Мэдээ мэдээлэл

February, 2019

  • 26 February

    Эмгэнэл

    ЛУВСАНДОРЖИЙН БЯМБАА (1951-2019)     Монголын Хуульчдын холбооны гишүүн, гавьяат хуульч, хууль зүйн доктор Лувсандоржийн Бямбаа нь 2019 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр зуурдаар таалал төгсөж, хүнд гарз тохиолоо.     Л.Бямбаа нь 1951 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Зуун мод хотод төрж өсжээ. Тэрээр 1973 онд Хуулийн дунд сургуулийг дүүргэж, 1984 онд Монгол Улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2000 онд …

  • 26 February

    Г.Занданшатар: Хууль засагладаг, шударга ёс үйлчилдэг тогтолцоог бүрдүүлэх ажлыг  УИХ-аас эхэлнэ

    Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар орон нутагт ажиллах анхны томилолтоо төрсөн нутаг Баянхонгор аймгаасаа эхлүүллээ.  Баянхонгор аймагт ажиллах томилолтынхоо  үеэр аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа. Тэрбээр уулзалтын эхэнд “Миний бие Монгол Улсын Их Хурлын даргын амаргүй хариуцлагатай, чухал албыг эрхлэн хашихаар сонгогдсоныхоо дараа монгол хүний ёсоор нутгийн уул усандаа сүслэн залбирч, намайг ямагт түшин тулсаар ирсэн нутгийн түмэнтэйгээ уулзан …

  • 26 February

    М.П.Сингх:Хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллана

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Мохиндер Пратап Сингхийг хүлээн авч уулзав. Хоёр орны улс төрийн харилцаа өндөр түвшинд хөгжиж байгааг  Ерөнхий сайд тэмдэглээд түүх, соёлын эртний харилцаатай Энэтхэг Улсыг бүс нутаг дахь гол түнш, тус улстай хөгжүүлж байгаа Стратегийн түншлэлийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгдөг гэв. …

  • 26 February

    Эх орончдын өдөрт зориулсан барилдаан Монгол бөхийн өргөөнд болно

      Эх орончдын өдөрт зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан 3-р сарын 1-ний өдрийн 14 цагаас “МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨ”-нд болох гэж байна. Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны 98 жилийн ойн баяр, Эх орончдын өдөрт зориулсан шороон гахай жилийн  анхны хүчит бөхчүүдийн барилдаанд  Монгол улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, Н.Батсуурь, Ч.Санжаадамба, Монгол Улсын Арслан, П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, Ц.Содномдорж, …

  • 26 February

    НИТХ: АН-ын бүлэг нэг цагийн завсарлага авлаа

    НИТХ–ын ээлжит бус VII хуралдаан 11:10 минутад 100 хувийн ирцтэйгээр  эхэлж Хотын даргыг сонгох асуудлыг хэлэлцэхээ баталж, хуралдааныг эхлүүлсэн юм. Хуралдаанд тооллогын комисс батлахаар МАН–ын бүлгийн дарга Р.Дагва санал оруулсан ч АН-ын  зүгээс эсэргүүцэж, өмнөх тооллогын комиссыг хэвээр батлах ёстой гэсэн санал оруулсан юм. Тиймээс МАН–ын бүлэг 10 минутын завсарлага авч, энэ асуудлыг хэлэлцээд хуралдаан үргэлжилж эхэлсэн ч  Ардчилсан намын бүлэг хоёр  цагийн завсарлага авах санал гаргалаа. Ингээд  хуралдаан даргалагч Б.Батнасан асуудлыг …

  • 26 February

    Далай лам Монголчуудад зориулж онлайнаар ном айлдана

    Монголын Бурханы шашны гурван зулын нэг Ламын Гэгээн Данзанжамбалчойжишинэн хутагтын айлтгал хүсэлтээр Дээрхийн Гэгээнтэн анх удаа Монголчуудад зориулан онлайнаар ном айлдана. Монголын сүсэгтэн олонд зориулсан “Монгол Сүнчой-2019” хэмээх онлайн номын айлдвар хоёрдугаар сарын сүүлийн өдөр 2019.02.28-ны өдрийн 10:00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд болох юм. Тус арга хэмжээг Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийд болон “Ламын гэгээн монгол сүнчой” төрийн бус …

  • 26 February

    “Чингис хааны цагаан үүл” жүжиг ОХУ-ын драмын театрын тайзнаа тавигдлаа

    Чингиз Айтматовын өгүүллэг, Елена Баранчиковагийн жүжгийн зохиолоор Мусалим Кульбаевын найруулсан “Чингис хааны цагаан үүл” жүжгийн нээлтийн тоглолт ОХУ-ын Башкирын Мажита Гафурын нэрэмжит Эрдмийн драмын театрын тайзнаа энэ сарын 21-ний өдөр боллоо. Башкирын Эрдмийн драмын театрын уран сайхны удирдагч Олег Ханов “Манай театрын тайзнаа энэхүү жүжиг тавигдаж буйд ач холбогдол өгч өөрийнхөө төлөөллийг нээлтийн ажиллагаанд оролцуулж, дэмжлэг үзүүлж буй Монгол Улсаас ОХУ-д …

  • 26 February

    ШШГЕГ-аас асууя, талийгаачтай хамгийн сүүлд хэн уулзсан бэ?

    Гавьяат хуульч, шүүгч асан Б нь ШШГЕГ-ын харьяа 461-р хорих ангид нас барсан хэрэг нийгмийн анхаарлыг татаж байна. Хууль хяналтын зарим байгууллагаас түүнийг амиа хорлосон байж болзошгүй гэх мэдээлэл өгч байгаа хэдий ч гадны нөлөөтэй нас барсан гэдэг сэжиг ч олны дунд нэлээд явж байна. Талийгаачийн бэр Р.Мөнхзул хэвлэлд өгсөн ярилцлагадаа” Суллах цаг нь болчихоод байхад суллахгүй байсан. Ээжийн ажлын …

  • 26 February

    “Бүсгүйн зурвас” задрахад гурван хоног үлдлээ

    Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн зохиол “БҮСГҮЙН ЗУРВАС” уянгын драмын жүжиг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулгаар гуравдугаар  сарын 1-нд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа нээлтээ хийх гэж байна.   “Бүсгүйн зурвас” уянгын драмын жүжгийн гол дүрд МУГЖ Б.Жаргалсайхан,МУГЖ Г.Урнаа,МУГЖ Ж.Оюундарь,МУСТА М.Тогтохжаргал,МУСТА С.Болд-Эрдэнэ, Б.Золзаяа нар тоглоно. Харин жүжгийн туслах дүрд МУАЖ С.Сарантуяа, МУГЖ Л.Дэмидбаатар, МУСТА Ж.Пүрэвдорж, Б.Шинэбаяр, Б.Одончимэг, Э.Тодгэрэл болон Ц.Төгсбилэгт, Г.Номуун, Д.Асардарь, …

  • 26 February

    Хотын даргад С.Амарсайхан, С.Мөнхчулуун нар өрсөлдөнө

    Нийслэлийн ИТХ өнөөдөр ээлжит бусаар хуралдаж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ. Энэ удаагийн Хотын даргын өрсөлдөөнд НИТХ–ын дарга С.Амарсайханыг МАН–ын Удирдах зөвлөлөөс санал болгосон бол НИТХ–ын төлөөлөгч С.Мөнхчулуун  дахин өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд байгаа. Энэ удаагийн хуралдаанаар дэмжигдсэн төлөөлөгчийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлын тав хоногт батламжлах хуулийн зохицуулалттай.    

  • 26 February

    Л.Оюун-Эрдэнэ өмч хувьчлалыг бүхэлд нь судлах ажлын хэсэг байгууллаа

    Монгол Улсад 1992 оноос эхлүүлсэн өмч хувьчлалын үр дүнг өнөөг болтол хэн ч дүгнэж, алдаа оноог нь тооцолгүй явж ирсэн байна. Тийм учраас өмч хувьчлалын үр дүнг заавал судалж, дүгнэх ёстой гэж үзээд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсэг томилсон байна. Ажлын хэсгийг нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй байгуулж байгаа бөгөөд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан ахалж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын …

  • 26 February

    “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-д ажиллахыг урьж байна

    АЖЛЫН БАЙРНЫ ЗАР Таныг “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Дотоод хяналтын албаны Ахлах хянагчийн ажлын байранд урьж байна. Манай компани эдийн засгийн өсөлтийг дэмжсэн нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий төрөлжсөн сангуудыг үүсгэн байгуулах, удирдах чиг үүрэгтэй компани юм. Ажлын байрны үндсэн чиг үүрэг: Хууль тогтоомж, зохицуулагч байгууллагын тогтоол шийдвэр, компанийн дотоод дүрэм, …

  • 26 February

    Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2019 оны 02 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас Алтайн уулархаг нутаг, Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 7-12 метр, бусад нутгаар секундэд 3-8 метр. Увс нуурын хотгор, Завхан …

  • 25 February

    С.Амарсайхан: Нийслэлийн 380 жилийн ойг гурван чиглэлээр тэмдэглэнэ

    Сая гаруй хүн амтай Нийслэл хотын ойн арга хэмжээнүүд өнгөрсөн жилүүдэд элдэв янзын бэлэг буюу эрээвэр хураавар дурсгалын зүйл, энд тэндгүй хэрэггүй хөрөнгө зардал үрсэн арга хэмжээнүүд зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүлдэг байсан явдлыг НИТХ–ын дарга С.Амарсайхан шүүмжиллээ. Энэ жил Нийслэл хотын 380 жилийн ойн тохиох бөгөөд энэ ажлын хүрээнд иргэн аж ахуй нэгжүүд, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран зөвхөн гурван ажилд анхаарч үр дүнтэй ажиллана хэмээв. …

  • 25 February

    Н.Батсүмбэрэл: BRT –г шалгаж дуусмагц томилгоо хийх хэрэгтэй

    Дэлхийн том хотуудын нийтийн тээвэртээ нэвтрүүлээд буй BRT буюу тусгай замын автобусыг үйлчилгээнд нэвтрүүлэх ажлыг хотын удирдлагууд эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Тэр ч битгий хэл эхний ээлжийг 2018 онд ашиглалтад оруулна гэх зорилт дэвшүүлсэн байдаг. Гэтэл өнөөдөр энэ төсөл цаасан дээр хэрэгжиж, төслийн багийн удирдлагуудтай холбоотой ноцтой мэдээллүүд чих дэлсэх болов. Үндсэндээ төсөөлөл их гоё. Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгслийн нэвтрэх …