Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 47 дугаар сургууль “Хүүхэд хөгжлийн төв”–тэй боллоо. Сурагчдад эерэг сэтгэлгээ, зөв хандлагыг төлөвшүүлэх, тэдний сурч боловсрох, хөгжиж дэвших, бие биедээ хандах хандлага, харилцааны соёл, нийгэмд оролцох байр суурийг нэмэгдүүлэх зорилгоор хүүхэд хөгжлийн төвийг байгуулжээ. Энэхүү төв нь сурагчдад чиглэсэн уулзалт, хэлэлцүүлэг, уралдаан тэмцээн, сургалт нөлөөллийн олон талт үйл ажиллагаануудыг явуулахад тохиромжтой орчин нөхцөлийг бүрдүүлж өгснөөрөө онцлог …
Мэдээ мэдээлэл
May, 2019
-
4 May
Бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдийг бүх насаар нь хорих хуулийн төсөл дээр ажиллаж байна
УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг хүүхэд хүчирхийлсэн гэмт хэргийн ялыг чангатгах өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулах талаар УИХ-ын гишүүн М.Билэгт, Д.Оюунхорол нар өчигдөр /2019.05.03/ мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Нялх балчир хүүхдийг хүчирхийлсэн, тамлаж зовоосон эрчүүдийн гаргаж байгаа авир аашийг байнга ярьдаг ч тодорхой шийдвэр гаргаж чадахгүй өнөөдрийг хүрч байна. Хүүхдийн эрхийг хамгаалах олон хууль гарсан. Харин ялын бодлого нь тодорхой ач …
-
4 May
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, хур тунадас орно. 2019 оны 05 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, …
-
4 May
АНУ-д болсон гүйлтийн тэмцээнд Б.Буджаргал түрүүллээ
Шри Чинмойн нэрэмжит дэлхийн холын зайн уламжлалт зургаа болон 10 өдрийн Америкийн нээлттэй тэмцээн Нью-Йорк хотод болж, өчигдөр дүнгээ гаргалаа. 24 дэх удаагийн тэмцээнд Монгол улсаас спортын мастер Б.Буджаргал, Ц.Түвшинжаргал нар 10 өдөр, ОУХМ Ш.Батсайхан, Ж.Энхбаатар нар 6 өдрийн гүйлтэд оролцож, өндөр амжилт үзүүллээ. Эрчүүдийн 10 өдрийн гүйлтийн ангилалд Б.Буджаргал 1221.8 км замыг туулж, түрүүлсэн бол эмэгтэй ангилалд Украйны тамирчин Макула …
-
3 May
Нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын ажилтай танилцлаа
Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн хэмжээнд 2019 оны цэргийн жинхэнэ албаны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Ж.Болдбаатар нарын тэргүүтэй албаныхан өнөөдөр Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын ажлын явцтай танилцав. Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга А.Дамцагдорж …
-
3 May
Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн барилаа
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Төсөлд эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний чанар, аюулгүй байдлыг бүрэн хангах зорилгоор эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг эрсдэлээр ангилан бүртгэх шинэ зохицуулалтыг оруулж, эм, уламжлалт эм, малын эмийг сонгох, бүртгэх зарчим, шалгуур …
-
3 May
“Хараат бус сэтгүүл зүй-2019” форум боллоо
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр, Үндэсний сэтгүүл зүйн 106 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран жил бүр уламжлал болгон “Хараат бус сэтгүүл зүй” форум зохион байгуулдаг билээ. Соёлын төв өргөөнд зохион байгуулагдсан энэ удаагийн форумд хэвлэл мэдээллийн салбарын үе үеийн төлөөлөл оролцсон юм. “Хараат бус сэтгүүл зүй-2019” форумд Гадаад харилцааны …
-
3 May
Замын цагдаагийн урд уулзварын нэг эгнээг өнөөдрөөс хаана
Замын цагдаагийн гүүрэн гарцыг ажлын төлөвлөгөөний дагуу энэ оны 11 дүгээр сарын 1-ний өдөр ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа юм. Гүүрэн гарцын барилгын ажлын Нарны зам дээгүүр хөндлөн гарах хэсгийн ажлыг гүйцэтгэхтэй холбоотойгоор 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 22:00-06:00 цагуудын хооронд Замын цагдаагийн баруун урд уулзвараар баруунаас зүүн, зүүнээс баруун тийш …
-
3 May
МАН УИХ-ын 42 тойргийн нөхөн сонгуульд оролцох батламжаа гардан авлаа
Монгол Ардын Намын Бага хурлын IV хуралдаанаар УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох шийдвэрийг Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж албан ёсоор оролцох хүсэлтээ хуулийн хугацаанд Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлсэн. Өнөөдөр /2019.05.03/ Сонгуулийн Ерөнхий Хороо хуульд заасан хуагцаанд нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн улстөрийн намуудын бичиг баримтуудтай танилцаж оролцох эрх олгох батламж гардууллаа. Сонгуулийн Ерөнхий Хорооноос Монгол Ардын Намыг …
-
3 May
Дуурийн дуучин Э.Анхбаярыг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Энхболдын Анхбаярт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг өнөөдөр гардуулан өгөв. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Анхбаяр нь 2018 онд Оросын нэрт хөгжмийн зохиолч Н.А.Римский-Корсаковын нэрэмжит уралдаанд тэргүүн байр, 2017 онд Австрийн нэрт дуурийн дуулаач Отто Эдельманы нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд …
-
3 May
Ерөнхийлөгч УИХ-ын эмэгтэй гишүүдтэй хүүхдийн хүчирхийллийн асуудлаар уулзаж, ярилцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ дахь албан бус эмэгтэй гишүүдийн бүлэг буюу УИХ-ын 13 эмэгтэй гишүүнтэй хүүхдийн эсрэг хүчирхийлэл, тэр дундаа бага насны хүүхэд балмад хэрцгийгээр хүчирхийлэлд өртөж, сураггүй алга болж байгаа асуудлаар болоод хууль эрх зүйн асуудлын хүрээнд уулзаж, санал солилцлоо. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахын тулд …
-
3 May
“Хархорин” захад сэжигтэй этгээдүүдийн царай төрхийг таньдаг камер байрлуулжээ
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хар хорин” худалдааны төвийн ажилтан, алба хаагч, лангуу түрээслэгч, иргэдэд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, шинэчлэн батлагдсан хууль тогтоомжийг сурталчилах талаар сургалт, зөвлөгөөнийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Урьдчилан сэргийлэх хэлтсүүдтэй хамтран зохион байгууллаа. 2019 оны 3 сарын 1-ний өдрөөс тус …
-
3 May
Ж.Дамдинцэрэнтэй холбогдолтой шаардлагыг НИТХ-д хүргүүлжээ
Нийслэлийн соёл, урлагийн газрын зарим харьяа байгууллагуудын дарга нар түр хороо байгуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шаардах бичиг хүргүүлсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл өнөөдөр тус түр хорооноос Ж.Дамдинцэрэнд хариуцлага тооцуулах тухай Хотын даргад хүргүүлсэн шаардлагаа хэлэлцэн шийдвэрлүүлэхээр НИТХ-ын Дарга, Тэргүүлэгчид, Төлөөлөгчдөд ханджээ. Хотын даргад хүргүүлсэн …
-
3 May
У.Хүрэлсүх: Манай улсад сагсан бөмбөгийн спорт хөгжих бүрэн боломжтой
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Монголын 3×3 сагсан бөмбөгийн холбооны удирдлага, дасгалжуулагч, тамирчдыг хүлээн авч уулзлаа. Сагсан бөмбөгийн тус төрөл нь 2011 оноос албан ёсоор FIBA үйл ажиллагаанд орж, жилийн дотор 150 гаруй орныг хамарч, 2017 оноос олимпийн төрөлд багтсан. Монголын 3×3 сагсан бөмбөгийн холбооны үйл ажиллагаа Дэлхийн сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллаж харилцан итгэлцэл хүлээсэн харилцаа бий болгоод …
-
3 May
Ерөнхий сайд “Хараат бус сэтгүүл зүй” форумд оролцогчдод ИЛГЭЭЛТ хүргүүллээ
Өнөөдөр /2019.05.03/ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс энэ өдөрт зориулж “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг Соёлын төв өргөө”-нд зохион байгуулж байна. “Ардчиллын төлөө хэвлэл мэдээлэл-Хуурамч мэдээллийн эрин үе дэх сонгууль ба сэтгүүл зүй” үндсэн сэдэвтэй форумд хэвлэл мэдээллийн салбарын үе үеийн төлөөлөгчид оролцож байгаа юм. Хэвлэл мэдээллийн үндэсний форумд оролцогчдод Ерөнхий сайд У.Хүрэлсүх илгээлт явуулсныг …