Мэдээ мэдээлэл

March, 2019

  • 6 March

    Ш.Батхүү нарт холбогдох хэргийг прокурорт буцаав

      Нийслэлийн Хан-Уул  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Жаст”-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр болсон. Энэ шүүх хуралд “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, “Жаст”-ын Ш.Батхүү, Б.Мөнхжаргал, “Алтжин” группийн захирал Г.Алтан, түүний хүү Эдуард Сүрэн нар оролцохоор ирсэн бол бусад хариуцагчдыг өмгөөлөгч нь төлөөлөн оролцсон. Урьдчилсан хэлэлцүүлэгээр Ш.Батхүү Ч.Ганзориг Б.Мөнхжаргал Г.Амарбат Г.Алтан Э.Сүрэн нарт холбогдох хэргийг прокурорт буцаах  шийдвэр …

  • 5 March

    Монгол-Сингапурын хамтарсан экспорт болон хөрөнгө оруулалтын форумд тавтай морил

    Сингапурын инкубаторын цуврал Бизнес хөтөлбөрийн нэг хэсэг болох Азийн Бизнес Инженерийн албан ёсны төлөөлөгч, ложистикийн хамтрагч, Эрина солюшнз ХХК-ний зохион байгуулж буй МОНГОЛ-СИНГАПУР ХАМТАРСАН ЭКСПОРТ БОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ФОРУМ 2019 оны 03 сарын 7-9 ны хооронд анх удаа Улаанбаатар хотноо зохиогдох гэж байна. Энэхүү форумд дэлхийн зах зээлийн хамгийн хөдөлгөөнт бүс болох Сингапурт өөрийн бизнесээ эхлэхийг зорьж байгаа, бараа бүтээгдэхүүнээ …

  • 5 March

    Якутын дэвжээнд Монголын 10 бөх зодоглоно

      ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын анхны олимпийн аварга Роман Дмитриевийн 70 насны ойд зориулсан чөлөөт бөхийн залуучуудын (1999-2001 он) ОУТ гуравдугаар сарын 8-10-нд ОХУ-ын Сахад болно. Долоо дахь удаагийн тэмцээнд манай улсаас 57 кг-ын жинд Н.Наранхүү, 61 кг-д Э.Төгсжаргал, Б.Мөнхзориг, 65 кг-д Д.Тэнгис, О.Сүлдхүү, 70 кг-д А.Дөлгөөн, Э.Бямбадорж, 74 кг-д Б.Бат-Эрдэнэ, 86 кг-д Э.Батмагнай, 125 кг-д С.Ган-Эрдэнэ гэсэн 10 тамирчин, …

  • 5 March

    Д.Мэндмаад соёлын элчийн гэрчилгээг гардуулжээ

    Испани Улс дахь Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон  Д.Мэндмаад өчигдөр Элчин сайд А.Баттөр Соёлын элчийн гэрчилгээг гардуулж өгчээ. Мадрид хотын Хөгжмийн консерваторид төгөлдөр хуурын багшаар ажилладаг Д.Мэндмаа 2019 оны 4 дүгээр сард Испани Улсын Мадрид хотноо 6 дахь удаа өөрийн зохион байгуулах олон улсын төгөлдөр хуурын тэмцээн “Gran Klavier”-ийн талаар мэдээлэл өгсөн байна. Мөн цаашид хоёр орны соёл, хүмүүнлэгийн хамтын …

  • 5 March

    У.Хүрэлсүх: Залуусыг Их Британид сургаж, боловсрол эзэмшүүлэх нь том хөрөнгө оруулалт

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Элчин сайд Филип Мэлоүнийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэрбээр манай улсад Элчин сайдаар томилогдож, үүрэгт ажлаа хүлээж аваад байгаа юм. Монгол Улс барууны орнуудаас хамгийн анх тус улстай 1963 онд дипломат харилцаа тогтоосон. Өнгөрсөн жил Монгол Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Монгол Британийн …

  • 5 March

    Ц.Элбэгдорж: “Эрдэнэт” үйлдвэр Монголын өмч

    “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотойгоор Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг өнөөдөр /2019.03.05/ баривчилсан. Энэ үйл явдалтай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж твиттер хуудаснаа байр сууриа илэрхийллээ.   Хувийн хэвшил бол Монголын 70%.Тэнд ажиллаж байгаа хүмүүс ч Монголын ард түмэн.Нээлттэй сонсгол хийж аль аль талыг нь сонсох л хэрэгтэй.2жилийн …

  • 5 March

    Д.Эрдэнэбилэг, О.Орхон нараас мэдүүлэг авч дууслаа

      Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон нар байцаалт өгч дуусч, цагдаагийн газрыг орхин явлаа. Одоо  “Монголын зэс корпораци”-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар байцаалт өгч байна.  

  • 5 March

    Ц.Пүрэвтүвшин байцаалтаа өгч дуусаад гарч явлаа

    “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудалтай холбогдуулан Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон болон “Монголын зэс корпораци”-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг баривчилан Эрүүгийн цагдаагийн газар аваачин, байцаалт авч байгаа. Дөнгөж сая, “Монголын зэс корпораци”-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин мэдүүлгээ өгч дуусаад Эрүүгийн цагдаагийн газраас авч гарлаа. Тэрбээр ямар нэгэн мэдээлэл өгсөнгүй. Харин Д.Эрдэнэбилэг, О.Орхон нараас байцаалт авах ажиллагаа үргэлжилж байна.

  • 5 March

    Монголын ШҮҮХ, ПРОКУРОР яаж ажлаа хийхийг одоо харцгаая

    “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-аас худалдан авах үйл ажиллагааг МАНАН бүлэглэл гардан зохион байгуулж, Монголын баялгийг бүлэглэлдээ авах гэсэн нотлох баримтууд нь олон нийтэд ил болсоор байна. Үндсэндээ “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Сангийн яам, Хөгжлийн банк,Эрдэнэт үйлдвэр, Монголбанкинд мөнгө байсаар байтал төрийг худалдан авах эрхээс нь татгалзуулж, МАНАН бүлэглэл өөрсдөдөө давуу эрх олгосон гэдэг нь баримтуудаар нотлогдож байгаа юм. Өчигдөр ЗГХЭГ–ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс “Монголиан коппер корпорейшн” …

  • 5 March

    О.Баасанхүү: Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг шалгах ёстой

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2019.03.05/  “Эрдэнэт” үйлдвэрийн 51, 49 хувьтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр”Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын  гишүүд “Эрдэнэт”-ийн 49 хувийн талаар мэдээлэл, бас цензургүй сурвалжлага гарлаа. Монголбанкнаас зээл өгсөн гэж байгаа. Нууцын зэрэгтэй байгаа учир би үнийн дүнг хэлж чадахгүй. Үүнийг ярихын тулд Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг шалгах ёстой. Тухайн үед …

  • 5 March

    Ц.Пүрэвтүвшин: Намайг өнөөдөр үүрээр энд хүчээр авч ирлээ

    “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингээс хуулийнхан тайлбар авч байна. Ц.Пүрэвтүвшин байцаалтын үеэр гарч ирж агаар амьсгалсан. Энэ үеэр түүнээс  байцаалтай холбоотой асуудлаар тодруулга  авах гэсэн боловч өгөхөөс татгалзсан юм. Тэрбээр “Мөрдөн байцаагчийн зөвшөөрөлгүй яриа өгөх боломжгүй. Намайг өнөөдөр үүрээр энд хүчээр авч ирлээ. Өчигдрийн нэвтрүүлэгтэй холбоотойгоор байцаалт авч байна гэж ойлгож байна” гэлээ.

  • 5 March

    Б.Баатархүү: Эрдэнэт үйлдвэрийн хэрэгт холбогдуулан  Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг баривчилсан

    Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид  өнөөдөр /2019.03.01/ Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг баривчиллаа. Өнөөдөр болж буй баривчилгаатай холбогдуулан ЦЕГ-ын ХМ-ийн төвийн дарга, цагдаагийн хурандаа  Б.Баатархүү “Эрдэнэтийн  49 хувьтай холбоотой хэргийг ЦЕГ, АТГ хамтарсан ажлын хэсэг шалгаж байна. Үүнтэй холбогдуулж, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг …

  • 5 March

    Осолдсон дөрвөн иргэний ар гэрт нийт 193 сая төгрөгийн тэтгэмж олгоно

    Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан иргэдийн цогцсыг эрэн хайх ажиллагаа хүнд нөхцөлд үргэлжилж байна. Ослын үеэр нурангид даруулж амиа алдсан дөрвөн иргэний ар гэрт тэтгэмж олгох нөхцөлийн талаар МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хөдөлмөрийн хуулийн 97-р зүйлд заасны дагуу тухайн байгууллагаас осолдогчийн ар гэрт нэг удаагийн тэтгэмж олгох заалт бий. …

  • 5 March

    Худалдаа Хөгжлийн Банкны эзэн Д.Эрдэнэбилэг, О.Орхон нарыг баривчиллаа

    Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга, тус банкны эзэмшигч Д.Эрдэнэбилэг болон тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон нарыг Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид прокурорын зөвшөөрөлтэйгээр баривчиллаа. Тодруулбал, өнөөдөр буюу гуравдугаар сарын 5-ны өдөр 11:45 цагт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Энхжин” хотхон дахь Д.Эрдэнэбилэгийн гэрт нэгжлэг хийж, түүнийг Эрдэнэт үйлдвэрийн хэрэгтэй холбоотой асуудлаар байцаалт авахаар болсон …

  • 5 March

    С.Өлзийтогтох: Хоёр жолооч буруу ойлголцсоны улмаас осол гарсан

    Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа, Зэвсэгт хүчний 310-р ангийн алба хаагч, хүнд даацын автомашинд дайруулж, амь насаа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Зэвсэгт хүчний 310-р ангийн ахлах ахлагч Г нь “Сэрүүн сэлбэ” компанийн хашаанд элс ачиж байгаад тус ангийн эзэмшлийн самосвал “ЗиЛ-130” маркийн автомашинд дайруулсан байна. Уг машиныг ангийн жолооч Х жолоодож явсан ба өгсүүр замд …