БНАЛАУ-д ажлын айлчлал хийж буй Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг энэ сарын 27-ны өдөр тус улсын Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасидад бараалхав. Дэд сайд Б.Батцэцэг 2015 оноос хойш хоёр улсын ГХЯ-дын ээлжит зөвлөлдөх уулзалт Вьентьян хотноо болж байгаа нь Монгол, Лаосын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтойг тэмдэглээд Лаос Улсын Гадаад хэргийн сайдыг Монгол Улсад айлчлах урилгатайг нотлов. Сайд Салөмсай Гуммасид …
Мэдээ мэдээлэл
August, 2019
-
28 August
ОХУ-ын жанжин штабын орлогч дарга А.Ю.Чайков манай улсад айлчилж байна
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд манай улсад айлчилж буй ОХУ-ын ЗХЖШ-ын орлогч дарга, дэслэгч генерал А.Ю.Чайков тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн ордноо хүлээн авч уулзлаа. Талууд жилээс жилд улам өргөжин тэлж байгаа хоёр орны Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, Халхын голын байлдааны ялалтын түүхт ойг хамтран тэмдэглэж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Халхын …
-
28 August
ДАШТ: Б.Ганхайч дагах барилдаан хийнэ
“Токио-2019” жүдо бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр 81, 63 кг-ын жингийн барилдаануудаар үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Ганхайч 3 тойрогт өрсөлдөгчдөө давж шөвгийн 8-д үлдлээ. Б.Ганхайчийн хувьд, Бразил улсын Алексио Кастильостой учраа таарч солгой тохоод вазари, мордоод бас вазари авснаар ялалт байгуулж, дараагийн тойрогт Б.Ганхайч Пинардтай барилдахдаа өрсөлдөгчөө хутгангуут нь мордоод цэвэр ялж, 16-д шалгарлаа. Түүний дараагийн учраа Италийн тамирчинтай …
-
28 August
Төр, захиргааны байгуулагын ажиллах цагийг өөрчилнө
Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөс тогтоол гаргаж, зуны гурван сарын хугацаанд буюу 2019 оны зургаадугаар сарын 1-нээс наймдугаар сарын 31-ний хооронд нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг 08.00 цаг байхаар зохицуулж байгаа билээ. Ажлын цаг 08:00-17:00 цагийн хооронд үргэлжлэх энэ тогтоолын хэрэгжих хугацаа наймдугаар сарын 31-нд дуусгавар болох тул есдүгээр сарын 1-нээс нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажиллах цагийг хуучнаар буюу ажлын эхлэх …
-
28 August
Дэлхийн цагдаагийн олимпид амжилттай оролцсон алба хаагчдыг шагнаж, урамшууллаа
БНХАУ-ын Сычуань мужийн Чеэндү хотод энэ сарын 8-18-ний өдрүүдэд Дэлхийн цагдаагийн олимп “Нэг үүрэг, нэг мөрөөдөл” уриан дор зохион байгуулагдаж, 96 орны 9870 орчим тамирчид спортын 68 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Энэхүү тэмцээнд Монгол улсын цагдаа, дотоодын цэргийн байгууллагыг төлөөлөн спортын 9 төрөлд 21 тамирчин оролцож алтан медаль-9, мөнгөн медаль-17, хүрэл медаль-4 хүртсэн амжилттай эх орондоо ирлээ. Тус тэмцээнд амжилттай …
-
28 August
“Токио-2020” Олимпийн наадмын эргэн тойронд
Япон улсын нийслэл Токио хотноо XXXII удаагийн Олимпийн наадам эхлэхэд жил хүрэхгүй хугацаа үлджээ. Монголын баг тамирчдын Олимпийн гараа болсон, Ази тивийн анхны олимпийн наадам 1964 онд Токио хотноо зохиогдсон бол 56 жилийн дараа тус хотноо олимпийн бамбар дахин бадамлах юм. Tokyo 2020 – Countdown ТОВЧ: Зохион байгуулагч: Токио /Япон/ Хугацаа: 2020.07.24 – 08.09 Төрөл: 33 спортын төрөл, 339 багц медаль Уриа: Ирээдүйгээ нээ /Discover Tomorrow, 未来(あした)をつかもう)/ ОЛИМПИЙН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЭРХ АВСАН НЬ: Зуны олимпийн XXXII наадмыг …
-
28 August
Хүнд даацын ачааны машин зорчигч тээврийн автобусыг мөргөсний улмаас нэг хүн амиа алджээ
Хүнд даацын ачааны машин зорчигч тээврийн автобусыг мөргөснөөс хүний амь нас хохирсон осол гарсан байна. Тодруулбал, 2019 оны наймдугаар сарын 28-ны 00:00 цагийн үед Улаанбаатараас Дархан чиглэлд явж байсан 32 зорчигчтой автобусыг хүнд даацын ачааны машин мөргөсний улмаас нэг хүн нас барж, таван хүн эмнэлэгт хүргэгдсний хоёрт нь гэмтлийн зэрэг тогтоогдсон байна. Ослын нөхцөл байдлын тухайд гэвэл Сэлэнгэ аймгийн нутаг …
-
28 August
Есдүгээр сарын 3-нд бүх нийтээр амарна
Халх голын ялалтын 80 жилийн тэгш ой тохиож байгаатай холбогдуулан есдүгээр сарын 3-ны өдрийг Бүх нийтээр амрах өдөр болгож, харин есдүгээр сарын 7-ны бямба гарагийг ажлын өдөр болгох зохицуулалтыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргажээ. Иймд есдүгээр сарын 3-ны мягмар гарагт бүх нийтээр амрах юм байна.
