Мэдээ мэдээлэл

September, 2019

  • 4 September

    Ж.Ганбаатар: Төрийн албаны чадавх сул байгаа нь хуулиндаа биш хүндээ байгаа гэдэгт санал нэг байна

    УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.04)  үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 58 минутад, гишүүдийн 76 хувийн ирцтэй эхэлж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.     Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар болон Ажлын хэсгээс төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу Дөчин зургадугаар зүйлийн …

  • 4 September

    “Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн тэмцээн болно

    “Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн 23 дахь удаагийн тэмцээнийг есдүгээр сарын 08-ны өдөр “Хүй долоон худаг”-т зохион байгуулах гэж байна. Энэ талаар өнөөдөр Монголын Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, Япон Улсын иргэн Кон Аяа, Монголын Үндэсний олимпийн хорооны Олимпийн боловсрол хариуцсан мэргэжилтэн З.Гомбодорж нар мэдээлэл хийв. …

  • 4 September

    Ж.Мөнх-Эрдэнэ: Газар хөдлөлтөд тэсвэргүй 234 барилгыг ашиглахыг хориглосон

    Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас Улаанбаатар хотод байгаа шаардлага хангахгүй байр, орон сууцын талаар өнөөдөр  /2019.9.4/мэдээлэл хийлээ. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар аюулгүй байдлын хэлтсийн дарга Ж.Мөнх-Эрдэнэ “Улсын төсөвт хөрөнгөөр олон нийтийн 76 барилга байгууламжид үзлэг шалгалт хийсэн. Нийслэлийн хэмжээнд Улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглахыг хориглосон 234 орон сууц байна. Манай хэлтэс газар хөдлөлтөд тэсвэргүй барилга байгууламжид мэргэжлийн дүгнэлт гаргах чиглэлээр үйл …

  • 4 September

    Ноосны урамшууллыг килограмм тутамд 1500-2000 төгрөгөөр тооцно

    Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн  хуралдаанаар   хэд хэдэн асуудал хэлэлцэн шийдвэр гаргалаа Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг шинэчлэв Холбогдох хууль, дагалдах журмын дагуу уул уурхайн салбарт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нар төлж байгаа билээ. Харин эрдэс бүтээгдэхүүнийг зуучлагч, тээвэрлэгч, баяжуулагч, аж ахуйн нэгжүүд болон тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдүүд борлуулж …

  • 4 September

    Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны есдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачилгаар тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын тэргүүлэх нэгдсэн хуралдаанд оролцож, зарим улсын төр, засгийн тэргүүдтэй хоёр …

  • 4 September

    Морьт харвааны ДАШТ-д монголчууд үнэмлэхүй ялалт байгуулжээ

    Морьт харвааны 15 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-оос есдүгээр сарын 01-ний хооронд  БНСУ-ын Чунжү-Си хотод зохион байгуулагджээ. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлж, “Хан Монгол ” морьтон холбооны Э.Эрдэнэ ахлагчтай таван тамирчин оролцов. Тус тэмцээн  долоон төрлөөр зохион байгуулагддаг бөгөөд Монгол Улсын тамирчин  амжилттай оролцсон байна. Тодруулбал: Э.Эрдэнэ хоёр алтан медаль Н.Даваадорж нэг алтан медаль Г.Идэрбаатар, н.Пүрэвмандах, …

  • 4 September

    Бага насны хүүхэд модон жорлонд унаж, амь насаа алджээ

    Өчигдөр буюу есдүгээр сарын 3-ны өдөр бага насны хүүхэд модон жорлонд унаж нас барсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Хэргийг тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн 10 хороонд байрлах …  тоотод ой таван сартай эмэгтэй хүүхэд модон жорлонд унаж нас барсан байжээ. Хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа ба эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт сулаас үүдэн дээрх хэрэг …

  • 4 September

    Э.Батбаяр: Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүдийг чөлөөлсөн шийдвэр гаргаагүй

    Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусаад багагүй хугацаа өнгөрсөн. Дараагийн гишүүд ямар шалтгаанаар томилогдохгүй байгаа талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Батбаяраас тодрууллаа.  -Монголын Хуульчдын холбоо Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшүүлэхээр хэд, хэдэн удаа хуралдсан ч нэр дэвшигчдээ тодруулсангүй. Танай байгууллагын ажилд хүндрэл учирч байна уу? –Шүүхийн мэргэшлийн хорооны бүрэн эрхийг таван жилийн хугацаатай гэж хуульчилсанбайдаг. Монголын хуульчдын …

  • 4 September

    Соёл, урлагийн ажилтны өдөр болно

    Монгол улсын Засгийн газрын 2019 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 204 дүгээр тогтоолоор батлагдсан “Түүхэн үйл явдал, тэмдэглэлт өдөр”-ийн жагсаалтын 2-р бүлгийн 2.31-д, тус тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх журам”-ын 2.2, 2.3 дахь заалтыг тус тус үндэслэн Соёл урлагийн нийгмийн хариуцлага, манлайллыг өргөх, ололт амжилтыг олон нийтэд мэдээлж сурталчлах, ажиллагсдын хөдөлмөр, бүтээлийг тодруулан …

  • 4 September

    Замын-Үүд боомт түр горимоор ажиллаж байна

    Дорноговь аймгийн Замын-Үүд боомтын шинэчлэлийн ажил эхэлж байгаатай холбогдуулан энэ сарын 01-ний өдрөөс боомтын үйл ажиллагааг нэг жилийн хугацаагаар түр горимд шилжүүлэн ажиллаж байна. Түр горимд хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдах бөгөөд суудлын болон УАЗ автомашинаар зорчигчид хуучин боомтын баруун хойд талд байрлах Замын-Үүд чөлөөт бүсийн зам талбайгаар нэвтэрнэ. Ачаа тээврийн хэрэгслүүдийн хувьд хуучин маршрутад өөрчлөлт …

  • 4 September

    “Тал нутгийн Монгол-2019” олон улсын марафон гүйлтийн тэмцээн болно

    Уламжлал болон зохион байгуулдаг “Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн тэмцээн 2019 оны есдүгээр сарын 08-нд Хүй долоон худагт зохион байгуулагдах гэж байна. Тэмцээн өсвөр нас, насанд хүрэгчид, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн ангиллаар зохион байгуулагдана. Бүртгэлийн хураамж-10.000 Дэлгэрэнгүй мэдээллийг Монголын хөнгөн атлетикийн холбооны 99955521 утаснаас авна уу.

  • 4 September

    “IGX Энтертайнмент” шинэ хамтлагийн уран бүтээлчдийг гадаад улсад бэлтгэнэ

    Энтертайнмент медиа салбарын энтрепренер, загвар өмсөгч О.Билгүүн, хөгжмийн зохиолч, продюсер Б.Нацагдорж \Naki\ нар хамтран “IGX” энтертайнментийг нээжээ. Тэд “IGX” энтертайнментийг үүсгэн байгуулахын тулд багагүй судалгаа, шинжилгээ хийсэн байна. Энтертайнментийг үүсгэн байгуулагч О. Билгүүн K-Pop урлагийг дэлхийн урлаг болгож буй Өмнөд Солонгос улс болон Сингапур улсын энтертайнменттай уулзаж туршлага судалж, хамтын ажиллагаа хийх үндсээ тавиад иржээ. Мөн тус энтертайнментийг үүсгэн байгуулагч …

  • 4 September

    Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын 230 цэг байгуулагджээ

    Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал өнөөдөр сайжруулсан шахмал түлшний хангамжийн бааз, борлуулалтын цэгүүд байгуулах, тээвэрлэх, түгээлт, борлуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр ажиллалаа. “Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших сайжруулсан шахмал түлшний төвийн бүсийн хангамжийн бааз нь өнөөдрийн байдлаар 2300 тонн түлш нөөцөлсөн. Мөн саравчинд 25 кг савалсан түлшийг нөөцлөхөөр бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ …

  • 4 September

    Хоёр улсын төрийн тэргүүн нар Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцов

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар өнөөдөр Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Халхын голын байлдааны түүхт 80 жилийн ойг өргөн тэмдэглэх хүрээнд Монгол, Зөвлөлтийн дайчдын түүхэн ялалтын ач холбогдлыг сурталчлах, тулалдаанд оролцогсдын гавьяа, дурсгалыг алдаршуулан мөнхжүүлэх зэрэг олон ажлыг …

  • 4 September

    Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 10:30-20:00 цагт  17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн ОУБ, …