Мэдээ мэдээлэл

August, 2019

  • 23 August

    Ажил үүргээ гүйцэтгэж явсан алба хаагчид голд живж байсан иргэний амь насыг аварчээ

    Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахмад Б.Соронзонбаатар, С.Оргил, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Энхжин нар эрэн сурвалжлах чиглэлээр үүрэг авч, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр орчимд самналт хийж байжээ. Алба хаагчид гол орчмоор явж байх үеэр хүний орилох дуу сонсогдсноор ийнхүү Туул …

  • 23 August

    БНСУ-ын визний хариуг арван хоногт авдаг болно

    Монгол Улсад айлчлал хийж буй БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гю-геүн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-д гадаадад оршин сууж буй хамгийн олон монголчууд буюу 46 мянга орчим хүн ажиллаж, амьдарч байгааг дурдаад, монгол иргэд БНСУ-д зорчиход тулгардаг зарим саад бэрхшээлийг арилгах, хөнгөвчлөх талд анхаарал хандуулж ажиллахыг …

  • 23 August

    У. Цогтбаяр: Киноны зохиолоо бичиж эхлэхдээ Хавдар судлалын Үндэсний төвийн эмч нараас зөвлөгөө авсан

    Залуу уран бүтээлчид болох У.Цогтбаяр, Г.Лхагвацэрэн нарын хамтарсан дэлгэцийн хоёр дахь уран бүтээл болох “Өндгөн Толгойт” уран сайхны кино өчигдөр /2019.08.22/ “Өргөө” кино театр нээлтээ хийлээ. У.Цогтбаяр, Г.Лхагвацэрэн нар “Өндгөн Толгойт” уран сайхны киноныхоо гол дүрд өөрсдийн жинхэнэ нэрээр тоглохын сацуу төрснөөс ч ялгаагүй ах, дүүсийн дүрийг бүтээсэн байна. Нээлтийн үеэр дэлгэцийн бүрэн хэмжээний хоёр дахь уран бүтээлээ үзэгчдийн хүртээл …

  • 23 August

    “Улсын дугаар 2019” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэллээ

    Тээврийн цагдаагийн албанаас тээврийн хэрэгслийн улсын дугаартай холбоотой нийтлэг илэрч байгаа зөрчлүүдийг арилгуулахаар “Улсын дугаар 2019” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэллээ. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн улсын дугаарын зөрчилд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэн зохион байгуулж Тухайлбал: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын /тоо, үсэг нь арилж бүдгэрсэн, засварласан, буруу суурилуулсан, стандартын дагуу хэвлэгдээгүй гэх мэт/ зөрчлийг илрүүлэн газар …

  • 23 August

    Зуун айл орчмын авто замыг ирэх аравдугаар сард ашиглалтад оруулна

    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн X, XI, XII хорооны нутаг, Зуун айль дахь барилгын материалын захыг үе шаттай нүүлгэх асуудлыг судлах Ажлын хэсгийн ээлжит хурал боллоо. Хурлын үеэр Ажлын хэсгийн ахлагч, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Ч.Гантулга дээрх байршилд хийж буй бүтээн байгуулалтын ажлууд болон бусад шаардлагатай мэдээллийг өгсөн. Өнгөрсөн хугацаанд эл ажлын хэсэг нийт есөн удаа хуралдаж, цаг үеийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, барилгын материалын захыг үе шаттай нүүлгэх …

  • 23 August

    Г.Лхагвацэрэн: Уран бүтээлчид маань кинондоо сэтгэл хангалуун байгаа

    Залуу уран бүтээлчид болох У.Цогтбаяр, Г.Лхагвацэрэн нар буюу Цогтоо, Жижгээ нарын хоёр дахь уран бүтээл “Өндгөн Толгойт” УСК өчигдөр /2019.08.22/ “Өргөө” кинотеатрын төв салбарт нээлтээ хийлээ. Киноны нээлтэд олны танил уран бүтээлчдээс гадна жүжигчдийн гэр бүл, найз нөхөд нь ирсэн байв. Тус  киноны зохиолыг Г.Анхбаяр, Ц.Амартүвшин нар бичжээ. Мөн  ерөнхий найруулагчаар нь Ц. Амартүвшин  ажилласан байна. Уг киногоор  Монголд тулгамдаад байгаа элэгний хорт хавдрын асуудлыг хөндөж, …

  • 23 August

    3х3 сагсан бөмбөгийн Гран При тэмцээн Монголд болно

    “Токио 2020” олимпын наадмын эрхийн оноо олгох 3х3 сагсан бөмбөгийн мэргэжлийн Гран При тэмцээн есдүгээр сарын 13-14-нд Бөхийн Өргөөнд болох гэж байна. “ММС SUKHBAATAR CHALLENGER” нэртэй тус тэмцээнд манай улсаас “Ulaanbaatar MMC Energy”, “ARA ADM Taikhar” багууд оролцох бол Сербийн алдарт “Нови Сад”, “Лиман”, АНУ-ын “NY Harlem” багууд Монголд хүрэлцэн ирнэ. Тэмцээнд мөн Литва, Польш, Япон, Филиппин зэрэг 10 орны баг …

  • 23 August

    “ХУР” системийг ашигласнаар БНСУ-ын виз мэдүүлэгчид 10 хоногийн дотор хариугаа авах болно

    Монгол Улсад айлчлал хийж буй БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гю-геүн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-д гадаадад оршин сууж буй хамгийн олон монголчууд буюу 46 мянга орчим хүн ажиллаж, амьдарч байгааг дурдаад, монгол иргэд БНСУ-д зорчиход тулгардаг зарим саад бэрхшээлийг арилгах, хөнгөвчлөх талд анхаарал хандуулж ажиллахыг хүсэв. …

  • 23 August

    С.Амарсайхан: Гаргасан шийдвэр, эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэхийн тулд бүх талууд хичээж ажиллах шаардлагатай

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан  нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудтай уулзан, цаг үеийн хийж хэрэгжүүлж буй ажлууд ямар түвшинд хэрэгжиж байгааг тодруулан, цаашид удааширч буй түргэвчлэх шаардлагатай зарим ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өглөө. Нийслэлийн Газар, зохион байгуулалтын албанд олон нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгжийн судалгааг эцэслэн гаргах, Хот байгуулалт, хөгжлийн …

  • 23 August

    Өнөөдөр таван дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 23-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏱ 11:00-16:00 цагт: БЗД 8-р хороо АТҮТ Баянзүрх салбар болон ойр орчмоор, ⏱ 11:00-18:00 цагт: БЗД 20-р хороо Иргэн Наранцэцэг, Рендэр, Улаанбаатар бодь буян ХХК, 10 айл, Булагийн ам, Бага Шар хоолой, Шар хоолой, Гачуурмаа, Дунд төгөл, Их, бага амууд, Баяндөхөм, Туул, …

  • 22 August

    Ерөнхийлөгч “Англи хэлтэй залуус” хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаанд оролцлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжсэн “Англи хэлтэй залуус” дэд хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа өнөөдөр Сүхбаатарын талбайд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Монголын оюутан, залуусын хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөл” нь 2018 онд байгуулагдсанаасаа хойш орон даяар 36,000 гаруй ахлах ангийн сурагч, оюутантай уулзаж, тэдний …

  • 22 August

    Өсвөрийн тамирчид зургаан алт хүртжээ

    Олон улсын хүүхдийн спортын 9-р наадам ОХУ-ын Чита хотноо спортын 11 төрлөөр амжилттай зохион байгуулагдаж байна. Монгол улсын баг, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны баг, ОХУ-ын Буриадын баг, Чита хотын 1-р, 2-р баг, Саха Якут, Забайкалын хязгаарын баг тамирчид оролцож байна . Өнөөдрийн байдлаар Монгол Улсын өсвөрийн тамирчид жүдо бөх, хөнгөн атлетикийн төрлөөр нийт 6 алт, 1 мөнгө, 4 …

  • 22 August

    Монголын Барилгын үндэсний Ассоциацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд өнөөдөр /2019.08.22/ Монголын Барилгын үндэсний Ассоциацын төлөөллүүдийг хүлээн авч уулзан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, уялдааг хэрхэн сайжруулах боломж байгаа талаар нээлттэй ярилцлаа. Нийслэл хотод өрнөж байгаа бүтээн байгуулалтууд болон зарим нэг томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнгийн талаар хотын Захирагч  С.Амарсайхан дэлгэрэнгүй мэдээлэхийн сацуу Монголын Барилгын үндэсний Ассоциацитай …

  • 22 August

    Бүлэг этгээдийг баривчилжээ

    Бүлэг этгээдийг цагдаагийн газраас баривчилжээ. Тодруулбал, шөнийн цагаар согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, ганц нэгээрээ яваа охид, эмэгтэйчүүдийг араас нь дагаж улмаар зодож, эд зүйлсийг нь дээрэмддэг дөрвөн бүлэг, 15 этгээдийг тус газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлсэн байна. Урьдчилсан байдлаар эрхэлсэн тодорхой ажилгүй 17-29 насны М, Э, Д, Б, Э, А нар нь Нийслэл …

  • 22 August

    Армийн генерал О.Л.Салюков Монгол Улсад айлчилж байна

    ОХУ-ын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн Ерөнхий командлагч, Армийн генерал О.Л.Салюков энэ сарын 20-22-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Эрхэм генералыг өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Уулзалтын эхэнд хоёр улсын зэвсэгт хүчний хамтын ажиллагаа амжилттай хөгжсөөр байгаад сэтгэл ханамжтай байгааг хоёр тал дурьдаад, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд санал нэгтэй …