-
28 August
У.Хүрэлсүх: Засгийн газар бизнес эрхлэгчидтэй улирал тутам уулзаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын зарим сайд нар, яам агентлагийн удирдах албан тушаалтнуудын хамтаар бизнес эрхлэгчидтэй МҮХАҮТ-д уламжлалт “Бизнес уулзалт”-аа хийв. Уулзалтад 250 гаруй бизнес эрхлэгч, 20 гаруй ТББ-ын төлөөлөл оролцож Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, хариулт авч, санал хэлэв. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Монгол Улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, бизнес эрхлэгчдийн ажиллах орчин, үйл ажиллагааг …
-
28 August
Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэгт нөхөн сэргээлт хийнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 145 дугаар тогтоолоор 2017-2020 онд “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр“-ийг баталсан бөгөөд уг хөтөлбөрийн 4-р зорилтын хүрээнд Нарангийн энгэр, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийг 2020 оноос эхлэн хэсэгчлэн хааж, нөхөн сэргээлт хийхээр бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Энэхүү нөхөн сэргээлтийг Төв цэвэрлэх байгууламжийн хур лагийг боловсруулж гаргасан бордоог ажшиглаж хийх талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын …
-
28 August
ДАШТ: О.Ууганбаатар, Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч нар барилдана
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2019 оны ДАШТ-ий 4 дэх өдөр өнөөдөр /2019.08.28/ эрэгтэй 81 кг болон эрэгтэй 63 кг-н жингийн барилдаанаар үргэлжилнэ. Эрэгтэйчүүдийн 81 кг-н жинд манай шилдэг мастеруудын нэг болох Д.Нямхүүг залган гарч ирсэн ОУХМ, Азийн наадмын хүрэл, ААШТ-ий хошой хүрэл, 2017 оны Токиогийн Их Дуулга тэмцээний аварга О.Ууганбаатар барилдана. Харин Эмэгтэй 63 кг-н жинд 2017 оны дэлхийн аваргын хүрэл …
-
28 August
А.В.Александровын нэрэмжит чуулга хүндэтгэлийн тоглолт хийлээ
Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ОХУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Хойд Осетын Ардын жүжигчин, Уран сайхны удирдаач, Хурандаа Геннадий Саченкюкээр ахлуулсан 132 хүний бүрэлдэхүүнтэй А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын хүндэтгэлийн тоглолт өчигдөр Соёлын төв өргөөнд боллоо. Тоглолтыг нээж Шадар сайд Ө.Энхтүвшин хэлсэн үгэндээ “Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг Монгол …
-
28 August
Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа хураана
Улсын ургацын комисс өчигдөр хуралдлаа. Тус хурлаар 2019 оны ургацын төлөв байдал, урьдчилсан баланстай танилцаж, цаг агаарын төлөвийн мэдээллийг сонсож, ургац хураалтын технологийн зөвлөмж гаргасан байна. 2019 онд улсын хэмжээгээр 364.8 мянган га-д үр тариа, үүнээс 340.1 мянган га-д улаанбуудай 14.8 мянган га-д төмс 8.0 мянган га-д хүнсний ногоо 82.4 мянган га-д тосны 42.0 мянган га-д тэжээлийн ургамал буюу нийт 512.0 мянган га-д тариалалт хийсэн байна. Урьдчилсан балансаар …
-
28 August
Баялаг бүтээгчидтэйгээ хамтран ажиллахад хот бүх талаар нээлттэй байх болно
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Засгийн газрын гишүүд болон Хотын захирагчийн хамт бизнес эрхлэгчидтэй уулзлаа. МҮХАҮТ-д болсон энэхүү “Бизнес уулзалт”-д 250 гаруй бизнес эрхлэгч, 10 гаруй ТББ-ын төлөөлөл оролцож Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, санал бодлоо хэлсэн юм. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, бизнес эрхлэгчдийн ажиллах орчин, үйл ажиллагааг дэмжих талаар Засгийн газраас баримталж …
-
28 August
Налайхын авто замын далангийн ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар өчигдөр Гацууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажилтай танилцан, газар дээр нь очиж ажиллалаа. Өнөөдрийн байдлаар нийт замын ажлын гүйцэтгэл 50 хувьтай, далангийн ажил 85 хувьтай хийгдсэн. Хоолой, тунелийн ажил дууссан. Цементээр эхлүүлсэн хучилт 1 км байна. Замын цементэн хучилтыг ирэх …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл