Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нар өнөөдөр (2019.05.22) Монголбанкинд зочиллоо. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан энэ үеэр Монголбанкнаас сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд Монголбанкны хуримтлагдсан алдагдал буурч, ГВУН 3.8 тэрбум ам.долларт хүрснээс гадна банкны салбарын голлох хуулиудад өөрчлөлт орж, эрх зүйн шинэчлэлийг эхлүүлсэн, ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд банкны салбарт бүтцийн өөрчлөлт …
Мэдээ мэдээлэл
May, 2019
-
23 May
Өнөөдөр долоон дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу долоон дүүрэг, Төв аймагт цахилгаан хязгаарлана. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 19, 22, 24-р хороо Жаргалантын 2, 4, 5, Газарчины 3-6, Овоотын 5, 9, Дэнжийн 1-3, Цайзын 4/А, 5/А, 6, 7, 8, 10-19-р гудамжууд, Иргэн Анхтуяа, Жунсон констракшн, Хаг нуур, Их Могул, Таван өлзий, Газарчин-2, Бодь буян ХХК-ууд, болон эдгээрийн ойр орчмоор, СҮХБААТАР …
-
23 May
Б.Хурцыг үргэлжлүүлэн хорьж шалгах эсэхийг өнөөдөр шийднэ
Тагнуулын ерөнхий газрын дарга асан, генерал Б.Хурцыг ШШГЕГ–ын Урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьж шалгаж буй. Өнөөдөр түүнийг хорьж шалгах 15 хоногийн хугацаа дуусгавар болж байгаа тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжлүүлэн хорих, эсвэл батлан даалтад гаргах эсэхийг шийдвэрлэнэ. Эрүүгийн цагдаагийн албанаас Б.Хурцыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, мөн хууль тогтоомж …
-
22 May
Гурван үндэслэлээр 95 тусгай зөвшөөрлийг цуцалжээ
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2019.05.22) хуралдаан 10 цаг 09 минутад эхэлж, Байнгын хорооны дарга Х.Болорчулуун хэлэлцэх асуудлыг танилцууллаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ нар хүнсний аюулгүй байдлыг хангах, мах, хүнсний хангамжийн асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд мэдээлэл хийх шаардлагатай гэсэн санал гаргасныг Байнгын хорооны дараагийн …
-
22 May
Г.Занданшатар: ХЭҮК-ын үйл ажиллагаа хууль эрх зүйн, зохион байгуулалтын шинэчлэл хийх шаардлагатай
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар УИХ-ын харьяа байгууллагуудын ажил байдалтай танилцаж байгаа билээ. Өмнө нь Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газарт тус тус ажилласан бол өнөөдөр (2019.05.22) тэрбээр Хүний эрхийн үндэсний комисст ажиллав. Монгол Улсад Хүний эрхийн үндэсний комисс байгуулагдсанаас хойших 19 жилийн хугацаанд ирж, ажил байдалтай нь танилцаж байгаа анхны УИХ-ын дарга болсонд Хүний эрхийн үндэсний комиссын дарга …
-
22 May
Т.Аюурсайханыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгох саналыг дэмжлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2019.05.22) хуралдаанаар “Бусад” асуудлын хүрээнд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцэж, энэ талаарх саналыг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулсан юм. Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасны дагуу Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга …
-
22 May
Д.Цогтбаатарын БНЧУ-д хийсэн айлчлал амжилттай өндөрлөлөө
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНЧУ-ын Гадаад хэргийн сайд Томаш Петржичекийн урилгаар тус улсад 5 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хоёр дахь өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНЧУ-ын Ерөнхий сайд Андрей Бабишт бараалхаж, хоёр орны худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, чингэхдээ Чехийн техник, технологи, туршлагаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн …
-
22 May
БНСУ: Визний хариу гурван сарын дараагаас гарна
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас виз мэдүүлж буй иргэдийн материалыг хамгийн багадаа ажлын 50 хоногт шалгаж байгаа аж. Тиймээс тус улсыг зорих гэсэн иргэд визний хариугаа 10 долоо хоног буюу 90 хоногоос дээш хугацаанд авч байгаа юм байна. Мөн визний хариу удаан гарах болсон шалтгаан нь тус улсад хууль бусаар амьдрах иргэдийн тоо нэмэгдсэнээс материал шалгах явц удааширжээ. …
-
22 May
Баянзүрхчүүд энэ Бямба гаригт зуслан, ногоон бүсийг цэвэрлэнэ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг хангахын тулд бүх нийтийн их цэвэрлэгээг 7 хоног бүр тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Тодруулбал, Зуслан ногоон бүс, байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хог хаягдлаас үүдэлтэй хөрс, усны бохирдол, халдварт өвчний тархалтаас сэргийлэх зорилгоор энэ бямба гаригт зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж …
-
22 May
“Улаанбаатар Травэл экспо 2019” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэн амралтын өдрүүдэд болно
Аялал зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан “Улаанбаатар Травэл экспо 2019” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэн тав дахь жилдээ энэ сарын 24-26-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвд зохион байгуулагдах гэж байна. Энэ зун амралтаараа хаашаа аялахаа төлөвлөж байгаа дотоодын аялагч, амрагчид тус үзэсгэлэнгийн үеэр доорх мэдээллийг авах боломжтой. Үүнд: аяллын маршрутын цогц мэдээлэл аяллын даатгалын иж бүрэн үйлчилгээ аялал жуулчлалын шинэ чиг хандлагын …
-
22 May
“Өхөөрдөм гоёо” монгол туургатны хүүхдийн загварын их наадам нийслэлийн Засаг даргын ивээл дор болно
Монгол туургатан хүүхэд багачуудыг нэгтгэсэн Монголын үндэсний хувцасны соёлыг хүүхэд багачуудад түгээн дэлгэрүүлэх зорилготой “Өхөөрдөм гоёо-2019” олон улсын загварын их наадмыг энэ жил нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулах гэж байна. Монголын үндэсний хувцасыг сурталчлан таниулах, өвлүүлэн үлдээх, үндэсний өв соёлоор дамжуулан хүүхэд багачуудад түүх соёлоо уламжлуулах, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих эрхэм зорилгоор “Дэлхийн Монгол Угсаатан эх үрсийн нийгэмлэг”-ээс санаачлан …
-
22 May
“ОЮУТАН ЦАГДАА-2019” арга хэмжээний бүртгэл энэ сарын 27 хүртэл үргэлжилнэ
Жуулчны идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Цагдаагийн газар, Аялал жуулчлалын газар, Монголын Оюутны Холбоо хамтран “Оюутан цагдаа” арга хэмжээг зургаа дахь жилдээ 2019 оны зургадугаар сарын 3-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх гэж байна. “Оюутан цагдаа” нар нь энэ зун иргэд, жуулчдад Монголын түүх соёл, нийслэл хотоо сурталчлахын зэрэгцээ гэмт хэрэг, …
-
22 May
Хүүхдийн эрх, хүчирхийллийн эсрэг арга хэмжээний үр дүнтэй танилцах Ерөнхий хяналтын сонсголд оролцох иргэдийг бүртгэж байна
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Хүүхдийн эрх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийн эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалтын үр дүнтэй танилцах Ерөнхий хяналтын сонсголыг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10:00 цагт …
-
22 May
“Эрдэнэс-Тавантолгой” эдийн засаг, бизнесийнхнээ өнгөлөв
Өнгөрсөн долоо хоног Монголын бизнесийн салбарынхны хувьд онцлог өдрүүд байлаа. Учир нь Монголдоо эдийн засаг, бизнесийн хамгийн нэр хүндтэй шагнал болох ТОП-100 болон Bloomberg Tv Mongolia Awards 2018 шагнал гардуулах ёслолууд өнгөрсөн долоо хоногт боллоо. ТОП-100 аж ахуйн нэгжийг МҮХАТ Засгийн газартай хамтран шалгаруулдаг. Татвар, борлуулалтын орлого, ашиг, хөрөнгө, ажиллагсадын тоо гэсэн 5 үзүүлэлтээр эрэмбэлж, ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг. …
-
22 May
Дөрвөн настай хүүгээ зодсон хойд эцгийг шүүх хурал энэ сарын 29-нд болно
Нийслэлийн Баянгол дүүрэгт тавдугаар сарын 11-ний өдөр дөрвөн настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол зодсон жигшүүрт хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Хүүгийн хойд эцэг Б.Тодзаяад холбогдох шүүх хурлын тов гарсан байна. Тодруулбал, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус дүүргийн прокурорын газраас Б.Тодзаяад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны тавдугаар сарын 29-ний өдрийн …