Дорноговь аймгийн Алтанширээт сумын нутагт 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулах хүчин чадалтай “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг барьж байгуулах төслийн бэлтгэл ажлын хүрээнд авто замын болон төмөр замын барилгын ажил, 110 квт-ын хаалттай хуваарилах байгууламж бүхий цахилгаан дамжуулах агаарын шугамын анкер барих, үйлдвэрийн газар талбай тэгшлэх зэрэг дэд бүтцийн ажлуудад шаардлагатай санхүүжилтийг Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгож байна. …
Мэдээ мэдээлэл
August, 2019
-
22 August
Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 21-ний өдөр иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, “Оргил” салбаруудад зохион байгуулж хууль, эрх зүйн чиглэлээр нийт 100 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.
-
22 August
Б.Тамир: Toto Cutugno, Boney М, QUEEN хамтлаг дуучдын уран бүтээлүүдийг албан ёсны эрхтэйгээр худалдан авч кинондоо ашигласан
“Маш нууц 1,2”, “Зүрхний хилэн” гээд бүтээсэн бүтээл бүрээрээ үзэгч түмнийхээ мэлмий болоод оюуныг үргэлж тэлж байдаг “Фантастик” продакшны залуус энэ намар бас нэгэн шинэхэн уран бүтээлээр үзэгчдэдээ бэлэг барих гэж байна. Тэд энэхүү бүтээлээ “37-р точка” хэмээн нэрлэжээ. Та бүхэнд тус киноны ерөнхий найруулагч, МУСТА Б.Тамиртай хийсэн ярилцлагыг хүргэж байна. -Фантастик продакшны анхны олон ангит кино тун удахгүй нээлтээ …
-
22 August
Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээ иргэдэд хүрч үйлчилж байна
Нийгмийн даатгалынхан “явуулын үйлчилгээ” гэх шинэ ажил эхлүүлээд хагас жил шахам болж байна. Төрийн үйлчилгээ гэхээр хүнд суртал, урт дараалал төсөөлдөг иргэдийн хувьд өөрийнх нь ажил, гэрт хүрч үйлчилнэ гэхээр ихээхэн олзуурхаж байгаа юм. Тус үйлчилгээг гурван үе шаттайгаар явуулж байгаа юм байна. Эхний ээлжинд Нийслэлийн төвийн зургаан дүүргийн томоохон зах, худалдааны төвүүд дээр очиж үйлчилгээ үзүүлжээ. Нийт 25 удаа …
-
22 August
Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр баталлаа
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг БСШУС-ын сайдад үүрэг болголоо. Сүүлийн жилүүдэд биеийн тамир, спортоор хичээллэх иргэдийн тоо нэмэгдэж, тодорхой эрэлт бий болсон бөгөөд 2022 онд биеийн тамир спортоор хичээллэх иргэдийн тоо 200 мянгаар нэмэгдэх тооцоо байна. Өсөн нэмэгдэх эрэлтийг биеийн тамир, спортын салбарын өнөөгийн …
-
22 August
С.Амарсайхан: Төрийн албаны хүнд суртлыг нэн даруй зогсоож ажлын уялдаа холбоогоо нэгтгэж ажиллах хэрэгтэй
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн /2019.08.21/ хуралдаан сайжруулсан шахмал түлшний 40 дундын агуулахууд болон борлуулалтын цэгүүдэд хийсэн хяналт шалгалт болон нийслэл хотод зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудад хийсэн шалгалтын талаарх мэдээлэлүүдээр үргэлжиллээ. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд энэ сарын 10-наас 19-ны хооронд “Тавантолгой түлш” ХХК дээр сайжруулсан шахмал түлшний туршилтын тээвэр …
-
22 August
Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогыг баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан наймдугаар сарын 21-нд хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогыг баталж, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөв, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, …
-
22 August
Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулсан “Бид мартахгүй” үзэсгэлэн дэлгэгдэнэ
Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Бид мартахгүй” үзэсгэлэнг өнөөдөр Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Монгол цэргийн музейн үзэсгэлэнгийн танхимд нээнэ. Энэхүү үзэсгэлэнд Халх голын байлдааны оршил үе, үндсэн үе, төгсгөл үеийг харуулсан түүх, эрдэм шинжилгээ, лавлагаа мэдээлэл, танин мэдэхүйн ач холбогдол бүхий баримт, гэрэл зургийн самбарууд, архивын эх баримтууд болон 100 гаруй үзмэр эд өлгийн зүйлийг дэлгэх …
-
22 August
Өнөөдөр зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана
Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.Баянзүрх 10:30-17:00 цагт 10, 26-р хороо УСУГ-ын худгууд11:00-18:00 цагт Хогийн төвлөрсөн цэг, Иргэн Баянмөнх болон эдгээрийн ойр орчмоор12:00-17:00 цагт 20-р хороо УСУГ-ын 1-21-р худаг, Удирдлагын төвСүхбаатар 10:30-20:00 цагт 5-р хороо Доктор авто сүлжээ ХХК, Орбита эмнэлэг болон эдгээрийн ойр орчмоорЧингэлтэй 10:30-20:00 цагт 19-р хороо …
-
22 August
Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сэлгэн ажиллуулах журмыг хэлэлцлээ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сэлгэн ажиллуулах журам” болон “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журам”-ыг хэлэлцлээ. Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын 137 сургууль, 231 цэцэрлэг боловсролын үйлчилгээ үзүүлж байна. Цаашид ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд боловсролын үйлчилгээний чанарыг …
-
21 August
Хөвсгөл нуур орчмын бүсийг “Эко аялал жуулчлалын бүс” болгоно
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын цэнгэг усны 70 хувийн нөөцийг агуулдаг, байгалийн үзэсгэлэн цогцолсон, дотоод гадаадын жуулчдын аяллын гол урсгалыг татаж буй Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, цаашид хүрээлэн буй орчинд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор тус бүс нутгийг “Эко аялал жуулчлалын бүс” болгохоор шийдвэрлэлээ. Хөвсгөл нуурын “Эко аялал жуулчлалын бүс”-д ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, ус ашиглах гэрээ байгуулж, …
-
21 August
Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогыг баталлаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцдээ. Тухайлбал, төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогыг баталж, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөв, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Сангийн сайд …
-
21 August
“Сити молл” цогцолбор барилгын талбайд осол гарч нэг хүн нас баржээ
Хан Уул дүүргийн 15 дугаар хороонд баригдаж буй “Сити Молл” цогцолборын барилгад осол болж, хүний амь эрсэдсэн хэрэг наймдугаар сарын 20-ны 11:00 цаг орчим гарчээ. Энэ тухай тодруулбал, барилгын гүйцэтгэгчээр ажиллаж буй “Ти Жи К” ХХК-ийн цахилгаанчны туслах ажилтай, эрэгтэй, 17 настай Д нь цаасны хутганы запас авахаар явахдаа 11 давхрын хамгаалалтгүй лифтний хонгил руу унаж нас барсан байна. Осол гарах …
-
21 August
Бусдын овог, нэр, регистр ашиглан гадаад паспорт гаргуулж, хил нэвтэрсэн этгээдийг эрэн сурвалжилж байна
Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэгт холбогдсон этгээдийг эрэн сурвалжилж байна. Уг этгээд нь бусдын овог, нэр, регистрийг ашиглан гадаад паспорт хуурамчаар гаргуулан авч, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрчээ. Танд энэ хүний талаар өгөх мэдээлэл байгаа бол 92263619, 92007770, 106 дугаарын утсаар холбогдож, бидэнтэй хамтран ажиллахыг хүсье. …
-
21 August
“Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээ Улаанбаатар хотноо зохион байгуулагдана
Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд “Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээ ирэх сарын 2-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэ талаар өнөөдөр Хятадын ӨМӨЗО-ны ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшян, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн тэргүүн Ли Вэй болон нийслэлийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл