Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар бараалхлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар “Эрхэм хүндэт Владимир Владимирович Та Халх голын хамтын ялалтын 80 жилийн ойн хүрээнд манай улсад айлчилж, энэ үеэр Тантай уулзаж байгаадаа баяртай байна” гэж уулзалтын эхэнд хэллээ. Ноён В.В.Путин УИХ-ын даргад талархал илэрхийлээд, …
Мэдээ мэдээлэл
September, 2019
-
4 September
В.Путин: Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дорвитой хөгжүүлэх боломж байгаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар 09 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх бараалхав. Уулзалтын үеэр манай улсад албан ёсны айлчлал хийж, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд оролцож байгаад талархаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд энэ удаагийн айлчлалаар Монгол, Оросын харилцаа шинэ түвшинд гарч Иж …
-
4 September
Есдүгээр сарын башёг Какүрюү М.Ананд тэргүүлэн барилдана
Японы мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын барилдаан ирэх ням гаригт эхэлнэ. Энэ сарын башёг их аварга Какүрюү М.Ананд тэргүүлэн барилдахаар болжээ. Харин баруун жигүүрийг их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүлнэ. Есдүгээр сарын башёд макүүчи буюу дээд зиндаанд хоёр их аваргаас гадна маэгаширагийн зүүн жигүүрийн хоёрт Ичиножёо А.Ичинноров, дөрөвт Тамаваши Б.Мөнх-Оргил, баруун жигүүрийн 12-т Дайшохо Ч.Шижирбаяр, арвантавд Азумару С.Тодбилэг нарын монгол сүмочид эрэмбэлэгджээ. Харин …
-
4 September
Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод болох Дорнын эдийн засгийн чуулганд оролцоно
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 4-5-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтад оролцоно. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачилгаар тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын тэргүүлэх нэгдсэн хуралдаанд оролцож, зарим улсын төр, засгийн тэргүүдтэй хоёр талт уулзалт хийхээр төлөвлөж байна.
-
3 September
Танилц: ОХУ-ын Ерөнхийлөгч В.В Путины айлчлалын хүрээнд батлагдсан 10 баримт бичиг
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал болон хоёр орны Төрийн тэргүүн нарын уулзалтын үр дүнд талууд 10 баримт бичигт гарын үсэг зурлаа. ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ: “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин нар, “Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах …
-
3 September
Хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалт Нэг цаг гаруй үргэлжлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Төрийн ордны хүндэтгэлийн гэр өргөөнд уулзлаа. Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэж байгаа нь хоёр орны найрамдал, нөхөрлөлийг бататгаж байгаа хэмээн халуун дотноор эхэлсэн яриа уулзалтын турш ажил хэрэгч, нөхөрсөг, нээлттэйгээр 1:45 минут үргэлжилсэн юм. Товлосон цагаас гурав дахин урт хугацаанд уулзаж, ярилцсан талууд өргөтгөсөн хэлэлцээрт ярилцах байсан бүхий …
-
3 September
“Эрдэнэс Монгол” ХХК ОХУ-ын “Россети” ХК хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав
Зүүн хойд Азийн орнуудыг хамарсан цахилгаан эрчим хүчний нэгдсэн систем бий болгох санаачилга 2010 оноос эхлэн яригдсан. Монгол Улс энэ санаачилгыг анх гаргасан орны хувьд бүс нутагт хэрэгжүүлэхийн төлөөх хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн юм. Тухайлбал, 2018 онд ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн 4 дүгээр чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцохдоо уг санаачилгын хүрээнд бодит төсөл хэрэгжүүлэх санал …
-
3 September
ОХУ-ын ерөнхийлөгч В.В Путины айлчлалын хөтөлбөр
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭРХЭМСЭГ НОЁН ВЛАДИМИР ВЛАДИМИРОВИЧ ПУТИНЫ МОНГОЛ УЛСАД ХИЙХ АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛЫН ХӨТӨЛБӨР 9 дүгээр сарын 3, Мягмар гараг 14.00 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны хэлэлцээ хийнэ /Төрийн ордны хуралдааны “А” танхимд/ бүх хэвлэл 14.55 Албан ёсны хэлэлцээ өндөрлөнө 15.00 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар …
-
3 September
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хүндэт зочны дэвтэрт гарын зурж, дурсгалын зураг татууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хүндэт зочны дэвтэрт гарын үсгээ зурж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай дурсгалын зураг татууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар уулзахаар Төрийн хүндэтгэлийн гэр өргөөг зорив.
-
3 September
УИХ-ын дарга Г.Занданшатар Халх голын 80 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв
Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын нийт иргэд ээ, Халхын голын хамтын ялалтыг дархлалцсан Хүндэт дайчид аа, Та бүхэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа Халх голын түүхэн ялалтын 80 жилийн ойн баярын дайчин цогтой халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье. Өнөөдөр Монголын ард түмэн туурга тусгаар улсынхаа гайхамшигт түүхийн нэгэн бахархалт хуудас, эх нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө зэвсэг барин …
-
3 September
Г.Занданшатар: Дипломын төлөө бус өөрийгөө хөгжүүлж, сурч, мэдэхийн төлөө хичээгээрэй
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.09.02) Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийн 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов. МУИС нь энэ жил 77 дахь хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж байгаа бөгөөд нийт 7 бүрэлдэхүүн сургууль, нэг ахлах сургууль, 20 хүрээлэнтэй, 20 мянга гаруй оюутантайгаар 2019-2020 оны хичээлийн жилээ …
-
3 September
Монголбанк он гарснаас хойш 9.6 тонн алт худалдан авчээ
Монголбанк 2019 оны эхний 8 сард 9.6 тн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үед 12.2 тн үнэт металл худалдан авснаас 2.5 тонноор бага буюу 21%-иар буурсан үзүүлэлттэй байна. Монголбанк 2019 оны 8 дугаар сард 2.1 тн үнэт металл худалдсан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 181.3 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 53.7 …
-
3 September
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн үдшийн цэнгүүн өнөөдөр болно
Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Үдшийн цэнгүүн, урлагийн тоглолт”-ыг маргааш буюу 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 21.00 цагт жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах аж. Уг үйл ажиллагаанд Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн уран бүтээлчид оролцож, төгсгөлд нь ёслолын буудлага хийх юм байна.
-
3 September
Зайсан толгой дахь цэрэг дайчдын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
Халх голын ялалтын түүхт 80 жилийн ойг тохиолдуулан Зайсан толгой дахь Зөвлөлийн цэрэг дайчдын дурсгалын хөшөөнд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва тэргүүтэй албаны хүмүүс цэцэг өргөж, мөнхийн гал асаалаа. Хүндэтгэлийн арга хэмжээнд мөн Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, Батлан хамгаалах яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Бригадын генерал Г.Сайханбаяр, нийслэлийн ИТХ-ын …
-
3 September
Цагдаагийн бие бүрэлдэхүүн албаны бэлэн байдалд ажиллаж байна
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өчигдөр оройн 23.50 цагийн үед Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудалд газардсан. Түүнийг ирэх үеэр Цагдаагийн Ерөнхий газар олон улсын өмнө хүлээсэн үүргийн дагуу нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалт авсан байна. Аль улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд албаныхан айлчлал хийж ирсэн ч тухайн зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг бүрэн хангахын тулд цагдаагийн бие бүрэлдэхүүн албаны бэлэн байдалд ажилладаг. Айлчлалын өмнөх өдрүүдэд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл