Мэдээ мэдээлэл

March, 2019

  • 20 March

    “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт 15-аас дээш насныхан хамрагдана

    Хүн амын нас баралтын 15 хувийн эзэлж буй элэгний хорт хавдрын өвчлөл, иргэнд үүсэх санхүүгийн хүндрэлийг бууруулахад чиглэсэн олон хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч иргэдийн эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээнд хамрагдалтын идэвх хангалтгүй хэвээр байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор …

  • 20 March

    “STEAM Career Fair” мэргэжил танилцуулах өдөрлөг болно

    Багачуудын Код Академи ХХК нь өсвөр насны сурагчид болон эцэг эхчүүдэд нь зориулан мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор “STEAM Career Fair” мэргэжил танилцуулах өдөрлөгийг энэ сарын 24-нд 12:00-16:00 цагт Start-Up terminal-д зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөгт оролцсоноор: Зорилгоо хэрхэн тодорхойлох, Өөрийгөө хэрхэн хөгжүүлэх, Мэргэжил сонгохдоо анхаарах зүйлс, Их сургуульд элсэхээс өмнөх бэлтгэл, STEAM (Science, Technology, Engineering, Art, Math) гэж юу вэ, тус …

  • 20 March

    “Нийгмийн даатгал” гар утасны аппликэйшнийг онлайнаар баталгаажуулж эхэллээ

    Нийгмийн даатгалын байгууллага нь гар утасны аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Одоогийн байдлаар тус аппликэйшний хэрэглэгчийн хандалтын тоо 41 мянгад хүрээд байгаа аж. Гар утасны аппликэйшнийг ашиглах сонирхолтой боловч хэлтэст очиж баталгаажуулах нь хүндрэлтэй, гадаадад оршин суугаа иргэдийн хувьд боломжгүй байсан. Тэгвэл өнөөдрөөс /2019.03.20/ эхлэн гар утасны аппликэйшний бүртгэлээ онлайнаар баталгаажуулах боломжтой боллоо. Иргэд гар утсандаа “Нийгмийн даатгал” …

  • 20 March

    ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

    Шүүхийн шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын дарга,  бригадын генерал Ц.Амгаланбаяр нь өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.  Тэрээр өөрийн хүсэлтээр чөлөөгдөх хүсэлтээ өгсөн тул дараагийн дарга томилогдох хүртэл ажлаа үргэлжлүүлэн хийх ёстой байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Булган аймгийн Булган суманд байрлах хорих 439 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байсан хоригдлуудыг мод тээвэрлэх ажилд авч явж …

  • 20 March

    Ахуйн гал түймрийн улмаас 17 хүн амь насаа алджээ

    Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 1222 удаагийн ахуйн гал түймэр гарч, түймрийн улмаас 17 хүн амь насаа алджээ. Үүний  11 нь том хүн  6 нь хүүхэд байгаа юм. Гал түймрийн шалтгаан нөхцөл нь айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй үйл ажиллагаа, …

  • 20 March

    Ерөнхийлөгч ААН-ийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал хүргүүлэв

    Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал хүргүүлэх тухай албан бичгийг өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт илгээв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: “…Энэхүү хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулагч, гадаад улсын хуулийн этгээдүүд болон тэдгээрийн харилцан хамаарал бүхий дотоодын аж ахуйн нэгжүүдийн татварын хувь хэмжээг их хэмжээгээр …

  • 20 March

    Халдварт саагийн эсрэг идэвхигүйжүүлсэн вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлэх сургалт эхэллээ

    Вакцин дархлаажуулалтын “Глобал Алянс” сангийн санхүүжилтээр ЭМЯ, НЭМГ, ХӨСҮТ-өөс хамтран халдварт саагийн эсрэг идэвхигүйжүүлсэн вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлэх бэлтгэл ажлын сургалтыг дүүрэгчилсэн байдлаар зохион байгуулж эхэллээ. Энэ хүрээнд өчигдөр Сонгинохайрхан дүүргийн ӨЭМТ, эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, вакцинатор болон нийгмийн ажилтан, бусад холбогдох мэргэжилтнүүд сургалтанд хамрагдаж байна. Сургалтад хамрагдсанаар дархлаажуулалтын үйл ажиллагааг гүйцэтгэдэг эмч, сувилагч, нийгмийн ажилтан, халдвар судлагч болон бусад …

  • 20 March

    Ц.Элбэгдорж юу дуртайдаа ЭЗЭН суух уу?

    Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ажлын өрөөнд нэгжлэг хийж, түүний хувийн цуглуулга дахь уран зургуудыг хураан авсан тухай эх сурвалж мэдээллээ. Нэгжлэг хийх явцад түүний ажлын өрөөнд 1000 гаруй зураг байсан гэнэ. “Их тэнгэр” цогцолборын “Хатан туул” рестораны ханыг нь чимэглэхээр түр байршуулна гэсэн гэрээтэйгээр Дүрслэх урлагийн музейгээс 40 бүтээл байршуулснаас 21 зургийг нь олоогүй гэдгийг Уран зургийн галерей, Тагнуулын Ерөнхий газрын …

  • 20 March

    Х.Бат-Ялалтыг бусдыг заналхийлсэн гэх хэргээр шалгаж эхэлжээ

     Өнгөрсөн оны аравдугаар сард Булган аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч Э.Мөнхтулга албан үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаачийн ар гэрийнхний зүгээс Х.Бат-Ялалтыг талийгаачийн үхэлд буруутай гэж үзэн, цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу түүнд Булган аймгийн цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн 21.8, 21.9-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ. Тэгвэл Х.Бат-Ялалтыг дахин нэг хэргээр шалгаж эхэлсэн байна. …

  • 20 March

    “ӨГЛӨӨНИЙ СОНИН”-ы ТОЙМ: З.Энхболдын дэлгэрэнгүй ярилцлага нийтлэгдлээ

    Өдөр тутмын “Өглөөний сонин” -ын өнөөдрийн /2019.03.20/ шинэ дугаарын тойм мэдээлэл хүргэе. Шинэ дугаарын “Өглөөний зочин”-оор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уригджээ. Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн дуулиан, 400 орд газрыг төрд эргүүлэн авах асуудлаар болон улс төрийн цаг үеийн чухал сэдвүүдийн эргэн тойронд дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Мөн УИХ-ын гишүүн асан С.Баярцогт өөртэй нь холбоотой оффшор дансны тухай олон нийтэд тайлбар хийсэн мэдээлэл бүрэн эхээрээ “Өглөөний …

  • 20 March

    Хоёр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж хоёр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүгч С.Батжаргал, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Долгормаа хоёрын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн байна. Дээрх хоёр шүүгч гэмт хэрэгт холбогдсон учир албан тушаалаас нь чөлөөлж, шүүгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байгаад хэргийг шалгах, мөрдөн байцаах үндэслэлтэй гэж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс …

  • 20 March

    Ц.Элбэгдорж: Миний өрөөг нэгжээгүй

    ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаныхан өчигдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн албан өрөөнд нэгжлэг хийж, 1000 гаруй уран зураг хурааж авсан гэсэн мэдээлэл өнөөдрийн зарим хэвлэлд нийтлэгджээ. Энэ талаар  Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудсандаа, “Женко технологи. Таван толгойд бүрдүүлсэн цаас нь болохоо байсан уу! Эсвэл 10 хоногийн өмнө төрд шахсан 280 сая ам.долларын шороо нь олны анхааралд орох гээд байна уу. ШХАБ-д …

  • 20 March

    Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн албан өрөөнд нэгжлэг хийжээ

    Цагдаагийн байгууллагаас өчигдөрЕрөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ажлын байранд нэгжлэг хийж хэд, хэдэн уран зургийг хураан авчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Уг үйл явдал болсон нь үнэн. Түүний уран зургуудтай холбоотой хэрэг үүссэн байж болзошгүй” гэх мэдээллийг өглөө. Нэгжлэг хийхэд түүний өрөөнд 1000 гаруй уран зураг байсан гэх мэдээлэл байна.  

  • 20 March

    Насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ

    Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш  “Буянт-Ухаа” спортын ордонд эхэлнэ. Анхдугаар тэмцээнд Монгол, Иран, БНХАУ, Казахстан, Узбекистан, Кыргызстан, Сингапур, Тажикистан, Туркменистан, Тайвань, Йемень, Энэтхэг гэсэн 12 орны 200-аад тамирчин оролцох юм байна. Манай улсаас бөхийн гурван төрөлд (сонгомол бөх, чөлөөт бөх эрэгтэй, эмэгтэй) 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Г.Ганхуяг, Ц.Намуунцэцэг, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт …

  • 20 March

    УИХ-ын чуулган хуралдана

    УИХ-ын чуулган өнөөдөр /2019.03.20/ 10.00 цагт хуралдана. Тус хуралдаанаар таван хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр …