сангуудын нэгдсэн электрон каталог” номын санч мэргэжилтнүүдийн зөвлөгөөнийг есдүгээр сарын 12 өдрийн 08:30-16:00 цагт зохион байгуулж байна. Зөвлөгөөнд олон улсад мэргэжлээрээ ажилладаг монгол номын санчид, дотоодын номын сангийн мэргэжилтнүүд оролцож орчин үеийн номын сангийн каталогжуулалтын туршлага, Монголын номын сангууд дэлхийн номын сангуудын нэгдсэн …
-
6 September
Замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах зорилгоор явган хүний зарим гарцуудыг цөөллөө
Тээврийн цагдаагийн алба болон холбогдох байгууллагуудаас гаргасан саналын дагуу замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах зорилгоор хэт ойрхон байрлалтай явган хүний гарцуудыг цөөлөх ажил эхэлжээ. Явган хүний ийм гарцууд хөдөлгөөний аюулгүй байдал болон хөдөлгөөний эрчимд сөрөг нөлөөтэй байдаг байна. Тухайлбал, Саппоро 21 дүгээр хороолол, 25 дугаар эмийн сан, ТБД андууд, Арслантай гүүр, Бөхийн өргөө, Хүнсний-1, Монгол Улсын консерватори зэрэг газруудын хэт ойрхон …
-
6 September
Даншиг наадамд зодоглох бөхчүүдийг өнөөдөр бүртгэнэ
“Даншиг наадам-Хүрээ цам-2019” шашин соёлын наадам энэ сарын 9-нд болно. Дотоод гадаадын жуулчдын дунд хүлээлт үүсгэсэн эл наадмын үеэр цам харайхаас гадна 256 хүчит бөх барилдах юм. Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн барилдааны бүртгэл өнөөдөр /2019.09.06/эхэлж байна. Бөхчүүд иргэний үнэмлэх, 3х4 хэмжээтэй цээж зурагтай ирж бүртгүүлэхийг наадмын зохион байгуулагчид сануулжээ. Энэ жил Даншиг өргөх ёслолыг Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс …
-
6 September
Х.Баделхан: Барилгын тусгай зөвшөөрөл олгох үйл явц сайжирч байна
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Барилгын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр гүйцэтгэж буй “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Барилга, хот байгуулалтын яам барилга байгууламжийн тусгай зөвшөөрлийг олгох, инженер техникийн ажилтнуудыг давтан сургах, мэргэшлийн зэрэг дэв олгох төрийн чиг үүргүүдийг төрийн бус мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлээд хоёр жил хүрэхгүй хугацаа өнгөрч байна. Сайд Х.Баделхан хэлэхдээ “Барилгын тусгай …
-
6 September
42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой асуудлыг хэлэлцэнэ
Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын 22 дугаар тогтоол, мөн тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын 23 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц өмнө нь гаргасан билээ. Дээрх …
-
6 September
УИХ-ын гишүүдийн тоо, бүрэн эрхийн хугацааг нэмэхтэй холбоотой саналуудыг гишүүдийн олонх дэмжсэнгүй
УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.05) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр хойшлуулсан заалтуудыг хэлэлцэн, саналын томьёоллын санал хураалтыг үргэлжлүүллээ. Тухайлбал, парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Арван есдүгээр зүйлд “2.Намыг Монгол Улсын сонгуулийн …
-
6 September
Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана
Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 10:30-20:00 цагт 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн …
-
5 September
Барилгын салбарынхан “Ид шидийн орон-2” төслийн сайн үйлсийн хандивын аянд нэгдлээ
Барилга, хот байгуулалтын яам орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 93 жилийг ойг тохиолдуулан “Лантуун дохио” ТББ-ын хэрэгжүүлж буй “Ид шидийн орон-2” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн барилга бүтээн байгуулалтын ажилд сайн үйлсийн хандивын аян өрнүүллээ. Барилга, хот байгуулалтын яам, харьяа газар, агентлагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжиж буй төслийн нэгжүүд зэрэг нийт 400 гаруй ажилтан, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл